5-р сарын 8
8 цаг 10 минут

Буруу бүхэн баялгийн эзэн монголчуудад л байгаа юм байна, тийм үү Рио Тинто

Оюутолгойн гэрээний хуудуутай заалтыг засч сайжруулах, Монголын талд өгөөжтэй болгох асуудлыг хөндөж байгаагаараа монголчууд бид л буруутан болж байгаа юм шиг байна. "Рио Тинто"-гийн Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Суарат сүүлийн нэг жилийн хугацаанд Монголд 11 дэх удаагаа иржээ.  Тэрбээр энэ удаагийн ирэлтээрээ монголчуудад хаягласан, биднийг соён гэгээрэхэд зориулж “Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд Оюу толгой хэрхэн нөлөөлж чадах вэ” гэсэн нийтлэл бичсэн байна. Мөн нийтлэлийнхээ үзэл санааг тэр хэвээр нь цэнхэр дэлгэцээр ч бас ярьжээ.

Ийм нийтлэл бичих болсон шалтгаан нь УИХ-ын ажлын хэсэг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд хийсэн шалгалтын тайланг ҮАБЗ болон УИХ-ын Эдийн Засгийн Байнгын хороонд хүргүүлсэнтэй холбоотой. Энэ тайланг тус хороо өчигдөр хэлэлцэх байсан ч хойшлуулав. Шалтгаан нь гишүүд тайлантай бүрэн танилцаж амжаагүй, мөн энд хэд хэдэн ноцтой баримт дурдагдаж байгаа тул дотроо бодолтой, дороо суурьтай хандах нь зүйтэй гэж үзсэнийх.  

Бидэнд уул уурхайн үйлдвэрлэл экспорт, гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ энэ нь хөрөнгө оруулагч “бурхад”-ын өмнө бөхөлзөж, тэдний аливаа ааш авирт нь дуулгавартай хандана гэсэн үг хараахэн биш.

Ноён Арнауд Суарат  “Оюутолгойн суурь гэрээний нэг ч заалтыг өөрчлөхөөр хэлэлцээ хийхгүй” гэдгээ хатуу мэдэгдээд буй.  Ингэж хэлэлцээ хийснээс төслүүдээ зогсоосон нь дээр гэсэн санааг  дахин дахин илэрхийлж байна. Энэ бол монголчууд бидний мөрөөдөлд өгсөн хариулт.

Тодруулбал,  дээрхи нийтлэлдээ “Би гүний уурхайн төслийг зогсоохыг хүсэхгүй байна. Гэвч урьд нь хэлэлцээд тохирсон гэрээнүүдийн аливаа заалтыг дахин хэлэлцэхийг даалгах аваас бидэнд өөр сонголт үгүй” гэжээ. Өөрөөр хэлбэл,  гэрээнд өөрчлөлт оруулах байтугай  аливаа заалтыг нь дахин хэлэлцэхийг даалгавал гүний уурхайн төслөө зогсооно гэж айлгажээ. Ийм өөрчлөлт оруулах аливаа оролдлого гаргах нь бидний мэдлээс хэтэрсэн ноцтой үр дүнд хүргэж болзошгүй гэдгийг тэрбээр сануулсан байна. Тэр ноцтой үр дагавар гэдэг гүний уурхайн бүтээн байгуулалтыг зогсоож тэнд орж ирэх хөрөнгө оруулалтыг  цуцална гэсэн үг байх.

Үүнийг юу гэж ойлгох вэ. Тулгалт уу,  эсвэл сануулга, зөвлөмж үү? Монголын талаас гэрээ хэлцэлийг цуцлах, үйл ажиллагааг зогсоох ямар ч санал санаачлага гаргаагүй. Зүгээр л  хамтрагчийнхаа хувьд  эрх тэгш байдлыг хангаж, Монголын талд өгөөжтэй байлгая гэж зорьж байгаа. Энэ буруу юу?

Бидэнд уул уурхайн үйлдвэрлэл экспорт, гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ энэ нь хөрөнгө оруулагч “бурхад”-ын өмнө бөхөлзөж, тэдний аливаа ааш авирт нь дуулгавартай хандана гэсэн үг хараахан биш. Харийнхны халаасыг дүүргэж байгаа энэ их заяамал баялаг, газар нутгийн уугуул эзэн хэн билээ, суугуул эзэмшигч нь хэн билээ гэдгийг заримдаа тодотгож хармаар санагддаг. Ер нь бусад улсын жишгээр хөрөнгө оруулагч нарын толгойг илээд байдаггүй, тэдэнд хатуу нөхцөл шаардлагатай ханддаг практик бий.

Оюутолгой бол дэлхийн зэс алтын топ уурхайнуудын нэг. Монголын саалийн ганц гэгддэг долоон Эрдэнэттэй тэнцэхүйц их баялаг Оюутолгойд бий. Оюутолгой компани 2010 оноос хойш Монголд 2.3 тэрбум ам долларыг татвар болон роялтид төлснөөрөө бахархдаг. Тэгвэл Эрдэнэс Тавантолгой компани гэхэд ийм хэмжээний татвар орлогыг  төвлөрүүлж, олсон орлогоо улсынхаа бүтээн байгуулалт, цаашлаад иргэддээ ногдол ашиг  хэлбэрээр олгох  бяр чадал  хэдийнэ суугаад байгаа билээ.  

Өнгөрөгч 2018 онд гэхэд Эрдэнэт үйлдвэр 551,6 тэрбум төгрөг,  харин Оюутолгой 320,2 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ. Зүгээр л харьцуулж харахад ийм байна. Оюутолгойтой холбоотой маш ноцтой баримтууд байгаа гэдгийг АТГ-аас эхлээд УИХ-ын зарим гишүүд ч хэлж байгаа.

Харин Рио Тинто-гийн салбар группийн гүйцэтгэх захирал Арнауд Суарат  ярилцлагадаа буруу бүхнийг Монголын талд наасан байна билээ. Тухайлбал, тэрбээр дээрхи нийтлэлдээ “Олон давхар шалгалт, аудит хийж, эрчим хүч зэрэг чухал асуудалд туйлбаргүй хандсанаар үүдэн төслийн эрсдэл хэдийнэ өсдөгөө өсөж, бүтээн байгуулалтын эрч суларчхаад байна” байна гэжээ.

Үүнээс харвал Монгол Улс Оюутолгойд аудит хийж болохгүй юм байна, бас шалгалт хийх нь бүр ч буруу бололтой. Тус уурхайн эрчим хүчний хэрэглээг дотоодоосоо хангаж,  жил бүр гадагш урсч байгаа 160 сая ам долларын урсгалыг Монголдоо  авч үлдэх гэсэн бидний санаачлага ч  туйлбаргүйд тооцогдож байгаа бололтой юм. Яахав эрчим хүчний хангалтын тухайд зөрүүтэй байр суурь байсан л байх.  

“Рио Тинто” компанитай хамтран Оюутолгой төслийг эрчим хүчээр хангах, 300 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг барих шийдвэрийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гаргаад байгаа. Одоо үүнд шаардлагатай санхүүжилтээ босгохоор зорьж буй. Гэхдээ Монголын талыг 34 хувийг эзэмшигчийнхээ хуваарь ногдох зардлаа гарга гэж байгаа ажээ. Хувь нийлүүлэгчдийн хувьд энэ буруу шаардлага биш. Хэрэв Монголын тал энэ санхүүжилтээ гаргаж чадахгүй бол мөнөөх 34 хувийнхаа ногдол ашгийг авах хугацаа бүр 2038 он болж хойшлох юм байна.

Нэгэнт ногдол ашиг гэснийх энэ талаар дахин нэг тодруулга хийе. 2009 онд анх байгуулсан гэрээ ёсоор Монголын тал тус уурхайн 34 хувийг эзэмшиж, 2023 оноос эхлэн ногдол ашгаа авахаар  байсан. Гэтэл Ч.Сайханбилэгийн Дубайд байгуулсан далд уурхайн гэрээгээр энэ хугацаа 2034 он болж сунасан. Одоо цахилгаан станцын хөрөнгө оруулалттай холбоотойгоор дахин сунаж 2038 он болж магадгүй байна. Энэ асуудалд Монголын тал цахилгаан станцыг хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөр барих ёстой. Учир нь анхны гэрээнд  ингэж туссан бөгөөд  энэ хөрөнгө  анхны хөрөнгө оруулалтад орж тооцогдсон гэсэн байр суурийг барьж байгаа аж. Энэ байр суурь бас л монголчуудын буруу юу.

Арнауд Суарат   “...эрх зүйн орчин, хараат бус шүүх засаглал, гэрээ, хэлэлцээрийн дархан байдлыг хангах амлалт ус агаар мэт хэрэгтэй” хэмээн сургамжилсан байна билээ. Гэрээ, хэлэлцээр “дархлагдсан” байх ёстой гэнэ. Энэ бүхэн тогтвортой байх нь хөрөнгө оруулагч нарт мэдээж хэрэгтэй ч харин дархлагдсан байна гэвэл  санал нийлэхгүй. Тэр дундаа Оюутолгой шиг том уурхайд. Энэ уурхайг зуун дамжин ашиглаж ч мэднэ. Цаг хугацаа бүхнийг  өөрчилдөг. Тэр бүхэнд тааруулж зохицуулан хууль эрх зүйн орчин, гэрээ хэлцэл өөрчлөгдөж л таарна.  

М.Нэргүй

51
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

51 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

139.5.218.16Зочин   • 5 сарын 8. 16 цаг 56 минут

Дэлхийн 2-р дайн 1945 онд дуусч колончлолын систем нуран унаж, түүнээс хойш дэлхий дахинд ашигт малтмалын орд ашиглах "Роялти-ашгийн татвар", "Бүтээгдэхүүн хуваах гэрээ" гэсэн хоёр төрлийн гэрээ л хийдэг болсон. Харин Оюутолгойн ордыг ашиглах талаар Рио тинто-той хийсэн хөрөнгө оруулалтын гэрээ бол 1945 оноос өмнөх колончлолоын үеийн гэрээний загвар шүү дээ. Ийм колончлолын үеийн загвараар ашигт малтмалын орд ашиглах гэрээ хийхийг НҮБ-аас олон удаа хориглосон байдаг. НҮБ-ын тогтоолуудыг үндэслэн Оюутолгойг гэрээг цуцлах ёстой!!!

122.201.22.70Зочин   • 5 сарын 8. 15 цаг 42 минут

Оюу толгойн гэрээ болон үйл ажиллагаанд бүхэлд нь олон улсын болон дотоодын хуульч, эдийн засагч, уул уурхайн мэргэжилтэн эрдэмтэдээ оролцуулсан том ажлын хэсэг гарган яаралтай дүгнэлт гаргаа

202.179.27.21Ö   • 5 сарын 8. 15 цаг 12 минут

ENE HUNDLUNGIIN OROS YAPON UUL UURHAI SHINJEECHIDIIG ULSIN TUSHAALAAR OYU TOLGOIN UURHAID ORUULJ SHINJEE HIILGEMEER BAINAA YAG TULUVLUSUN YOSOOR OLBRLOJ BAINA UU? NQQTS HER SHAVHAGDAJ BAIGAA YER NI BUHELD NI 1 SHINJEECHDEER SHINJILUULMEER BAINAA......

94.134.88.149Зочин   • 5 сарын 8. 15 цаг 02 минут

bid baylgiin ezen ni jm bol odoo örömnöösöö ideh bolson,dandaa husam idlee...

202.179.27.21Зочин   • 5 сарын 8. 14 цаг 52 минут

NAAD UURHAIGAA HURDAN HAA,UGAASAA OROS YAPONUUDTAI ANH TOHIROLTSSON BAISAN YUM...YUUN RIO TINTO HUJAA MUJAA

182.160.36.73Зочин   • 5 сарын 8. 14 цаг 28 минут

ОТ гэрээг өөрчлөхөд манай 3 өндөрлөг болон УИХ-ын эрх мэдэл нь хүрэхгүй. Ха Ха Ха

139.5.216.124Зочин   • 5 сарын 8. 14 цаг 22 минут

eh ornoo zarsan uls yu bodoj bdiimboldoo..duugail heden $ oo avaad suuj bdag,,nohod ymdaa

202.126.89.39Зочин   • 5 сарын 8. 14 цаг 17 минут

Монголд маш чухал гэрээг очиж очиж хаа хамаагүй дубайд, яарч сандарч хийдэг.

59.153.114.54Зочин   • 5 сарын 8. 14 цаг 03 минут

ОТ гэрээг хүчингүй болгохоос өөр шийдэл харагдахгүй байна.Харж л байя, манай авилгачид яахыг. ТЭНГЭР НИРГЭХ ЦАГ АЙСУЙ.

202.179.27.21Зочин   • 5 сарын 8. 13 цаг 33 минут

ENE IH BAYLAG ZUUGUUD BAIGAA YER NI ZUV YUM UU??ZOGSOOVOL YAASIIN,,VENEZUEL SHIG BOLNO CH GEH SHIG TEGEED HAASHIIN DANDAA GUILGACHINGUUDIG UNEGUI TEJEEJ BAIH YOSTOI ULS YUM UU??,HEDEN GER HOROOLOLIN GUILGACHINGUUD ULBURCH UHLEE GEHEER ULS NI TER CHIGEEREE YADUU DOROI BOLCHIHDOG YUM UU???

202.179.27.21Зочин   • 5 сарын 8. 13 цаг 34 минут

TER HUVAAJ BAYAJAAD BAIGAA HUMUUSIIG BARIACHEE HEN TER IH BAYALAGIIG AV GESEN YUM BE????

66.181.160.29Иргэн   • 5 сарын 8. 12 цаг 58 минут

Тухайн үeийн дарга сайд нарын толгойг авах хэрэгтэй. Дараагийн сайд дарга нарт сургамжтай. Тэгээд рeтинтог хөөж гаргах хэрэгтэй. Тэдэнтэй тэдэнгүй монгол хөгжинөө. Гарах хохирлыг тэр үeийн сайд дарга нарын хөрөнгөөр үр удмаар нь төлүүлэх хэрэгтэй. Хамт идэлцсэн байж таараншүү дээ. Чадахгүй бол дахиж оюу толгой, таван толгой энээ тэрээ гэж гоншогнох хэрэггүй. Чимээгүй байцгаая.

202.126.89.161Зочин   • 5 сарын 8. 12 цаг 37 минут

Uls ornii erh ashgiig zurchsun bas olon ulsiin huuliin hem hemjee gej bna..delhii niiteeree avilgatai temtseed baihad RIO g arvitriin shuuhed uguud mongol hohirol bagatai garna geree ter chigeeree luivar heel hahuul bolsong gereeg tsutslah bolomj bii geed olon huulch yridag shuu

120.21.129.80Зочин   • 5 сарын 8. 12 цаг 58 минут

Мянга Арбитрын шуухэд огоод яах юм Монгол шууд ялагдана юун гэнэн юм ярьдаг юм бэ, Рио Тинто Дорж, Дулмаатай гэрээ хийгээгуй Монгол улсын засгийн газартай гэрээ хийсэн, гарын усэг зурсан Баяр, Баярцогт, Сайханбилэг.... хэдэн сая $ огсон, тэр хумуус улсдаа тушаасан уу, хувьдаа авсан уу танай улсын дотоод асуудал гээд амыг чинь алгадана. Тиймээс эхлээд гарын усэг зурсан хулгайч нартаа хариуцлага тооцож хулгай луйварыг ил болгож байж дараа нь Олон улсын Арбитрын шуух гэж ярина ш дээ.

122.201.26.172Зочин   • 5 сарын 9. 7 цаг 24 минут

ТҮҮН ШИГ ҮНЭН ГЭЖ ҮГҮЙ, ДААНЧ УРВАГЧ ЛУЙВАРЧИД, ШУНАЛТНААР ДҮҮРСЭН ЭНЭ УЛСАД ЮМ ШУДРАГААР ЗӨВ ЯВНА ГЭДЭГ Ч ТУН ЭРГЭЛЗЭЭТЭЙ ДЭЭ, ГЭХДЭЭ ЭРЛЭГ ТЭДНИЙГ ОТОЖ Л БГАА ...

122.201.26.172хахууль   • 5 сарын 8. 12 цаг 35 минут

Хахууль авсан өгсөн асуудлыг л хамгийн түрүүнд шийдэх шаардлагатай юмда уг нь. Уучлаарай, энд ч нэг л булхай хуйвалдаан л яваад байх шиг. Арай шалгалт хийсэн нөхдүүд сэм тохироо хийчихээдл замаа засцгаагаад байгаа юм биш биз. "Рио хөдлөхгүй байхад бид л тулдаа ингэж шийдэж тохирлоо, одоо цаашид элдэв яриа байхгүй шүү монголчуудаа" гэх гээд л байгаа болтой !!!

103.194.176.117зочин   • 5 сарын 8. 12 цаг 34 минут

Дорнодод үйл ажиллагаагаа явуулж буй Ямар Чайна дайчин тамсаг билүү тэдний тухай яагаад ярихгүй байгаа юм

203.91.115.253Зочин   • 5 сарын 8. 12 цаг 34 минут

Хэрвээ Рио Тинто хэлцэл хийх хүсэлгүй бол хоёр гарц байна. Нэгдүгээрт Рио Тинтог хүлээн зөвшөөрөөд өрөнд баригдаад өөрсдөө ямар ч ашиг авахгүйгээр уурхайг цааш хөгжүүлээд явах. Яг энэ жишигээр мянга мянган гадны хөрөнгө оруулагчид монголыг хар хэрээ шиг тоншиж сорон мөлжих. Хоёр дахь гарц нь Рио Тинтог Монголоос хөөж гаргах. За тэгээд Рио Тинто байсан байгаагүй Монголчууд өлсөж үхэхгүй нь лавтай. Хохирох ёстой бол хоёулаа л хохирч үлдье гэдэг зөв хувилбар шүү.

202.9.43.94ард   • 5 сарын 8. 15 цаг 51 минут

яахаараа монголчууд хохирон гэж шилээ дарсан хөрөнгө оруулагч нар шүлсэн савиран хүлээж байхад, үсрээд канад-америк нь хориг тавих л биз тэр нь гадаадад хууль бус хөрөнгө нуусан манай хэдэн тэнгүүдэд хохиролтой болхоос монголчуудад падлий байхгүй байх аа, ер нь эзэн нь хөрөнгөө мэдэж ус нь эргээ дагдаг юм шүү, нөгөө 20 мянган хувьсагчтай нөхөр, Баяр мэтийн нөхдүүд хаагуур юу хийу яаваад байна вэ??????????????????????????????????????????????????????????????

66.181.188.115dambasuren   • 5 сарын 8. 12 цаг 32 минут

manai baylagiig 100 t mashinaar uragsh ni odort xeden zuugaar gargaj baina .

124.158.92.16har mass   • 5 сарын 8. 12 цаг 22 минут

34 % heregguy , zobhn tatvaraa av

202.55.188.33Зочин   • 5 сарын 8. 11 цаг 51 минут

Бидний л буруу. Тэр тѳлѳѳлѳл болж гэрээ байгуулсан хүмүүсийн буруу. Бас мунхаг иргэдийн буруу. Яах гэж анхнаасаа 34 хувийг эзэмшинэ гэж дайрсан бэ? Үүнээс л болж бид ѳрд орсон шүү дээ. Рио нэг л юман дээр буулт хийх ёстой. Тэр нь гүйлгээгээ монголын банкаар хийх. Бусдыг нь тоохгүй хаяж болно. Бидний сонголт юм чинь. Үгүй бол тэгээд босоо амаа дэлбэлээд гарж яв. Бидэнд ч тэр нь таарна. Ядарж явахдаа таарсан үндэстэн юм бид.

203.217.138.1Монгол улсын иргэн   • 5 сарын 8. 11 цаг 16 минут

Энэ луйварчдыг хөөж гаргаарай Хойч үедээ үлдээх нь зөв шүү Эхлээд дотоодын урвагчидаа хатуухан шийтгэх хэрэгтэй

64.119.17.45Зочин   • 5 сарын 8. 11 цаг 01 минут

баяр баярцогт сайханбалаг элбэдорж нараас л болсон хэрэг шүү дээ

122.201.25.58Зочин   • 5 сарын 8. 10 цаг 52 минут

Манай улс төрчид өнгө мөнгөний өмнө сөхөрч Рио тинтогийн хэлсэн бүхнээр хууль, гэрээг байгуулсан.Зарим нь бүр хар толгойгоогоороо хариуцана гэж зарлаж байж төрийн өмчийн мэдлийг 34 хувиас хэтрэхгүй байх хууль батлуулсан бизд ээ.Одоо бол Рио Тинтогийн зөв шд ээ. Мөнгөө өгөөд хуулиа захиалсан, одоо хуулийн дагуу явж байгаа гээд томорч суухаас яахав.Бидний буруу.Чадахгүй байж худалдсан. Уг нь тэр үед хүний нөөцөө бэлдэж байгаад өнөөдрөөс ашиглах талаар ярих хэрэгтэй байсан юм. Ямар ухахгүй байлаа гээд мөнгө нэхэх байсан биш.

43.228.130.185Зочин   • 5 сарын 8. 10 цаг 49 минут

Олон зууны турш олон сайхан эх орончид халуун амь бүлээн цусаараа хамгаалж ирсэн энэ сайхан баялаг маань гадна дотны шуналтануудын хоол болж дуусч байгаа нь харамсаад ч барахгүй хэрэг.Доторх хулгайчуудынхаа учрыг нэн даруй олох хэрэгтэй байнаа,С.Баяр мэтийн.

139.5.216.222зочин   • 5 сарын 8. 10 цаг 47 минут

Энэ аврага махчин загас Монголын баялгийг, ард түмнийг , төртэй нь хамт залгиж дуусахаас нааш манайхаас гарахгүй л дээ. Ядуу буурай орнуудын баялгийг цөлмөхдөө хэрэглэдэг гол технологи, схема нь хэрэгжиж л байна.

202.179.25.194Зочин   • 5 сарын 8. 10 цаг 36 минут

Татвараа нуусан, буурай орныг хахуулдан дээрэмдсэн энэ этгээдийг монголын хуулиар баривчлан саатуулж шийтгэх ёстой. Өмнө Элбэгдорж бас ийм нэг этгээдэд өршөөл үзүүлэн хэргээс мултлан зугтаалгасан билээ. Саяхан энэ этгээдүүдэд Элбэгдорж, гэрээнд нэг үг үсэг ч өөрчлөхгүй гэж хэл гэж зөвлөсөн байна.

66.181.168.81зочин   • 5 сарын 8. 10 цаг 29 минут

Оюутолгойн гэрээг цуцалах нь зөв гадны шугалын мангасуудыг гаргаад баялагаа хойч үедээ үлдээх хэрэгтэй тэд баялагаа яаж ашиглаж болдог вэ гэдгийг яруу тодоор үзүүлэх биз Эх орныхоо баялаг ордыг гадныханд өгөх сонирхолтой хэсэг этгээдийг бурхан таалах болтугай

72.35.247.198Зочин   • 5 сарын 8. 10 цаг 25 минут

хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэдэг болж байгаа юм бишүү

192.82.66.22Зочин   • 5 сарын 8. 10 цаг 21 минут

Монгол улсад 10-аад жил үйл ажиллагаа явуулчихаад улсад ямар ашиг өгсөн гэж,,,Оюутолгойд шахаа хийдэг тэнд ажилладаг хүмүүс л энэ гэрээг зогсоохыг эсэргүүцэх л байх даа,

68.145.61.75Zocnin   • 5 сарын 8. 10 цаг 19 минут

Nileen tom jagsaal tsuglaan ajil hayalt hiij bj tedniig buulgaj awna Tedentei shureenii ard nileen yum meddeg sudalgaatai olon uls erh zui huuliin medlegtei cnanga hun suuj bj yarihaas hen neg helgyi huuliin medleg zax zeeliin ediin zasgiin medleg muutai hun suugaad hereggyi omnoos cni n amiig taglaj orhino

202.179.26.130зочин   • 5 сарын 8. 10 цаг 00 минут

Ард түмэн гэрээг өөрчлөхийг шаардаж байна, үгүй гэвэл гэрээг цуцал өөр яриа байхгүй.Аа тийм 2009 онд гэрээ хийхдээ авилгадсан улс төрчдөөсөө авилгын мөнгөө олж авахыг бодоорой.

103.194.176.117зочин   • 5 сарын 8. 9 цаг 40 минут

хэдэн нөхөдүүдийн л эрх ашиг нийт монголчуудынх биш тийм учир оюу толгой гэрээ цуцлах хэрэггүй хэрэв цуцлах юм бол тэр хятадуудад нутаг дээрээ дарлуулах л нь дутаж дээ

174.211.14.254Mongol   • 5 сарын 8. 9 цаг 40 минут

Ehleed urvagch C.Bayr hamsaatan Bayrtsogt Saihanbileg nariig olnii omno duujilj horongiig ni huraaj ur huuhediig gadaadaas tataj avchirah heregtei.

64.119.20.189Зочин   • 5 сарын 8. 9 цаг 37 минут

Damba ochuroor shalguulaad baih daa yahab dee nudend n mongo guisen luibarchin shuu dee uls eh ornoo zarsan hudalsan geh zuil angiar yllah heregtei

103.194.176.117зочин   • 5 сарын 8. 9 цаг 36 минут

Монголын дарга сайд олгиархи нөхдүүд хэрэв Тио Тинто Монголаас гэрээгээ цуцлаад гаргачилаа гээд бод оронд нь Хятадууд орж ирнэ нөгөө оюутолгойд ажиллаж байсан монгол ажилчдын цалин суга бууж дундаж цалин нь 1,5 сая авч чадвал их юм болох байх тэгэхэд Рио Тинто монголд байхгүй цалинг олгож байгаа ГОК ажиллаж байгаа хүмүүс оюутолгой шиг цалин авч чадахгүй л байгаа ш дээ.Оюутолгой анх ажилд орж байсан монгол залуус өнөөдөр ардаа санаа зоволтгүй сайхан амьдарч байгааг бэлхэнээ харж байгаа байлгүйдээ ажилчдынхаа нийгмийн асуудалыг цогцсоор бүрэн сэа

112.72.12.14103.194-өөө   • 5 сарын 8. 9 цаг 51 минут

за яахав Оюутолгойд ажиллаж байгаа монгол ажилчдын цалинг нь өндөр байлгахын төлөө тэр гадаад луйварчны өмнө гараа аргий гэж бодий харин" сая гаран монголчуудын хэд нь Оюутолгойд ажиллаад байгаа юм бэ? Дээр нь улс орны эрх ашиг энэ олон ардын эрх ашгийг нулимаад үнэнч юм уу худалч юм уу? бүү мэд 10-аад мяган хүний эрхийг бодож олонхи нь хохирох ёстой гэх гээд байгаамуу? Тэгээд ч юм л бол хятад хятад л гэхийн тэр чинь чиний хадны сангаа юм уу? Энд санал бичигчид гадаад **** гарах дуотай бол гараг баялагаа үр хүүэдддээ хадгалий л гээд байна ш дээ

64.119.20.189Зочин   • 5 сарын 8. 9 цаг 35 минут

Geree hiisen humuustei hariutlaga tootsoochee

64.119.20.189Зочин   • 5 сарын 8. 9 цаг 34 минут

Haagaad hoogood ybuul mongoliin ard olsoj uheh guide

91.235.143.141Зочин   • 5 сарын 8. 9 цаг 30 минут

Уурхайгаа хаагаад 100 жилийн дараа ашиглавал яасан юм бэ? Тэр болтол мөнгө болон туршлагаа хуримтлуулая.

202.131.225.197Зочин   • 5 сарын 8. 9 цаг 43 минут

Тэгвэл монголчууд хоёр үеэрээ энэ ордыг ашиглах боломжийг алдана гэсэн үг. Бас нэмж хэлэхэд зуун жилийн дараа хүн төрөлхтөн зэс ашигласаар байна, бас ОТ ордыг 1000 гаруй метрийн гүнээс ухах нь эдийн засгийн хувьд ашигтай байна гэсэн баталгаа байхгүй. Товчхондоо зуун жилийн дараа ОТ хэнд ч хэрэггүй болж ч магадгүй.

202.9.42.27Зочин   • 5 сарын 8. 9 цаг 25 минут

Рио Тинто буюу Айванхо Майнз гараад зогсоогоод яваг л дээ.Монголд олон сайхан мэдлэгтэй инженер эдийн засагчид ажилчид байна..Монголын Өмнийн говьд ашигт малтмалаас гадна өдөрт олон сая тонн газрын гүний усыг үнэгүй шахам ашиглаж байгаа.Гадны өлөн шаруууд ч нөөц дууслаа хамаагүй?! Харин хэзээ нэг цагт Өмнөговь цаашдаа Монгол улс цэвэр усны нөөцгүй болбол Монголчууд яах вэ?!

202.131.245.154Зочин   • 5 сарын 8. 9 цаг 12 минут

Эхлээд буруу гэрээ хийсэн хүмүүсээ баривчлаад шоронд хийчих тэгсэний дараа Оюу толгойтой яривал логикийн хувьд зөв болно.Оюу толгой ч гэсэн манай хуулийг хүндэлдэг бол аяндаа дуулгавартай болно.

176.59.130.20Зочин   • 5 сарын 8. 9 цаг 42 минут

Хаах н зөв..новшнууд ашиггүй гээд л үхтэлээ идээд байгаа биздээ .

202.131.245.226зрчин   • 5 сарын 8. 9 цаг 02 минут

арчаагүй засаг төртэйдээ гомдож байна.

202.131.243.190Zochin   • 5 сарын 8. 8 цаг 45 минут

Denduu tom duugarch bgaa bus uu. bayalgiin ezed duugui baih estoi. Bid darhlagdsan uhaanii yum yarij. Geree bol geree gehdee. Gereend no bgaa bol zasch zalruulah ni bayalgiin ezdiin erhiin asuudal. Buurai oron geed deer ni hahuuli ogson bolood l tom duugarch baih shig bna.

202.9.43.228Зочин   • 5 сарын 8. 8 цаг 38 минут

Гэрээ бол гэрээ шүүдээ монголчуудаа

176.59.130.20Зочизочин н   • 5 сарын 8. 9 цаг 46 минут

Хахуульдсан өмхий баас минь энэ чинь гэрээ биш доромжлол баасаа хаах нэн даруй хаах хэрэгтэй .монголд ашиг өгдөггүй юмыг ажиллуулж улс дамнасан луйварчдыг өвөг дээдсийнхээ амиа өгч цусаа урсган үлдээсэн газар шороогоо зүгээр өгөх үү..хаацгаая

202.9.42.99а   • 5 сарын 8. 9 цаг 26 минут

авлига өгч хийсэн гэрээ бол хүчингүй шүү.

202.21.108.97Зочин   • 5 сарын 8. 8 цаг 38 минут

ХҮҮК, Оюук нар наагуураа гэрээ шинэчлэнэ гэж байгаа ч цаагуураа РИО гоос мөн л урдны Эби, С.Баяр нар шиг насаараа идэх идэх хөрөнгөө авчихаад л таг дуугүй болно.

Шинэ мэдээ

Ховд аймгийн өрхийн эмнэлэгийн салбар зөвлөлийн мэндчилгээ4 цаг 15 минутын өмнөӨнөөдөр автомашингүй ӨДӨР4 цаг 27 минутын өмнөНомын баяр өнөөдөр үргэлжилж байна4 цаг 42 минутын өмнөӨнөөдрийн зурхай4 цаг 57 минутын өмнөЦаг агаарын мэдээ5 цаг 12 минутын өмнө“Ослын үеийн удирдлагын систем” сургалт боллоо5 цаг 37 минутын өмнөЦагаанхаданд галын улмаас хоёр машин, гурван айл шатжээ9 сар 14. 20:01Сүхбаатарын талбайд "Үндэсний номын баяр" болж байна9 сар 14. 15:30Засгийн газрын нээлттэй өдөрлөг даваа гаригаас эхэлнэ9 сар 14. 15:11Нефтийн олборлолтыг үргэлжлүүлэн бууруулна9 сар 14. 15:00КПОП: Хамгийн өндөр болон хамгийн намхан эрэгтэй уран бүтээлчид9 сар 14. 14:55Нэр хүндтэй их сургуульд хүүхдээ оруулахын тулд авлига өгсөн Холливүүдийн жүжигчин 14 хоног хоригдох ял сонслоо9 сар 14. 14:50Австралид гарын эрхий хурууных нь оронд хөлийн эрхий хуруу залгаж эмчилжээ9 сар 14. 14:45Ulaanbaatar MMC Energy шилдэг 8-д үлдлээ9 сар 14. 14:40БНХАУ-ын бараанд ногдуулсан татварыг нэмэх хугацааг хойшлуулжээ9 сар 14. 14:35Төрсөн өдрөөрөө дахин төрсөн минь9 сар 14. 14:30Адель салах өргөдлөө өгчээ9 сар 14. 14:25Шилдэг сургуулиудын жагсаалтыг Оксфордын их сургууль тэргүүлжээ9 сар 14. 14:20“Пивоны гүзээ” багасахгүй байх 10 шалтгаан9 сар 14. 14:15Уэйн Рүүни мөрөөдлөө ярив9 сар 14. 14:10Куба улсын эсрэг авсан хоригийг нэг жилээр сунгажээ9 сар 14. 14:05Өөскө жүжигчний мэргэжлээ тамирчнаар сольж, Азийн медальтан боллоо9 сар 14. 14:00Ерөнхийлөгч Трамп БНАСАУ-ын удирдагчтай шинэ хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийллээ9 сар 14. 13:55“Toyota Motors” компани “Pruis”-ийн шинэ загварыг туршлаа9 сар 14. 13:50Өнөөдөр бүх нийтийн цэвэрлэгээтэй9 сар 14. 13:47"Алмастай" цагдаа Эр Шене тааралджээ9 сар 14. 13:45Орон сууцны нэг давхарт зөвшөөрөлгүй хүнсний бүтээгдэхүүн худалдаж байжээ9 сар 14. 13:44Бүсгүйчүүдийн гоо сайхан ба тэдний темпрамент9 сар 14. 13:40Замын цагдаагийн гүүрэн гарцын үндсэн хөдөлгөөнийг даваа гаригт нээнэ9 сар 14. 13:35Дэлхийн хамгийн агуу хөшөө9 сар 14. 13:35
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.