5-р сарын 8
14 цаг 15 минут

Аваргуудын лиг: Ливерпуль Энфильд цэнгэлдэхдээ гайхамшиг бүтээв

Англи. Ливерпуль. Стадион "Энфилд" "Ливерпуль" (Англи) - "Барселона" (Испани) 4:0

Гоол: Ориги, 7, Вейналдум, 54, Вейналдум, 56, Ориги, 79

"Ливерпуль" (Англи): Алиссон, Матип, Александер-Арнольд, Робертсон (Вейналдум, 46), ван Дейк, Фабиньо, Хендерсон, Милнер, Шакири (Старридж, 90), Мане, Ориги (Гомес, 85)

Дасгалжуулагч: Юрген Клопп

"Барселона" (Испани): тер Штеген, Ленгле, Пике, Альба, Бускетс, Коутиньо (Семеду, 60), Роберто, Ракитич (Малком, 80), Видаль (Артур, 75), Месси, Суарес
Дасгалжуулагч: Эрнесто Вальверде

Европын Хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шөвгийн 4 багийн хариу тоглолтууд эхэллээ. Өчигдөр Английн "Ливерпуль" Энфильд цэнгэлдэх хүрээлэндээ "Барселона" клубыг хүлээн авч тоглолоо. Өмнөх тоглолтод 3:0 харьцаагаар хожигдсон Ливерпуль өчигдөр шөнө гайхалтай эргэн ирэлт хийн, 4:0 харьцаагаар ялалт байгуулсанаар аваргын төлөө тоглох эрхтэй болов.

Шилдэг тоглогчид нь болох Фирминьо, М.Салах нар нь гэмтэлтэй энэ үед Ю.Клоппын залуус гайхамшиг бүтээж чадав. Шилдгүүд нь эзгүй үед Ориги болон Вейналдум хэмээх сэлгээний тоглогчид нь тус бүр хоёр гоол хийсэн.
Тоглолт эхлээд 7 дахь минутад Ориги эхний гоолыг хийн Ливерпульд найдлага авчирсан. Хаалгачаас ойсон бөмбөгийг тэрбээр нэмсэнээр Энфильд цэнгэлдэхийг доргиов.

Эхний хагаст өөр гоол ороогүй ба Ю.Клопп хоёрдугаар үе эхлэхэд Вейналдумыг талбайд гаргасан нь "нүдээ олов". Тэрбээр 54, 56 дахь минутад баруун болон зүүн захаас ирсэн дамжуулалтыг хүлээн авч тер Штегений хаалганд шигтгэж чадсанаар Энфильд цэнгэлдэхийг доргиож чадсан.

Хожлын гоол бүүр гайхалтай байлаа. Булангийн цохилт хийх эрх авсан Улаануудаас 66 дугаартай Трент Александер-Арнольдыг хэн ч бөмбөг өшиглөнө гэж санасангүй. Гэтэл тэрбээр булангаас буцаж хэд алхсанаа гэнэт эргэж бөмбөг өшиглөсөн бөгөөд түүнийг нь Ориги шууд хаалга руу чиглүүлж гоол болгосноор тооны харьцаа 4:0 болов. Үлдсэн хугацаанд Улаанууд хамгаалалтандаа алдаа гаргасангүй, гайхамшиг бүтээж чадлаа6

Ч.Амар

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.22.216Зочин   • 5 сарын 9. 12 цаг 15 минут

Нэг юм сонсогдоно доо . Ганц ч аварга болж чадаагүй юмнууд тэгээд аврага болж чадах уу ? Хэдэн сая доллараар авилгалдсан болдоо .

83.175.114.178Зочин   • 5 сарын 8. 13 цаг 55 минут

Jurgen Klopp mundag yumaa

66.181.161.109Зочин   • 5 сарын 8. 13 цаг 31 минут

Үнэхээр гайхамшиг гэж үүнийг л хэлэх байх бүр нэг сэтгэл огштол хожлоо Ливерпоол чи шүү

103.10.23.178Зочин   • 5 сарын 8. 12 цаг 54 минут

Заналт Барса La Liga-тээ л түрүүлээд сууж байхдаа таарсан юмнууд

202.9.42.38Red kops   • 5 сарын 8. 12 цаг 43 минут

Аяакстай финалдаж Улаанууд хожно

103.9.90.98Зочин   • 5 сарын 8. 12 цаг 34 минут

Чи хэзээч ганцаараа алхдаггүй эээ

202.131.245.125AIMAIROO   • 5 сарын 8. 12 цаг 19 минут

LIVERPOOL LIVERPOOL

202.179.26.130Зочин   • 5 сарын 8. 11 цаг 17 минут

liverpool gaihaltai bailaa.ene jil turuuleh baihaa

Шинэ мэдээ

Роботууд 2030 он гэхэд 20 сая ажлын байрыг орлоно34 минут 54 секундын өмнөГрек улс ОУОХ-ны гишүүнтэй болох нь39 минут 54 секундын өмнөАНУ-д дэлхийн сэргээгдэх эрчим хүчний хамгийн том агуулах барина44 минут 54 секундын өмнөМайкл Жексоны амьдралын сүүлчийн 24 цагийн зарим баримт49 минут 54 секундын өмнөТелехяналтын нэгдсэн систем ашиглах журамд өөрчлөлт оруулна54 минут 54 секундын өмнөАНУ Палестинд эдийн засгийн тусламж үзүүлэхээр зэхэж байна59 минут 54 секундын өмнөНҮБ: 2017 онд кокаины үйлдвэрлэл дээд хэмжээнд хүрсэн1 цаг 5 минутын өмнөБүдүүн миссийн бодит түүх1 цаг 10 минутын өмнөНийт талбайн 96.4 хувьд тариалалт хийгээд байна1 цаг 15 минутын өмнөӨнгө нь сэтгэлд нөлөөлдөг гэдэгт та итгэдэг үү1 цаг 20 минутын өмнөМонголчууд шуналтайд тооцогджээ1 цаг 25 минутын өмнөҮндсэн хуулийн цэц маргааныг хэрэгсэхгүй болгов1 цаг 30 минутын өмнөХөлрөлтөөс сэргийлэх аргууд1 цаг 35 минутын өмнөУсанд автагдсан орон сууцны барилгуудад хийсэн судалгааны дүнг танилцуулж, хөрсний уснаас хамгаалах заавар зөвлөмж өглөө1 цаг 40 минутын өмнөЯпоны Урасоэ хотын иргэд яаралтай нүүн шилжих тухай заавар хүлээн авчээ1 цаг 45 минутын өмнөТакси үйлчилгээний өнөөгийн байдлын талаар онлайн хэлэлцүүлэг зохион байгуулав1 цаг 50 минутын өмнө“Nissan” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болжээ1 цаг 55 минутын өмнөАзийн улс төрийн намуудын олон улсын бага хурлыг Монгол улсад зохион байгуулахаар болов2 цагийн өмнөСинайн хойгт цуврал халдлага болжээ2 цаг 5 минутын өмнөБооёогоос салсан А.Энхжин гялалзаж явна2 цаг 10 минутын өмнөҮндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 212 газар, 28085 иргэнд танилцуулаад байна2 цаг 15 минутын өмнөНобелийн шагналд нэр дэвшиж байсан гэмт хэрэгтэн2 цаг 20 минутын өмнөШведийн гүнж Кейт Мидлтон, Парис Хилтон нарын өмсөж байсантай ижил хувцас өмсчээ2 цаг 25 минутын өмнөХар тамхи таниас хайртай бүхнийг чинь авна!2 цаг 30 минутын өмнөАжил дээрээ аз жаргалтай байж, ажлын бүтээмжээ нэмэгдүүлье2 цаг 35 минутын өмнөДэлхийн нийтийг шимшрүүлж буй дүрвэгч аав, охин хоёрын зураг2 цаг 40 минутын өмнө“Falcon Heavy” пуужингаар хиймэл дагуулууд хөөргөжээ2 цаг 45 минутын өмнөФранцын “Миразур” дэлхийн шилдэг зоогийн газраар шалгарлаа2 цаг 50 минутын өмнөФото: Тэд бол "HIME style" түгээгчид2 цаг 55 минутын өмнөКанадын гахайн махны импортод түр хугацаанд хориг тавьжээ3 цагийн өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.