5-р сарын 8
16 цаг 18 минут

Өнөө маргаашдаа нутгийн баруун өмнөд хэсгээр хур тунадас орж, өдөртөө ихэнх нутгаар дулаарна

2019 оны 5 дугаар сарын 6-наас 5 дугаар сарын 13-ныг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

/ 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд нутгийн зүүн хагаст хур тунадас орж, салхи шуургатай байна /

2019 оны 05 дугаар сарын 09-нөөс 05 дугаар сарын 13-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

      9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас орно. Салхи 9-нд зарим газраар секундэд 12-14 метр, 10, 11-нд ихэнх нутгаар, 12-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр ихэнх нутгаар дулаан байх боловч 10-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул , Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө     15-20 градус дулаан, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. 

Баруун аймгуудын нутгаар: 7, 10-нд зарим газраар, 8-нд нутгийн өмнөд хэсгээр, 9-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 10-наас нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар: 7-нд Хангайн уулархаг нутгаар, 9-нд нутгийн хойд хэсгээр, 10, 11-нд ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи 9, 10-нд зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10 м/с. Агаарын температур Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 10-наас сэрүүснэ.

Зүүн аймгуудын нутгаар: 10-нд зарим газраар, 11-нд ихэнх нутгаар, 12-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 9-нд зарим газраар, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 6-11 м/с. Агаарын температур Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөндөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 10-наас сэрүүснэ.

Говийн аймгуудын нутгаар: 11-нд ихэнх нутгаар хур тунадас орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи 10-нд зарим газраар, 11-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 22-27 градус, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 11-нээс сэрүүснэ.  

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Олон улсын хүүхдийн “Найрамдал“ цогцолбор 41 нас хүрлээ30 минут 28 секундын өмнөХээрийн түймэр гарах эрсдэлийг таслан зогсоов35 минут 28 секундын өмнө“Хөрс -Амьдрал” гэрэл зургийн уралдаан зарлаж байна40 минут 28 секундын өмнөМУГТ Н.Төгсцогт менежер Эл Хэймонтой Д.Отгондалай гэрээ байгуулахаар болов50 минут 28 секундын өмнөУсанд сэлэлтийн 2025 оны ДАШТ Казаньд болно50 минут 28 секундын өмнө“БАВАРИ” олон улсын аваргуудын цомын тэмцээнд Реалыг хожлоо55 минут 28 секундын өмнөОХУ: Хилээр тээш нэвтрүүлэх журмыг чангатгана1 цаг 3 минутын өмнөБрюс Ли энэ өдөр 32 настайдаа зуурдаар нас баржээ1 цаг 11 минутын өмнөЭвдрэлтэй гудамжнуудын замыг тэгшиллээ1 цаг 16 минутын өмнө380 жилийн ойг угтсан бүтээлч ажлын төлөвлөгөөг хэлэлцэв1 цаг 23 минутын өмнөОрон нутгийн автобусаар тарваганы нойтон тулам нэвтрүүлэхийг завджээ1 цаг 24 минутын өмнөМонгол-Оросын найрамдлыг илтгэх “Эв модны наадам” боллоо1 цаг 31 минутын өмнөНарнаас хамгаалах нүүр будалтыг хэрхэн хийх вэ1 цаг 31 минутын өмнө“Өлөн” цагаан оготнын өчил1 цаг 32 минутын өмнөХүний арьс, гоо сайхны засал авахдаа оройн 18-20 цагт хамгийн сайн байдаг1 цаг 36 минутын өмнөӨвөрмонголд "Монголын нууц товчоо"-ны хайлтын системийг судлан бүтээжээ1 цаг 41 минутын өмнөУвс нуур, дэлгэр мөрөнд иргэд усанд осолджээ1 цаг 46 минутын өмнөДуу цахилгаантай усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна1 цаг 56 минутын өмнөБанкууд өөрийн хөрөнгийг хэрхэн нэмэгдүүлсэн тухай мэдээлэлд Монголбанк мэдэгдэл хийлээ    2 цаг 1 минутын өмнөУнгахын 7 ашиг тус2 цаг 11 минутын өмнөҮйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын тоо 5.8 мянгаар нэмэгджээ2 цаг 16 минутын өмнө“Avengers: Endgame” кино “Avatar”-ын амжилтыг эвдэнэ2 цаг 21 минутын өмнөТаеквондоч Х.Энхтуяа Азийн аварга боллоо2 цаг 26 минутын өмнөУран сийлбэрч Ц.Мөнх-эрдэнэ олон улсын элсэн уран баримлын уралдаанд түрүүлжээ2 цаг 31 минутын өмнөМансуурсан этгээдүүдийг илрүүлжээ2 цаг 35 минутын өмнөКим Жон Ун сонгуульд саналаа өглөө2 цаг 36 минутын өмнөМонголын 10 тамирчин ДАШТ-ий өмнөх сүүлийн чансаанд багтав2 цаг 41 минутын өмнө130 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөөд байна2 цаг 51 минутын өмнөХотын дарга захирамж гаргалаа2 цаг 54 минутын өмнөМолдир Мекенбаева: Миний өрсөлдөгч ямар байх нь надад хамаагүй учир нь би үргэлж бэлтгэлтэй байдаг2 цаг 56 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.