5-р сарын 9
9 цаг 10 минут

( ЖУРАВЛИ ) Тогоруун цуваа дууны түүх

1941 - 1945 оны хооронд Аугаа Эх орны төлөөх баатарлаг дайнд ЗХУ-ын бүрэлдэхүүн дэхь Хойт Осетины ард түмэн 90.000 эрэлхэг хөвгүүд , охидоо Зөвлөлт Оросын Улаан арми руу амьд мэнд ,эргэн уулзахын,ерөөл тавин, хацрын үнсэн, доголон нулимстай үдсэн ч тэдгээр залуусаас 45000 гаруйн төрсөн нутагтаа аав ээждээ эргэн ирээгүй аж. Монголын ард түмэн Осетины ард түмнийг БНМАУ-Монгол Улсын МАХЦ-армийг өөрийн харьяандаа командлан цагаан хэрэм, Жанчхүүгийн даваа хүртэл удирдан тулалдсан, ЗХУ-ын 2- удаагийн Баатар, БНМАУ-Монгол Улсын Баатар армийн генерал И.А.Плиевээр мэдэх юм. Өнөөдөр та бүхэндээ ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан, ард түмэнүүдийн амандаа,зүрхэндээ гунигтайхан, бахдалтай, хэрнээ хайртай хүмүүсээ дурсан үгүйлэн дуулах ( Журавли ) -буюу Монгол хэлнээ ( Тогоруун цуваа )-дууны түүхийг дурсан бичье.
Хойд Осетин Улсын нэгэн жижиг тосгоны Уулын голд орших Хар хадан цохионы дэргэд гашуудалт автсан,буурал үсээ алчуураар боосон эхийн дээгүүр долоон, галуу нисэж буй гэрэлт хөшөө байдаг.Тэр бол Газдановын гэр бүлийн Аугаа эх орны дайнд амь үрэгдсэн, долоон хүү болон гурав дахь хүүгээ амь үрэгдсэн тухай эмгэнэлийн мэдээг сонсоод зүрх нь тэсэлгүй зогсон, нас барсан " Ахдүү 7- Газдановын төрсөн эх Тасо "- нарын гэгээн дурсгалд зориулсан хөшөө аж.
Харин шуудангаар хамгийн сүүлд амьд үлдсэн (6)- дахь хүү болох Шамиль Газданов нь 1945 онд Германы нийслэл Берлинд тулалдаж байгаад Баатарлагаар,амь үрэгдсэн тухай эмгэнэлт, мэдэгдлийг авчирсан ч шууданч энэ тухай гашуудан шархирахдаа,мэдэгдлийг хэлэхээс татгалзсан тул тосгоны хөгшүүл цуглан энэхүү уйтай мэдээг тэдний гэрт мэдэгдэхээр очиход. Гэрийнхээ довжоон дээрээ цор ганц ач охиноо гар дээрээ тэврэн суух эцэг Газданов нь тэднийг хараад,тэдний нүднээс нь юу болсныг ойлгомогцоо, ухаан алдан унаж, газар дээрээ зүрх нь зогсон нас барсан эмгэнэлт явдал болжээ. 1975 онд Хойд Осетины ард түмэн Баатарлаг залуусаа, тэднийгээ алдсан гэр бүлийнхэнд зориулан, Газдановын эрэлхгээр дайны фронтод амиа алдсан ахдүү-7 хүү, гэр бүлийнхэнд нь зориулан, төрөлх эх орон, төрсөн тосгондоо,төрсөн эхдээ Долоон Цагаан Галуу шувуу болон эргэн ирснээр, дүрслэгдсэн эмгэнэлийн дурсгалын гэрэлт хөшөөг босгосон аж. Ер нь Хойд Осетины ард түмэний дунд
- Долоон хүүгээ дайнд алдсан хоёр гэр бүл,
- Зургаан хүүгээ дайнд алдсан хоёр гэр бүл,
- Таван хүүгээ дайнд алдсан гэр бүл арван таван гэр бүл.
- Дөрвөн хүүгээ дайнд алдсан гэр бүл тавин хоёр гэр бүл
тус тус байгаагаас хамгийн эмгэнэлтэй нь нэг нэгнийхээ араас элэг зүрхээрээ тэнгэрт тогоруу болон одоцгоосон ах, дүү долоо Газданов болон хөвгүүдийн эцэг Газданов, эх Тасо нар аж.
- Газдановын Ахдүү Долоон Хүүг дурсвал :
1) Ууган хүү Магомед Махоматович Газданов (1909-1942).
Дайнаас өмнө тракторч мэргэжилтэй ба тосгоны Залуучуудын байгууллагын удирдагч байв.
ЗХУ-ын Севастополь хотын төлөөх ширүүн тулалдаанд байлдаж байгаад,(33) насандаа амь үрэгдсэн
2) Maхарbek Махоматович Газданов (1911-1941),
Багш мэргэжилтэй ба тосгоны зөвлөлийн удирдагч байсан.
ЗХУ-ын нийслэл Москваг хамгаалах тулалдаанд, морин хороонд байлдаж байгаад (30) насандаа амь үрэгдсэн.
3) Хаджисмел Махоматович Газданов (1913-1942)
Тэрээр тосгондоо фермд ажиллаж байгаад, цэрэгт явахынхаа өмнө ээждээ " Санаа зовох хэрэггүй, ээж минь бид ялалтын дуугаа дуулсаар эргэн ирнээ "- хэмээн том ахтайгаа Севастополийн баатарлаг хамгаалалтанд байлдаж байгаад (29)- насандаа амь эрсдсэн байна. Хөгжилтэй цовоо, дуу хууранд дуртай хүүгийнхээ
" Бид Эргэн ирнээ "- хэмээсэн үгэнд гүнээ итгэн,хүлээсэн ээж нь энэ л хүүгийнхээ эмгэнэлийн тухай мэдэгдлийг аваад зүрх нь зогсон, хорвоог орхисон юм.
4) Дзарахмед Махоматович Газданов (1916-1942) онд
Аугаа эх орны дайнд ( 26 )насандаа амь үрэгдсэн.
5) Sozyrko (Sozriko) Махоматович Газданов(1918-1942)
Хүнсний технологич мэргэжилтэй тэрээр (24) насандаа Украйны нийслэл Киевийн төлөөх тулалдаанд амь үрэгдсэн.
6) Шамиль Махоматович Газданов (1919-1945)
Мэргэжлийн их бууны хороонд зоригтой командлагч байсан тул Байлдааны Улаан Од, Эх орны болон дайны 2- зэргийн одонгуудаар шагнагдсан ахмад цолтой мэргэжлийн офицер байв.
Тэрээр Германы нийслэл Берлиний, Рейхастагийн ордонг эзлэн ялалт байгуулахын хэдхэн цагийн өмнө (26)- насандаа амь үрэгдсэн байна.Хэрвээ Ялалтын туг мандах хүртэл хэдхэн цаг тэсэн, азгүй явдал түүнийг тойрсон бол эцэгтээ очиж, элгийн дэвтээх, амьд үлдсэн ганц хүү байсан юмсанж.
7) Хасанбек Махоматович Газданов(1926-1944)
Газдановын отгон хүү нь 10-ангиа төгсөөд, сайн дурынхантай цэрэгт элсэн,Белурасийн төлөөх ширүүн тулалдаанд (18 ) -хан насандаа амь эрсдсэн билээ.
- Хамгийн харамсалтайн тэдний төрсөн тосгонын Германы армийн байлдааны онгоцууд бөмбөгдөн устгасан байдаг.
Энэ дууг дуулсан ЗХУ-ын кино од, алдарт жүжигчин дуучин Марк Бернес 1965 онд яруу найрагч, орчуулагч, Расул Гамзатовын шүлгийн сониноос олж, үзээд, угийн хамтдаа засаад, хөгжмийн зохиолч Ян Френкельд үзүүлэхэд шүлгийн үг бүхэнд уяран хайлсан тэрээр хөгжмийн аяыг хийж, шүлгийн нэрийг солин " ЖУРАВЛИ "- Тогоруун цуваа дууны үгэнд ая хийж. Марк Бернесээр 1969 оны зургадугаар сарын 8-нд анх дуулуулан, бичүүлснээр энэ дуу дэлхий дахинаа түгэн тархах гараагаа эхэлсэн түүхтэй. Харамсалтайн Марк Бернес энэ дуугаа дуулснаас хойш хоёр сарын дараа буюу 1969 оны наймдугаар сарын 16-нд нас барсан юм. Түүний нас барсан өдөр нь хагас сайн өдөр байсан бөгөөд хоёр хоногийн дараа түүнд ЗХУ-ын ардын жүжигчин цол олгосон тухай зарлиг сонин дээр гарч байжээ. Түүнийг Москва хотын Новодевичийн оршуулгын газарт хөдөөлүүлсэн агаад оршуулгын ёслол дээр нь “Тогоруун цуваа” дууны аяыг эгшиглүүлж байсан гэдэг.

12
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

12 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.9.90.98Уншигч   • 5 сарын 16. 14 цаг 48 минут

харин тийм, "...угийн хамтдаа засаад" гэжээ. Бодвол "үгийг нь хамтдаа засаад" гэх гэсэн байх, одоо залуус "нь" гэдгийг хэрэглэж чадахаа больсон, тэгээд "харамсалтайн" гэх мэтээр бичээд байна даа, хөөрхий, сайхан монгол хэлнийхээ мөн чанарыг алдагдуулж, зөв бичих дүрэм гэдгээ мэдэхээ байсан тэр хүмүүс өөрсдөө л өөрсдийнх нь хэлснээр "ОРК"-ууд байна.

66.181.187.28Zochin   • 5 сарын 12. 11 цаг 06 минут

Сэтгэлд хоногшсон дууны сайхан түүхийг бичсэнд талархаж байна. Зөв бичихэд анхаараач ээ! "Харамсалтай нь" гэхийг харамсалтайн гэж хэд хэдэн удаа бичсэнийг үзээд үнэндээ уур хүрэх шиг боллоо.

103.57.94.49zochin   • 5 сарын 11. 14 цаг 05 минут

Mongol helnii durem ni Orkyydad zoriulagdjee.

81.65.90.50Зочин   • 5 сарын 11. 3 цаг 41 минут

Энэ сайхан түүхийг ингэж зэрэмдэглэж бичих ч гэж дээ сэтгүүлч ээ,

103.111.68.3Зочин   • 5 сарын 10. 16 цаг 21 минут

үнэхээр сайхан түүх байна

202.72.245.122б   • 5 сарын 10. 14 цаг 07 минут

Агуулга Сайхан нийтлэг баярлалаа

202.131.245.26ууртай хүн   • 5 сарын 10. 12 цаг 50 минут

Энэ сайхан нийтлэл бичсэн сэтгүүлч нийтлэлээ дахин нэг уншаад үзээрэй найрлага зүйн бөөн алдаа Уншаад уур хүрч байна.

81.65.90.50Зочин   • 5 сарын 11. 8 цаг 26 минут

"Сайхан нийтлэл" гэчихээд уншаад уур нь хүрч. Өөрөө буруу бичдэг нөхөр байна.

66.181.181.246зочин   • 5 сарын 9. 14 цаг 50 минут

Эх орон, тусгаар тогтнол, эрх чөлөөнийхөө төлөө амиа зольсон мянга мянган эрэлхэг хөвгүүдээ санан санан энэ дууг дуулцгаадаг. Энэ дуу ч өдийг хүртэл үнэ цэнэтэй, хойч үеийнхний дуулах дуртай дуу хэвээр үлдсэн.

202.179.25.162Зочин   • 5 сарын 9. 11 цаг 43 минут

Яасан өрөвдөлтэй, сэтгэл өмрөөд уншихад хэцүү юмаа

66.181.181.35ард   • 5 сарын 9. 11 цаг 03 минут

үнэхээр үнэн түүхийг хойч үедээ ойлгон таниулах хэрэгтэй.дайны гамшиг бидний үеэс холдон холдож байгаач үнэнийг залуу үе маань мэдэж байх ёстой.

202.72.245.122ч   • 5 сарын 9. 10 цаг 19 минут

Баатарлаг ард түмэн кавказууд бөкчүүд мундаг бие сэтгэлзүйтэй манай орчин үе тамирчид эхний 2 минут барилдаан сэтгэлээр буучихдаг

Шинэ мэдээ

Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь8 цаг 23 минутын өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ8 цаг 33 минутын өмнөШуурхай: Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих эсэх асуудлыг түр хойшлууллаа8 цаг 42 минутын өмнөШ.Абэ БНАСАУ-ын удирдагчтай уулзах бодолтой байгааг дэмжиж байна8 цаг 43 минутын өмнөНефтийн олборлолтын асуудлыг зургадугаар сарын эцсээр шийдвэрлэнэ8 цаг 48 минутын өмнө16,000 тн ган төмрийг 16 секундэд нураав8 цаг 53 минутын өмнөШуурхай: Д.Эрдэнэбилэгийг 14 хоног цагдан хорих хүсэлт хүргүүлжээ8 цаг 54 минутын өмнөФото: Хэрэв тэд сахалтай байсан бол ...8 цаг 58 минутын өмнөГайхалтай ур чадвар9 цаг 3 минутын өмнө20-30 насандаа чинээлэг, хөрөнгөтэй болох алхам9 цаг 8 минутын өмнөГутал үйлдвэрлэгч компаниуд Трампт захидал илгээжээ9 цаг 13 минутын өмнөХааяа дусал ч гэсэн нулимс дуслуулж бай9 цаг 18 минутын өмнөЭмэгтэй хүн бүр үүнийг хүсдэг9 цаг 23 минутын өмнөАмазоны омог түүхэн ялалт байгуулж, ойгоо авч үлджээ9 цаг 28 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №116 The Rolling Stones, ‘Honky Tonk Women’9 цаг 33 минутын өмнөТавдугаар сарын 31 хүртэл дараах газруудад халуун ус хязгаарлана9 цаг 38 минутын өмнөЯпоны эзэн хаан цагаан будаа тарих анхны ёслолдоо оролцжээ9 цаг 43 минутын өмнөЦУВРАЛ 8: Монгол орны үзэсгэлэнт 100 байршил9 цаг 48 минутын өмнөАгаарын цахилгаан такси анхны нислэгээ хийв9 цаг 53 минутын өмнөЗөрчил гаргасан малчин мал бүхий иргэдийг 30000 төгрөгөөр торгоно9 цаг 58 минутын өмнөАзийн Обама улиран сонгогдож, аюулгүй байдлыг хамгаалах 32,000 цэргийг тараан байршуулав5 сар 21. 16:40NBA-ын шилдэг 5 (19-05-20)5 сар 21. 16:35ЗУУН НАСТ хормын төдийд арьс ЦАЙРУУЛДАГ5 сар 21. 16:30Өөрсдийгөө Монголын №1 гэх хоёрыг Gee хүлээн зөвшөөрөв үү...5 сар 21. 16:25Пеп Гвардиолла: Би Манчестер Ситиг орхих бодолгүй5 сар 21. 16:20АНУ-ын хориг “Huawei”-гийн эрэлт ихтэй бүтээгдэхүүнүүдэд нөлөөлөхгүй5 сар 21. 16:15Д. Дагвадорж Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд түрүүлжээ5 сар 21. 16:14Швед улсад дэлхийд анх удаа автомат жолоодлоготой ачааны автомашин тээвэрт явж эхэллээ5 сар 21. 16:10Ийм бяцхан фэнүүдтэй Gee үг, үйлдэлдээ анхаараарай...5 сар 21. 16:05Иран улс өөрийгөө хамгаалах бэлтгэлээ бүрэн хийгээд байна гэв5 сар 21. 16:02
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.