2019 оны 5-р сарын 9
12 цаг 40 минут

Д.Дамба-Очир УИХ-ыг муухай харагдуулж чадлаа

Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэхээс өмнө Оюутолгой компанид өгөөгүй гэж мэлзэж байсан Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очирын үнэн төд удалгүй мэдэгдэв. 

Эдийн засгийн байнгын хорооны Мягмар гарагийн хуралдаанаар Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх байсан ч тус Байнгын хорооны даргын балгаар ирэх долоо хоног болгож хойшлуулсан. Өөрөөр хэлбэл, гишүүд ажлын хэсгийн дүгнэлттэй танилцаж амжаагүйгээс гадна түшээдээс урьтаж Оюутолгой компанийнхан ажлын хэсгийн дүгнэлтийг судалж, хариулт мэдээлэл бэлтгэн тараасан нь хэлэлцүүлгийг хойшлуулах шалтгаан болсон юм. Үүний зэрэгцээ УИХ-аар хэлэлцэхээс өмнө хөрөнгө оруулалтын компанид мэдээлэл хүргүүлсэн буруутанг хайтал нэг өдрийн өмнө “Албан ёсоор хүргүүлээгүй” гэж мэдээлж байсан Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир байсан нь албаныхны мэдээллээр тодорхой болсон.

Тодруулбал, Эдийн засгийн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх н.Мөнхбаяр “Оюутолгойтой холбоотой гурван материал гишүүдэд тараасан. Хоёрыг нууцын журмаар, нэгийг нь энгийн журмаар тараасан. Ажлын хэсгийн тайлангийн хураангуй хэлбэрийг энгийн журмаар гишүүдэд тараасан. Энгийн журмаар тараасан тайланг өнгөрсөн Баасан гарагт Байнгын хорооны даргын зүгээс Оюутолгой компанид албан бичгээр өгч, тайлбар, санал хүссэн. Үүний дагуу Оюутолгой компаниас тайлбар ирүүлсэн. Нууцын журмаар хоёр материал тараасны нэг нь Үндэсний аудитын газраас хийсэн шалгалтын тайлан.Нөгөө нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Байнгын хороонд ирүүлсэн танилцуулга. Ажлын хэсгийн дэлгэрэнгүй дүгнэлтийг тараагаагүй байгаа” гэснээр Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир Оюутолгой компанийнханд дүгнэлтийг хүргүүлсэн нь тодорхой болсон гэхэд болно.

Оюутолгой компанийн зүгээс ч энэ сарын 3-н буюу өнгөрсөн Баасан гарагт УИХ-аас нууцын зэрэглэлгүйгээр ажлын хэсгийн дүгнэлтийг хүргүүлж, тайлбар авахыг хүссэн тул өнгөрсөн Даваа гарагт тайлбараа хүргүүлсэн талаар мэдэгдэл гаргасан юм.

Хэдийгээр нууцаас гадуурх мэдээлэл гэж байгаа ч УИХ-аар хэлэлцсэний дараа, Оюутолгой компанийнхнаас хариу тайлбар авах ёстой атал төрийн түшээ тэр дундаа Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд энэ нь зохимжгүй үйлдэл байв. Магадгүй Оюутолгой компанийнхнаас хариу тайлбар авах нь зөв байж болох ч түүний энэ үйлдэл өөрийг нь болоод УИХ-ыг нийгэмд муухай харагдууллаа. Тэгээд бүр албан бичиг явуулсан эсэхээ “мэдэхгүй” мэдэн будилсан нь бүр ч зохисгүй харагдав. Үүгээрээ Оюутолгой цаашлаад “Рио Тинто”-г ч нийгэмд буруугаар ойлгууллаа.

Улс орны гол салбарыг хариуцсан Байнгын хорооны даргаар ажиллахдаа ингэж байгаа нь цаашлаад төрийг зөв түшилцэх эсэхэд нь эргэлзэхэд хүргэлээ. Тиймдээ ч зарим гишүүн Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцүүлгээс урьтаж хүргүүлэн нөлөөлүүлэх гэсэн оролдлого хийсэн хүнийг хуулийн байгууллагаар шалгуулах ёстойг хэлж байна. Тодруулбал, ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва “Асуудлыг хэлэлцэхээс өмнө буюу Байнгын хороонд байгаа, УИХ-ын гишүүдэд тараасан мэдээллийг өөр нэгэн байгууллагад өгсөн нь маш зохисгүй үйлдэл. Үүнийг хуулийн байгууллагаар шалгах ёстой. Яагаад гэвэл хэлэлцэх явцад дүгнэлтийг авч, анализ хийх нь тухайн компанийн асуудал. Харин Байнгын хорооны хурал болохоос өмнө Оюутолгой компанийнхан мэдээлэл авч, судалсан нь хэлэлцэх гэж байгаа асуудлыг урьдчилсан байдлаар өгч, нөлөөлүүлэх гэсэн ноцтой асуудал. Үүнийг хаанаас, хэн, хэрхэн тараасан, албан ёсоор уу, албан бусаар уу, ингэж мэдээлэл өгч болох уу, үгүй юү гэдгийг хуулийн байгууллага шийдэх байх. Миний хувь хүний бодол бол нэгэнт хэлэлцэж эхлээгүй байгаа асуудлыг гаргахгүй гэж өдийг хүртэл явсан. Сэтгүүлч нарт ч өгөөгүй. Харин би төрийн гурван өндөрлөг болоод Эдийн засгийн байнгын хорооны даргад ажлын хэсгийн дүгнэлтээ өгсөн. Байнгын хорооны гишүүдэд хураангуй байдлаар дүгнэлтийг өгсөн байгаа. Гэтэл урьдчилсан байдлаар материалыг өгч, шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролдож байгаад их харамсаж байна” гэсэн юм.

Нөгөөтэйгүүр анх Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийг ахалж байсан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир тус ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ хэлэлцэхээс өмнө Оюутолгой компанийнханд өгсөн нь ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гэх мэдээлэл гарч эхэллээ. Тодруулбал, түүний эзэмшлийн “Очир төв” компани Оюутолгойгоос зарласан тендерт хоёр ч удаа шалгарч, авто зам тавьж байсан гэнэ. Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир Оюутолгой компанид албан бичиг хүргүүлсэн нь бүр л асуудал дагуулна. Харин түүний нуусан үнэн зарим гишүүний хэлсэн шиг УИХ-ын шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөх байсан эсэх нь удахгүй илрэх биз ээ.

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин

32
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

32 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.168.8Зочин   • 5 сарын 10. 17 цаг 09 минут

Манайхан гадныханд их зусардаж бялдуучилдаг зантай энэ нь өөрийг хорлож эх орноосоо урвагч болгодог. Одоо цаазын ялыг сэргээмээр байна ялангуяа эх орноосоо урвагчидад хатуу хандаж байхгүй бол ийм хүмүүс дэс дараалан гараад ямарч ялгүй яваад байна шүү.

45.117.32.130ЗОЧИН   • 5 сарын 10. 16 цаг 08 минут

Монгол төрийн эмгнэлэл бидний сонгосон эрхэмүүд

45.117.32.130ЗОЧИН   • 5 сарын 10. 16 цаг 04 минут

БИЕ НЬ БАГА Ч ГЭСЭН БЭЛЧИРЭЭР НЬ ТОМ ЮМ

202.179.31.7Зочин   • 5 сарын 10. 12 цаг 54 минут

Энэ ах одоо болоо ш дээ Монголын ард түмэний баялаг, татвараас зөндөө л идлээ ш дээ одоо болчихмоор л байхын

66.181.178.38zochin   • 5 сарын 10. 10 цаг 55 минут

Terbishdagba, Dambaochir er ni UIKH g hkurdan taraay

202.9.42.36Зочин   • 5 сарын 10. 9 цаг 48 минут

ugaasaa l tam ochir shydee

202.131.245.34Зочин   • 5 сарын 10. 9 цаг 29 минут

Энэ хэлчихсэн юм байна хэлж яриж байгааг нь сонсоод байсан, ёстой хөгийн үл бүтэх амьтан юмдаа

64.119.20.189Зочин   • 5 сарын 10. 7 цаг 55 минут

Ee iim luibarchin eh oronoosoo urbasan gadaadiin gar hol tagnuul songoh gej dee erdenetchuud minee

66.181.161.33Зочин   • 5 сарын 9. 15 цаг 33 минут

Үнэнд.....гүйцэгдэжээ

103.229.122.212Bold   • 5 сарын 9. 15 цаг 23 минут

Ene unen shuu dee ochit tob gej oyutolgoid mash ikh yum khiij naimaa khiideg kompanu shuu dee ene nokhor ashig sonorkholiin zorchiltoi shuu dee aygaad ter bichigiig ogson shuud zailuulakh kheregtei shuu dee

93.23.248.170Зочин   • 5 сарын 9. 15 цаг 06 минут

Гадны тагнуул шиг ажилласан бна

93.23.248.170Зочин   • 5 сарын 9. 15 цаг 04 минут

Ийм Түгжил шиг нөхдүүд эх орноосоо урваад байхад ямар хариуцлага тооцох вэ.харж байя

103.9.89.18Зочин   • 5 сарын 9. 14 цаг 58 минут

Наад урвагчаа буудаач. Ер нь урвагчидыг алахгүй бол эрээ цээрээ алдаж эхэлээ.

203.91.118.180Зочин   • 5 сарын 9. 14 цаг 40 минут

Эрдэнэтийнхэн энэ эргүй амьсгааг яагаад сонгоод байдаг юм бэ. Содбилэг, Молиг-Очир 2-т Эрдэнэтийн ард түмэн өртэй юм шиг сонгох юм. Одоо нам биш хүнээ харж сонголт хиймээр юм. Чадвартай зүтгэлтэй хүн байвал ямар нам байсан нь хамаагүй сонгох хэрэгтэй. Содбилэг гэж сайн аавын буянд Эрдэнэтэд нэг ч хоног амьдарч үзээгүй дандаа барууны өндөр хөгжилтэй орноор явж амьдарсан Монгол амьдрлаас хол тасархай хүнийг л байнга сонгочих юм.

202.21.100.210Зочин   • 5 сарын 9. 14 цаг 38 минут

zailaa novshoo tegexdee shoron ruu shuu ex ornoosoo urvasan xulgaich

202.126.88.43Зочин   • 5 сарын 9. 14 цаг 18 минут

Sogtuu l bsn biz ee

202.126.88.43Зочин   • 5 сарын 9. 14 цаг 17 минут

Pizda ve zailaa

202.179.31.242зочин   • 5 сарын 9. 14 цаг 17 минут

Урвагч ДАМБА-ОЧИРоос болж овоо гайгүй нэр хүнд олж байсан МАН-ын нэр хүнд ингээд шалан дээр унав аа гэж. МАН иймэрхүү хог новшноосоо эртхэн салахгүй бол 2020 онд хэцүүднэ шүү, Хүрэлсүх ээ. Хийсэн ажлыг чинь иймэрхүү юмнууд л юу ч гүй болгож байгаа юм ш дээ.

202.21.119.122оогий   • 5 сарын 9. 14 цаг 16 минут

Энэ Дамбаочир булшны нүхээ ухлаа даа..Гөлөг зайлаасай...

202.9.42.227Зочин   • 5 сарын 9. 13 цаг 59 минут

Ер нь энэ Дамба-очир гэгч зам дутуу дулмаг тавьсан, өөрийн нь мэдлийн газар хүний амьны хэрэг гарсан их яригдах боловч хариуцлага хүээхийн оронд тушаал дэвшээд явах юм. Ингээд байвал шудрага ёс гэж чриад хнрэг байна уу. Одоо огцоруулаач. Хэргийг нь авч хэлэлцээч. Үгүй юм бол ийм юм мэдээлэхээ болиоч,буруу дууриалтай юм

124.158.95.187Б.зочин   • 5 сарын 9. 13 цаг 59 минут

Дамба-Очир чинь нэлээд НО-той нөхөр бишүү?Гадныханд үйлчилж голчирдог гар байна ш дээ.Байнгын хороон даргаас нь огцруул.Ийм зусарч зулгуйч нар төрөөр дүүрч Монголыг эзэнгүй болгож байгаа юм.Ийм дүрэмгүй ажилладаг нөхдийг зайлуулах хэрэгтэй.Нууц баримт бичиг, материал задруулсан бол хуулийн хариуцлага хүлээлгэ.

64.119.23.103Зочин   • 5 сарын 9. 13 цаг 55 минут

zailaacheeee

202.9.44.165зочин   • 5 сарын 9. 13 цаг 45 минут

Дамба-Очирыг эхлээд ажлын хэсгийн ахлагч байхдаа хэлсэ үг, Ажлын хэсгийн ахлагчийн хувьд Оюутолгой комданихантай уулзаад хэлж байсан үг 2-ын ялгаа нь бүх зүйлийг хэлээд өгч байгаа юм энэ үйлдэлд дүн шинжилгээ хийдэггүй юм байхдаа УИХ-ын Тамгын газар......

202.180.218.40Зочин   • 5 сарын 9. 13 цаг 28 минут

Ийм хувийн эрх ашгаа улсын эрх ашгаас дээгүүр тавьсан арчаагүй амьтан хаанаас УИХ ордог байнаа. МАН ингэж боловсон хүчний дутагдалд орсон юм уу

64.119.20.189Зочин   • 5 сарын 9. 13 цаг 24 минут

Iim hezeenii luibarchin haanaas songogdoj garch irbee ene songoson toirogiinhen n ene uls eh oronoosoo urbasan luibarchinaa butsaaj tataj abaachee

202.21.100.210Зочин   • 5 сарын 9. 13 цаг 22 минут

Ийм этгээдийг УИХ-аас эрүүгийн хэрэгтэн болгоё. үүний цаана маш аймаар авлига явж байгаа нь ойлгомжтой байна. Ард түмнийг доромжилж байна. Байнгын хорооны даргаас хурдан зайлуулж ял асуух хэрэгтэй

202.131.245.210Зочин   • 5 сарын 9. 13 цаг 07 минут

Нямдоржийн ѳрѳѳсѳн дугуй гадны нѳлѳѳлѳлд автсан буюу урвагч нарын нэг бнайна.Тохирох ял шийтгэлийг оноох хэрэгтэй.

202.9.42.119Зочин   • 5 сарын 9. 13 цаг 05 минут

Өө хэдэн халтар цааснаас улсын эрх ашигаа худалдсан өгөр толгойг хуулийн хариуцлагад татаач ээ Хүрэлсүх намын даргаа

202.21.108.179harhun   • 5 сарын 9. 12 цаг 55 минут

URVAHCH BNA.

202.72.244.219Зочин   • 5 сарын 9. 12 цаг 52 минут

Шударга ухаантай хүмүүсийг төрд гаргахын тулд 2020 оны сонгуульд шударга хүмүүсийн нэрийг ард түмний дундаас гаргаж саналыг нь байд эзлүүлж уралдуулах хэрэгтэй

202.21.105.186zochin   • 5 сарын 9. 12 цаг 45 минут

Rio tentotoi ni tsug khuuj yavuul

124.158.107.6Зочин   • 5 сарын 9. 12 цаг 44 минут

Эх орноосоо урвагч

Шинэ мэдээ

Дэлхийн "хамгийн шилдэг" паспортыг нэрлэжээ11 сар 21. 18:00Харвардын их сургууль 34 жилийн судалгаагаар эрүүл амьдрах дүрэм гаргажээ11 сар 21. 17:55Роналду нууцаар хуримлажээ11 сар 21. 17:50ФОТО: Эргэн ирэлтийг нь хийхийг хүлээдэг эмэгтэй кпоп хамтлагууд11 сар 21. 17:45ФОТО: Будапешт хотын үзэсгэлэнт өвөл11 сар 21. 17:40ОЛОН ӨНГӨ: Амьдралыг бүтээгч агшнууд11 сар 21. 17:35Германд хүүхдээ вакцинд хамруулаагүй эцэг, эх 2750 ам.доллар хүртэлх мөнгөөр торгуулна11 сар 21. 17:30Ангараг гариг дээр шавж амьдардаг нь тогтоогджээ11 сар 21. 17:25Цээл суманд 4,3 магнитутын хүчтэй газар хөдлөлт боллоо11 сар 21. 17:20Абэ Шинзо Японы бүх цаг үеийн түүхэн дэх дээд амжилт тогтоолоо11 сар 21. 17:15Санаандгүй авч, түм, буман хүнийг гайхшируулсан зургууд11 сар 21. 17:10Google улс төрийн сурталчилгааг хориглоно11 сар 21. 17:05Инстаграмд хамгийн их орлоготой орос одод11 сар 21. 17:00Өмнөд Солонгос цэргийн алба хаагчдын тоог 1.300-аар цөөлнө11 сар 21. 16:55Б.Сарантуяа: “Гоёл Медикал” үйлчлүүлэгчиддээ 100 хувийн сэтгэл ханамжийг амладаг11 сар 21. 16:54Шүдний чулуу гэж юу вэ11 сар 21. 16:50К.Макгрегор яаралтай тусламжийн албанд сая ам.доллар хандивлав11 сар 21. 16:45Хөдөө аж ахуйн биржийн брокерын "эрх олгох сургалт"11 сар 21. 16:43Боливид сонгууль явуулах хуулийг батлахыг хүсжээ11 сар 21. 16:40Дэлхийд шинэ улс мэндлэх гэж байна11 сар 21. 16:35Онгоц, галт тэрэг өндөр хурдны интернеттэй болно11 сар 21. 16:30Путин ЗСБНХУ тарж бутарсан шалтгааны тухай ярив11 сар 21. 16:25Цахилгаан эрчим хүч хэмнэх энгийн аргууд11 сар 21. 16:20Одон орны физикчид хамгийн хүчтэй гамма цацрагийг бүртгэжээ11 сар 21. 16:15Эх хэл бичгийн багш нар ур чадвар, бүтээлээрээ өрсөлдлөө11 сар 21. 16:10Өдрийн тойм: Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлж, Оюутолгойн гэрээг өөрчлөх эхлэлийг тавилаа11 сар 21. 16:07БНХАУ есөн мужийнхаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлнэ11 сар 21. 16:05Шорон дотроос залилан хийж сая ам.доллар луйварджээ11 сар 21. 16:00Салхинцэцэг өвчнөөс урьдчилан сэргийлье11 сар 21. 15:55Дэлхийн телевизийн өдрийн талаарх сонирхолтой 12 баримт11 сар 21. 15:50
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.