5-р сарын 9
16 цаг 35 минут

Ялалтын баярт зүтгэсэн Монгол морьд


Тэртээ 1942 оны гуравдугаар сараас тухайн үеийн БНМАУ-ын төр, засаг ЗХУ-д зориулж морьд “бэлтгэх” төлөвлөгөөт ажлыг эхлүүлсэн байна. Дайн өрнөсөн дөрвөн жилийн хугацаанд ЗХУ-д 485 мянган агт морьд нийлүүлжээ. Зарим нэг тоогоор 500 гаруй мянгыг нийлүүлсэн гэж үздэг.

Монголын ард түмэн ЗХУ-д өөрийн зүгээс сэтгэлийн өргөл, тусламж болгож 32 мянган агт морьдыг нэмж өгсөн билээ. Энэ нь зургаан морьт дивизийг бүрэн хангах хэмжээний морьд гэсэн үг юм. Ер нь бол 1943-1945 онуудад байлдаанд оролцож явсан таван морь тутмын нэг нь монгол адуу байжээ.

Хагас зэрлэг, тэсвэр тэвчээртэй монгол адуу Зүүн фронтын хүнд хэцүү нөхцлийн аяыг хамаагүй сайн дааж байсан тухай маш олон баримт байдаг.

1941-1945 онуудад морьт механикжуулсан анги нэгтгэлүүдийг удирдаж дайн байлдаанд оролцсон генерал Исса Плиев хожим нь монгол морины ид хавын талаар ингэж дурссан билээ. “Биеэр жижиг ч хөл чангатай, тэсвэр хатуужилтай монгол адуу Зөвлөлтийн танктай мөр зэрэгцэн Берлинд хүрсэн юм” гэж тэрбээр бичиж үлдээсэн юм.

Мөн Аугаа Эх орны дайнд оролцож, Монгол морьтой нөхөрлөж явсан Зөвлөлтийн армийн байлдагч, түрүүч, офицерүүд Монгол морины тухай дурсахдаа: -“Монгол морийг магтаж хэлэх үг олдохгүй” хэмээн дурсан ярьцгаасаар байна.

Улаан армийн генерал И.А.Андреев: "Монгол морьд давхихад амьсгаа багатай, зугатааж яваа дайсныг хөөхөд заавал гүйцнэ. Монгол морьдод гайхамшигтай чанар олон байлаа. Хүрье гэсэндээ хүрдэг, дайны ширүүн цагийн яаруу тэвдүү байдалд яг дүйсэн, хазаартай мөртөө өвс ногоо идээд байдаг, идүүлэхгүй бол өл даадаг, эцэж цуцаж зогсдоггүй нь даанчиг сайхан. Миний Васка их үнэнч, эх оронч морь байлаа" хэмээн өөрийн дурсамжиндаа цохон тэмдэглэсэн юм.

 
 

 

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

207.244.89.75монголмаа   • 5 сарын 10. 10 цаг 02 минут

Дайны талбарт эндсэн эзнээ Дайсны саварт орхилгүй Дайчин нөхөд нь хүргэж өгөөд Нулмис бөмбөрүүлэн зогсож байсан юм Сайхан монгол морь минь

202.9.42.245Иргэн   • 5 сарын 10. 0 цаг 54 минут

Манай өвөө оросын дайнд солонгосын дайнд хурдны морьдоо бэлэглэсэн дээ! Манайд их өртэй орнууд

202.179.25.162Зочин   • 5 сарын 9. 23 цаг 34 минут

Сайхан хүлэг морьд минь

31.173.86.10Зочин   • 5 сарын 9. 17 цаг 34 минут

Хеерхий монгол морьд..

45.117.32.134zochin   • 5 сарын 9. 16 цаг 39 минут

Mongol morinii tukhai medeelliig unshlaa bakharkhamaar saikhan bna

Шинэ мэдээ

Л.Пүрэвдорж: “Төрийн мөнгөний бодлогын Үндсэн чиглэлийг УИХ-аас батална” гэсэн заалтыг Үндсэн хуулиас хасах ёстой4 цаг 36 минутын өмнөХүүхдэдээ цагаан хоол идүүлж хатингаршуулсан эцэг эхийг яллав4 цаг 38 минутын өмнөИлон Маскийн сансарт илгээсэн автомашин нарыг бүтэн тойрчээ4 цаг 43 минутын өмнөДөрвөн настай Х.Ивээл Оросын телевизээр оюун ухаанаа сорино4 цаг 48 минутын өмнө“Morrisons” компани дэлгүүрүүдээ хааж, ажилтнаа цомхотгоно4 цаг 53 минутын өмнөМалчид, ард иргэд, тариаланчидын анхааралд4 цаг 58 минутын өмнөТейлор Свифт хуучний дуунуудаа шинэчилнэ5 цаг 3 минутын өмнөАНУ болон "Талибан" хөдөлгөөний төлөөлөгчдийн ээлжит хэлэлцээ эхэлжээ5 цаг 8 минутын өмнөФОТО: Солонгосын хамгийн алдартай 25 кпоп эмэгтэй хамтлаг5 цаг 13 минутын өмнөЭрик Сегал ба гологдсон кино зохиолоос Бестселлер роман болж хувирсан түүний "Хайрын түүх"5 цаг 18 минутын өмнөХонконгийн жагсаалын талаарх ташаа мэдээлэл бүхий “YouTube” сувгуудыг хаажээ5 цаг 23 минутын өмнөФорбес зөвлөж байна: Элон Маскын амьдралын 10 ДҮРЭМ5 цаг 28 минутын өмнөБ.Бямбадорж: Улсын эмнэлэг хувьдаа авах гэж гүйх ёс суртахууны доройтол, хэтийдсэн шунал надад байхгүй ээ5 цаг 33 минутын өмнөТэжээж байсан арсландаа бариулжээ5 цаг 38 минутын өмнөИспанийн хөлбөмбөгийн Ла лиг5 цаг 43 минутын өмнөХоолноос нь хар хорхой гарсан Кимбаб Чонгүг рестораны үйл ажиллагааг зогсоолоо 5 цаг 48 минутын өмнө“ABU Robocon–2019 Mongolia” олон улсын роботын тэмцээн Монгол Улсад анх удаа болно5 цаг 53 минутын өмнөБНСУ-ыг зорин аялах жуулчдын тоо ихээхэн нэмэгджээ5 цаг 58 минутын өмнөСамар мухар олгойн үрэвсэл үүсгэдэггүй6 цаг 3 минутын өмнөЗөвхөн Монголд харж болох зурагнууд6 цаг 8 минутын өмнөБНСУ-ын экспорт есөн сар дараалан буурах төлөвтэй байна6 цаг 13 минутын өмнө“Хөх” Энхмаагийн шоуны будалт6 цаг 18 минутын өмнөМорин шоргоолжнууд мөнгийг нь зоогложээ6 цаг 23 минутын өмнөДэлхий дээрх хачирхалтай мөөгнүүд6 цаг 28 минутын өмнөПольш: Аянга цахилгаанд дөрвөн хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн бэртжээ6 цаг 33 минутын өмнө“Лалын улс”-ын гурван толгойлогчийн талаарх мэдээлэлд шан амлажээ6 цаг 38 минутын өмнөГвардиолла, Агуэро нар юунаас болж маргав6 цаг 43 минутын өмнөБаавгай буусан намар6 цаг 48 минутын өмнөВьетнам Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа6 цаг 53 минутын өмнөВенесуэлд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсжээ6 цаг 58 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.