5-р сарын 11
0 цаг 32 минут

Тойм: Рио Тинтод "Амаа таглуулсан" болон МХЕГ-ын байцаагчид ялаас мултарсан 7 хоног


1. Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийг зуны гурван сар 08.00-17.00 цаг болгож өөрчиллөө

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх захирамжийг баталлаа.

Захирамжид “Дулааны улирал эхэлж, өдөр уртсаж байгаатай холбогдуулан байгалийн гэрэл ашиглаж эрчим хүчийг хэмнэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, ажил хэрэгч соёлыг төлөвшүүлэх, авто замын ачааллыг зохицуулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил эхлэх цагийг жил бүрийн зургадугаар сарын 01-ний өдрөөс наймдугаар сарын 31-ний хооронд 08.00 цагт, бусад хугацаанд ажил эхлэх цагийг 09.00 байхаар тогтоосугай” гэжээ. Тус захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаярт даалгав.

Бүтээн байгуулалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн төр, захиргааны байгууллагаар үйлчлүүлж, даргын зөвшөөрөл авах, тамга даруулах, гарын үсэг зуруулах гэх мэт бичиг цаасны ажлаа эрт амжуулах шаардлага иргэд, аж ахуй нэгжүүдийн өмнө байнга тулгамддаг тул тэдний ажлыг хөнгөвчлөх, бүтээмжийг нь нэмэгдүүлэх зорилгоор уг захирамжийг баталж байгаа юм. Мөн үүнээс гадна нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдын зуны ээлжийн амралтыг зөв зүйтэй зохицуулж, амарсан нэгнийхээ оронд ажил үүргийг нь хэн нэгэн хариуцаж гүйцэтгэдэг, төрийн ажлыг цалгардуулахгүй байхаар нарийн тооцоолдог болохыг Хотын захирагч холбогдох удирдлагуудад анхааруулсан юм.

----------------------------------

2. Ц.Дамдинсүрэнгийн гэрэлт хөшөөг үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ардын уран зохиолч, Төрийн гурван удаагийн шагналт, зохиолч, орчуулагч, нэрт эрдэмтэн, академич Цэндийн Дамдинсүрэнгийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлүүллээ. Нээлтийн ёслолд Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга, МУСГЗ До.Цэрэнжав, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Д.Чулуунбаатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Д.Цоодол, Төрийн соёрхолт зохиолч, яруу найрагч Д.Төрбат зэрэг эрхэм хүндтэй зочид төлөөлөгчид оролцсон байна.

Ц.Дамдинсүрэн нь Монгол хэлний дүрмийг үндэслэгч, “Монголын нууц товчоо”-г орчин цагийн монгол хэл рүү хөрвүүлэн хэвлүүлсэн, Монгол Улсын Төрийн дууллын үгийг зохиож байсан гээд өнө хожид дуурсах алдартай, нэрт соён гэгээрүүлэгч нэгэн билээ. Нэрт зохиолчийн мэндэлсний 111 жилийн ой энэ онд тохиож буй юм.

--------------------------------------------------

3. Анх удаа цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгав

Цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах хагалгааг Монголд анх удаа хийлээ. Энэ талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгээс 2019.05.06-нд мэдээлэл хийв. Тус төвийн элэг шилжүүлэн суулгах үндэсний баг БНСУ-ын АСАН эмнэлэгтэй хамтран 15 цагийн турш ажиллажээ.

"Энэ төрлийн мэс заслыг цаашид бие даан хийх боломжтой" гэж Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, Монгол Улсын хүний гавьяат эмч, дэлхийн шилдэг мэс засалч, О.Сэргэлэн хэлэв. Тэрбээр “Бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах эмчилгээг хийхэд аюулгүй байдлыг харгалзан үзэж, БНСУ-ын АСАН эмнэлгийнхэнтэй хамтарлаа. Манай эмч нар энэ төрлийн мэс заслыг цаашид хийх бүрэн итгэлтэй болсон. Мэс заслын техникийн хувьд ижил боловч хагалгааны өмнө болон хагалгааны дараа тусгай эмчилгээ хийдгээрээ онцлогтой.

Өвчтөний хувьд B, D вирусын гаралтай элэгний хатууралтай, элэгний хавдартай гэсэн оноштой байсан. Одоогоор биеийн байдал нь сайжирч байна. Ерөнхийдөө манай эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон 75 хүний 20 нь элэгний хавдартай гэсэн оноштой, тэдэнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн. Эдгээр хүмүүст хавдрын дахилт илрээгүй, эрүүл саруул амьдарч байгаа юм. Улсын төсвөөс элэг шилжүүлэн суулгах мэс заслын зардлыг бүрэн даадаг болсонд талархаж байна. Гэхдээ цаашид цусны бүлэг тохироогүй мэс заслын төлбөрийг улсын төсөвт суулгахыг хүсч байна” гэлээ.

Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн эмч нар 54 настай Э гэх эмэгтэйд охиноос нь цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслыг хийсэн нь энэ аж.

---------------------------------------------------

4. Авлига авсан гэх МХЕГ-ын байцаагч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов

Авлига авсан гэх МХЕГ-ын байцаагч нар холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцлээ. Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа нарт холбогдох шүүх хурал болсон ч хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Эх сурвалжийн мэдээлснээр Э.Аззаяагаас гадна Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарын хэргийг мөн дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон аж.

Мөн хээл хахуул өгсөн гэх гурван хүнийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн, хэргийг хэрэгсэхгүй болгосон бол үлдсэн 19 хүнийг торгожээ.

Сануулбал, 2017 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, Хэлтсийн дарга Н.Баярсайхан нар улсын хилээр түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар 700 гаруй сая төгрөгийн авлига авсан гэх хэргээр Авлигатай тэмцэх газарт шалгагдсан юм.

Тухайлбал, Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын гэрт нь нэгжлэг хийхэд 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хураасан. Мөн албан өрөөнд нь нэгжлэг хийхэд их хэмжээний мөнгө хураагдсан.

Хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсоноор прокурор яллах дүгнэлттэйгээр шүүхэд хэргийг нь шилжүүлсэн байдаг.

--------------------------------------------

5. Гэр бүлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулахаар болжээ

“Хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордонд зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлэг, ХНХЯ, ХЗДХЯ, БСШУСЯ, ЭМЯ, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурор, ЦЕГ, НЦГ, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Хүүхэд хамгааллын “Үжин” төв, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв, Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр, “Өнөр бүл” хүүхдийн төв зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцсон байна.

Хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулж, ялын бодлогыг чангатгах асуудлыг энэ удаагийн хэлэлцүүлгээр хөндөв.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах асуудалд УИХ онцгой анхаарал хандуулж, ойрын үед холбогдох хууль тогтоомж гаргахаар ажиллаж байна. Мөн хүүхдийн хүчирхийлэл гэр бүлийн орчинд хамгийн ихээр үйлдэгдэж байгаа тул эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай байна” гэв.

Мөн УИХ-ын даргын захирамжаар Гэр бүлийн тухай болон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг бэлтгэх Ажлын хэсгийг байгуулахаар болжээ.

-------------------------------------------

6. Хошууч генерал Б.Хурцыг үргэлжлүүлэн 15 хоног хорихоор боллоо

ТЕГ-ын даргаар ажиллаж байсан, Хошууч генерал Б.Хурц өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй. Түүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр ЭЦГ-аас хойшлуулашгүй ажиллагаа явуулан, Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэрээр 15 хоног цагдан хорих захирамж гарсан байдаг. Түүнийг цагдан хоригдох хуулийн хугацаа дууссан тул үргэлжлүүлэн 15 хоног хорих шийдвэрийг Чингэлтэй дүүргийн шүүхээс гаргажээ.

Энэ талаар Чингэлтэй дүүргийн шүүхийн Хэвлэлийн албанаас тодруулахад "Нийслэлийн прокурорын газраас Б.Хурцын цагдан хорих хугацааг 15 хоногийн хугацаагаар сунгуулах санал ирүүлснийг ЧД-ийн эрүүгийн хэргийн шүүх хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2-д заасныг үндэслэн Б.Хурцын цагдан хорих хугацааг 15 хоног сунгаж шийдвэрлэсэн болно" гэлээ.

Түүнийг С.Зоригийн амийг бүрэлгэсэн гэх хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн, эрүүдэн шүүх ажиллагааг анхнаас нь зохион байгуулсан байж болзошгүй гэх үйлдэлд буруутган МБА-ны Тусгай субъектийн үйлдсэн болон Онц хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж байгаа билээ.

Харин тэрбээр өнөөдрийг хүртэл нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй тухай албанаас мэдээлж байна.

--------------------------------------------------------------

7. Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Х.Батсүрэнг томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Пүрэв гарагт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай” 74 дүгээр зарлиг гаргав.

ЗАРЛИГТ:

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Улсын дээд шүүхийн санал болгосноор Хөхийсүрэнгийн Батсүрэнг Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилсугай” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Улсын дээд шүүхийн байранд очиж, дээд шүүхийн шүүгч, ажилтан, албан хаагч нарт уншиж сонордууллаа.

Зарлиг уншиж сонордуулсны дараа Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Х.Сонинбаяр шинээр томилогдсон Ерөнхий шүүгч Х.Батсүрэнд дээд шүүхийн тамгыг гардуулав.

-----------------------------------

8. Москвад онгоц осолдож 41 хүн амь үрэгдлээ

Өнгөрсөн даваа гарагт Москвагаас - Мурманскийн чиглэлд хөөрсөн нисэх онгоц нислэгийн зурвасаас хөөрөөд хагас цагийн дараа техникийн саатлаас шалтгаалан буцаж Шерметьевогийн нисэх буудалд ослын буулт хийсэн байна.

Уг онгоц эргэж буухдаа маш хүчтэй газардсан ба хүчтэй доргилтоос болж онгоц шатаж эхэлжээ. "СУ 1492" чиглэлийн уг онгоцонд нийт 73 зорчигч, нисэх багийн таван гишүүн явсан бөгөөд одоогийн байдлаар 41 хүн амь үрэгджээ.

------------------------------------------------

9. Аугаа их Эх орны дайны ялалтын 74 жилийн ойн парад Москва хотын Улаан талбайд тавдугаар сарын 9-нд болж өнгөрлөө.

Москвагийн цагаар 10.00 цагаас эхэлсэн Ялалтын баярын цэргийн парадын жагсаалд нийт 13600 цэргийн албан хаагч, 130 гаруй орчин үеийн дугуйт болон гинжит техник, зэр зэвсэг, 74 нисдэг тэрэг оролцох талаар ОХУ-ын БХЯ-ны мэдээлэлд дурджээ. Тодруулбал, "Искандер-М" пуужингийн систем, стратегийн пуужингийн "Яарс" болон "Армата" систем, БМП "Курганец", БТР "Бумеранг" танк, стратегийн бөмбөгдөгч Ту-160, Ту-95МС, Ту-22М3, сөнөөгч Су-35С болон Су-30СМ зэрэг агаарын 74 хөлөг онгоц оролцсон байна.

Одоогоос 74 жилийн өмнөх энэ өдөр хүн төрөлхтний түүхэнд хамгийн их баяртай, аз жаргалтай өдөр байлаа. Учир нь 1945 оны тавдугаар 9-нд шилжих шөнө урт удаан үргэлжилсэн дэлхийн 2-р дайныг бүр мөсөн дуусгаж, Гитлерийн Герман үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан юм.

---------------------------------------------

10. Рио Тинто: Оюутолгойн гэрээнүүдийг дахин шинэчлэх яриа хэлцэл хийхгүй гэв

 
.Оюутолгой алт зэсийн нөөцөөрөө дэлхийд тэргүүлэх том орд билээ.Монголчууд харин хэр өгөөжтэй, эдийн засгийн хувьд үр дүнтэй ашиглаж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Өнгөрсөн жилийн байдлаар гэхэд Оюутолгой компани улсын төсөвт 200 сая ам.доллар төвлөрүүлсэн гэх тоо баримт байна. Төсөл эхэлснээс хойш 2.3 тэрбум ам.долларыг татвар роялти хэлбэрээр Монголын эдийн засгийн засагт төвлөрүүлжээ.
 
2018 оны УИХ-ын хаврын чуулган завсарлахаас өмнө Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Улсын Их Хурлын ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулан байгуулсан бөгөөд ажлын хэсгийнхэн өнгөрөгч оны аравдугаар сарын эцсээр дүгнэлтээ гаргаж дууссан гэх мэдээлэл байсан.
 
Харин тус ажлын хэсгийнхэн дээрхи дүгнэлтээ гуравдугаар сарын эцсээр Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлд хүргүүлсэн бол өмнөх долоо хоногийн мягмар гарагт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр “Оюу Толгой”-ийн гэрээний хэрэгжилтийг шалгах УИХ-ын Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очирт ажлын хэсгийн санал дүгнэлтээ өгөөд байгаа.
 
Тэгвэл тус Байнгын хорооны энэ долоо хоногийн ажлын хуваарьт дээрхи ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсохоор төлөвлөжээ.
 
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны Лхагва гарагийн хуралдаанаар “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” Улсын Их Хурлын ажлын хэсгийн явцын мэдээлэлтэй танилцах байв. Гэвч байнгын хорооны гишүүдийн зүгээс ажлын хэсгийн тайлан болон, нууцын зэрэглэлтэй тараагдсан материалтай танилцаж амжаагүй тул хойшлуулах хүсэлт гаргажээ. Улмаар хойшлуулах эсэх асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн 71 хувь нь хойшлуулах нь зүйтэй гэж үзсэн учир гишүүдийг бүрэн танилцах хүртэл уг асуудлыг хойшлууллаа.
 
УИХ-ын гишүүд нууцын зэрэглэлтэй тараагдсан материалтай танилцаж амжаагүй байтал Оюутолгойд хийсэн шалгалтын дүн ҮАБЗ-д танилцуулагдсан болон УИХ-ын ЭЗБХ-д өргөн барьсантай холбоотойгоор Рио Тинто компанийн зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Суарат байр сууриа илэрхийлжээ.
 
Тэрбээр Bloomberg телевизэд өгсөн ярилцлагадаа “Гэрээнүүдийг дахин шинэчлэх яриа хэлцэл хийхгүй” гэдгээ тов тодорхой хэллээ. Нэгэнт хөрөнгө оруулагч тал ийм байр суурийг илэрхийлж байгаа болохоор гэрээний нөхцлийг Монголд илүү ашигтай болгох гэсэн бидний дуу хоолой тэгсхийгээд тэнгэрт замхрах болж байна гэсэн үг үү.
 
Ноён Арнауд Суарат энэ ярилцлагадаа “Бид гарын үсэг зурж баталгаажуулсан гэрээгээ дагаж мөрдөх хүсэлтэй байгааг хүмүүс ойлгоосой гэж хүсч байна. Эдгээр гэрээ хэлэлцээрүүд нь манай хөрөнгө оруулалтын гол суурь үндэс нь юм. Хэрэв суурийг нь оролдож өөрчилж эхэлбэл барилга бүхэлдээ нурах эрсдэлтэй болдог.
 
Гэрээнүүдийг дахин шинэчлэх яриа хэлцэл хийхгүй. Харин Засгийн газартай яаж хамтарч байна вэ гэхээр тэдгээр гэрээний хэрэгжилтийг сайжруулж Оюутолгой төслийн Монголд өгөх өгөөжийг нэмэгдүүлэхийг зорьж байна” гэжээ.
 
Тэрбээр мөн “Хэвлэл мэдээллийг хараад байхад зарим нь гэрээг цуцлах, эсвэл дахин хэлэлцээ хийх, илүү сайжруулах өөрчлөх шаардлагтай гэсэн байр сууриуд харагдаж байсан. Энэ нь нэлээд тайван бус байдлыг үүсгэж байгаа. Гадныхан ч үүнийг анхааралтай ажиглаж байгаа. Рио Тинто, Туркойз хилл ресурсын УЗ-ийн түвшинд, мөн зээлдэгч нарын түвшинд ч энэ нь түгшүүр төрүүлж байгаа” хэмээжээ.
  
31
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

31 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.14.36.6Бизнес эрхлэгчид   • 5 сарын 13. 8 цаг 17 минут

Оюутолгой бол улсыг удирдаж байгаа хүмүүсийн эх орноо зарсан наймаа.МХЕГ-ын байцаагч нар бол хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа бид нарт үзүүлж буй ХҮНДЭТГЭЛТЭЙ ДАРАМТ гэж үзэхээс өөр алга. Ийм болохоор тэр байцаагч нарыг энэ улсын баяр наадмаар хөдөлмөр бүтээлийг өндрөөр үнэлж ГАВЪЯАТ АВИЛГАЧ цолоор шагнамаар байна. Үүнийг нь шүүсэн шүүгчидэд бас цол хэргэм олгомоор байна.

150.129.142.51Зочин   • 5 сарын 12. 22 цаг 51 минут

Элбэгдорж, Баяр, Баярцогт, Сайханбилэг нарыг бариад хориод олон улсын арбитрын шүүхэд өгчихсөн байхад рио тинто өөрөө гуйгаад л ирнэ шүү дээ. Арбитрын шүүх манай талд шшүү дээ

150.129.143.222Зочин   • 5 сарын 12. 22 цаг 06 минут

Ihy

150.129.143.222Зочин   • 5 сарын 12. 22 цаг 08 минут

МАШ НОЦТОЙ МЭДЭГДЭЛ‼️ Оюутолгойн гэрээ хийхдээ С.Баяр, С.Баярцогт нар болон түүний нөхөд их хэмжээний авлигал авсан нь нэгэнт тодорхой болж байна. ???????? ЖИРИЙН НЭГ ИРГЭН БИШ, Австралийн сенатын гишүүн Scott Ludlam Оюутолгойн гэрээг байгуулахад “Рио Тинто” компани Монголын парламентад нэг тэрбум ам.долларын авлига өгсөн байж болзошгүй гэж хэллээ!?!????!?

103.229.123.21Зочин   • 5 сарын 12. 12 цаг 21 минут

Юун хошууч генерал Хурц вэ ГЭМТ ХЭРЭГТЭН, ГЭМТ ХЭРГИЙН СЭЖИГТЭН Хурц гэнэ шүү дээ. Хугацаат цэргийн алба ч хаагаагүй хүнд тэгээд яалаа гэж хошууч гэнэрал цол олгодог байна аа . Тэгээд цааш нь ярих уу ?? Яахуу ??

64.119.24.21er   • 5 сарын 12. 11 цаг 55 минут

Minii ekh orond udirdagch bna uu. Tvvkhen ingej ayBaad toroitson uil yun.

202.55.191.130Зочин   • 5 сарын 12. 10 цаг 36 минут

i like rio

202.179.27.133Pantsir-S1   • 5 сарын 12. 10 цаг 08 минут

i don't like rio

202.179.27.133Yamaha MT-01   • 5 сарын 12. 9 цаг 47 минут

Fuck chinese bitch rio get out mongolia

202.179.27.133Shinnosuke Hikikomori   • 5 сарын 12. 9 цаг 26 минут

rio get out,fuck rio

202.9.43.221Пээдгэр   • 5 сарын 12. 9 цаг 24 минут

Рио тинто Авилга авсан Дарга нараа Олон нийтэд зарла. 10. 0 доллароо

66.181.176.141zochin   • 5 сарын 12. 8 цаг 54 минут

ard tvmen mini ene gereeg ashigtai bolgoh zorilgoor jagsaal hiie

66.181.176.141zochin   • 5 сарын 12. 8 цаг 52 минут

huuj garga yls vndesteneer ni doromjilj bn

103.26.193.117зочин   • 5 сарын 12. 8 цаг 43 минут

дэлхий нийтийн анхаарлыг хандуулж зөвөлгөө авч сайн сонсоё хоёр тал гэрээгээ шинэчилнээ гэдэгт итгэлтэй байна

178.85.140.24Зочин   • 5 сарын 12. 3 цаг 37 минут

Rio-tinto.sonso.MGL-d.ard.tumen.baylagaa.meddeg.yum.Avilga.ogson.humuus.chin.shorond.orhon.orood.hel.davaad.erheleer.ta.nar.yah.ve.tu.mai.ta.narl.hohron.Ard.tumen.negl.odor.boshiig.medhuu.ter.uyd.ta.nar.hel.davhal.bolno.bayrtai.tonil.baisan.yumiig.baisan.hevend.oruul.tonil.

182.160.38.226Зочин   • 5 сарын 12. 0 цаг 17 минут

МАХ ДИЙЛДЭХЭЭ БОЛИЛОО ЭРХЭМ БАТТУЛГА ХҮРЭЛСҮХ НАР ГУАЙ.ЭНХБОЛД ЭНХЖАРГАЛ НАРЫГ УНАГАДАГ ШИГЭЭ УНАГААД ӨГӨӨЧ.

202.9.43.117Зочин   • 5 сарын 11. 21 цаг 58 минут

Баттулга, Элбэгдорж 2-ын хэн нь хулгайч вэ? гэсэн санал асуулгад хариулт өгч байна даа. Баттулга өөрөө хөдөлмөрлөж, сэтгэж бодож, өмч хөрөнгө хуримтлуулсан тэр хирээрээ ч төрийн толгойд гарч ирсэн эх орноо гэх сэтгэл зүрхтэй хүн. Элбэгдорж санамсаргүйгээр ардчилалыг далимдуулж гарч ирсэн яриагаараа хүнийг хуурч мэхэлж, ёстой юу л байна түүнийг бүгдийг хусдаг хулгайч гэж санал өгнө. Саналаа бичих зүйлгүй 2 нэр бөглөх учир энд үүнийг энд бичлээ.

139.5.216.238Зочин   • 5 сарын 11. 17 цаг 52 минут

Mongolchuudiig ih basamjilj baina uu.Shar chutguruud avilga ugsun urvagchidtaigaa hamt udahgui nugelee uurne.

183.177.101.122Цаг хугцаа   • 5 сарын 11. 17 цаг 47 минут

Аливаа ажлыг хийхдээ дандаа оромцоглож бх юм. Ажлын цагийг яагаад 5/14 нээс болохгүй гэж.Ядаж 7,30 болгож бно. Өглөө 8 гээд 9,10 гээд ажилд ирнэ . Бусад хувийн байгуулгууд эрт ирээд байгалын гэрэлд ажлаа амжуулах гэхэд төрийн хүнд сурталтнууд 10,11 гээд ажилд ирнэ тэгээд л гадуур ажилтай гээд алга болчихно. Ядаж 1-2 жил өглөө 7,30 ажилдаа ирэх, өвөл 8,30 ирэх хэрэгтэй байна. Тэгвэл хөгжил хурдцтай болно шүү.

202.179.25.102Зочин   • 5 сарын 11. 21 цаг 00 минут

chi tegeed ajil deeree amidaraad yavahguyu

202.179.25.102huren gol   • 5 сарын 11. 16 цаг 18 минут

barag tatvar ch tulduggui bizdee,avilgalchidad yu gej tatvar tuluh bileedee,1 udaa helniig ni uguud tegeed zamaas zail,kkk

202.126.89.46эрд   • 5 сарын 11. 15 цаг 35 минут

Энэ Оюутлгой гэрээг цуцалъя

203.217.139.225Иргэн   • 5 сарын 11. 14 цаг 25 минут

Дээр байгаа юмнууд ихэнхи нь авилгачид, төсвийг шамшигдуулагчид тул гадныхан тэдэнд салаавч гаргах нь мэдээж хэрэг. Олигтойхон төртэй байсансан бол тэд юу гэж ингэж оодрох билээ

103.57.95.12Зочин   • 5 сарын 11. 12 цаг 36 минут

Рио тинто өдий хүрсэн төслөө зогсоох боломжгүй нь тодорхой тул Монгол улстай хэл амаа ололцоод хэн хэндээ ашигтайгаар гэрээгээ шинэчлэх хэрэгтэй. Нэг тал нь ашигтай нөгөө нь ашиггүй гэрээ гэж байхгүй тэр бол луйвар гэсэн үг

66.181.160.112иргэн   • 5 сарын 11. 11 цаг 48 минут

хурцаа хориод л .хулгайч нараа өөгшүүлөөд л хулгайч гишүүд ни хулгайгаар хуули самраад л хурамст ни хуйсагнасан долоо хоног өнгөрлөө

66.181.181.167иргэн   • 5 сарын 11. 11 цаг 38 минут

Өөрсдийнхөө халаасыг түнтийлгэж буруу гэрээ хийсэн, ТҮЗ гэж тэнд манай төрийн томчуул өндөр цалин зооглож өөрсдийн хар амиа бодож суугаа нөхдийн хийж бгаа ажил

106.154.127.229Зочин   • 5 сарын 11. 11 цаг 35 минут

manai erunkhiilugch,erunkhii said gej hudlaa yarisan yumnuud l bna.buhel buten heden zuun zayaar ni avilga avsan yum ni ilercheed barimttai baihad l bariad horiod shiitgej chadahgui yum daa.ta nariig bugdiig barij horij tsaazlah ue irnee

103.26.195.230Зочин   • 5 сарын 11. 10 цаг 29 минут

эх орныхоо эрх ашгаа хэдэн цааснаас дээгүүр тавьсан урвагчидтай улс юм даа. ардчилалын үр шим . яах вэ?????????????????????????????????

122.201.21.166Зочин   • 5 сарын 11. 6 цаг 19 минут

Дамба-Очир, Раднаасэд гэсэн адгийн новшнуудыг дүүжил...

122.201.21.166Эх оронч ХҮҮ   • 5 сарын 11. 6 цаг 15 минут

Яахлаараа ийм гэрээ хийдэг байна аа. Үнэхээр харамсалтай....Хуулийнхан,төр засгийнхан бүгдээрээ ховшнууд... Ард түмээн босоцгоое

202.126.89.197Зочин   • 5 сарын 11. 15 цаг 19 минут

Оюу толгойтой тэмцээд юу ч олж долоохгүй дээ зүйрлэвээс манайх ававргв динозаврын эсрэг тэмцэж буй хулгана гэсэн үг дээ ...вандан пад шүү дэээ ...пиар хийгээд нэмэргүй дэээ

Шинэ мэдээ

Хөвсгөл аймгийн уралдаанч хүү 9 настай П.Эрдэнэбат нэг өрөө байрны эзэн боллоо7 сар 20. 19:04Шилмэл хүлгийн уралдаанд Ц.Чимэдбавуугийн хүрэн халзан түрүүллээ7 сар 20. 17:34Орчин цагийн хамгийн найдвартай 10 автомашин7 сар 20. 15:00НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно7 сар 20. 14:50Кавайн “Клипперс”-т ирсэн нууц түүх7 сар 20. 14:40Түрээсийн орон сууцанд бүртгүүлэхдээ анхаарах зүйлс7 сар 20. 14:30АНУ-д хэт халж байна7 сар 20. 14:20Түрүү азаргыг Land cruiser-200 автомашинаар байлж, унаач хүүхдийг нэг өрөө байраар шагналаа7 сар 20. 14:17Бреттон Вудсыг шинэчлэх нь7 сар 20. 14:10Өглөөний цайгаа уухгүй байх нь ямар хор уршигтай вэ?7 сар 20. 14:00Трамп: АНУ Ираны дроныг сөнөөсөн7 сар 20. 13:50Цэцэрлэгийн цахим бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ7 сар 20. 13:5050-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй цэнгэлдэх барина7 сар 20. 13:40Академич Р.Барсболдод хутга тулгасан дээрэмчдийг баривчилжээ7 сар 20. 13:17Келли Брүк, ДиКаприотой шөнийг хамт өнгөрүүлжээ7 сар 20. 13:01Ирэх долоо хоногт цахилгааны хягзаарлалт хийгдэх газрууд7 сар 20. 12:19Б.Нямжавын улаан хээр Түрүү магнайд хурдаллаа7 сар 20. 12:13Долдугаар сарын 25-наас НЭГ ЧИГИЙН УРСГАЛТАЙ болох авто замууд7 сар 20. 11:45НЭМҮТ: Давсаа багасгая7 сар 20. 10:58Монгол туургатны морьтны өв, соёлын "Их хурд-8" наадам эхэллээ7 сар 20. 10:30Чуулганы хуралдаантай, цагдаагийн баяртай долоо хоног7 сар 20. 10:20Өнөөдрийн зурхай7 сар 20. 9:30Цаг агаарын мэдээ7 сар 20. 9:00Өглөө бүр инээмсэглэлээр угтаж чадвал эрч хүч нэмэгдэнэ7 сар 19. 17:30Академич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ7 сар 19. 17:02АНУ: FaceApp аппликейшнийг аюулгүй байдалд заналхийлнэ гэж үзжээ7 сар 19. 17:00“Мисс бөх“ Молдир Мекенбаевагийн тухай 12 баримт7 сар 19. 16:55Таксинд явж байсан эмэгтэйг хүчирхийлж тээврийн хэрэгслийг дээрэмдсэн этгээдүүдийг баривчиллаа7 сар 19. 16:51Тамхинаас гарахад эхний арав хоног л хэцүү байдаг7 сар 19. 16:50Академич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ7 сар 19. 16:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.