2019 оны 5-р сарын 10
14 цаг 00 минут

Н.Цэрэнбат: ЦЕГ дөрвөн тусгайлсан пост гаргаж, түүхий нүүрс оруулж ирэхгүй байх тал дээр хяналт тавина

Энэ сарын 15-наас Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахыг хориглосон. Тэгвэл ЦЕГ-аас 58 хүний бүрэлдэхүүнтэй тусгай нэгж байгуулсан бөгөөд эдгээр хүмүүс  түүхий нүүрсийг нийслэл рүү  оруулахгүй байхад хяналт тавих юм. Морингийн даваа, Тахилт, Гачуурт, Налайхад нэмэлт явуулын пост гарган ажиллаж байгаа аж. Харин нийслэлийн гэр хорооллын 220 орчим мянган  айлыг түүхий нүүрс хэрэглэхгүй сайжруулсан түлш хэрэглэх талаарх мэдээлэл өгч, хяналт тавих ажлыг  төвийн зургаан дүүргийн хорооны засаг дарга, хэсгийн ахлагч нар хийх юм. Өөрөөр хэлбэл иргэдэд хамгийн ойр ажиллаж Агаар, орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтэж буй хүмүүс хэсгийн ахлах нар болж байна. Тэгвэл өнөөдөр  /2019.05.10/БОАЖЯ, НЗДТГ, ОББҮХ хамтран  нийслэлийн төвийн зургаан дүүргийн 4604 хэсгийн ахлахч хамруулан чуулганаа хийлээ.

Иргэд сайжруулсан түлшийг 540 орчим цэгээс картаар авах бөгөөд хүссэн хэмжээгээр авахад  хязгаарлагдмал юм. Одоогийн байдлаар карт хийж байгаа бөгөөд 2-6 тонны түлш авах эрхтэй байхаар төлөвлөжээ. Сайжруулсан түлшийг зургадугаар сарын 15-наас худалдаанд гаргахаар тооцоолж байна. Хэмжээний хувьд 25, 600, 900 кг болон нэг тонн гэсэн савалгаатай гаргаж байгаа бөгөөд нэг тонн нь 150 мянган төгрөгөөр борлуулах юм байна.

Иргэд гэр байшингийн дулааны алдагдлаа бууруулж чадвал түлшний хэрэглээ 30 хувь багасна

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Улаанбаатар хотын 220 мянган гаруй гэр хорооллын айл өрхүүдэд сайжруулсан түлш хэрэглүүлэх, түүхий нүүрс хэрэглүүлэх байхад хяналт тавьж ажиллах гэрээт ажилтнууд өнөөдөр чуулганаа хийж байна. Энэ жил иргэд гэр байшингийн дулааны алдагдлын бууруулах хэрэгтэй байна. Хэрвээ ингэж чадвал түлшний хэрэглээгээ 30 хувиар бууруулах боломжтой тооцоо гарсан. Төрөөс түүхий нүүрсний хэрэглээг хориглосонтой холбоотойгоор төрийн өмчит “Тавантолгой түлш” компанийг байгуулсан. Одоогоор 60 гаруй мянган тонн сайжруулсан түлш хийсэн байна. Энэ оны эцэс гэхэд 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх ёстой байгаа. ЦЕГ 58 орон тоо шинээр бий болгоод дөрвөн тусгайлсан пост гаргаад түүхий нүүрс оруулж ирэхгүй байх дээр хяналт тавина ажиллана” гэдгийг онцоллоо.

Сайжруулсан түлшийг 540 орчим цэгээс картаар авах боломж бүрдэнэ

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ч.Гантулга “Улаанбаатар түлш компани 600 мянган тоннын нөөцийг бий болгохын төлөө ажиллаж байна. Мөн түгээлт, тээвэрлэлт, сайжруулсан түлшний карт, татаас хөнгөлөлт гэх мэт олон ажлын хийнэ. Өнгөрсөн хугацаанд түүхий нүүрс борлуулж байсан 540 орчим иргэн, аж ахуйн нэгж байгаа. Эдгээр хүмүүсийг оператор компани авч ажиллуулах болсон. 600 мянган тонн сайжруулсан түлшийг Улаанбаатар хотын айл өрхүүд ирэх өвөл түлж хүрнэ гэж бодож байгаа. Засгийн газар санаачилж, хөрөнгө мөнгийг нь шийдвэрлэж ажиллаж байгаа.

Сайжруулсан түлш үнэ хямд, хүртээмж өргөн байх хэрэгтэйг иргэд хэлж байна 

Хан-Уул дүүргийн  5-р хорооны хэсгийн ахлагч Г.Адъяабазар: Миний хариуцсан хэсэг гэр хороолол ихтэй. Тэр ч  үүднээс иргэдэд мэдээлэл өгөх, хяналт тавих ажлаа өдөр бүр тогтмол хийж байна. Манай хэсэг, хороо, дүүрэг “Агаар, орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэхэд” бэлэн байгаагаа илэрхийлж өнөөдөр энд чуулгандаа оролцож байна. Хүн бүр амьсгалах агаар, алхах орчин нөхцөлөө эрүүл байлгахын тулд нэгдэх ёстой. Тавдугаар сарын 15-наас эхлээд бүгд түүхий нүүрс түлэхгүй, хотод түүхий нүүрс оруулахгүй. Тиймээс  иргэд маань хуулиа дагаж аль болох гэр байшингаа дулаалах, цахилгаан халаалт хэрэглэх, сайжруулсан шахмал түлш түлэх хэрэгтэй. Бид нь ажлаа хийж энэ талаарх мэдээллийг холбогдох газруудаас авч иргэдэд мэдээллийг  өгч, судалгаа хийж байгаа. Хамгийн гол нь сайжруулсан түлш үнэ хямд, хүртээмж өргөн байхад анхаарах хэрэгтэй гэдгийг айлуудаар явж байхад иргэд хэлж байна.  Мөн ганц утаа бууруулах биш мод тарих хүчилтөрөгч нэмэгдүүлэх талаар төрөөс анхаарч өрх бүрт энэ төрлийн ажлыг чиглүүлж өгөх хэрэгтэй байна.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.42.240Зочин   • 5 сарын 10. 14 цаг 13 минут

Хяналт тавиад оруулдаггүй юм байжээ.Өвөл болохоор хүйтэрдэг шүү дээ.Энэ олон түмнииг хөлдөөж алах гээгүй бол. Өнөөх түлшээр нь хүндрэлгүй хангаж өгөх хэрэгтэй боломжоор нь нөөцлүүлэхгүй бол энэ сүржигнэсэн зүйл чинь бүтэхгүй хоосон юм болноо гэдгээ мэдэж байгаа биздээ

Шинэ мэдээ

Хятадын хэвлэлүүд Оросын дөрвөн сул талыг дурджээ7 цаг 26 минутын өмнөХарвардын 34 жилийн судалгаанаас гарсан эрүүл амьдралын 5 дүрэм7 цаг 31 минутын өмнөКайли Женнер гоо сайхны компанийнхаа 51 хувийг 600 сая ам.доллараар зарлаа7 цаг 36 минутын өмнөИзраилын төлөвлөгөөг АНУ хүлээн зөвшөөрчээ7 цаг 41 минутын өмнөАнтибиотикийг дур мэдэн хэрэглэх нь ямар аюултай вэ…7 цаг 46 минутын өмнөОлон улсын Эрчүүдийн өдөр буюу бүсгүйчүүдэд таалагддаг тэдний 10 мэргэжил7 цаг 51 минутын өмнөБей Бей хулсны баавгайг хятадад хүргэх нислэг 16 цаг үргэлжилнэ7 цаг 56 минутын өмнөСармисны ач тус8 цаг 1 минутын өмнөАмьтдын хөгжилтэй агшин8 цаг 6 минутын өмнөТалбайн теннисний “Дейвисийн цом” Испанид болно8 цаг 11 минутын өмнөӨвөр Монголд зэрлэг туулайн мах идсэн анчин тарваган тахал тусчээ8 цаг 16 минутын өмнөХүйтний харшилтай бол дараах зөвлөгөөг баримтлаарай8 цаг 21 минутын өмнөМалийн 24 цэрэг амь насаа алджээ8 цаг 26 минутын өмнөГандболын залуучуудын УАШТ болов8 цаг 31 минутын өмнөОросын хот дахь "Эгэл гайхамшиг"8 цаг 36 минутын өмнөХоворт тооцогдох хөх очир эрдэнийг 15 сая ам.доллароор худалджээ8 цаг 41 минутын өмнөТаны шүд сайхан инээмсэглэлээс илүү ихийг илэрхийлдэг8 цаг 46 минутын өмнөСЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мотоциклтой хоёр иргэн осгож нас барахаасаа өмнө утсаар мэдээлэл өгчээ8 цаг 51 минутын өмнө30-тай юм шиг харагддаг 57 настай эмэгтэй дүн өвлийн хүйтэнд ч нүцгэн шахуу явдаг8 цаг 56 минутын өмнөЯмар орон сууц худалдаж авснаар жинхэнэ хөрөнгө оруулалт болох вэ9 цаг 1 минутын өмнөИслам шашинтнуудыг хүмүүжүүлэх Хятадын коммунист намын нууц материалыг дэлгэжээ9 цаг 6 минутын өмнөКени улсаас ирсэн 19 төлөөлөгчийг тусгаарлалтын дэглэмээс гаргажээ9 цаг 7 минутын өмнөЧ.Хүрэлбаатар: Миний ах Ч. Ганболдыг намайг байхгүй байхад томилсон9 цаг 9 минутын өмнөВ.Путины сансар дахь тэмүүлэл ба түүнийг хулгайлсан нь9 цаг 11 минутын өмнөСэтгүүлч М.Уянгын биеийн байдал сайжирч эмнэлгээс гарчээ9 цаг 11 минутын өмнөХанойд зочилж буй хүн болгоны амсаж үзэх хоолнууд9 цаг 16 минутын өмнөКДРАМ: Хамгийн романтик 10 цуврал9 цаг 21 минутын өмнөСелена Гомезын шинэ дуу Хейлигийн дургүйг хүргэсэн үү9 цаг 26 минутын өмнөИраны цөмийн байгууламжийн эсрэг хориг арга хэмжээг сэргээнэ9 цаг 31 минутын өмнөНигери: Сургуулийн эсрэг талын байшинг хамгаалж байсан арсланг нүүлгэжээ9 цаг 36 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.