5-р сарын 10
15 цаг 59 минут

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайланг хэлэлцэв

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайлангийн хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газраас Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн чиглэлийн 5 бодлого, 18 зорилт, нийт 136 арга хэмжээний биелэлтийг 2018 оны жилийн эцсийн байдлаар үнэлэхэд биелэлт нь 76.7 хувьтай гэж үзсэн бол  Эдийн засгийн байнгын хороо уг үндсэн чиглэлийн биелэлтийг 68.4 хувь гэж дүгнэсэн. Хуралдаанд  Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн болон холбогдох яам, агентлагын удирдлагууд оролцсон. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг, С.Бямбацогт, Д.Эрдэнэбат, Л.Болд, Ц.Цогзолмаа нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Гишүүдийн зүгээс цаашид үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа хүрэх түвшин, шалгуур үзүүлэлтийг бодитой тогтоож, бэлтгэл ажил хангагдаагүй, хөрөнгийн эх үүсвэр тодорхой бус зорилт, арга хэмжээг нэмж тусгахгүй байхад анхаарах шаардлагатай гэж байлаа. Мөн үндсэн чиглэлд туссан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай улсын төсөв болон санхүүжилтийн бусад эх үүсвэрийн тооцоог бодитой хийх, Улсын Их Хурал цаашид үндсэн чиглэлээ батлахдаа бодлогын бичиг баримтуудтай уялдуулахад анхаарах нь зүйтэй гэж байсан. Тухайлбал, үндсэн чиглэлийн зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд улсын төсвийн 772.0 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэр шаардлагатай гэж баримт бичигт тусгасан атлаа гүйцэтгэлээр 62.4 хувь буюу 4,847.9 тэрбум төгрөг зарцуулагдсан байна. Иймд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталсны дараа улсын төсвийг уялдуулан батлахгүй бол үндсэн чиглэл нь хөрөнгийн эх үүсвэргүй хоосон цаас болох тул энэ асуудалд УИХ нухацтай хандаж, хэлэлцэх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Ингээд үдийн завсарлага болсон тул Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайланг үдээс хойших хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.25.198Хөх чоно   • 5 сарын 10. 16 цаг 20 минут

Их сайн ажилласан байх даа МАН зүгээр л зайл

Шинэ мэдээ

Т.Мөнхзул анх удаагаа Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэв20 минут 27 секундын өмнөБайнгын хороо: Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна23 минут 54 секундын өмнө“Ачит-Ихт” компани гурав дахь улирлын ногдол ашгаа хуваариллаа33 минут 54 секундын өмнөЧуулган: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ43 минут 54 секундын өмнөАтганд орсон алтан боломж буюу Монголын экспортын тухай өгүүлэх нь53 минут 54 секундын өмнөГ.Билгүүн: Шар хашлагуудыг бэхэлж амжаагүй байтал салхинд хийсээд унасан1 цаг 4 минутын өмнөШУУРХАЙ: “Тэди” төвд үл мэдэгдэх хий алдагджээ6 сар 17. 19:47Оманы буланд болсон халдлагуудыг мөрдөн шалгахыг уриалжээ6 сар 17. 18:00Б.Жонсон "BBC" сувгийн мэтгэлцээнд оpолцоно6 сар 17. 17:55Аянга гэж юу вэ6 сар 17. 17:50КПОП: Нитизүүд "Цусгүй алуурчин" Хан Со Хиг Astro хамтлагийн гишүүн ЫнВүгаас хол байхыг шаарджээ6 сар 17. 17:45Уутат имж айлд хүндрэв6 сар 17. 17:40NBA-гийн хамгийн нууцлаг супер од Кавай Леонард6 сар 17. 17:35Хятадад 100 сая орчим жилийн настай үлэг гүрвэлийн мөр олджээ6 сар 17. 17:30Трампын рейтингийн талаар ам нээсэн ажилтнууд халагдана6 сар 17. 17:25Сексийн “зуд” Японыг нөмөрч байна6 сар 17. 17:20Шинээр мэндэлсэн эрэгтэй хүүхдэд Ананд, эмэгтэй хүүхдэдээ Сондор гэсэн нэрийг хамгийн их өгчээ6 сар 17. 17:15Синди Кроуфорд “тайчихынхаа” өмнө Виагра уудаг6 сар 17. 17:10Хачигнаас хэрхэн биеэ хамгаалах вэ6 сар 17. 17:05“Хуулиа хэрэгжүүлээгүйгээс сүүлийн нэг жилд аргаль, угалз 60-80 толгойгоор хорогдож байна”6 сар 17. 17:00“С-400”-гийн асуудлаар АНУ-ын шаардлагыг хүлээж авахгүй гэжээ6 сар 17. 16:55Фото: Алс зэлүүд нутгийн оршин суугчдын дүр төрх6 сар 17. 16:50Голаны өндөрлөг дэх тосгоныг Д.Трампын нэрээр нэрлэжээ6 сар 17. 16:45Ш.Баатар: Аяга угаах ариун буянтай ажил6 сар 17. 16:40Д.Сэржбүдээ: Хийн халаагуураар агаарын бохирдлыг арилгана6 сар 17. 16:35Сиднейн кино наадмын шилдгээр “Шимэгч” кино шалгарчээ6 сар 17. 16:35Оросын багийн Евро-2020-д магадлал дээшиллээ6 сар 17. 16:30Мексикт бичиг баримтгүй 800 орчим цагаачийг баривчилжээ6 сар 17. 16:25“Эдийн засгийн форум-2019”-ийг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа6 сар 17. 16:24“Ромео Жульетта”-гийн найруулагч Франко Дзеффирелли таалал төгсжээ6 сар 17. 16:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.