5-р сарын 13
12 цаг 10 минут

Иргэд Тавантолгойн төмөр замын хувьцаа эзэмшигч болох уу

Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад "Эрдэнэс Тавантолгой" компани өнгөрсөн оны 807 тэрбум төгрөгийн ашгаараа хөрөнгө оруулалт хийхээр болов. Энэ учир шалтгааны улмаас 2019 онд иргэдийн 1072 хувьцаанд ногдол ашиг хуваарилахгүй гэсэн шийдвэрийг гаргаад байгаа  юм. Эдийн засагчдын урьдчилан тооцож байгаагаар  1072 ширхэг хувьцаанд 26800 төгрөгийн ашиг хуваарилна гэж байгаа юм. Гэхдээ энэ хэмжээний мөнгийг иргэдэд нэг удаа өгснөөс улс орны бүтээн байгуулалтад зарцуулах нь эдийн засгийн үр ашиг талаасаа  илүү ач холбогдолтой гэдэг нь тодорхой.

Мөн  энэ жил ногдол ашиг хуваарилахгүй байх нь иргэдэд тусах хожмын үр өгөөж нь илүү байна гэдгийг зарим шинжээчид тооцжээ. Өөрөөр хэлбэл, иргэдэд очих ёстой ногдол ашгийг бусад төсөлдөө хөрөнгө оруулалт хэлбэрээр оруулж хувьцаа эзэмшүүлэх байдлаар худалдан авах ёстой гэсэн санааг зарим эксперт гаргажээ.  Хэрэв энэ нь боломжтой гэвэл иргэд дээрхи чиглэлийн төмөр замуудын хувьцааг давхар эзэмшигч болно гэсэн үг.

Барьж байгуулахаар зорьж байгаа төмөр замын энэ чиглэл нь Монголын  уул уурхайн эрдэс баялгийг экспортод гаргах гол зам байна гэдэг нь тодорхой. Энд ганц нүүрс бус зэсийн баяжмал, төмрийн хүдэр, жонш гэхчлэн бусад эрдэс баялгийн тээвэрлэх асуудал яригдана. Тэгэхээр эдгээр замын үр ашиг орлого  өндөр байх нь тодорхой юм. Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам гэхэд л долоон жилийн дотор анхны хөрөнгө оруулалтаа нөхнө гэж байгаа. Тэгэхээр иргэд төмөр замынхаа хувьцаа эзэмшигч болбол хүртэх ашгийн хэмжээ тогтвортой байх бүрэн боломжтой гэж үзэж байгаа юм.  Харин ийм боломж багаа юу?

Компанийн тухай хуулийн 46.7-д "Ногдол ашгийг мөнгөн хэлбэрээр хуваарилах бөгөөд компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол ногдол ашгийг бэлэн мөнгө болон эд хөрөнгийн, эсхүл компанийн болон бусад этгээдийн үнэт цаасны хэлбэрээр төлж болно” гэсэн заалт бий. Энэ заалтыг үндэслэн "Эрдэнэс Тавантолгой” ХК нь өөрийн жижиг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг "Тавантолгой төмөр зам” ХХК-ийн давуу эрхийн хувьцаагаар хуваарилах нөхцөл боломжийг Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн хүрээнд судалж эхэлсэн мэдээлэл байна.

Өөрөөр хэлбэл, иргэдэд өгөөгүй ногдол ашгийн төлбөрт Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын компаниудын хувьцааг хуваарилна гэсэн үг. Ингэвэл энэ жилийн тухайд иргэд Эрдэнэс Тавантолгойн хувьцааныхаа ногдол ашгаар төмөр замд хөрөнгө оруулалт хийж, энэ ч утгаараа давхар  хувьцаа эзэмшигч болно гэсэн үг.

Ингэх нь улсдаа ч хэрэгтэй, иргэддээ ч илүү тустай шийдэл болох юм.  Асуудал ингэж шийдэгдвэл монголчууд Эрдэнэс Тавантолгойгоос гадна Тавантолгойн чиглэлийн төмөр замуудын хувьцаа эзэмшигч болно.  

Эргэн сануулахад, Монгол Улсын 29 дэхь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед буюу 2017 оны нэгдүгээр сард Эрдэнэт үйлдвэрийн тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлэхээр шийдвэр гаргаж байсан билээ.

М.Нэргүй

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.242.47.86ээ   • 5 сарын 13. 12 цаг 14 минут

Үнэн бол сайхан л байна Хувьцаа өгөхгүй бол дараагийн сонгуулиар шангаа авах хэрэгтэй дээ

122.201.22.219Хүрэлээ   • 5 сарын 13. 11 цаг 18 минут

Сайхан мэдээ байна. Дэмжинэ ээ. Хурдан хугацаанд ашиглалтад орулаад ашиглаад эхэлбэл хаа хаанаа хэрэгтэй

66.181.170.73Zochin   • 5 сарын 13. 10 цаг 21 минут

Eliirchikhsen khymyys tsuglachikhsan yumuu khaashaa yum ene zasag, ikh khurald. Ard tymen tsagaan tsaas gej boddogoo bolimoor yum. Shal khudlaa ylger zokhiogood l khamag amitan khuuraad yavakh yum. Gadniikhan kharaad eleg n' khushdug baikhdaa ene eliirlyydiig n'.

203.91.118.180иргэн   • 5 сарын 13. 9 цаг 37 минут

Болж байна.дэмжиж байна.

59.153.85.75Зочин   • 5 сарын 13. 9 цаг 18 минут

Сайхан мэдээ байна

202.131.236.138Зочин   • 5 сарын 13. 9 цаг 17 минут

duugai l ehleed tavan tolgoi gahuun suhait chigleliin tumur zamaa eheleed tavi yun zuun bayan

150.129.140.21Zochin   • 5 сарын 13. 9 цаг 15 минут

Zuv sanaa bna.

202.179.27.91Зочин   • 5 сарын 13. 9 цаг 12 минут

Энэ ч Баттулга, Зика хоёрын мөнгө идэх ээлжит залийн золиос болох заль байх даа. Боломжтой хандах нь зүйтэй бол уу

203.91.119.142Бат   • 5 сарын 13. 8 цаг 58 минут

Гэрэл гэгээтэй мэдээлэл байна,Баярлалаа

Шинэ мэдээ

Академич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ3 цаг 40 минутын өмнөАНУ: FaceApp аппликейшнийг аюулгүй байдалд заналхийлнэ гэж үзжээ3 цаг 42 минутын өмнө“Мисс бөх“ Молдир Мекенбаевагийн тухай 12 баримт3 цаг 47 минутын өмнөТаксинд явж байсан эмэгтэйг хүчирхийлж тээврийн хэрэгслийг дээрэмдсэн этгээдүүдийг баривчиллаа3 цаг 51 минутын өмнөТамхинаас гарахад эхний арав хоног л хэцүү байдаг3 цаг 52 минутын өмнөАкадемич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ3 цаг 57 минутын өмнөХөлбөмбөгийн солилцооны эргэн тойронд3 цаг 57 минутын өмнө50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэр бүхий Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барина4 цагийн өмнө40 жил үсээ засуулж, угаагүй эр4 цаг 2 минутын өмнөНэгхэн шөнийн дотор биеэс хортой бодисыг гадагшлуулах итгэмээргүй арга4 цаг 8 минутын өмнөАНУ-ыг эдийн засгийн террорист заналхийлэл хэрэгжүүлж байна хэмээв4 цаг 12 минутын өмнө2019 оны хамгийн их борлуулалттай ТОП-10 цахилгаан машин4 цаг 22 минутын өмнөДурлалын дуу4 цаг 28 минутын өмнө2019 оны дэлхийн шилдэг 50 рестораны жагсаалт4 цаг 33 минутын өмнөӨдөр бүр нимбэгтэй ус уух 8 шалтгаан4 цаг 43 минутын өмнөДэлхийн хамгийн нэр хүндтэй төр, нийгмийн зүтгэлтнүүдийг Билл Гейтс, Мишель Обама нар тэргүүлэв4 цаг 47 минутын өмнөДэлхийн хамгийн цацраг идэвхит газрыг нэрлэжээ4 цаг 52 минутын өмнөДэлхийн хамгийн цацраг идэвхит газрыг нэрлэжээ4 цаг 52 минутын өмнөХууль бусаар ашигт малтмал олборлож байсан иргэдийг илрүүлжээ4 цаг 58 минутын өмнөДэлхийн II дайнд 14 сая хүний амийг аварсан цахим эриний эцэг Алан Турингийн бодит түүх5 цаг 2 минутын өмнөСталлоне матарт “хайртай”5 цаг 7 минутын өмнөХадам ээж, хүргэн, бэрүүдийн харилцаа5 цаг 12 минутын өмнөПутин “Билетийн мафи”-ийн эсрэг хуульд гарын үсэг зурав5 цаг 27 минутын өмнөБайгууллагын үр бүтээмжийг нэмэх 4 чухал зүйл5 цаг 32 минутын өмнөЕвропын холбооны улсуудад тэмбүүгийн өвчлөл ихэсжээ5 цаг 42 минутын өмнөХовор дурсгалуудыг Кремлийн музейд дэлгэлээ5 цаг 47 минутын өмнөХовор дурсгалуудыг Кремлийн музейд дэлгэлээ5 цаг 47 минутын өмнөХөгширч биш хөшиж...5 цаг 52 минутын өмнө“Улаанбаатар Ипекс” Авто сэлбэгийн худалдааны зах шинээр нээгдлээ5 цаг 55 минутын өмнө“Их хурд-8” наадмын хөтөлбөр5 цаг 59 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.