2019 оны 5-р сарын 13
9 цаг 25 минут

БОАЖЯ, Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоотой 2019-2022 онд хамтран ажиллана

Монгол Улсын байгаль орчны үнэлгээ, аудитын хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангах, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд  тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, үнэлгээний арга зүйг сайжруулах, чадавхыг бэхжүүлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг /БОНБҮ/ олон улсын жишгийг харгалзан өөрийн орны онцлогт тохируулан хөгжүүлэх зэрэгт төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг бодлогын болон хэрэгжилтийн түвшинд хангах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоотой 2019-2022 онд хамтран ажиллах гэрээг байгууллаа.

БОНБҮ-ний үр дүн нь улс орны хөгжил, бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, нийгмийн бүхий л салбарын үйл ажиллагааг байгаль орчинтойгоо хэрхэн уялдаж байгааг илэрхийлэх бөгөөд талууд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар салбар хоорондын уялдаа холбоо сайжирч,  тогтвортой хөгжлийн зорилтыг хангах гол хөшүүрэг болно гэж үзэж буй аж.

Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг шинэчлэн баталж, үнэлгээний эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлсэн байдаг.

БОНБҮ нь мэргэжил, мэргэшлийн ур чадвар, дадлага туршлага, шинжлэх ухааны мэдлэг мэдээллийг өндөр түвшинд шаардсан, тодорхой арга аргачлалын дагуу хийгддэг судалгаа шинжилгээний чиг хандлагатай онцлог ажил юм.

Өнөөгийн байдлаар тус яамнаас эрх авч үйл ажиллагаа явуулж буй байгаль орчны үнэлгээ хийх эрх бүхий 181 мэргэжлийн байгууллага байгаа бөгөөд 2012-2018 оны хооронд нийт 2988 төсөлд Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний ажлыг гүйцэтгэсэн байна. Эрх бүхий байгууллагуудаас 80 орчим нь идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс “Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо”-ны гишүүнээр 42 мэргэжлийн байгууллага нь бүртгэлтэй ажиллаж буй юм.

Хамтран ажиллах гэрээний хүрээнд талууд жил бүр гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг баталж ажиллах бөгөөд БОНБҮ-ний ажлыг мэргэжил, мэргэшлийн шаардлага хангасан түвшинд хүртэл боловсруулах, үр өгөөжийг нэмэгдүүлэх арга механизмыг үнэлгээнд оролцогч талууд болох төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллага, төсөл хэрэгжүүлэгчийн хамтын ажиллагаа, хариуцлагыг нэмэгдүүлэхээр зорьж байна.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Урам зоригоор дүүрэн байх АРВАН ХОЁР арга10 сар 20. 14:00Метроны тасалбарын үнийн өсөлтийг эсэргүүцэгчид онц байдал зарлахад хүргэв10 сар 20. 13:45Дональд Трампын захиаг Туркийн ерөнхийлөгч хогийн саванд хаяжээ10 сар 20. 13:30Эрүүл, эрч хүчтэй амьдрах энгийн 7 хэвшил10 сар 20. 13:15Смартфоны гэрэл хөгшрөлтийг түргэсгэдэг гэнэ10 сар 20. 13:00Дэлхийн хамгийн урт буюу 19 цагийн нислэг Нью-Йорк хотоос хөөрнө10 сар 20. 12:45Олимпын аварга,уран гулгагч төлгөч эмэгтэйд 2 сая рубль төлжээ10 сар 20. 12:30БНСУ: Тэтгэврийн даатгалын шимтгэл буцаан авах эрх нь үүссэн 350 иргэний нэрсийн жагсаалт10 сар 20. 12:15Роналдо Сери А лигт хамгийн цөөн тоглолтод 25 гоол оруулсан 5 дахь хөлбөмбөгч боллоо10 сар 20. 12:05Амархан хийгээд амттай тураах дэглэм10 сар 20. 12:00"Барселона" хожиж, "Реал Мадрид" хожигдлоо10 сар 20. 11:46НӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорно10 сар 20. 11:45Нийслэлийн 380 жилийн ойд зориулсан бүх нийтийн гүйлт, дугуйн уралдаан боллоо10 сар 20. 11:30Өнөөдрийн зурхай10 сар 20. 11:15FATF Монгол, Исланд, Зимбабвийн эсрэг ямар ч санхүүгийн хориг тавихгүй гэж мэдэгджээ10 сар 20. 11:07Цаг агаарын мэдээ10 сар 20. 11:00Автобус тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 20:23Дуучин Нарагийн экс нөхөр Батцацрал дахин нэг хүний амьдралыг бусниулжээ10 сар 19. 19:19Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна10 сар 19. 17:57Дулааны цахилгаан станцуудын шүүлтүүрийн ашиглалтын хугацаа дуусч байна10 сар 19. 17:52АНУ Европоос импортлодог зарим төрлийн бараанд нэмэлт татвар тогтоолоо10 сар 19. 15:00Түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг задгай сансарт ажиллалаа10 сар 19. 14:55Ор сураггүй болсон нуурын эрдэмтэд тайлж чадсангүй10 сар 19. 14:50Ургац хураалт 83,9 хувьтай10 сар 19. 14:45Хэрэв 20-иод наснаас эхлэн таргалбал эрт нас барна10 сар 19. 14:40Нэг бүсгүйд дурласан эхнэр нөхөр хоёр10 сар 19. 14:35НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно10 сар 19. 14:30Гэрийн нөхцөлд шүдний өнгөө сэргээх 8 алхам10 сар 19. 14:30Японы эзэнт гүрний ирээдүйн хувь заяа 13 настай хүүгийн мөрөн дээр10 сар 19. 14:25Ханхүүтэй гэрлэсэн орчин үеийн "Үнсгэлжин"-үүд10 сар 19. 14:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.