5-р сарын 13
10 цаг 55 минут

МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нэр дэвшихээр болжээ

МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт болох УИХ-ын  42-р тойргийн нөхөн сонгуульд нэр дэвших нь тодорхой болжээ.  Албаны эх сурвалж МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нөхөн сонгуульд өрсөлдөх бэлтгэл ажлаа хийгээд эхэлсэн, нэр дэвшинэ гэдэг мэдээллийг өгч байна. Ирэх 2020 оны УИХ-ын сонгуулийн өнгийг тодорхойлох сонгууль учраас улстөрийн намууд, парламентын гадна байгаа рейтинг өндөртэй улстөрчид бүгд л Хэнтийн нөхөн сонгуульд хүч үзэхээр бэлтгэлээ базааж байна. Ялангуяа энэ нь эрх барьж буй МАН, УИХ-д бүлэггүй болсон АН, УИХ-д суудалтай ч юм шиг, үгүй ч юм шиг байдалтай байгаа МАХН-д илүү хамаарна. Эдгээр намууд ч энэхүү тойрогт хүч хаях сонирхлоо аль эрт илэрхийлсэн.

У.Хүрэлсүх тус тойрогт нэр дэвшин өрсөлдөж сонгогдоод гараад ирэхэд МАН дараагийн сонгуулиар ялах нэг нөхцөл болох нь ч ойлгомжтой. Харин түүнтэй өрсөлдөх өрсөлдөгчдийн дундаас МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэлээд дэмжлэгтэй гэж байгаа ч үнэндээ сонгогчдын санаа бодол хэдийнэ эргэсэн тухай яригдаж эхэллээ.

АН-ын тухайд ч тус тойрогт рейтингээр тэргүүлж яваа Ерөнхий сайдтай ана мана өрсөлдөнө гэдэг юу л бол. Өмнө нь 2016 онд Хэнтий аймгийн Засаг дарга байхдаа өндөр рейтингтэй байсан ч тус тойрогт 20 хэдэн настай Д.Гантулгатай өрсөлдөөд ялагдсан Ж.Оюунбаатар бодитой нэр дэвшигч болж чадахгүй болов уу. Тиймээс л энэ тойрогт У.Хүрэлсүх торойно хэмээх хүн олширч, нам нь ч нэр дэвшүүлэхээр ерөнхийдөө тохирчээ.

29
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

29 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.43зочин   • 5 сарын 22. 0 цаг 03 минут

хэнтийнхэн хүрэлсүхийг гаргавал том алдаа хийнэ шүү

66.181.161.43зочин   • 5 сарын 22. 0 цаг 01 минут

хүрэлсүхийн засгийн газар сайд сумьяабзарын шийдвэрээр ээлжит дээрмээ налайх дахь эднээс урт настай тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж иргэдээс өөрсөнийхөө боомилон гацааж байсаар өдий хүргэсэн лиценцүүдийг нь цуцлах аянаа эхэллээ цаашид ямар дээрмийн ажиллагааг төрийн нэр барьж хийхийг таашгүй төрийн харалган бодлогыг

64.119.19.45.   • 5 сарын 13. 20 цаг 51 минут

энэ сайт хамгийн заваан сайт тээ.

66.181.161.7Иргэн   • 5 сарын 13. 16 цаг 38 минут

За даа ганцхан тойргоос шалтгаалаад ирэх сонгуулийн дүр зураг гарч ирнэ гэдэг юу л бол. Хэнтийн асуудлуудыг чинь сайхан шийдээд өгчихье гэж амласан нөхдүүдийн л өрсөлдөөн биз дээ.Гарч ирсэн нөхөр нь ганцхан жил гишүүнээр ажиллаад ч яалаа байлаа ч яалаа.Залхаж байна шүү энэ олон намуудаас.

202.126.89.65Зочин   • 5 сарын 13. 16 цаг 08 минут

Нис нис гэхээр юу болдог вэ

202.179.27.88Цагаантунгийн дэрс   • 5 сарын 13. 15 цаг 14 минут

Хүүк ах нис нис.....Улам өндөрт нис. Өндрөөс унахаар өвддөггүй гэсээн.......МАНгар новшнууд.....

103.9.89.18Үнэн   • 5 сарын 13. 14 цаг 44 минут

Хүрэлсүхийг хөөргөж байгаад шаварт хутгахаар МАН-ынхан шийдсэн бололтой. Сонгуулийн дараа МАН-ын дарга, ерөнхий сайдын албанаасаа мултарч шившгээ тарих магадлалтай. Хүрэлсүх минь хэмжээ хирээ мэдэх хэрэгтэй. Хэнтийнхэн чамайг онгирио сагсуу сүржингээр нь дууддагийг мэдэх үү. Бас чамайг хирээс хэтэрлээ одоо буулгах цаг болсон гэж яридагийг мэдэх үү

122.201.23.158Зочин   • 5 сарын 13. 14 цаг 09 минут

МАН-ынхан сайхан шааж байх шивдээ, нэр нь уначихсан байхад.

192.82.66.139зочин   • 5 сарын 13. 13 цаг 27 минут

Тэгвэл одоо албан тушаалаасаа хуулийн дагуу татгалзах уу?

202.9.42.134Зочин   • 5 сарын 13. 13 цаг 26 минут

Хүрэлсүх үнэмлэхүй давуу саналаар ялна, энэ нь ч зөв энэ төр засгийг хийсэн ажилаа дуусгаж 20 онд дүнгээ тавиулаасай гэж олон түмэн хүс ч байгаа. Энэ сонгуульд Хүрэлсүхээс өөр Бурхан байсан ч гарч ирээд юу ч хийж чадахгүй гэдгийг захын Бацаан мэднэ, зүгээр л баахан ПОПОРНО гүйх нохойд гүйхгүй нохой саад болно ердөө л энэ. Их хааны нутгийн иргэд хэнийг сонгохоо мэднэ ээ... ёстой муруй тавьсан ч алдахгүй хө кк кк

119.40.103.3Зочин   • 5 сарын 13. 13 цаг 03 минут

Унаасай Энэ сээхэлзүүр

66.181.170.229Tsogt   • 5 сарын 13. 12 цаг 39 минут

ХҮРЭЛСҮХ НЭР ДЭВШИХ НЬ ЗӨВ. АМЖИЛТ ХҮСЪЕ.

192.82.66.152Зочин   • 5 сарын 13. 12 цаг 37 минут

Гарлаа юу.Ингэж худлаа ваакуумжуулах нь ямар хэрэгтэй юм болоо.Хэнтийчүүдийн мэргэн сонголт мэдэх байх.Таамаг үр дүнтэй бол болж байна дөө.МАН-н дарга гэхээр заавал сонгогдох ёстой болж таарахна уу.Зөв хүнээ сонгоорой 42-р тойргийн сонгогчидоо.

202.179.27.91Зочин   • 5 сарын 13. 12 цаг 35 минут

Сайн хүн байсан юм. баяртай. Хэнтийхэн Гантулга жаахан хүүг Баттулгатай нийлж шоглосон тэнэг хүнд хариуг нь өгөхөө мэднэ.

122.201.25.58Зочин   • 5 сарын 13. 12 цаг 20 минут

Хүрэлсүх дэвших нь зөв.Улс орноо авч явж чадаж байгаа эсэхдээ дүнгээ тавиул.

64.119.24.120Зочин   • 5 сарын 13. 12 цаг 10 минут

Хүрэлсүх анх ярьсан шигээ байж чадахгүй байгаа нь үнэн

202.179.27.112Зочин   • 5 сарын 13. 12 цаг 08 минут

Бүх төрлийн татвар, төлбөр, хураамж, торгуулийг нэмж ард биднээ мөлжиж байгаа шүүдээ? Жишээ нь газрын төлбөр, машины НДШ гэ мэт...........

122.201.19.99зочин   • 5 сарын 13. 12 цаг 07 минут

ПОПЧИН сайд хүрлээ гэж 60-тэрбумын хурандаа нартайгаа хуйвалдаад явжийн даа

202.179.27.112Зочин   • 5 сарын 13. 12 цаг 05 минут

Хэнтийд уулзалт хий тэдэнд хэлэхдээ "Та нар гэдэс цатгалан, санаа амар байвал болоо шүүдээ гэж доромжилж байна билээ. Өөрөөр хэлбэл: Та нарт тэр нийгмийн олон талт харилцаа огт хамаагүй хонио алж идээд л нүхэндээ санаа амар сууж бай гэсэн санаа хэлж байна лээ. Хэтэрхий доромжилж байгаа хэрэ үү эсвэл чин санаа нь тэр юм болов уу?

66.181.179.186МАН   • 5 сарын 13. 11 цаг 58 минут

хүрэлсүхээ чамайг хөөргөж байгаад дээрээс унагах гэж байгааг ойлгохгүй байна уу больж үз зүгээр л Ерөнхий сайдын ажлаа сайн хий,

59.153.115.112Зочин   • 5 сарын 13. 11 цаг 53 минут

Hiih ajil ih l baimaar yum yun zavtai yum be.Ovoo yumuu geed demjij bsiim san.Tanhimiinh ni said 10 sayiin avilga avsan gej shuugiad bhad ner devshine ch geh shig.Ter said ni sumiyabazar bhoo.Oyutolgoig umuuruud uheh geed bgasn.

202.179.10.58БИДНИЙ ЭХ ОРОН   • 5 сарын 13. 11 цаг 52 минут

ЭНЭ ХҮРЭЛ СҮХ ЯМАР ИХ АЛБАН ТУШААЛД ДУРТАЙ **** ВЭ.ӨМНӨХ АЖИЛААЛ ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ .БЕНЗИН ШАТАХУУН,ДОЛЛАРЫН ҮНЭ Э Л БУУЛГАХАА БОД.

202.179.26.102Хан Хэнтий   • 5 сарын 13. 11 цаг 47 минут

Монголын ард түмэн ямар удирдагчийг хүсэн хүлээж байна вэ? Хэлсэн ярьсанаа бүрэн биелүүлж чадах хүнийг. Тэгвэл Хүрэлсүхд нэлээд найдаж байсан ч санасанд хараахан хүрэхгүй байна. Урьдын адил улс эх орны эрх ашигт бус хувь хүн талдаа хуйвалдаан их явагдаж байна. Ийм нөхцөлд найдлага бараг тасарч байна

103.9.90.53Зочин   • 5 сарын 13. 11 цаг 25 минут

Сонгуулиас өмнө махны үнэ ч жамаа дагаад буурна. Долларын ханш, бензин, түлшний үнийг буулгачихвал ч ОК доо.

192.82.65.120Зочин   • 5 сарын 13. 11 цаг 14 минут

Шал дэмий юм хийж байна даа зүгээр л урдах төлөвлөсөн хийе гэсэн ажлаа хийж дуусгах,үр дүнг үзэж ард түмнээр дүнгээ тавиулах байсан юм Е/Сайд аа.Цаана чинь үстэй толгойноос их олон ажлууд ар араасаа шил шилээ дараад хүлээж байна,бараа таваарын үнийн өсөлт мах,өргөн хэрэглээний бараа,бензин шатахууны үний өсөлтийн гаарч газар авсаар байгаа хэнтэй холбоотой вэ? урдахаа л хий,чадахгүй бол сонгуулд орж гишүүн бол

66.181.161.13Зочин   • 5 сарын 13. 11 цаг 14 минут

Нэг хуралдаа суудаггүй гишүүнтэй болно.Үхэр монголчууд.Парламентийн засаглалтай улс гэхэд муудаж бн.Сая хэнтийд яваад төсвийн асар их мөнгө тавьсаныгаа шоудаж, тандаж яваад ирсэн.Айдастай байж асар их бэлтгэл хийсэн бн.Хэнтийн тэнэгүүдээ хошгоруулж барах юм бн гэж мэдээд ирсэн бн.Дэмий шахуу өөрсдөд нь ашиггүй зүйлд өөрсдийнх нь татварын мөнгийг зарж байгааг иргэд нь мэдсэн ч юмгүй хөөрөөд л.

202.131.227.130OMG   • 5 сарын 13. 11 цаг 11 минут

ZUGEER ERUNHII SAIDIIN AJLAA HIIGEED YAWJ BOLOHGUI BGAN BHDAA, GAIHAMSHIGTAI

27.123.214.2ҮНЭН   • 5 сарын 13. 11 цаг 07 минут

ЧИ СОНГУУЛИАР ГАРАХГҮЙ БОЛ АЖЛАА ӨГӨХ БОЛНО Ш ДЭЭ МЭДЖ БАЙГАА ЮУ. НИСЭХГҮЙ ГЭЭД БАЙХАД НЬ НИС НИС ГЭЖ БАЙГААД АЛДАГ ҮЛГЭНРИЙГ САНАЖ Л БАЙГАА БАЙХДАА

107.77.75.130Зочин   • 5 сарын 13. 15 цаг 59 минут

Хангалтай эрх мэдэлтэй байж дахиад л дептаат болохгүй бол хангалтгүй юу? Бусаддаа боломж өгөх сэтгэл байх хэрэгтэй..

Шинэ мэдээ

Австралид байгаа монголчуудын "Үнэн төрх"8 цаг 46 минутын өмнөТүрүүлэх магадлалтай бөхчүүд: Улсын аварга Намсрайжавын Батсуурь8 цаг 46 минутын өмнөБ.Эрдэнэхүүд Улсын начин цол олгох саналыг Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов8 цаг 50 минутын өмнөАНУ-ын компаниуд татварын нэмэгдлийн талаарх үзэл бодлоо илэрхийлжээ6 сар 19. 18:00Умард Солонгосын 2 загасчныг БНСУ-д үлдээхээр болжээ6 сар 19. 17:55Төрийн наадмын үзүүр түрүүнд босч барилдсан хүчит заануудыг дурсаж байна6 сар 19. 17:50“Интермед” эмнэлгийн рентген аппаратны үйл ажиллагааг зогсоов6 сар 19. 17:48Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №78 James Brown, ‘I Got You (I Feel Good)’6 сар 19. 17:45ЕХ цөмийн аюулгүй байдлын төслийг Монголд амжилттай хэрэгжүүллээ6 сар 19. 17:40Стрессээ тайлах арга: Элгээ хөштөл, нулимсаа гартал инээ6 сар 19. 17:35Элтон Жон Хүндэт легионы одонгоор шагнуулна6 сар 19. 17:30Шүтлэгтэй найзынхаа тусламжаар сугалаанд хожжээ6 сар 19. 17:25Орчин үед танд зайлшгүй хэрэг болох 5 дижитал ур чадвар6 сар 19. 17:20Ханнам Их сургуулийн захирал машин уналгүй, оюутны тэтгэлэгт 450 сая вон хэмнэжээ6 сар 19. 17:20Японы ганц бие иргэдийн тэн хагас нь болзоонд явах боломжгүй байна6 сар 19. 17:15Л.Од-Эрдэнэ: Дутагдалд орсон бөөр эргэж хэвийн байдалдаа ордоггүй6 сар 19. 17:10БНХАУ, АНУ-ын удирдагчид утсаар ярьжээ6 сар 19. 17:05Ш.Батхүүгийн 52 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилжээ6 сар 19. 17:04Дэлхийн түүхэн дэх усан цэргийн хамгийн том Флот японыг дайлсан түүх6 сар 19. 17:00“Korean Air” B787 загварын 30 нисэх онгоц худалдан авна6 сар 19. 16:55АНУ-ын тэрбумтан Оксфордын их сургуульд 150 сая фунт стерлинг хандивлав6 сар 19. 16:50Хараал хэрүүлийн үгсийн зэв эзэндээ эргэж тусдаг6 сар 19. 16:45Криптовалют гаргахаа хойшлуулахыг "Facebook"-ээс хүсжээ6 сар 19. 16:40Ирээдүйг гартаа атгасан ТЭРБУМТНЫ түүх6 сар 19. 16:35Бөхийн галууд хаана, хаана гарч байна вэ6 сар 19. 16:30Дарс уух нь тархины үйл ажиллагааг дэмждэг6 сар 19. 16:25Р.Барсболд: Цэвэр цустан гэж байдаггүй, хамгийн гол нь хэл, бичиг6 сар 19. 16:20КП: “Чернобыль” цувралд гарсан алдаанууд6 сар 19. 16:15Хаадын тоглоом кинонд тоглосон жүжигчид6 сар 19. 16:10Загварын завгүй хос6 сар 19. 16:05
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.