5-р сарын 13
14 цаг 46 минут

Д.Долсүрэн: Цэцэг шиг хөөрхөн охидоо хайраар дүүрэн байлгаарай

БЭРДЭЭ
Гэгээхэн хайрандаа уягдаад
Гэгээлэг амьдрал мөрөөдөөд 
Гэргий заяандаа хөтлөгдөөд 
Гэрээ орхиод ирсэн охин минь

Голомт залгах хүүг минь хайрлаж
Годгор биеэ хувааж ижий болсон
Гэнэн томоогүй залуу насандаа 
Гэрийг минь зорьж ирсэн охин минь

Хүүгээ хайрлахын хирээр 
Хүнийрхдэггүй шүү ээж нь 
Хүндлэл хүлээхийн хирээр 
Хайлж уярдаг шүү ээж нь

Аймаар хадам байхыг хүсэхгүй ээ
Айлын бэр байхын учрыг ойлгоно
Охин үрийн минь заяа ижил болохоор
Охиноо л гэж хайрлана аа бэр минь

Хадмын нүдээр хялайж харвал
Хүүгийн минь заяа гомдоно шүү дээ
Эрх танхил охидоосоо ялгавал
Эхийн цагаан сүү ээднэ шүү дээ
Д.Долсүрэн. 2019.05.11.

МАНАЙ НУТГААР ЗОЧЛООРОЙ
Майдар эргэх цагаар манай нутгаар нэг зочлоорой
Манай, чиний үгүй найрсаг түмнээр нэг дайлуулаарай
Орой нь өөдөө Очирваань хайрханд минь очиж мөргөөрэй
Очирт мөнгөн дуулгаа нуухгүй бол заяа түшлээ гэж ойлгоорой

Манай нутгийн уулсын орой, үүлэн дунд умбахыг хараарай
Магнайдаа мөнх ногоон арцтай Гурван Мянганыг тольдоорой
Ам бүхнээс нь урсах мөнгөн хархирааг чимээлээрэй
Андиа гэгээнтний алтан суварга гэрэл цацрахыг бишрээрэй

Ар царамд нь ургасан хос сүмбэрүүнд нүд баясгаарай
Асганд хоржигнох уулын тагтны уснаас амсаж нэг үзээрэй
Ой шуугиж, олон шувууд дуулан жиргэхийг сонордоорой
Онгон талаар тарвага тачигнаж, үнэг шогшрохыг хараарай

Говь, хангай хосолсон гоёхон байгальд бууж мордоорой
Гоньд, гогодны үнэр хамар цоргихыг мэдэрч таашаагаарай
Зэгзгэр хүзүүгээ сунган эрхлэх хос хунгийн сүрэг
Зэгст нууранд цэнгэн жаргахыг харж сэтгэл баясаарай

Уруул исгэх айраг амталж, хонон өнжин тухлаарай 
Уртын дууны шуранхайд уярал авч тайвшраарай
Ухаант өвгөдтэй хууч хөөрч, ухаарал өвөрлөн буцаарай
Урин цагаар манай нутгаар нэг зочлон саатаарай
Д.Долсүрэн. 2019.05.10

ЦЭЦЭГ ШИГ ОХИНОО ХАЙРААР ДҮҮРЭН БАЙЛГААРАЙ 
Амь биенээс тань дэлбээлсэн хээнцэр сарнай
Алган дээр чинь гялтганан буусан алтан од
Ургаж гүйцэхээрээ хүний эрхэнд орчихдог юм шүү 
Ургийн газар очихоороо амаргүй жимээр алхдаг юм шүү

Алдрайхан охин үрээ хайраар дүүрэн байлгаарай
Алгын чинээхэн охиноо аминаасаа илүү хайрлаарай
Аав ээжийнхээ хайранд л зөвхөн жаргадаг юм шүү
Амьдрал хэмээх хөлгүй далайд сэлэх гэж зовдог юм шүү

Гараас тань хөтлөн шулганасан бяцхан охиноо
Газарт хүргэхгүй тэвэрч хайрлаад баярлуулаарай
Омголон залуу нас нь омогтой эрийн дэргэд шаналж
Орчлонд ижий болох гэж олон зовлон туулдаг юм шүү

Гэрээ гийгүүлэн алтан нарны цацраг атгаж ирсэн дагина 
Гэрэл цацруулсан охин үрээ хайраар дүүрэн байлгаарай
Тунгалаг хархан нүдийг нь хайраар гэрэлтүүлээрэй
Турьхан жаахан биеийг нь өвдөж шаналахаас сэрэмжлээрэй

Цэцэг цэврүү шиг охиноо хайраар дүүрэн байлгаарай
Цэнгэл жаргалтай үе нь аавынхаа гэрт л байдаг юм шүү
Дугараг хөөрхөн нүднээс нь нулимс бүү унагаарай
Дун шиг жижигхэн зүрхийг нь хайраар дүүрэн байлгаарай

Бурхан шиг хиргүй сэтгэлийг нь чагнаж сонсож байгаарай
Булбарай жаахан биеийг нь гоёж гангалж баярлуулаарай
Замбуулинд бид чинь мөнх амьдрах ч биш дээ
Заяа төөрөгийг нь мэдээд дагаж явах ч биш дээ...
Д.Долсүрэн. 2019.04.26

Цэцэг шиг хөөрхөн охидоо хайраар дүүрэн байлгаарай.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

203.91.115.43Зочин   • 5 сарын 15. 10 цаг 19 минут

huurhun

Шинэ мэдээ

Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь8 цаг 51 минутын өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ9 цаг 1 минутын өмнөШуурхай: Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих эсэх асуудлыг түр хойшлууллаа9 цаг 10 минутын өмнөШ.Абэ БНАСАУ-ын удирдагчтай уулзах бодолтой байгааг дэмжиж байна9 цаг 11 минутын өмнөНефтийн олборлолтын асуудлыг зургадугаар сарын эцсээр шийдвэрлэнэ9 цаг 16 минутын өмнө16,000 тн ган төмрийг 16 секундэд нураав9 цаг 21 минутын өмнөШуурхай: Д.Эрдэнэбилэгийг 14 хоног цагдан хорих хүсэлт хүргүүлжээ9 цаг 21 минутын өмнөФото: Хэрэв тэд сахалтай байсан бол ...9 цаг 26 минутын өмнөГайхалтай ур чадвар9 цаг 31 минутын өмнө20-30 насандаа чинээлэг, хөрөнгөтэй болох алхам9 цаг 36 минутын өмнөГутал үйлдвэрлэгч компаниуд Трампт захидал илгээжээ9 цаг 41 минутын өмнөХааяа дусал ч гэсэн нулимс дуслуулж бай9 цаг 46 минутын өмнөЭмэгтэй хүн бүр үүнийг хүсдэг9 цаг 51 минутын өмнөАмазоны омог түүхэн ялалт байгуулж, ойгоо авч үлджээ9 цаг 56 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №116 The Rolling Stones, ‘Honky Tonk Women’5 сар 21. 17:10Тавдугаар сарын 31 хүртэл дараах газруудад халуун ус хязгаарлана5 сар 21. 17:05Японы эзэн хаан цагаан будаа тарих анхны ёслолдоо оролцжээ5 сар 21. 17:00ЦУВРАЛ 8: Монгол орны үзэсгэлэнт 100 байршил5 сар 21. 16:55Агаарын цахилгаан такси анхны нислэгээ хийв5 сар 21. 16:50Зөрчил гаргасан малчин мал бүхий иргэдийг 30000 төгрөгөөр торгоно5 сар 21. 16:45Азийн Обама улиран сонгогдож, аюулгүй байдлыг хамгаалах 32,000 цэргийг тараан байршуулав5 сар 21. 16:40NBA-ын шилдэг 5 (19-05-20)5 сар 21. 16:35ЗУУН НАСТ хормын төдийд арьс ЦАЙРУУЛДАГ5 сар 21. 16:30Өөрсдийгөө Монголын №1 гэх хоёрыг Gee хүлээн зөвшөөрөв үү...5 сар 21. 16:25Пеп Гвардиолла: Би Манчестер Ситиг орхих бодолгүй5 сар 21. 16:20АНУ-ын хориг “Huawei”-гийн эрэлт ихтэй бүтээгдэхүүнүүдэд нөлөөлөхгүй5 сар 21. 16:15Д. Дагвадорж Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд түрүүлжээ5 сар 21. 16:14Швед улсад дэлхийд анх удаа автомат жолоодлоготой ачааны автомашин тээвэрт явж эхэллээ5 сар 21. 16:10Ийм бяцхан фэнүүдтэй Gee үг, үйлдэлдээ анхаараарай...5 сар 21. 16:05Иран улс өөрийгөө хамгаалах бэлтгэлээ бүрэн хийгээд байна гэв5 сар 21. 16:02
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.