5-р сарын 13
15 цаг 18 минут

Р.Мөнх-Эрдэнэ: Дурсамж хөвөрдөхүй...

Намрын мөчлөг...

Шунхан насыг минь зөөх шиг санчиганд бодол хялмаалаад
Шувуудын дуун сэтгэл хоослон тэртээд алсрахад гунигтай
Шулганаа салхи моддыг нүцгэлэх нь эмгэн сарны шохоорхол мэт 
Шуугиантай чиг юм аа намрын түрэмгий аалиа гэж

Үймсэн хүсэл тархи тэмтчихүй хатсан навчис хацар эсгээд
Үүлэн халхны завсраар нулимс шиг одод бөнжигнөөд
Тэргүүн гудайж будангуй тэнгэр дүнсийх нь бодолд автсан мэт 
Тохуутай чиг юм аа намрын ихэмсэг аалийг ээ

Зураачийн таталбар шиг нуурын толионд бодол минь хөвөөд
Зургаа дахь мэдрэхүйд живсэн гуниглангуй мананд зүрх эмтчээд
Амьдрал тэр чигээрээ орших эс оршихуйн ялагчгүй дайн мэт 
Адармаатай чиг юм аа намар бид хоёр яруу найраг шиг амьсаад ...
2019-04-05

--------------------------------------------

Дурсамж хөвөрдөхүй...

Сэмрээ сарны гуниглал зүүдний долгистой мяралзаад
Сэргэлэн хонгор нас минь бодлын цүнхээлд наадна
Санахын энгээр хутгаж алганы хумбандаа тольдохуй
Салаахан гэзэгтэй охины ялдамхан инээмсэглэл гэрэлтэв ээ

Голын дэргэд хөтлөлцөн амьдралыг хамтдаа төсөөлөхдөө
Гольдролгүй хорвоогийн өнгөнд дурсамж л болчих юм гэж санаагүй
Хайр, хагацал амсуулсан эрвээхэй ялдам төрхөөрөө
Хаврыг дуудсан яргуй шиг зүрхнээ дэрвэхийн чинээ бодсонгүй ээ

Анхны зурвас шиг минь цагаахан хүүхэд насны дурлал 
Ангийн нөхдөөс нуугдсан гэгэлгэн нандин хайр минь
Гучинтай хаврыг чимээлсэн мөнгөн хонхны жингэнээтэй
Ганьхан сэтгэлийн аглагт хөнгөн гуниглал үлдээлээ

Жаргалын наран саатаж хацрынх нь хонхорхойд төөрчихөө юү
Жамын салхинд илбүүлж эжийнхээ төрхөөр гоёчихжээ
Янзаган дэрэвгэр ааль нь намба ялдам болоод
Яруу найргийн эгшиглэн шиг үзэмж төгөлдөр цогцолжээ

Ханьсахын тавиланг амтлаад ханийнхаа энгэрт гялалзчихаж
Хамтдаа мөрөөдлөө бүтээлцэх хатан ухаанаар гангарчихаж
Үндэст цэцэгний жамаар салаалж ургаад дэлгэрчихэж
Үрсийнхээ хайранд бөмбөрөөд жаргалын наран шиг гэрэлтчихжээ

Ийм сайхан бүсгүйд дурлаж явсан дурсамж аа
Ийн жаргалтай яваа сэтгэлийн гэгээ чамайгаа
Нандин сэжмээр холбоотой найзын цагаахан сэтгэлээр
Насны хойморт санагалзан шүлгэндээ баринтаглаж хадгалая юу даа.
2019-04-08

----------------------------------------------------------

Хязгааргүйд

Амьдралын тохуурхалд завгүй сэлж
Асгарсан хүсэлдээ завьгүй хөвж
Би хэмээх үсэг
Түнэр харанхуйг тэмтэрнэм
Бишдийн зурсан жимээр
Бийр агсан бадарчилнам

Үгийн гуйланчлалд гарцгүй тойрч 
Үнэний гуйрамчлалд газарчгүй төөрч
Би хэмээх бичиг
Оёоргүй далайд урснам
Олны бичсэн замаар
Үзэг барин сэлүүрднэм

Би, хязгааргүйд зорчном 
Биеэ таллаж шүлэг тэрлэнэм
Бадар хундаганд сэтгэлээ дүүргээд
Балга балгаар агсамнахыг хүснэм...

Хязгааргүйд шал согтуу мөлхнөм...
2019-05-19

Рэнцэнгийн Мөнх-Эрдэнэ  Фэйсбүүк хаяг: Мөнх-Эрдэнэ Рэнцэн 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Олон улсын хүүхдийн “Найрамдал“ цогцолбор 41 нас хүрлээ30 минут 52 секундын өмнөХээрийн түймэр гарах эрсдэлийг таслан зогсоов35 минут 52 секундын өмнө“Хөрс -Амьдрал” гэрэл зургийн уралдаан зарлаж байна40 минут 52 секундын өмнөМУГТ Н.Төгсцогт менежер Эл Хэймонтой Д.Отгондалай гэрээ байгуулахаар болов50 минут 52 секундын өмнөУсанд сэлэлтийн 2025 оны ДАШТ Казаньд болно50 минут 52 секундын өмнө“БАВАРИ” олон улсын аваргуудын цомын тэмцээнд Реалыг хожлоо55 минут 52 секундын өмнөОХУ: Хилээр тээш нэвтрүүлэх журмыг чангатгана1 цаг 3 минутын өмнөБрюс Ли энэ өдөр 32 настайдаа зуурдаар нас баржээ1 цаг 11 минутын өмнөЭвдрэлтэй гудамжнуудын замыг тэгшиллээ1 цаг 16 минутын өмнө380 жилийн ойг угтсан бүтээлч ажлын төлөвлөгөөг хэлэлцэв1 цаг 23 минутын өмнөОрон нутгийн автобусаар тарваганы нойтон тулам нэвтрүүлэхийг завджээ1 цаг 24 минутын өмнөМонгол-Оросын найрамдлыг илтгэх “Эв модны наадам” боллоо1 цаг 31 минутын өмнөНарнаас хамгаалах нүүр будалтыг хэрхэн хийх вэ1 цаг 31 минутын өмнө“Өлөн” цагаан оготнын өчил1 цаг 33 минутын өмнөХүний арьс, гоо сайхны засал авахдаа оройн 18-20 цагт хамгийн сайн байдаг1 цаг 36 минутын өмнөӨвөрмонголд "Монголын нууц товчоо"-ны хайлтын системийг судлан бүтээжээ1 цаг 41 минутын өмнөУвс нуур, дэлгэр мөрөнд иргэд усанд осолджээ1 цаг 46 минутын өмнөДуу цахилгаантай усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна1 цаг 56 минутын өмнөБанкууд өөрийн хөрөнгийг хэрхэн нэмэгдүүлсэн тухай мэдээлэлд Монголбанк мэдэгдэл хийлээ    2 цаг 1 минутын өмнөУнгахын 7 ашиг тус2 цаг 11 минутын өмнөҮйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын тоо 5.8 мянгаар нэмэгджээ2 цаг 16 минутын өмнө“Avengers: Endgame” кино “Avatar”-ын амжилтыг эвдэнэ2 цаг 21 минутын өмнөТаеквондоч Х.Энхтуяа Азийн аварга боллоо2 цаг 26 минутын өмнөУран сийлбэрч Ц.Мөнх-эрдэнэ олон улсын элсэн уран баримлын уралдаанд түрүүлжээ2 цаг 31 минутын өмнөМансуурсан этгээдүүдийг илрүүлжээ2 цаг 36 минутын өмнөКим Жон Ун сонгуульд саналаа өглөө2 цаг 36 минутын өмнөМонголын 10 тамирчин ДАШТ-ий өмнөх сүүлийн чансаанд багтав2 цаг 41 минутын өмнө130 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөөд байна2 цаг 51 минутын өмнөХотын дарга захирамж гаргалаа2 цаг 55 минутын өмнөМолдир Мекенбаева: Миний өрсөлдөгч ямар байх нь надад хамаагүй учир нь би үргэлж бэлтгэлтэй байдаг2 цаг 56 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.