5-р сарын 13
16 цаг 29 минут

"Салхины хүч 16-18 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна"

Онцгой байдлын ерөнхий газраас цаг агаарын нөхцөл байдал болон ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд үүссэн цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Баянхонгор, Дорноговь, Дундговь Өвөрхангай, Өмнөговь, Төв, Хэнтий аймгийн нутагт малдаа яваад төөрч сураггүй болсон. Мөн автомашинтай зорчиж яваад цасанд суусан зэрэг 14 удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад иржээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагч шуурхай ажиллан 64 иргэний аюулгүй байдлыг ханган ажилласан байна. 

Цасан шуурганы улмаас Өвөрхангай аймгийн Богд суманд хоёр иргэн, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд гурван иргэн, мөн аймгийн Сэврэй суманд нэг иргэн малдаа яваад  шуурганд осгож нас барсан байна. Мөн Ховд аймгийн Үенч суманд 12 гэр дөрвөн модон шон унаж, Төв аймгийн Баяндэлгэр суманд 350 мал цасанд дарагдаж хорогдсон байна. Цаг агаарын байдлаас үзэгдэх орчин хязгаарлагдмал байдал үүссэн учраас Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймгийн сумын Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөнийг хаах, түр хязгаарлах арга хэмжээ авсан аж. Мөн өнөөдрийн байдлаар хаагдсан зам байхгүй, замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж буй юм байна.

Энэ долоо хоногт шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна гэв

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 14, 16-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар,  17-нд нутгийн зарим газраар бороо  орж,  уулархаг нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхины хүч 16-18 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна. 

Иймд: Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх. Мөн малаа ойрын бэлчээрт хариулж байхыг зөвлөлөө. 

Харин хөдөө орон нутгийг зорих иргэд хол, ойрын замд гарахдаа цаг агаарын мэдээллийг тухай бүр авч, бэлтгэл, бэлэн байдлаа хангаж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. 

Нийт 219,6 мянган га талбай түймэрт өртжээ

Он гарсаар улсын хэмжээнд 43 суманд нийт 55 удаагийн ой, хээрийн гал түймэр гарчээ. Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 2,4 мянган га ой, 217,2 мянган га хээрийн талбай, нийт 219,6 мянган га талбай түймэрт өртөж шатсан аж.  ОБЕГ-аас мэдээлснээр, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2318 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгдсэн. Дээрх түймэрт 23 хүн өртөж амь насаа алдсан. Үүний 17 нь том хүн, долоо нь бага насны хүүхэд. Арван хүн түлэгдэж гэмтсэнээс найм нь том хүн, хоёр нь бага насны хүүхэд түлэгджээ.

Гал түймрийн аюулаас 459 хүний амь нас, аж ахуй нэгж байгууллагын 23.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймэр 35 хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 62.1 хувиар буурсан статистик тоон үзүүлэлт гарчээ.

Дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг руу ОХУ-аас хил дамнаж орж ирсэн ой хээрийн түймэр. Энэ түймрийг унтраахаар нийт 20 хоног ажилласан. Өнөөдрийн байдлаар түймрийг бүрэн унтраасан. Энэ түймэрт онцгой байдлын газраас 238 алба хаагч, 20 гаруй автомашин, сум орон нутгаас 400 гаруй иргэн, 60 гаруй автомашин техник хэрэгсэлтэй дайчлан ажилласан” гэсэн мэдээлэл өглөө.

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.24.21Зочин   • 5 сарын 13. 20 цаг 24 минут

Ontsgoi baidal gehk svrjin buguud darjin gazar, bolio tsag uurchdiin ajil ruu bvv orolts.

66.181.186.188Зочин   • 5 сарын 13. 22 цаг 17 минут

Чи өөрөө дутаа малаа. Урьдчилан сэргийлэх нь зөвөө

Шинэ мэдээ

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаагийн алба хаагчдыг цол, тэмдгээр шагналаа7 сар 18. 18:12УИХ-ын нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа7 сар 18. 17:04Хоёр дахь хүүхэд мэндэлсний дараа таны мэдрэх 11 зүйл7 сар 18. 17:00Хүн төрөлхтөн улам мулгуу болж байна гэв7 сар 18. 16:55Зургаан настай хүү 4600 удаа суниажээ7 сар 18. 16:50Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь7 сар 18. 16:45"Game of Thrones" цуврал 32 төрлөөр Эммигийн шагналд нэр дэвшлээ7 сар 18. 16:40ДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ7 сар 18. 16:35Зуны амралтаараа уншвал зохих 10 ном7 сар 18. 16:30“Чернобыль” “Эмми авардс”-ын 19 номинацид нэр дэвшлээ7 сар 18. 16:25"Гаатуу"-гийн гараас мултрахгүй7 сар 18. 16:2071 жил ханилсан хос нэг өдөр таалал төгсчээ7 сар 18. 16:15''Гурван охин” хамтлагийн дуучин Х.Ану ээж болжээ7 сар 18. 16:10Лимонтой ус биеэс хорт бодисыг гадагшлуулдаг7 сар 18. 16:05МУГТ Н.Төгсцогт найз бүсгүйгээ танилцуулав7 сар 18. 16:00Чарльз Баркли “шинэ од” Зайон Уильямсонд турахыг зөвлөв7 сар 18. 16:00Б.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй7 сар 18. 15:55ДЭМБ-аас Конго улсад онц байдал зарлалаа7 сар 18. 15:50Чимээгүй, гэмгүй хохирогчид буюу Лидицегийн 82 хүүхдийн хөшөөний түүх7 сар 18. 15:45Т.Дэлгэрмөрөнгийн дэгжин гүнжүүд7 сар 18. 15:40Хар тамхины бүлэглэлийн толгойлогч Эль Чапо бүх насаараа хоригдоно7 сар 18. 15:30“The Hu” хамтлаг АНУ-д аялан тоглоно7 сар 18. 15:25Хөвсгөлд ослоор нас барсан 41 тохиолдол бүртгэгджээ7 сар 18. 15:20Ирэх сарын 9 хүртэл Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ7 сар 18. 15:11Улаанбаатар-Дарханы замыг 11 дүгээр сар хүртэл ХААНА7 сар 18. 15:10Г.Аким: Би аялсан бүх улсын улсынхаа номын сангаар зочилсон7 сар 18. 15:05Эмбер Хердийг найз нь “мурив”7 сар 18. 15:00Меркель эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөхгүй7 сар 18. 14:55Өдөр бүр йога хийснээр таны биед гарах 6 өөрчлөлт7 сар 18. 14:50“StarLadder - 2019 Major” тэмцээнд Монгол тоглогч өрсөлдөнө7 сар 18. 14:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.