5-р сарын 14
9 цаг 00 минут

Барьцаа хөрөнгөгүй ч төлбөрийн сахилга баттай иргэдэд олгох боломж "ИТГЭЛИЙН ЗЭЭЛ" байх уу

 

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөр”-т  “Итгэлийн зээл”-ийг олгож, жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн аж ахуй, бичил бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлнэ” гэсэн үг өгүүлбэр зурайж байгаа. 

МАН-ын бүлэг өчигдрийн хуралдаанаараа мөрийн хөтөлбөрийн энэ зорилтоо яаравчлан хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Зээлийн зориулалт маш тодорхой. Үндсэндээ өрхийн буюу бичил жижиг бизнес эрхлэгчдийг дэмжинэ гэсэн үг. Тэгэхээр бичил бизнес эрхлэгчид гэж хэн бэ, үүнийг тодотгох учиртай.

Өнгөрсөн жилийн дундуур УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын санаачилсан Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд тодорхойлсноор жилийнх нь борлуулалтын орлого 500 сая төгрөг хүртэлх аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг бичил бизнес эрхлэгч гэж тодорхойлж болно. Одоо яригдаж байгаа "Итгэлийн зээл"ийн зорилтот зах зээл нь энэ бичил бизнес эрхлэгчид болж таарна гэсэн үг.

МАН-ын бүлгийн хийсэн мэдээллээс харахад "Итгэлийн зээл"-ийг тусдаа хуулиар зохицуулах бололтой. Хуулийн төслийг Засгийн газарт хүргүүлэх  аж.

 Монголд барьцаа хөрөнгөгүй бол зээл авах тухай мөрөөдөх хэрэггүй. Зээлийн батлан даалтын сан гэж байдаг ч бас л барьцаа хөрөнгөний тодорхой хувийг зээлдэгч хариуцах ёстой гэсэн шаардлага тавигддаг.

Манай урд хөршийнхэн гэхэд 300 сая иргэндээ барьцаагүй зээл олгож, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжсэнээр ядуурлаас гаргаж чадсан бодит жишээ бий. Ийм байсаар байхад Монгол Улс 3-хан сая иргэндээ Итгэлийн зээл олгож,  “гарыг нь ганзганд  хүргэж“ яагаад болохгүй гэж.

Өнөөдөр Монголын хүн амын 30 хувь нь  орлого багатай, ядуу гэсэн тоо баримт байна. Мөн нийт өрхийн 22 хувь нь ийм ангилалд хамаарагдана. Дундаж давхаргынхны  дунд барьцаа хөрөнгө  тавиад зээл авах боломжтой нь хэд вэ гэдэг нь  бас л асуудал. Учир нь банкны барьцаа хөрөнгөний шалгуур  өндөр босготой,  үнэлгээ бага.

Харин "Итгэлийн зээл"-ийг барьцаа хөрөнгөгүйгээр олгоно.  Өөрөөр хэлбэл, Монголын 3,2 сая иргэний 18 нас хүрсэн хэн ч авч болохоор эрх зүйн зохицуулалттай байхаар төсөлд тусгаж байгаа аж. Энэ зээлийн хүүг урьдчилсан байдлаар 3 хувь гэж байна. Зээлийн хэмжээний хувьд одоогоор 20 сая хүртэл төгрөг гэж байгаа бололтой.  Хугацаа тодорхойгүй, гэхдээ урт  гэсэн тодотголтой байна.   

Зээлийг олгохдоо  арилжааны банкаар дамжуулахгүй, сангаас шууд олгоно. Учир нь 3 хувийн хүүтэй зээлийг банкаар дамжуулахад ажиллагааны зардал гэхчлэн 7-8 хувийн хүүтэй болж нэмэгддэгээс гадна,  энд барьцаа хөрөнгийн асуудал зайлшгүй босч ирдэг гэнэ. Гэхдээ төр өөрийн мэдлийн Төрийн банкаар дамжуулна, ингэлээ гээд хүү нэмэгдэхгүй байх асуудал яригдаж байна.

Одоогоор тодорхойгүй нэг зүйл гэвэл,  Итгэлийн зээлийн эх үүсвэрийг хаанаас гаргах вэ гэдэг нь бүрхэг байна. Түүнчлэн хуулийг хэзээнээс мөрдөж эхлэх вэ гэдгээс шалтгаалж эх үүсвэр тодорхой болж мэдэх юм. 

Гэхдээ "Итгэлийн зээл"-ийг 2019 оноос олгож эхлэх бололцоотой гэсэн тооцоолол бас байгаа юм байна.  Энэ жилийн тухайд улсын төсвийн хуулиар ЖДҮ-ийг хөгжүүлэх санд 47 тэрбум төгрөг  хуваарилсан. Эхний удаад энэ 47 тэрбум төгрөгийг жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн бизнес эрхлэх хүсэлтэй өрх толгойлсон эмэгтэй, эрэгтэйчүүд болон орлого багатай зорилтот бүлгийн иргэдэд урт хугацаатай зээлэх боломжтой гэжээ.

Харин ажлын хэсгийнхэн эхний жилд 200-300 тэрбум төгрөгийг "Итгэлийн зээл" олгоход зарцуулах тооцоолол хийсэн гэж байгаа болохоор өөр эх үүсвэрийн боломж байгаа гэсэн үг байх. Эхний жил гэдэг нь 2019 он уу, эсвэл 2020 он байх уу гэдгээс бас шалтгаалах байх.  

2018 оны дундуур УИХ “Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэх үеэр "Итгэлийн зээл"-ийн тухай яригдаж байсныг уншигчид санаж байгаа байх. Тэр үеэр  улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10 орчим хувийг барьцаагүй зээлийн санд  төлөвлөх нь зүйтэй гэсэн санаа оноо яригдаж байв.  Ямартай ч тухайн жилийн зээлийн эх үүсвэрийг төсвийн хөрөнгө оруулалтын тодорхой хувиар тогтоож өгөх нь зүйтэй гэдэг дээр гишүүд санал нэгдэж байсан санагдана.

Гэхдээ "Итгэлийн зээл"-ийн эрэлт маш их байх нь тодорхой. Үүнийг тоо баримтаар тодруулж харвал: 2009-2018 оны хоорондох 9 жилийн хугацаанд ЖДҮ-ийг хөгжүүлэх санд 27485 төсөл, нийт дүнгээрээ 5.0 их наяд төгрөгийн зээлийн хүсэмжлэл ирж байжээ. Түүнчлэн өнгөрөгч 2018 онд гэхэд мөн сангаас 1065 төслөөс 134-т нь 70 тэрбум төгрөг хуваарилжээ. Өөрөөр хэлбэл нийт хүсэмжлэлийн ердөө 6 хувийг биелүүлсэн гэсэн үг. Зээлийн эрэлт хэр байгааг эндээс анзаарч болно.

...“Итгэлийн зээл”-ийг анхлан санаачлагч нь Бангладеш улсын "Грамен" банкийг үүсгэн байгуулагч Мухаммед Юнус юм. Түүний санаачлагаар Бангладеш болон Зүүн Өмнөд Азийн орнуудын бага орлоготой иргэдэд зориулсан барьцаагүй зээлийн системийг бий болгож ,үүний ачаар олон сая иргэн амьдрал  ахуйгаа дээшлүүлж чадсан байдаг. Үүний учир Шведийн эзэн хааны академи 2006 оны эдийн засгийн салбарын Нобелийн шагналаа Мухаммед Юнуст  олгожээ.  Тэрбээр анхныхаа 27 ам доллартай дүйцэхүйц  барьцаагүй зээлээ хулсан тавилга хийдэг эмэгтэйчүүдэд олгож байсан гэдэг.

Бангладеш улсын "Грамен" банкийг үүсгэн байгуулагч Мухаммед Юнус

"Грамен" банкны зээлийн энэ системийг зүүн өмнөд Азийн олон улс орон иргэдээ  ядуурлаас гаргах арга хэрэгсэл болгож байна.

Манай урд хөршийнхэн гэхэд 300 сая иргэндээ барьцаагүй зээл олгож, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжснээр ядуурлаас гаргаж чадсан бодит жишээ бий. Ийм байсаар байхад Монгол Улс 3-хан сая иргэндээ Итгэлийн зээл олгож,  “гарыг нь ганзганд  хүргэж“ яагаад болохгүй гэж.

"Итгэлийн зээл"-ийн эдийн засгийн утгаас гадна иргэдээ хариуцлагажуулах, санхүүгийн сахилга баттай болгох  нэг  боломж гэж харах нь зөв байх.

18 нас хүрсэн Монгол Улсын иргэн зээл авч болно. Зээлээ хугацаандаа эргэн төлсөн тохиолдолд дараагийн зээл авах боломж олгоно.  Өөрөөр хэлбэл, тухайн иргэнд итгэлийн оноо тоологдож, энэ оноо өндөр байх тусам зээл өгөхөд асуудал, эрсдэл бага болно. Хэрэв зээлийн ийм систем бий болбол  хүссэн хүсээгүй итгэлийн онооны тоолуур эргэлдэж эхлэх байх.

Товчхондоо бол эд хөрөнгөгүй байсан ч төлбөрийн сахилга баттай хэнд ч боломж нээгдэнэ  гэсэн үг.  "Итгэлийн зээл"-ээ бодит утгаар нь хэрэгжүүлж чадвал  эрх баригчдад 2020 оны сонгуульд  нэмэх оноо болж ирнэ.

 М.Нэргүй

 

 

 

50
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

50 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

129.205.113.221Dr. louis   • 7 сарын 14. 19 цаг 13 минут

sell your kidney to us on; dr.louisclinic@gmail.com

66.181.177.180Зочин   • 5 сарын 15. 16 цаг 55 минут

Энэ бол зүгээр сонгуулийн урьдчилсан тархи угаалт

66.181.177.180Зочин   • 5 сарын 15. 15 цаг 31 минут

Тооцоо хийж үзсэн учраас түр хүмүүсийг тайвшируулах биздээ барьцаагүй үнэхээр өгвөл болж байна хүн болгон авах хэрэгтэй тэртэй тэргүй дараа нь өршөөлд хамруулдаг улс төрчид баыгаа шүү дээ

202.55.188.43Зочин   • 5 сарын 14. 17 цаг 10 минут

Монгол улс 92 оноос хойш ардчилал зах зээлийн нийгэмд шилжиж эхэлснээс хойш Ард,Сэргээн босголт,ХОТШ,Анод,Катитал,гээд нэлээд хэдэн банкыг дампууруулсан.Энэ банкнуудын дампуурах гол шалтгаан нь тухайн үеийн төр засагт ажиллаж байсан эрхэмүүд ихээхэн хэмжээний зээл аваад эргүүлэн төлөлгүйгээр энэ банкуудыг ер нь бол хувааж идэцгээсэн түүхтэй.Гэвч банк дампууруулсан нөхдүүдийн хэн нь ч тэр үед ял авалгүй,шүүхээрявж байгаад хэрэг нь чимээгүй нам дарагддаг байсан.Өнөөдөр тэгэхэд албан тушаалтан,жирийн ард 2 хууль шүүхд ч, зээл авахад ч тэнгэр газар

202.9.42.210Бат   • 5 сарын 14. 15 цаг 15 минут

Одоо үед банк итгэж зээл олгох бүү хэл ах дүү нар бие биенээ найз нөхөд хүртэл хоорондоо ноход болж байхад энгээд монгол улсыг дампууруулах уу

139.5.217.177Зочин   • 5 сарын 14. 15 цаг 06 минут

baahan tatvar nemchieed teriigee haah gd b.auu

66.181.161.24Зочин   • 5 сарын 14. 14 цаг 54 минут

Үгэр үү сэрүүн зүүд үү

139.5.217.177Зочин   • 5 сарын 14. 14 цаг 35 минут

ter jil 1500 000 taraadag shgl yum b.adaa

203.217.139.225Зочин   • 5 сарын 14. 13 цаг 56 минут

Улс шууд дампуурна. Монголд итгэл даах, жудагтай хүн бараг үлдээгүй гэж хүмүүс хэлээд байгаа даа

103.9.88.162Зочин   • 5 сарын 14. 13 цаг 26 минут

Маш зөв санаа байна, хамгийн гол нь зөв л хэрэгжүүлэх хэрэгтэй, хэрэгжилт, буцаан төлөлт дээр маш сайн хяналт тавих, буцаан төлөөгүй иргэнд дахин зээл олгохгүй байхаас гадна бас заавал төлөхгүй бол болохгүй юм байна гэсэн нэг хөшүүрэг хэрэгтэй.

202.5.198.24Зочин   • 5 сарын 14. 13 цаг 22 минут

итгэлийн зээлийг дэмжиж байна.хүмүүс байрны түрээсэнд өчнөөн төг төлж байна.жижиг дунд безнис ч гэсэн адил.

66.181.161.99T.Bayrtsaihan   • 5 сарын 14. 13 цаг 01 минут

Ug ni ih bolomjiin yum.Hiij bvteeh hvseltei hurungu mungu dutagdaltai hvmvvst ih heregtei yum aa jijid dundiin zeelees hotsorson baigaa yum aa haanaas yaj huutsulduh we

202.179.8.186Зочин   • 5 сарын 14. 13 цаг 01 минут

Зүгээр нэг том үйлдвэр барьж болохгүй юм уу. Энэ улс эх орныхоо зах зээлээ жаахан судлаач юун ИТГЭЛ цаасан мөнгө болж байна шдээ.

66.181.161.80Зочин   • 5 сарын 14. 12 цаг 59 минут

20 sayaar hiih 8 neriin delguur ch bhgui

66.181.161.80Зочин   • 5 сарын 14. 12 цаг 58 минут

Manai uls JDU.d olon jil mash ih mungu zarsan.Aimag duureg burt biznes inkubator gesen yum.bie bienee horloson adilhan uil ajillaatai neg ail bosgohgui JDU bn.20 jil mungu ni salhind hiislee teneguudee.

66.181.161.80Зочин   • 5 сарын 14. 12 цаг 52 минут

Yu hiihee medehgui malnuud yum daa.Gashiinsihaitiin tumur zam.Oyutolgoin tsahilgaan stantsaa.nuurs himiin uildveree yaraltai barimaar bn.Jenko zuraachiin Sainshandiin parkas barival tun heregtei.Huuk terguutei malnuudaa

103.242.47.58Зочин   • 5 сарын 14. 12 цаг 46 минут

Ажил хийх сэтгэлтэй,зүтгэлтэй, мэдлэгтэй, туршлагатай олон хүмүүс бий. Ийм хүмүүст энэ зээл маш том дэмжлэг болно. Ажил хийх сэтгэлгүй, мэдлэггүй, залхуу хүмүүст энэ зээлийг өгөхгүй биздээ. Сэтгэл, зүтгэл нийлсэн, хариуцлагатай хүмүүс тухайлбал нөхөрлөл,хоршоонд нэгдсэн хүмүүст нэг хүнд оногдох зээлийн хэмжээгээр нь бодоод томоохон зээл авах боломжийг нээж өгвөл маш том дэмжлэг болно.

66.181.183.12Зочин   • 5 сарын 14. 12 цаг 40 минут

1$=20 сая тегрег болох юм байна л даа. МАНын сонгуулийн шоу. Иргэдэд егех авилгалын амлалт юмаа даа!

66.181.161.86Ё   • 5 сарын 14. 12 цаг 34 минут

Зээл өгөх нь зөв өшөө бага хүүтэй болгох хэрэгтэй гэх дээ эрээний бараа авчираад дамлан зардаг наймаачин авгай нарт биш үнэ цэнэгүй болсон арьс нэхийгээ боловсруулдаг бүүр гадаадад гаргадаг ажил хэрэгч ирээдүйтэй төслүүдэд өгвөл

202.55.188.44Зочин   • 5 сарын 14. 12 цаг 15 минут

ЖДҮ-чдийн үр төл, хурга ишигнүүдийн найр л болоод дуусна.

202.70.33.242Зочин   • 5 сарын 14. 12 цаг 10 минут

Төрийн банкаа дампууруулж Арилжааны банкуудаас авсан өндөр хүүтэй зээлийг нь төлүүлэх арга хэмжээ болох байхаа,одоо зээлгүй хүн гэж байхгүй Төрөөс авч хувийн банк бизнес 2-г л дэмжих нь

202.179.8.130zzz   • 5 сарын 14. 11 цаг 55 минут

za bolio dandaa erguu yum setgehiin tegheer yaj ene uls oron chin hugjihiin amia bodson durakuudaa ta nar yu ch hereglesen songogdohooso ungursun tatvar tulugchdiin munguur unen naadhiimaa yaltai bilee bugdiig n undseer n solih yumsaan erguu udirdagch narig bur heleh ug ch oldohgui yum

103.10.23.124өвгөн   • 5 сарын 14. 11 цаг 55 минут

Үүн шиг худлаа юм байхгүй ийм зээл өгч авч байсан шудраг иргэн нэг ч байхгүй Иргэдээ ажилтай орлогтой толгойгоо гараа хөдөлгөж өөрийгөө тэжээж улсаа хөнжүүлэх чадвартай болий гэвэл Хамгийн гол зүүль бол зах зээл юм Өөрийн зах зээлээн өрөөлийн бараагаар дүүрэгчхээд Иргэдийхээ үүлдвэрлэлийг дэмжэнэ гэж ярих бол тэнэг хэрэг Дотоодын зах зээлээн хамгаалаад Гадаад зах зээлд бараа бүтээхтүүнээн гаргах ажилыг төр хийж өгвөл Дотоодын үүлдвэр аяндаа хөдлөөд хөгжөөд ирнэ

202.126.89.207иргэн   • 5 сарын 14. 11 цаг 47 минут

энэ унтаа эмээ одоо болих хэрэгтэй. хууль бүхний дээр гээд нэг өдөр эд нар монгол улсыг худалдах хууль гаргах юм байна. энэ авгайг улс орныг дампууруулах эх орныэрх ашгаас урвасан гэх үнэслэлээр яаралттай УИХ-н гишүүнээс татая

174.50.62.78ХҮРЭЛСҮХ   • 5 сарын 14. 11 цаг 23 минут

Тархины тураалт оркуудаа. Ирэх оны сонгууль болтол та нарыг халамжаар буцаж огьтол чинь угжихаар шийдлээ. Барьцаагүй 20 саяны зээл, барьцаагүй оюутны зээл гээд аваад байгаарай. Авахгүй бол би баруун гарын шулуун цохилт ганц л хийнэ шүү. Элбэгдорж, М.Энхболд, С.Баяр мэтийн авилгачдыг Жонхуу ах бид хоер шийтгэхгүй ээ. Авилгач авилгачидаа хайртай байдаг юм.

49.0.141.32Зочин   • 5 сарын 14. 11 цаг 02 минут

hen abaad hen tuluh be dee haha olj abah ymsan

124.158.95.138ZOCHIN   • 5 сарын 14. 10 цаг 52 минут

NAAD HED CHINI UURSDIIN HUMUUSIIN NEREN DEER ABAAD JDU SHIGEE IDCHIHENE DEE

202.9.42.44Zochin   • 5 сарын 14. 10 цаг 50 минут

Archaagui ard tunmeer togolhoo heduud bolih yum be

49.0.147.37МАН   • 5 сарын 14. 10 цаг 48 минут

МАН санал худалдаж авах ажилгаа эхлээ эд нарт эх орон ямарч хамаагүй эрх мэдэлтэй болж байвал

202.131.249.202Зочин   • 5 сарын 14. 10 цаг 18 минут

mongotoi xed ni tertei tergvi dvrweed garsan zardalgvi xeden arxichidad ni zardliig ni ogood mongoloos zailuulj baigaad ta nar gazar nutgiig ni zarj duraaraa tongochix gee yu, xutsdag muu xulgaichuud aa, ilvv dutuu zeel ene ter gej soliorch baixaar naad irgedee alliin bair gargaj og l doo,tegwel ter zeeltei zeelgvi chini amia teegeed yawchixna, malnuud aa,

64.119.24.19Зочин   • 5 сарын 14. 10 цаг 16 минут

Яасан эх орноо бододгүй адгийн шаарууд вэ? Ард түмэн чинь махаа авч чадахгүй болчихоод бхад ичихгүй сонгуулийн пиараа явуулаад л. Наад бөндгөр дотор чинь юу бдаг юм бэ? Ичээч.Битгий ядуу ард түмнээр даажигнаад байгаарай. Та нарыг өдөр бүр харахаас нүд хорсож бн.Дахиад гай тарчаагүй байгаа дээрээ үтэр хурдан зайлцгаа. С. Баяр ,Сайханбилэг,Баярцогт нарын тарьсан гайг яая гэж бхад.

202.21.108.146Ил тод   • 5 сарын 14. 10 цаг 10 минут

тэгээд ил тод зарлан нийтлэх, хэн төслөө хэрэгжүүлсэн, хэн зээлээ төлөхгүй Эрээнийг хөгжүүлж буйг тогтмол зарлан нийтэлбэл эрхбиш ичих булчирхай ажиллаж магад. тэгэхгүй бол дийлэнх нь хулгайч луйварчид болсон цаг шүү дээ.

202.21.108.146Төсөл   • 5 сарын 14. 10 цаг 07 минут

Маш нягт нямбай, тооцоо судалгаа, туршлага дээр суурилсан төслөөр л барьцаа хийн олгох шаардлагатай. Төслөө хэрэгжүүлээгүй бол цаашид зээл олгох ямарч боломжгүй байх.

103.10.23.124Буруу Цолмон   • 5 сарын 14. 12 цаг 03 минут

Зээл бол зөвхөн нэг тал нь Зах зээл байх юм бол Зээлийн мөнгө ер багдахгүй Харамсалтай нь Монгол улс өөрийн багахан зах зээлээн гаданы чанаргүй бараа хүнсээр дүүргэж Дотоодын ЖДҮ ээ чөтөрлөж тушсан Томоохон нийлүүлэгч нарыг төрд үүрэлсэн эрх мэдэлтэй хулгайч нар хувьчлаад авчахсан ийм нөхцөлд их хэжээний зээл бол ЖДҮ ийг шатаануу гэхээд өөдлүүлэхгүй байна

39.7.54.110Зочин   • 5 сарын 14. 10 цаг 05 минут

Ehleed ard tumnee hymd hunseer hangaa.tenegudee

202.126.89.60зочин   • 5 сарын 14. 10 цаг 01 минут

за болж үз. үнийн өсөлт, мөнгө хүүлэлтээл төр зогсоо. төгрөг цаас болмооргүй байна.иргэд зээлээр амидрах ёсгүй.

49.0.137.164Anhaar   • 5 сарын 14. 10 цаг 01 минут

Barizaagui bitgii hel barizaatai zeel awchihaad toldoggui Mongolchuud yg buzaaj tolj haragdaach !!! Bitgii iim balai ajil hii !!!! Ternii orond buteen baiguulalt hii !!!

202.179.8.130zzz   • 5 сарын 14. 12 цаг 04 минут

yag unen

66.181.161.21Бат   • 5 сарын 14. 9 цаг 59 минут

Больж байна

203.91.115.245Зочин   • 5 сарын 14. 9 цаг 53 минут

сонгуулийн шоу нь эхэлчихсэн юм шив дээ худлаа сдагууд наад зээл чинь яг авах ёстой хүн дээр очих уу худлаа ш дээ

66.181.169.110зочин   • 5 сарын 14. 9 цаг 49 минут

Эхлээд нийгмээ цэвэрлэчих, хууль, ном журмыг бүх хүмүүст тэгш үйлчилдэг, зөв шударга хэрэгждэг болго, төрийн эрх мэдэл бүхий этгээдүүд өндөр ёс зүйтэй байх шаардлага зүй ёсоор гарч ирж байна, шуналаа дийлэхгүй, бузар булай, муу муухай зүйл үйлдэгчид, түүнээсээ өчүүхэн ч ичиж зовохоо байсан эрх мэдэлтнүүдээ төрөөс холдуул, иргэдээ дор хаяж иргэний боловсролоос эхлээд гэгээрүүл, хөгжүүл, улс орнуудын сайн зүйлийг хуулж авч болно, гэхдээ нөхцөл байдлын дүн шинжилгээ хийж байж хуул, манай хөрс таарах уу үгүй юү гэдгийг нь судалгааны том баг ажиллаж

202.21.108.146Эрээн л гялалзана   • 5 сарын 14. 9 цаг 48 минут

Эргүү малчид голдуу ард түмэн Эрээнрүү л хошуурах нь дамжиггүй. Эргүүлж яаж мөнгөө олж авах вэ. 3 саяуланг шоронд хийх боломжгүй. Сонгуулийн л арга юмдаа энэ.

122.201.31.167Гочоо   • 5 сарын 14. 9 цаг 43 минут

Манай аваргууд өөрсдөө л тууна биз дээ.

183.81.171.2хуушуур   • 5 сарын 14. 9 цаг 39 минут

Алдарт 20 дугаар тогтоолыг хэд нугалсан шоу болноо. Бүгдээрээ авчихвал 20сая төгрөгөөр нэг хуушуур иддэг болцгооно .

203.217.139.228Зочин   • 5 сарын 14. 9 цаг 29 минут

Бүх хүнд 20 сая төгрөг тараачхөөөө яршиг

192.82.66.22Зочин   • 5 сарын 14. 9 цаг 24 минут

1- мөнгө үнэгүйднэ, 2-хүмүүс зээл аваад л урд хөрш буюу Эрээний бараанд зарцуулна,3-рт гээд цааш нь гарах

202.179.26.132Зочин   • 5 сарын 14. 9 цаг 18 минут

Мэдээлэд ойр төрийн түшээд л итгэлийн зээлийг авна даа

122.201.23.210Зочин   • 5 сарын 14. 9 цаг 08 минут

Зах дээр эх үүсвэргүй бага хүүтэй, бэлэн мөнгө их хэмжээгээр эргэлтэнд орохоор мөнгөний ханш унадаг. Тэгээд ч энэ нь төрөөс санхүүжилт авах бол ЖДҮ-ийн нэрийг солисон бас нэг луйвар байх вий гэж ард түмэн болгоомжилж байна.2016 оноос хойш мөнгөний ханш унасан шалтгаан энэ шүү

66.181.165.216Зочин   • 5 сарын 14. 9 цаг 04 минут

2016 ondoo ogch baihgui yasan yum. Oorsdoo 950-1400 cay togrog abchihaad odoo songuuli dohohoor shoudaad baih hereggui. Tegeed ch MAN garahgui. Ter tusmaa Oyunhorol, Togtohsuren 2 buur garahgui shuu. Hoorhiis min uhehdee uher buugaa tabina gegch bolj baina daa

202.21.107.71Зочин   • 5 сарын 14. 9 цаг 02 минут

tosviin mongiig bitgii demii ureed bai.

Шинэ мэдээ

Олон улсын хүүхдийн “Найрамдал“ цогцолбор 41 нас хүрлээ30 минут 23 секундын өмнөХээрийн түймэр гарах эрсдэлийг таслан зогсоов35 минут 23 секундын өмнө“Хөрс -Амьдрал” гэрэл зургийн уралдаан зарлаж байна40 минут 23 секундын өмнөМУГТ Н.Төгсцогт менежер Эл Хэймонтой Д.Отгондалай гэрээ байгуулахаар болов50 минут 23 секундын өмнөУсанд сэлэлтийн 2025 оны ДАШТ Казаньд болно50 минут 23 секундын өмнө“БАВАРИ” олон улсын аваргуудын цомын тэмцээнд Реалыг хожлоо55 минут 23 секундын өмнөОХУ: Хилээр тээш нэвтрүүлэх журмыг чангатгана1 цаг 3 минутын өмнөБрюс Ли энэ өдөр 32 настайдаа зуурдаар нас баржээ1 цаг 11 минутын өмнөЭвдрэлтэй гудамжнуудын замыг тэгшиллээ1 цаг 16 минутын өмнө380 жилийн ойг угтсан бүтээлч ажлын төлөвлөгөөг хэлэлцэв1 цаг 23 минутын өмнөОрон нутгийн автобусаар тарваганы нойтон тулам нэвтрүүлэхийг завджээ1 цаг 24 минутын өмнөМонгол-Оросын найрамдлыг илтгэх “Эв модны наадам” боллоо1 цаг 31 минутын өмнөНарнаас хамгаалах нүүр будалтыг хэрхэн хийх вэ1 цаг 31 минутын өмнө“Өлөн” цагаан оготнын өчил1 цаг 32 минутын өмнөХүний арьс, гоо сайхны засал авахдаа оройн 18-20 цагт хамгийн сайн байдаг1 цаг 36 минутын өмнөӨвөрмонголд "Монголын нууц товчоо"-ны хайлтын системийг судлан бүтээжээ1 цаг 41 минутын өмнөУвс нуур, дэлгэр мөрөнд иргэд усанд осолджээ1 цаг 46 минутын өмнөДуу цахилгаантай усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна1 цаг 56 минутын өмнөБанкууд өөрийн хөрөнгийг хэрхэн нэмэгдүүлсэн тухай мэдээлэлд Монголбанк мэдэгдэл хийлээ    2 цаг 1 минутын өмнөУнгахын 7 ашиг тус2 цаг 11 минутын өмнөҮйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын тоо 5.8 мянгаар нэмэгджээ2 цаг 16 минутын өмнө“Avengers: Endgame” кино “Avatar”-ын амжилтыг эвдэнэ2 цаг 21 минутын өмнөТаеквондоч Х.Энхтуяа Азийн аварга боллоо2 цаг 26 минутын өмнөУран сийлбэрч Ц.Мөнх-эрдэнэ олон улсын элсэн уран баримлын уралдаанд түрүүлжээ2 цаг 31 минутын өмнөМансуурсан этгээдүүдийг илрүүлжээ2 цаг 35 минутын өмнөКим Жон Ун сонгуульд саналаа өглөө2 цаг 36 минутын өмнөМонголын 10 тамирчин ДАШТ-ий өмнөх сүүлийн чансаанд багтав2 цаг 41 минутын өмнө130 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөөд байна2 цаг 51 минутын өмнөХотын дарга захирамж гаргалаа2 цаг 54 минутын өмнөМолдир Мекенбаева: Миний өрсөлдөгч ямар байх нь надад хамаагүй учир нь би үргэлж бэлтгэлтэй байдаг2 цаг 56 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.