5-р сарын 13
16 цаг 58 минут

Түүхий нүүрс утаанаас салцгаая

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон тухай шийдвэрийн хэрэгжилтийг хангах, зорилгоор Засгийн газрын энэ оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 158 дугаар тогтоолоор Цагдаагийн байгууллагад түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон бүсэд урьдчилан сэргийлэх, хяналтын үйл ажиллагаа хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Эргүүл, хяналт шалгалтын нэгжийг шинээр байгуулсан.

 Үүнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар  Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийг Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд хариуцуулан байгуулжээ

Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэс нь энэ оны 05 дугаар сарын 15-наас түүхий нүүрсийг нийслэл хотод нэвтрүүлэхгүй байх урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хяналт шалгалтыг явуулж, зөрчил гаргасан аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлж, Агаарын тухай хуулийн 16 зүйл; Агаарын чанарыг сайжруулах бүсэд хориглох зүйл 16.1.5 дахь заалт, Зөрчлийн тухай хуулийн 7.4 зүйл; Агаарын тухай хууль зөрчих 7.4.1.3-д зааснаар хүнийг 300 нэгжтэй /300.000/ тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 3000 нэгжтэй /3.000.000/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож ажиллах бэлтгэл ажлыг хангаж байна.

Иргэд, аж ахуйн нэгж та бүхэн хууль тогтоомжоо сахин биелүүлж, эрүүл аюулгүй орчинд амьдрах үйл хэрэгт хамтран ажиллахыг цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагаас уриалж байна. 

Амар тайван аюулгүй орчинд амьдрахад Улаанбаатарчууд бүгдээрээ сэтгэл итгэл нэгтэй байх нь маш чухал юм.

 

 

 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

88.130.155.218Зочин   • 5 сарын 14. 0 цаг 30 минут

töviin negdsen dulaan,haluun ustai holbogdoogui uildver,alban gazar,oron suuts ,aj ahuinuud jaah vee....tengert amidarsan möröödöliin huuli durem juram batalsan darga nartai,hezee ard tumniihee dund gazar hörsöndöö buuh jm...

202.9.45.105зочин   • 5 сарын 13. 17 цаг 28 минут

түлшээ зараагүй бгаа гээ биз дээ, 5,15-с хойш гал түлдэг айлууд юу түлэх вэ. Нялх хүүхэдтэй айл зөндөө бгаа.Төслийн зуух энэ ачааллыг даах юм боловуу. Зуух шатаагаад гал гарах эрсдэл нь юу юм бол. Судалгаа хийсэн юм уу, сүржигнээд л бдаг

Шинэ мэдээ

 Засгийн газар Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ53 секундын өмнөАварга цолыг тэрбум төгрөгийн найраагаар авсан гэх яриа яагаад гарав2 минут 39 секундын өмнөАймгуудын наадамд хэн түрүүлэв7 минут 10 секундын өмнөНийгмийн сүлжээн дэх хүүхдийнхээ хуудасны нууц үгийг эцэг эх яагаад өөрчилж, устгаж болохгүй вэ?12 минут 31 секундын өмнөОн гарсаар 89 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ17 минут 47 секундын өмнө"Цэцэг төв"-ийн уулзварыг өнөөдрөөс эхлэн гурван хоног хаана29 минут 12 секундын өмнөНаадмын амралтын өдрүүдээр 15 хүн усанд осолдож нас барсан байна39 минут 55 секундын өмнөГолд машинаа угаасан тохиолдолд сая төгрөгөөр торгоно46 минут 35 секундын өмнөД.Нарангэрэл: Хоолны хордлогын үед их хэмжээний шингэн зүйл уух нь зүйтэй1 цаг 8 минутын өмнөМуудсан өндгөөр үйлчилж байсан цайны газрыг илрүүлжээ1 цаг 26 минутын өмнөХөвсгөлд үерийн улмаас автомашины дугаараа гээсэн иргэд цагдаагийн газраас авах боломжтой1 цаг 32 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 43 минутын өмнөӨнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ1 цаг 56 минутын өмнөБаярын өдрүүдээр 2739 кг хуванцар сав ангилан ялгажээ2 цаг 8 минутын өмнөЗүүн бүсийн хурд энэ сарын 27-28-нд болно2 цаг 13 минутын өмнөЕРӨНХИЙЛӨГЧ: УИХ-ын гишүүдийн тоог 108, хугацааг 5 жил болгох санал хүргүүлжээ2 цаг 25 минутын өмнөЗам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирчээ2 цаг 29 минутын өмнөЦэцэрлэгийн цахим бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ2 цаг 35 минутын өмнөЗах, худалдааны төвүүд өнөөдрөөс хуваарийн дагуу ажиллана2 цаг 48 минутын өмнөАжлын хэсгүүдийн хэлэлцэх асуудлууд2 цаг 53 минутын өмнөӨнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай3 цаг 1 минутын өмнөНаадам өндөрлөж, ҮНДСЭН ХУУЛИЙН хоёрдугаар хэлэлцүүлэг эхэллээ3 цаг 33 минутын өмнөНаадмын хоёр өдөр монголчууд 606 шинэ хүнээр бүл нэмжээ3 цаг 43 минутын өмнөӨнөөдрийн зурхай4 цаг 28 минутын өмнөЦаг агаарын мэдээ4 цаг 43 минутын өмнөМаргаашнаас зах, худалдааны төвүүд хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ7 сар 15. 12:27Иргэдийг гол, мөрний эрэг орчмоор зорчихгүй байхыг анхааруулж байна7 сар 15. 12:19ТЦА:Баярын өдрүүдээр бүртгэгдсэн осол, хэрэг өнгөрсөн жилээс 27,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна7 сар 15. 12:04Улаанбаатарт 28-30 градус дулаан байна7 сар 15. 11:59Өнөөдрийн зурхай7 сар 15. 11:56
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.