5-р сарын 14
8 цаг 10 минут

Монгол малын мах 16 мянгад хүрч, тансаг хэрэглээнд шилжлээ

Жил бүр махны үнэ нэмэгддэг жишигээр энэ жил ч гэсэн үнэ нь өслөө. Өсөх өсөхдөө өмнөх жилүүдтэй харьцуулахад өндөр хувиар нэмэгдсэн нь олон ам бүлтэй, орлого багатай айлуудын худалдан авах чадварыг нь давж, амьдралд нь хүндхэн ачаа болж байна. 

Тухайлбал, Сүүлийн өдрүүдэд зарим худалдааны төвд үхрийн махны жижиглэнгийн үнэ 16500 мянган төгрөгт хүрч, нийслэлчүүдийг бухимдуулав. Арга үгүй биз. 3 хан сая хүн амтай, 50, 60 сая толгой малтай гэчихээд нэг кг махыг 10 гаруй мянган төгрөгөөр үнэлж авна гэдэг монголчуудын хувьд бухимдахаас аргагүй зүйл. 

 Дайны хажуугаар дажин гэгчээр махны үнэ өссөн сургаар зарим хоолны газрууд хоолныхоо үнийг нэмсэн нь иргэдийг бүр ч их бухимдуулаад байна. Тухайлбал, зарим хоолны газрууд үүдэндээ "Үхрийн мах үнэтэй байгаа тул хуушуур 1200 төгрөгөөр худалдаалагдаж байна" гэх бичиг наажээ. 

Хүнсний захуудаар цөөхөн хэдэн төгрөгтөө тааруулан хямдхан мах олчих санаатай иргэд горьдлого тээсэн нүдээр лангуунуудыг ширтэж, худалдагчдыг царайчилсаар өдөр хоногийг өнгөрүүлж байна. 

Биднийг өнгөрсөн долоо хоногт магнагт гарсан махны үнийн талаар сурвалжлага бэлтгэхэд, махны худалдан авдаг томоохон захуудын нэг болох "Хүчит шонхор" зах дээр адууны мах бөөний үнэ 7000-7500 төгрөг, жижиглэнгийн үнэ 8700-9000 төгрөг, үхрийн мах бөөний үнэ 7500-8500 төгрөг, жижиглэнгийн үнэ 9500-13000 төгрөгийн үнэтэй, ямааны мах бөөний үнэ 6000-7500 төгрөг, жижиглэнгийн үнэ нь-7800-9000, хонины мах бөөний үнэ 6800-7800 төгрөг, жижиглэнгийн үнэ 8000-9200 төгрөгийн үнэ, ханштай байсан бол өнөөдрийн байдлаар үхрийн ястай мах 10500, цул нь 12500, гуяны цул нь 13000 төгрөгийн үнэтэй, хонины ястай мах 9800, цул мах 11000 төгрөгт хүрчээ. 

Энэ бол бөөний гэгддэг махны төрөлжсөн захад худалдаалагдаж байгаа махны үнэ. Харин иргэдийн дийлэнх нь үйлчлүүлдэг хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд үхрийн махны жижиглэнгийн үнэ 15, 16 мянган төгрөгт хүрсэн. Тухайлбал, "Миний дэлгүүр" үхрийн махаа нэг кг-ийг нь 16.500 төгрөгөөр худалдаалж байна.

Хүн амаасаа хэд дахин илүү тоо, толгой малтай хэрнээ махны үнэ ийнхүү хурдацтай нэмэгдэж байгаа шалтгааныг махны худалдаа эрхлэгчид, "Хөдөөнөөс орж ирэх мах багасч, ховордсонтой холбоотой" гэж тайлбарлаж байгаа юм.

Тодруулбал, Өнгөрсөн намар Хятадууд хөдөөгөөр явж амьд мал болон махыг нь Монгол ченжүүдээс арай өндөр үнээр худалдаж авч нөөцөлсөн нь өнөөдөр махны үнэ өсч, хомсдол үүсэхэд хүргээд байгаа аж. Малчдын хувьд жилийн дөрвөн улиралд нойр, хоолгүй зүтгэж өсгөсөн мал сүргээ аль болох үнэ хүргэж зарахыг хичээдэг учраас Хятад, Монгол хамаагүй аль өндөр үнэ хэлсэнд нь л өгдөг байна. 

Жил бүр нэмэгддэг махны үнийн өсөлттэй холбогдуулан, иргэдийн нуруун дээрх ачааг хөнгөлөх зорилгоор ХХААХҮЯ-ны зүгээс намар, өвөлдөө мах нөөцөлж, хаврын хахир цагт борлуулах замаар махны үнийг тогтоон барихыг оролддог. Энэ жил ч мөн адил нөөцийн махыг бэлтгэж, худалдаанд гаргаад байгаа юм. 

Энэ талаар ХХААХҮЯ-ны хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Ч.Ариунтуяагаас тодруулахад, "ХХААХҮЯ-наас хаврын хүнсний хэрэгцээнд зориулаад мах бэлтгэдэг. Энэ жил 4000 тонн мах бэлтгэсэн. Энэ тавдугаар сард аль болох ахиу хэмжээгээр буюу 50-60 хувийг нь худалдаалахаар төлөвлөж байгаа. Одоогоор 80 орчим дэлгүүрээр нөөцийн мах худалдаалагдаж байгаа ч эрэлт ихтэй байгаа учраас дэлгүүр дээрээ очоод л шууд дуусчихаад байгаа гэсэн мэдээлэл ирсэн. Бид аль болох хурдан шуурхай нийлүүлэхийг зорьж ажиллаж байна. Нөөцийн махны үнийн хувьд, зах зээлийн үнээс 14-30 хувиар хямд байгаа. Тухайлбал, үхрийн ястай мах 7200, хониных 6000, ямааных 5500 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Сав баглаа боодол чанар аюулгүй байдалд бол ямар ч асуудал байхгүй" гэсэн юм.

Т.Од

 

 

 

 

 

 

 

 

48
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

48 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.43.51Зочин   • 5 сарын 14. 23 цаг 23 минут

Малчид баярлахдаа баярлаж,зовохдоо тусламж дэмжлэгээ нийслэлчүүд болон төр засагаасаа хүсэлгүй ч яахав.Хүний эрх л юм чинь хэндээ үнэ хүргэхээ өөрсдөө бас мэдэлгүй ч яахав.Ахиад л яхир хатуу өвөл битгий болоосой! гэж залбирах л үлдлээ.Харин Монголд төр засаг байна уу?Хүрэлсүх гуай!!Хүчтэй төр засагтай улсуудад гадныханыг гол нэрийн бараа бүтээгдхүүнийхээ худалдаа үйлчилгээний чиглэлд бизнес хийх,хөрөнгө оруулахыг хориглодог юм байна лээ.

202.55.188.44Зочин   • 5 сарын 14. 12 цаг 16 минут

Малчид гялайж байгаа байх аа. Зүгээр л дээ.

202.9.42.27Зочин   • 5 сарын 14. 12 цаг 08 минут

Хэрүүл хийхээс өөр ** шидгүй тэнэгүүдэд засгийн эрх өгхөөр өөр яахав дээ

175.198.146.252Zochin   • 5 сарын 14. 12 цаг 00 минут

Chuluut zah zeel geed baidag biz de vu ni buruu bgan 100 000 hvrsen ch yadgin zah zeel ni tiim bga bol avch chadah ni chadaad chadahgvi ni hooson l bh niigemiig govo ged ortsgooson biz de

66.181.177.59Зочин   • 5 сарын 14. 11 цаг 39 минут

Ард тумээн одоохондоо мах хямд бна тун удахгуй мах 30000 тог болно тун удахгуй нэг кг мах гучин мянга болно

202.179.25.12Монгол   • 5 сарын 14. 11 цаг 36 минут

Хятадын хар нүхний аюул нөмөрлөжээ

66.181.177.59Зочин   • 5 сарын 14. 11 цаг 36 минут

Солиорч бнааа энэ махны унэ. Засгийн газараа Хурэлсухээ ажилаа хийлдээ . Суудал ширээн дээр л сурийг узуулэх юм ундсэн ажилдаа ор

202.9.42.55Зочин   • 5 сарын 14. 11 цаг 24 минут

Махны үнэ өсөх нь олон талын хор уршигтай Махны үнэ өсөхөөр нийтийн хоолны газруудын хоолны чанар наьс унадаг тэд аль болох хямд шулааны мах эсвэл хаяг муу махаар хоол хийж зардаг Нийтлэл дээр бга шиг 1200 гээд үхрийн махан хуушуур зарна гэвэл ёстой шал худал зүйл болно Үхрийн махаар хуушуур хийдэг нэг ч гуанз улаанбаатарт бхгүй Муу сайн юмнууд далимдуулж бхгүй юу Тэр гр аар зарна гэдэг чинь худулдааны л арга шдэ Махаа үнэтэй бгааг нуух гэсэн Хүмүүс 1кг-16000төгрөг гэхээр айна шдэ харин 100 гр нь-1600 төгрөг гэвэл юу билээ л гэж бодно

202.21.109.34Зочин   • 5 сарын 14. 11 цаг 04 минут

hyrelsyhee eniig shiidehgyi bol ta ahij garaltgyi bhoo hovdiin pyrevdorjor amaar ni algaduulaad suuj bh gej

124.158.95.138ZOCHIN   • 5 сарын 14. 11 цаг 00 минут

MAHIIG TANSAG HEREGLEE BOLGOJ CHADSAN UCHRAAS HURELBAATARIIG BLOOMBERG SHAGNAB.

43.250.126.130Зочин   • 5 сарын 14. 10 цаг 38 минут

Баттулга Хүрэлсүх мэт попордог гаруудаас болж валют, бензин шатахуун мах хүнсний үнэ улам өсөөд л байна. Эд гар албан тушаал эрх мэдлээ л гэх. Ард түмнийг даанч тоосонгүй дээ. Нөгөө шударга ёс ярьсан шоучингууд яагаад таг болов. М.Энхболдыг л огцруулах юм бол бүх юм сайхан болно гэсэн яалаа.

43.250.126.130Зочин   • 5 сарын 14. 10 цаг 35 минут

112.72.11.111 сэтгэгдэл бичсэн мал минь махны үнэ ингэж гэнэт өсөх нь малчдын амьдрал сайжрахгүй за. Хятадууд болон түүний гар хөл, ченж хэмээх шуналтангууд баяжиж, жирийн иргэдэд дарамт болж байна. Хотод амьдардаг иргэд тэр болгон хөдөө гарч чадах уу. Чи амьдралд ойрхон юм бич .

112.72.12.6Зочин   • 5 сарын 14. 10 цаг 33 минут

heden hun ulburch uhehnuu harya dainii ue bsh gaiguil biz tolgoi tsuvdaa idej ussun muudsan yum alga untei mahaa avah negn avnal biz avhaa boliod maldeer garaad amidarch bolnodoo

202.9.43.182Зочин   • 5 сарын 14. 10 цаг 01 минут

Махны экспортоо багасгая, гадаадын иргэнд их хэмжээгээр мах худалдаалхыг хориглох, сэтгүүлч нар хэтрүүлэхээ болимоор улам үнийг хөөрөгдөж байна. Ялангуяа ТВ_9 ын их мэдэгч Билгээ, их шөвөгдөгч Пүүжээ нар аливаа асуудлыг хар талаас нь их ярих юм , мэдээж Н.Энхбаярын даалгаврыг биелүүлж байгаа байх зайлуул. Энэ 2 залуу хараат бус телевизд ажллавал овоо байж мэдэх юм даа

112.72.11.111Зочин   • 5 сарын 14. 10 цаг 00 минут

Юу нь муу юм бэ? Энэ чинээгээр малчдын амьдрал сайжирна. Хотод идэх махаа дийлэхгүй болсон бол хѳдѳѳ гарахгүй юу даа.

183.81.171.2иргэн   • 5 сарын 14. 9 цаг 56 минут

Захаас мах авсны хэрэггүй хөдөө ойрхон газраас очоод авчих. Бас өглөө эрт Хүчит шонхор болон захуудад эрт очвол малчдын гар дээрээс арай хямд авна шүү. Ченжүүд тэгж аваад үнээ нэмж зардаг. Хөдөөний ах дүү нартаа захиад авчих хэрэгтэй тэгээд хятадуудыг шатаах хэрэгтэй.

122.201.31.167Зочин   • 5 сарын 14. 9 цаг 48 минут

***** нарт хамаг юмаа базуулчихаад сууж байдаг манай засаг ч арчаагүй байна даа

202.131.245.182ZOCHIN   • 5 сарын 14. 9 цаг 48 минут

Малчид ч гэсэн малаа аягүй үнэтэй хэлдэг болсон байна лээ.Бүх шатандаа үнэ нэмэгдсээр эцсийн хэрэглэгчийн гар дээр үнэтэй болж очиж байна.

202.70.33.242Зочин   • 5 сарын 14. 9 цаг 40 минут

Хятадуудаар зориуд ийм ажил хийлгэж байгаа юм бишүү. Махны үнэ тэнгэрт гаргасан гэж Монголд ялначуудын болон Хүрэлсүхийн нэр нүүрийн харлуулах гэж.

202.72.240.5хэхэ   • 5 сарын 14. 9 цаг 31 минут

Энхболд даргыг огцорвол бүх юм сайхан болно гээд байсан эсрэгээрээ боллоо даргыгаа буцааж тавих хэрэгтэй болждээ,нөгөө шудрага ес яриад байсан гарууд албан тушаалд очоод алван тушаалын томилгоо болон мөрдөгч хийгээд ард түмний амьдралыг тоохоо больжээ,гое юм ярьдаг хүмүүс иим л байдаг юм даа

202.21.105.62Зочин   • 5 сарын 14. 9 цаг 30 минут

1997-1999 оны зуднаар бид Хятадаас мах авч өл залгуулсан. Тэд бидэнд хямд мах нийлүүлэхэд бэлэн байгаа даа.

122.201.31.209Зочин   • 5 сарын 14. 9 цаг 19 минут

ТВ-ээр махтай хоолны талаар аливаа нэвтрүүлэг битгий гаргаач. Ядаж байхад арааны шүлс гоожуулаад байх юм.

202.21.107.71hehe   • 5 сарын 14. 9 цаг 16 минут

ochigdor delguurt 12000 baisan tul mah ni. huushuur bas 800 l baisandaa. ene yag haana ingeed bgaa um be. Barimttai bicheech

203.91.114.244Зочин   • 5 сарын 14. 9 цаг 15 минут

хэдийгээр зах зээлийн зарчим ч гэсэн энэ махны үнийг төр бодлогоор зохицуулах ёстой. 60сая малаар 3 сая хүнийг тэжээж чадахгүй ийм арчаагүй төр гэж байдаг л юм байна.

122.201.23.210Зочин   • 5 сарын 14. 9 цаг 13 минут

Монголчууд хавартаа хоолоо сойгоод махны хэрэглэгээ багасгаад сурчвал намар малчид малаа зарахад нь авахгүй үнэ нь навс унах байх даа. ккк Хүмүүс минь 5,6 сарын ард яаж ийгээд гарчвал наадмаар 2000 мянган төгрөгөөр ав гэж гуйгаад ч авахгүй болгочох оо

66.181.176.84Зочин   • 5 сарын 14. 9 цаг 11 минут

Hohinee hohi n jungaa nariin uurtuu zasah opon bolyo

192.82.64.218Зочин   • 5 сарын 14. 9 цаг 10 минут

Ирж яваа цаг шүү дээ 1 сарын дараа л махны үнэ навс бууна Юманд битгий ингэж туйлширч байлдаа. Грамлах нь граммлаад кг-р авах нь кг-р аваад ганц сар тэсч болноо доо. Зах зээлийн зарчмаараа л явж байна шүү дээ.

202.21.115.126иргэн   • 5 сарын 14. 9 цаг 06 минут

Ямарч ашиггүй уул уурхайгаа баахан ухлаа одоо мал махаа гадагш зөөгөөд дуусвал Монгол юу болж дуусах вэ?Хилчгүй,хэлчгүй малчгүй болоод амар сайхан жаргах байх аа.Ухаангүй ноёнд урагшгүй албат гэж энэ бололтой.

66.181.164.171Зочин   • 5 сарын 14. 9 цаг 36 минут

yaag ynen

156.56.145.187zzzz   • 5 сарын 14. 9 цаг 05 минут

odoo yaya gehev temtsej chadahgui ard tumen hohine gehees

202.70.34.38түмэнд түгээ   • 5 сарын 14. 9 цаг 05 минут

Хүрэлсүх,Оюунэрдэнэ нар энэ махны асуудлаа зохицуулаач худлаа шударга ёс энэ тэр гэхээ болих хэрэгтэй мах үнэ нь тэнгэрт хадлаа ард түмний цалин хэд билээ махны үнэ хэд болж байна тэр Эмээлт,Налайх руу явж махны асуудлаа яриач хоёр малаа

124.158.109.232zochin   • 5 сарын 14. 8 цаг 59 минут

hurelsuh huduuguur yavaad baihiin orond ene mahnii asuudald anhaaral handuulah heregtei shuu dee. ard tumen unendee tuildaj guitslee shuu dee. tud uuruu asuudald ontsgoi ach holvogdol uguud yu nuluuluud baigaag togtooj ter huchin zuiliig taslan zogsooh heregtei . arai l ard tumnii amidral dooshoo orj umnii une usch tsalin mungu haanaa ch hurehgui yah estoi um be

203.91.118.180зочин   • 5 сарын 14. 8 цаг 58 минут

өнгөц харахад хоолны хэрүүл байж болох ч тусгаар улсын хувь заяа шүү жилд 5000 иргэн нь хорт хавдар сард 1400 авто осол гэх мэтээр үхээд байхад зэвсэг барин тэмцэхээс өөр арга алга

66.181.165.216Зочин   • 5 сарын 14. 8 цаг 58 минут

Энд тэнд тэд байсан гэж цэцэрхэх юм. 60 гарсан сая малтай, 3 сая хүнтэй улс шүү дээ. Арай ч дээ. 5000 дотор барьж болно доо.

203.91.118.180зочин   • 5 сарын 14. 8 цаг 53 минут

одоо зэвсэг барин хар хятад хар уих гишүүдтэй тэмцэхгүй бол мөхөх нь

202.21.108.151Зочин   • 5 сарын 14. 8 цаг 50 минут

Би хөргөгчиндөө махгүй бол хоосон хонож байгаа мэт эвгүй байдаг юм ... Ойрдоо хөргөгч маань хоосон ,ядаж байхад энэ ТВ -үүдээ гоё гоё хоол хийж харуулааад шүлс гоожуулаад байх юм аа яая даа байз

223.39.188.139Зочин   • 5 сарын 14. 8 цаг 43 минут

Пиздааааааа

64.119.18.34Инээдтэй юм аа.   • 5 сарын 14. 8 цаг 43 минут

Идэх юмны хэрүүл хийгээд хаа сайгүй сонин юм аа. Монголын олигархи 30 гэр бүлүүд, Манангийнхан тэдний гар хөл 2000 3000 гэр бүлүүд юун идэх юм бээ. Гадаадад казинод сая сая доллараар тоглоод алдаад малийтлаа инээгээд явж байхад Ганц муу мал морь тэрбум төгрөгөөр зараад аваад тэрэндээ 10 саяар витамин авч өгөөд тагсаглаж байхад иргэд идэх юмны хэрүүл дайн хийж байдаг ёстой сонин юм шүү. Тэр сая сая долларыг нь энэ олон мянган өлссөн хүмүүст тараагаад өгвөл болдоггүйн байх даа. Яахав тоглоод алдсан л гээд бодчихгүй юу.

59.153.115.19Зочин   • 5 сарын 14. 8 цаг 39 минут

unetei bgaad baival makh idehee bagasgachih l daa. Zaaval ingej uursdiiguu zovooh yamar hereg bna

66.181.161.48Zochin   • 5 сарын 14. 8 цаг 34 минут

Za tegvel hotoos garaad malaa mallaad l makhaa ideech, neg l ih unegui makh ifeh gesen humuus

66.181.176.124Зочин   • 5 сарын 14. 8 цаг 39 минут

Bitgii shaa hodoonii gichii min hotoos zailaarai.

202.131.243.190Zochin   • 5 сарын 14. 8 цаг 31 минут

Yamar shugmaar mongotei hyatduud, yamar zorilgotoi orj irj hodoo guur yavj malchdaas mah ondor uneer avaad bgaa, yamar zovshooroltei, ter zovshoorliig ni hen gegch alban tushaaltan yamar huuli togtoomj, togtooliin hureend ogood bgaan, hahuulaar uu gedgiig tsagdaa, tagnuuliinhan shalgadag yum uu. Esvel bugd mongotei hyatduudiin karmaand orchihoo yu

103.10.21.44Зочин   • 5 сарын 14. 8 цаг 30 минут

hytaduudaa hoogoochee bid mah idmeer bna

103.10.21.44bat   • 5 сарын 14. 8 цаг 29 минут

76 erguunuud mah emportoo zogsoogoochee ard tumnii amidral ulam hetsuu bolloo iim baidlaaraa baival ta nar hezeech songogdohgui shuu

202.179.2.250boldoo   • 5 сарын 14. 8 цаг 29 минут

nuutsiin maxiig ixenxiig ni zamd ni chenjuud awch bga sh de uundee xyanalt tawiachii ter 80 delguurt ni zunduu ochson eswel duussan eswel ireegvi gej xeldeg shuu

202.131.243.190Zochin   • 5 сарын 14. 8 цаг 26 минут

Hyatduudad hamag yumniihaa une hanshiig meduulchiheed suuj baih gej. Malchid ch ter, naimaachid ch ter eh oron ch setgel alga bolson yum bish uu. Tor bgaa bol hyatduudad uls orniihoo, ard irgediinhee amin chuhal hunsnii bolon tuuhii edee atguulchihaad zah zeeliin jamaaraa l yavag geed suuj baij boloh uu. Arai dendsen sanagdahgui bna gej uu. Toriin oi sanamj uneheer muudjee. Arga ch ugui biz mongonoos ooriig bodoh bish dee. Yadaj mah tuuhii edee hyatduudaas haraat baidgaa bolivol yaasiin tagnuuliinhan bodvol bidnii hiih ajil bish geed suuj bgaa

203.91.112.115Зочин   • 5 сарын 14. 8 цаг 26 минут

цагаан хоолтон болцгооёоо. үмх махны төлөө хамаг байдгаа бараад яах вэ. тэгж байаад аяндаа үнэ бууна.

64.119.27.116УИХ-ын гишүүн Пүрэвдорж   • 5 сарын 14. 8 цаг 15 минут

Та нар ийм үнэтэй мах авчихаад л тогоо дүүрэн чанаж идээл хорхог боодог хийж идээд байж болохгүй шүү . жаахан замбараатай иднэ шүү өдөрт 180 граммаар .

Шинэ мэдээ

“Жем Хужирт” ХХК "Гар зургийн уралдаан" зарлалаа12 минут 16 секундын өмнөНийслэлийн шилдэг татвар төлөгчөөр зургаан иргэн, 20 аж ахуйн нэгж шалгарлаа17 минут 16 секундын өмнөТодруулга: Шатахууны үнэ 80 төгрөгөөр нэмэгдэж, 1940 төгрөг хүрлээ22 минут 16 секундын өмнөУЗ өнөөдөр хуралдаж, Бага хурлын товоо тогтоохоор болжээ27 минут 16 секундын өмнөБалбын уулчин Эверестийн оргилд 24 удаа гарч дээд амжилт тогтоов32 минут 16 секундын өмнөШ.Пүрэвсүрэн: Байгаль хамгаалдаг ид шидтэй бургас модны тухай36 минут 39 секундын өмнөТөвдийн залуужуулах 5 дасгал37 минут 16 секундын өмнөХудалдааны маргааны ялагч нь Вьетнам42 минут 16 секундын өмнөУмард Солонгосын дүрвэгч эмэгтэйчүүдийг Хятад улсад бараа адил борлуулж байна42 минут 32 секундын өмнөМонголын цөөн хэдэн эмэгтэй уран дарханы нэг Л.Мянганцэцэгийнд саатлаа47 минут 16 секундын өмнөД.Баярсайхан: Соробан хүүхдийн оюуныг хөгжүүлдэг дасгал юм50 минут 23 секундын өмнөВенесуэл Visa, Mastercard картнаас татгалзахаар шийджээ52 минут 16 секундын өмнөКакүрюү М.Ананд аваргын тэвчээр заан барилдсан 10 дахь өдрийн тойм53 минут 36 секундын өмнөБолсон явдал: Бүгдээрээ тэр Монголыг ямар их доромжилж байснаа ойлгов54 минут 1 секундын өмнөЭнэ өдөр дэлхийн түүхэнд57 минут 16 секундын өмнө"Ард түмний зарц" В.Зеленскийгийн зоримог шийдвэрүүд1 цаг 3 минутын өмнөЗөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал1 цаг 8 минутын өмнөАНУ-ын шахалтад бууж өгөхгүй гэж мэдэгджээ1 цаг 13 минутын өмнөНутгийн зарим хэсгээр хур тунадас орно1 цаг 18 минутын өмнөТрамп: Ким Жөн Ун цөмийн таван талбайнхаа нэг эсвэл хоёрыг татан буулгахыг хүссэн1 цаг 23 минутын өмнө2-4 цаг алхахад л зүрхний шигдээс тусах эрсдэл 54 хувь багасдаг1 цаг 28 минутын өмнөМорган Фриман эдлэн газраа зөгийн аж ахуй болгохоор шийджээ1 цаг 33 минутын өмнөГэртээ жин хаях шилдэг 10 дасгал1 цаг 38 минутын өмнөАжлын хэсгүүдийн хуралдаан болно1 цаг 43 минутын өмнөУИХ-ын байнгын хороод өнөөдөр хуралдана1 цаг 48 минутын өмнөLIVE: Өдөр тутмын сонины тойм 5 сарын 221 цаг 53 минутын өмнө“Huawei”-гийн бүтээгдэхүүнд “Android”-ыг ашиглахгүй байх хоригийг хойшлуулжээ1 цаг 58 минутын өмнөӨнөөдөр: Сүхбаатар талбайд жолооны эрх сэргээж, автомашин оношилно2 цаг 3 минутын өмнөҮндэсний компаниа хааш нь чирч эхлэв ээ?2 цаг 8 минутын өмнөХууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө2 цаг 13 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.