5-р сарын 14
11 цаг 15 минут

Х.Баттулга: Хүчирхийллийн улмаас мянга мянган хүүхэд нүдэндээ доголон нулимстай, сэтгэлдээ дүүрэн гунигтай гундуухан явна

Олон улсын гэр бүлийн өдрийг угтан өнөөдөр Төрийн ордны Их танхимд “Гэр бүлийн үнэ цэнэ” зөвлөгөөн болж байна.

Зөвлөгөөнийг Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн Ерөнхий газар, НҮБ-ын хүүхдийн сан, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Зохион байгуулагчдын зүгээс энэхүү зөвлөгөөн нь хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, эерэг аргаар хүмүүжүүлэх, ёс суртахууныг гэр бүлд төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох чиглэлээр олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаа шалтгаан нөхцөлийг арилгахад чиглэж байна хэмээн мэдээллээ.

“ГЭР БҮЛИЙН ҮНЭ ЦЭНЭ” ЗӨВЛӨГӨӨНИЙГ НЭЭЖ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

Зөвлөгөөнд оролцогчид, зочид Та бүхний өглөөний амгаланг айлтгая.

Нийгмийн суурь, үндэстний уг сурвалж болсон гэр бүл, түүнийг тойрсон тулгамдсан асуудлын талаар зөвлөлдөн хэлэлцэж, санал шийдлээ ярьж байгаад талархаж  байна.

Айл гэрийн амьдрал бүрэн бүтэн, төвшин байвал хүүхдүүд жаргалтай, эцэг эхчүүд баяртай, улс амгалан, төр төвшин байх учиртай. Харамсалтай нь гэр бүл бүрд амар амгалан оршихгүй байна. Гэр бүл дэх хүчирхийллийн улмаас мянга мянган хүүхэд нүдэндээ доголон нулимстай, сэтгэлдээ дүүрэн гунигтай гундуухан явна.

Сүүлийн гурван жилийн байдлаар гэхэд 3000 гаруй хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 5000 гаруй хүүхэд гэмт хэрэгт өртөж, хохирсон байна. Хүүхдүүд ихэвчлэн зодоон, танхай, хулгай, залилан, дээрэм зэрэг гэмт хэргийг үйлдэх буюу хохирогч болж байгаагийн дийлэнх нь 16-18 насных байна.

Цагдаагийн байгууллага хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр олон ажил, арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгаа ч хангалттай нь үр дүнд хүрэхгүй, хүч дутаж байгаа байдал анзаарагддаг. Энд төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа дутагдалтай байна.

Энэ тавдугаар сарын 1-нээс цагдаагийн газар улс даяар “Хүүхэд хамгаалагч” төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн зорилго нь гудамж талбайд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй эмзэг цэгүүдийг иргэд, олон нийтийн оролцоотойгоор байнгын хяналтад оруулах юм. Энэ ажилд цэрэг, цагдаагийн ахмад ажилтнуудыг сайн дурын үндсэн дээр татан оролцуулах, сонгон шалгаруулалтыг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагууд зохион байгуулна.

Үүний зэрэгцээ “ЗӨВ ТУСГАЛ” хөдөлгөөнийг сарын хугацаатайгаар улсын хэмжээнд эхлүүлж байгааг надад мөн илтгэсэн. Хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, эерэг аргаар хүмүүжүүлэх, зөв ёс суртахууныг гэр бүлд нь төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгоход олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаа шалтгаан нөхцөлийг арилгах зорилго агуулсан хөдөлгөөн зохион байгуулагдаж байгаа юм байна. Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, “Дэлхийн зөн” олон улсын байгууллага хамтран ажиллаж байгаагийн нэг илрэл нь “ЗӨВ ТУСГАЛ” хөдөлгөөн бөгөөд иргэн бүрийг дэмжиж, хамтран ажиллахыг уриалж байна.

Гэр бүл, хүүхдийг гэмт хэргээс ангид байлгахад иргэн бүрийн оролцоо маш чухал. Учир нь цагдаа, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнуудаас хүүхдэд илүү ойр, илүү шуурхай, илүү дотно, илүү сэрэмжтэй байж чадах нь иргэд гэдгийг цохон тэмдэглэе. Иргэн бүр дэргэдээ байгаа, ойр орчимдоо байгаа хүүхдүүдийн аюулгүй байдлыг анзаарч эрсдэлээс сэргийлж чадвал гэр бүл, хүүхэдтэй холбоотой гэмт хэргийн гаралтыг эрс бууруулж чадна.

“Гэр бүлийн үнэ цэнэ” зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье.

Айл бүхэн амгалан жаргалантай, хүүхэд бүр аз жаргалтай байх болтугай” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зөвлөгөөнийг нээж албан ёсоор үг хэлснийхээ дараа хүүхдийн эрхийг хамгаалах асуудал нь иргэн бүрийн оролцоо гэдгийг дахин цохон тэмдэглээд ялангуяа хэвлэл, мэдээллийн байгууллагууд энэ ажилд идэвх санаачилгатай оролцохыг уриаллаа.

Зөвлөгөөн эцэг, эхийн үүрэг хариуцлага, хүүхдийн хүмүүжил гэсэн үндсэн хоёр сэдвээр үргэлжилнэ.

 

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.43.130Bi   • 5 сарын 15. 1 цаг 08 минут

Ene yaduurlaas bolj irgediin uhamsat doroitoj yu ch hiihees butsku bna shdee. Arslan hurtel zulzagaa barij iddeggui bhad hun gdeg amitan huuhduudee barij idej bna shudee. Uneheer aimshigtai. Ene zasag tur uneheer ajillaj chadku bnoo. Erunhiilegch ch gsen dorvotoi yum hiihgui l bgad bhiin. Odoo buh l erh medel n bhiin. Heden sandal suudliin heruul, bie bienee tagnaj hereldsen l zuil zuragtaar garahiin. Manai setguulchid ch bas muu bnoo yu asuuj bgagaa ch medkum yag niigemd heregtei asuulga medeelel olj alijku ter neg ordong toirson l bhiin

202.9.42.27Зочин   • 5 сарын 14. 20 цаг 34 минут

Мах талхны үнэ нэмэгдэх тусам баяжаад байдаг новшдоо уурхайруу дайрч ороод төр мэдэлдээ авна гэдэг шиг махимпексрүү дайрдгүй юм байхдаа

202.131.233.190Зочин   • 5 сарын 14. 17 цаг 59 минут

ene pizdag harhaar nvd horsood baih yumaa

124.158.110.82Зочин   • 5 сарын 14. 13 цаг 31 минут

хүчирхийллийг шоронгоор, хүчирхийллээр дарахгүй!!! Эрх мэдэлтнүүд ажилгүйдэл, ядуурлыг багасгах, ард түмнээ гэгээрүүлэх талаар ямар ч ажил хийхгүй байж бүгдийг нь ална, цаазлана, шоронд хатаана гэх юм!!!! 1 ч монгол хүний амь шоронд эрсдэх ёсгүй

203.217.139.225Зочин   • 5 сарын 14. 12 цаг 54 минут

uuruu tal tald xvvxdee unchrvvleed haychihsan, zarim ni har tamhichin boltson bhad icheech chi

66.181.183.12Зочин   • 5 сарын 14. 12 цаг 41 минут

Тереес хулгайлсан 560 сая $-оо терд буцааж тел Жэнко хулгайчаа!

202.131.227.82иргэн   • 5 сарын 14. 11 цаг 19 минут

энэ талаар зөндөө л ярих юм. Арга хэмжээ аваач, хуулиа чангаруулаач, Хийсэн хэрэг нь ил ойлгомжтой байхад асуудлыг шийдэх гэж мөн ч их удаах юм. авилга авах гэж тэгж удаадаг юм болов уу? Чангаар шийдээд явуулдаг газарт нь явуулж болдоогүй л юм байх даа.

124.158.110.82Зочин   • 5 сарын 14. 13 цаг 34 минут

хууль чанга байлаа гээд ядуурал буураагүй цагт гэмт хэрэг буурахгүй. улам л араатанлаг болоод гарч ирнэ

Шинэ мэдээ

Академич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ3 цаг 8 минутын өмнөАНУ: FaceApp аппликейшнийг аюулгүй байдалд заналхийлнэ гэж үзжээ3 цаг 10 минутын өмнө“Мисс бөх“ Молдир Мекенбаевагийн тухай 12 баримт3 цаг 15 минутын өмнөТаксинд явж байсан эмэгтэйг хүчирхийлж тээврийн хэрэгслийг дээрэмдсэн этгээдүүдийг баривчиллаа3 цаг 19 минутын өмнөТамхинаас гарахад эхний арав хоног л хэцүү байдаг3 цаг 20 минутын өмнөАкадемич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ3 цаг 24 минутын өмнөХөлбөмбөгийн солилцооны эргэн тойронд3 цаг 25 минутын өмнө50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэр бүхий Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барина3 цаг 27 минутын өмнө40 жил үсээ засуулж, угаагүй эр3 цаг 30 минутын өмнөНэгхэн шөнийн дотор биеэс хортой бодисыг гадагшлуулах итгэмээргүй арга3 цаг 35 минутын өмнөАНУ-ыг эдийн засгийн террорист заналхийлэл хэрэгжүүлж байна хэмээв3 цаг 40 минутын өмнө2019 оны хамгийн их борлуулалттай ТОП-10 цахилгаан машин3 цаг 50 минутын өмнөДурлалын дуу3 цаг 55 минутын өмнө2019 оны дэлхийн шилдэг 50 рестораны жагсаалт4 цагийн өмнөӨдөр бүр нимбэгтэй ус уух 8 шалтгаан4 цаг 10 минутын өмнөДэлхийн хамгийн нэр хүндтэй төр, нийгмийн зүтгэлтнүүдийг Билл Гейтс, Мишель Обама нар тэргүүлэв4 цаг 15 минутын өмнөДэлхийн хамгийн цацраг идэвхит газрыг нэрлэжээ4 цаг 19 минутын өмнөДэлхийн хамгийн цацраг идэвхит газрыг нэрлэжээ4 цаг 19 минутын өмнөХууль бусаар ашигт малтмал олборлож байсан иргэдийг илрүүлжээ4 цаг 26 минутын өмнөДэлхийн II дайнд 14 сая хүний амийг аварсан цахим эриний эцэг Алан Турингийн бодит түүх4 цаг 30 минутын өмнөСталлоне матарт “хайртай”4 цаг 34 минутын өмнөХадам ээж, хүргэн, бэрүүдийн харилцаа4 цаг 40 минутын өмнөПутин “Билетийн мафи”-ийн эсрэг хуульд гарын үсэг зурав4 цаг 54 минутын өмнөБайгууллагын үр бүтээмжийг нэмэх 4 чухал зүйл5 цагийн өмнөЕвропын холбооны улсуудад тэмбүүгийн өвчлөл ихэсжээ5 цаг 10 минутын өмнөХовор дурсгалуудыг Кремлийн музейд дэлгэлээ5 цаг 15 минутын өмнөХовор дурсгалуудыг Кремлийн музейд дэлгэлээ5 цаг 15 минутын өмнөХөгширч биш хөшиж...5 цаг 20 минутын өмнө“Улаанбаатар Ипекс” Авто сэлбэгийн худалдааны зах шинээр нээгдлээ5 цаг 23 минутын өмнө“Их хурд-8” наадмын хөтөлбөр5 цаг 26 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.