5-р сарын 14
12 цаг 30 минут

Даанч тасархай явсан Ө.Даваабаатар харцага аа...

Төв аймгийн Баянцогт сумын харъяат залуу бөх Өлзийбатын Даваабаатар гээд 2005 оноос эхлэн хангал адуу шиг догшин барилдаантай залуу Монгол бөхийн ертөцөнд чимээтэйхэн орж ирсэнийг сайн санаж байна..... Тэр залуу бөх байхдаа л Нямдоржийн Ганбаатар, Эрдэнэбилэгийн Энхбатаас эхлээд тодорцон аймгийн арслангуудыг, Болдын Сайнбаяраас эхлээд шилдэг улсын цолтонуудыг хаядаг л байлаа....

Дараа жил нь буюу 2006 онд Төв аймгийн наадамд барилдсан 256 бөхөөс төвөггүйхэн түрүүлээд л арсан болж байв. Арслан болсоныхоо дараа 2007, 2008 онуудад бол зүгээр л бужигнуулдаг байлаа.... Аймгийн арслан Даваабаатарыг ид мандаж байхад үеийнх нь сайчууд болох аварга Санжаадамба аймгийн начин, аварга Мөнхбат аймгийн заан цолтой нам гүмхэн талдаа явсаныг мэдэх нэг нь мэдэх л байх ..... түүний үеийнхэн дотроос Аварга ДС-ийн оюутан Сэлэнгийн Сантын Батжаргалын Золбаяр /агсан/ гэж төрмөл аталаа зурмал юм шиг гоёхон арслан л түүнтэй өгөө аваатай барилддаг байсан юм.

Ардын хувьсгалын 87 жилийн ой 2008 оны наадамд зодоглосон 512 хүчитнүүдээс тухайн үедээ төрийн наадмын 7-н даваанаас дээш нэрлэгдэж байсан у.ар Дагвадоржийн Азжаргал /4/, у.н Түвдэндоржийн Өсөх-Ирээдүй /5/, у.з Дамбийн Рагчаа /6/ нарыг цувруулчихаад л "ЗААНЫ ДАВАА"-нд тухайн жилийнхээ ТҮРҮҮ БӨХ До. Ганхуяг арслантай хүчийг үзэж байлаа ш дээ.....

Харамсалтай нь түүний "ОД" болон гялалзах хугацаа хэмжээ хязгаартай байсныг залуу хүчтэн яахан төсөөлөх билээ. Улсын харцага цол хүртсэний дараа жил буюу 2009 оны наадамд амтай болгоны амны уншлага "Даваабаатар...Даваабаатар ...Даваабаатар....энэ жил түрүүлнэ" болцон байлаа ш дээ..... Даанч тэр жилийн наадмын 5-н даваанд Баянхонгорын Даш-очирын Батболд начин гэж БЭРХ бөхийг амлаж барилдаад өвдөг шороодсон юм. Үүнээс ердөө 20-хон хоногийн дараа буюу 7-р сарын сүүлээр Хангайн Бүсийн Даншиг, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ой гэж нүсэр том наадам Баянхонгорт болоход очиж барилдаанд үзүүр түрүүнд мөнөөх Д. Батболдтойгоо үлдэн даагаа нэхсэн шиг нэхээд түрүүлж байлаа.... Энэ наадамд түрүүлсэн гадны бөх ер нь ихээхэн барцад араасаа дагуулдаг гэж бөхийн хүрээнийхэн ярьцгаадаг. Тэр ёсоор ч болсон уу яаасан намраас нь эхлээд л залуу харцага өвдөг, тохойны дараалсан хүнд гэмтэлүүд удаа дараалан авч, түүнийгээ хөндөж, сэдрээж явсаар өмнөх барилдааны тэсрэлт, хурд мэхүүд байхгүй болсон байдаг. Түүний ид барилдах он жилүүд ердөө 2-3 хан жилийн настай байж.... бөхийн амжилтууд нь ч энэ мөчөөс эхлэн зогссон байдаг.... Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр олон сайхан залуус доороос мэдээж түрэн гарч ирсээр байна. Гэхдээ л чиний Аранзал залуу насыг хаанаас гүйцэх билээ Даваа минь.... 2006-2009 онуудад яааж гялтганаж байсныг чинь залуус биш юмаа гэхэд үеийнхэн чинь мартатлаа удах байлгүй дээ ... Чамшиг ганган аймгийн арсланг, чам шиг ганган улсын харцагыг одоо болтол хараагүй л явна.... Төв аймагт Баянцогт гэж сум байдгийг ч бас чамаар анх мэдэж байлаа...

Жич: 1999 наадамд 7 давж Монгол улсын заан хэмээх эрхэм алдарын эзэн болсон Батжаргалын Ганбат гэж цуут бөх мөн тэр зунаа Ламын гэгээний 360 жилийн ойд очиж түрүүлээд буцаж явахдаа байнд авсан УАЗ 469 машинтайгаа осолд орж гэмтэн багагүй хугацаа алдаж барилдааны амжилт зогссон гэдэг.

Амбантаны Цагаан Жигмэд бөх сонирхогчдын хуудас

25
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

25 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.80.210.95Зочин   • 5 сарын 17. 23 цаг 30 минут

Байдаг л нэг хоосон толгой ш дээ, юун суржин юм бэ, захиалгын л нэг тааруухан бичлэг байна ш дээ

202.131.228.118Зочин   • 5 сарын 15. 11 цаг 11 минут

Baasanhuu bn sh dee

198.16.66.100Зочин   • 5 сарын 15. 9 цаг 59 минут

хэхэхэхэ, яг ямар зорилгоор бичсийн бол. Хайртай бөхөө дэмжээд байгаа юм бол урам хайрладаг болоосой. Үхсэн мэт л бичиж... ай хөөрхий....

202.21.115.110Зочин   • 5 сарын 15. 9 цаг 40 минут

Энэ цагийн бөхчүүд хэдэн төгрөгтэй болчихвол барилдаж биеэ зовоохоо больё гэж боддог болсон.

202.21.115.110Зочин   • 5 сарын 15. 9 цаг 39 минут

Бөх барилдана гэдэг бяр, хүч, техник, мэх , ухаанаа уралдуулан байж амжилт гарган, уйгагүй хөдөлмөрлөж байж удаан хугацаанд оршин тогтнодог байх. Энэ нөхөр уйгагүй хөдөлмөрлөхгүй байна бас ухаанаа уралдуулахгүй болсым уу даа.

202.179.31.85Зочин   • 5 сарын 15. 9 цаг 06 минут

Хөвсгөлийн наадамд очиж барилдсан өөр аймгийн бөхчүүд буруу юм санаж, хор найруулах юм бол харин ч гай барцадтай байдаг гэж ярилцдаг юм байна лээ дээ. Ард олны хэл ам гэж айхтар шүү. Үнэхээр үнэн хүчээр барилдаад гарсан бол хэн юу ч ярих вээ дээ. Чадаж байгаа юманд арга байхгүй

103.9.90.98Зочин   • 5 сарын 15. 8 цаг 47 минут

Тэгээд энэ хүн чинь амьд юм уу өнгөрчихсөн юм уу, ямар хачин өнгөрсөн цаг дээр бичээд байдаг юм бэ. Эсхүл амжилтыг нь өнгөрснөөр бичээд байгаа юм уу, гэмтсэн юм бол өөрөө ч хүртэл харуусч сэтгэлээр унах юм бичиж байхаар урам хайрласан зүйл бичээч дээ.

66.181.161.92иргэн   • 5 сарын 15. 8 цаг 45 минут

тэр их гэгээнтэний тахилыг буруу залаад (өрөөд) бж дээ бөхчүүд .уяачид сонирхолтой л санагдах юм

66.181.186.209Сонирхогч   • 5 сарын 14. 21 цаг 29 минут

Тамирчин хүний гол дайсан бэртэл гэмтэл өөр юу ч биш

66.181.166.134бөх   • 5 сарын 14. 20 цаг 39 минут

Жижиг биетэй бөх элдэв олон янзын мэх хийх гэж бгаад бэртэл авсан бна. Шинжлэх ухаанч байдал дутагдсан бна.

66.181.191.108Зочин   • 5 сарын 14. 18 цаг 30 минут

Энэ наадам уяачид ч бас их айхтар муугаар нөлөөлдөг гэдэг .

139.5.217.216Зочин   • 5 сарын 14. 18 цаг 28 минут

za naad ***** muhar susgee boliochee

202.131.245.34Зочин   • 5 сарын 14. 16 цаг 05 минут

Даанч сайхан бөх шүү, бэртэл гэж нээрээ...

43.250.126.130зочин   • 5 сарын 14. 15 цаг 11 минут

Баянхонгорынх гэхээр хараалтай юм уу. Женко гэхэд л өш санасан хүнээ заавал чаддаг шиг.

202.179.31.28Зочин   • 5 сарын 14. 14 цаг 40 минут

Рагчаа гарьд олон сайхан бөхийг бэртээсэн дээ

103.229.122.72Зочин   • 5 сарын 14. 14 цаг 28 минут

Ene yasan um be? Burhan bolchihson um uu?

183.81.171.2Зочин   • 5 сарын 14. 13 цаг 48 минут

тийм сүрхий байсан юм бол олимп, дэлхийд түрүүлээд од болох нь яасан юм, бөхчүүд гэж нэг тэнэг юмнуудл байх юм, эх орныхоо нэрийг дэлхийд гаргаж чадахгүй байж бөх энэ тэр гэхийн оронд гудамжинд хэв журам сахиулж явбал таарна

103.212.119.38Nutag   • 5 сарын 14. 13 цаг 39 минут

T1 ym bichdeg hulgaich ve

139.5.219.157Зочин   • 5 сарын 14. 13 цаг 30 минут

ӨӨР НУТГИЙНХАН ОЧИЖ БАРИЛДААД ХЭРЭГГҮЙ ЮМ БАЙНА. БАЯНХОНГОРЫНХОН ХОНХОР ДОТРОО Л НААДАХ ЮМ БАЙНА.

139.5.217.204Зочин   • 5 сарын 14. 13 цаг 26 минут

Ламын гэгээн ч хѳѳрхий гадны бѳхчүүдэд халтай ч хог юм даа.69 машин 5 сая тѳгрѳгѳѳс болж бѳхийн карьеар будаа болсон доо Ганбат Ду Даваабаатар араас нь хэн орох билээ.

49.0.135.63ЗОЧИН   • 5 сарын 14. 13 цаг 14 минут

ЭНЭ ЖИЛ ЛАМЫН ГЭГЭЭНИЙ ОЙ БОЛНО ГАДНЫН БӨХ ОЧИХ ОЧИХ БАЙХ ГЭХДЭЭ ТҮРҮҮЛЭЭД ХЭРЭГГГҮЙ Л БОЛОВ УУ. ГЭХДЭЭ ТИЙМ ҮГҮЙГ НЬ ЭНЭ ЖИЛ ХАРЖ ДЭЭ.

64.119.27.215Зочин   • 5 сарын 14. 13 цаг 06 минут

A.a bhdaa uneheer galzuu bsaan bsn

202.126.89.206Зочин   • 5 сарын 14. 12 цаг 59 минут

Энэ жил Баянхонгор ойдоо өөрийнхөө бөхийг түрүүлүүлчих гээд пи ар хийгээд байна уж

122.201.24.244М   • 5 сарын 14. 12 цаг 47 минут

Далаа зуулсан тэгээд бэртэлээс болоод гарын хүч муу болсон саихан бөх

66.181.183.126Зочин   • 5 сарын 14. 12 цаг 37 минут

хонгор нутгийг хүндэл хүмүүс ээ айн

Шинэ мэдээ

Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь9 цаг 6 минутын өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ9 цаг 16 минутын өмнөШуурхай: Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих эсэх асуудлыг түр хойшлууллаа9 цаг 25 минутын өмнөШ.Абэ БНАСАУ-ын удирдагчтай уулзах бодолтой байгааг дэмжиж байна9 цаг 26 минутын өмнөНефтийн олборлолтын асуудлыг зургадугаар сарын эцсээр шийдвэрлэнэ9 цаг 31 минутын өмнө16,000 тн ган төмрийг 16 секундэд нураав9 цаг 36 минутын өмнөШуурхай: Д.Эрдэнэбилэгийг 14 хоног цагдан хорих хүсэлт хүргүүлжээ9 цаг 36 минутын өмнөФото: Хэрэв тэд сахалтай байсан бол ...9 цаг 41 минутын өмнөГайхалтай ур чадвар9 цаг 46 минутын өмнө20-30 насандаа чинээлэг, хөрөнгөтэй болох алхам9 цаг 51 минутын өмнөГутал үйлдвэрлэгч компаниуд Трампт захидал илгээжээ9 цаг 56 минутын өмнөХааяа дусал ч гэсэн нулимс дуслуулж бай5 сар 21. 17:25Эмэгтэй хүн бүр үүнийг хүсдэг5 сар 21. 17:20Амазоны омог түүхэн ялалт байгуулж, ойгоо авч үлджээ5 сар 21. 17:15Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №116 The Rolling Stones, ‘Honky Tonk Women’5 сар 21. 17:10Тавдугаар сарын 31 хүртэл дараах газруудад халуун ус хязгаарлана5 сар 21. 17:05Японы эзэн хаан цагаан будаа тарих анхны ёслолдоо оролцжээ5 сар 21. 17:00ЦУВРАЛ 8: Монгол орны үзэсгэлэнт 100 байршил5 сар 21. 16:55Агаарын цахилгаан такси анхны нислэгээ хийв5 сар 21. 16:50Зөрчил гаргасан малчин мал бүхий иргэдийг 30000 төгрөгөөр торгоно5 сар 21. 16:45Азийн Обама улиран сонгогдож, аюулгүй байдлыг хамгаалах 32,000 цэргийг тараан байршуулав5 сар 21. 16:40NBA-ын шилдэг 5 (19-05-20)5 сар 21. 16:35ЗУУН НАСТ хормын төдийд арьс ЦАЙРУУЛДАГ5 сар 21. 16:30Өөрсдийгөө Монголын №1 гэх хоёрыг Gee хүлээн зөвшөөрөв үү...5 сар 21. 16:25Пеп Гвардиолла: Би Манчестер Ситиг орхих бодолгүй5 сар 21. 16:20АНУ-ын хориг “Huawei”-гийн эрэлт ихтэй бүтээгдэхүүнүүдэд нөлөөлөхгүй5 сар 21. 16:15Д. Дагвадорж Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд түрүүлжээ5 сар 21. 16:14Швед улсад дэлхийд анх удаа автомат жолоодлоготой ачааны автомашин тээвэрт явж эхэллээ5 сар 21. 16:10Ийм бяцхан фэнүүдтэй Gee үг, үйлдэлдээ анхаараарай...5 сар 21. 16:05Иран улс өөрийгөө хамгаалах бэлтгэлээ бүрэн хийгээд байна гэв5 сар 21. 16:02
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.