5-р сарын 14
12 цаг 00 минут

УУХЯ-наас мэдээлэл хийлээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас “Ил тод хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн хурал хийлээ. Хурлын эхэнд энэ оны эхний дөрвөн сарын уул уурхайн салбарын үйлдвэрлэл, борлуулалтын мэдээг танилцуулсан юм. Эхний дөрвөн сарын байдлаар улсын төсөвт 981.0 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:

-          Алт     13.0 тэрбум төгрөг,

-          Нүүрс  448.2 тэрбум төгрөг,

-          Цайр    33.5 тэрбум төгрөг,

-          Зэс      448.0 тэрбум төгрөг,

-          Төмөр  6.7 тэрбум төгрөг,

-          Жонш  9.7 тэрбум төгрөг,

-          Бусад  21.9 тэрбум төгрөг,

 Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 286.1 тэрбум төгрөг буюу 41.2 хувиар өссөн байна. Үүнд:

 -          Алт      1.5 (13.0%) тэрбум төгрөг,

-          Нүүрс  192.4 (75.2%) тэрбум төгрөг,

-          Зэс      96.0 (27.3%) тэрбум төгрөг,

-          Жонш  5.1 (110.0%) тэрбум төгрөг,

 Харин дараах ашигт малтмалын татвар, хураамж буурсан байна. Үүнд:

-          Цайр   4.2 (11.1%) тэрбум төгрөг,

-          Төмөр 1.6 (19.4%) тэрбум төгрөг,

-          Бусад ашигт малтмал 3.1 (12.4%) тэрбум төгрөг.

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны эхний 4 сарын гүйцэтгэлээр 4.3 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 570.9 (15.4%) сая ам.доллараар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 745.8 сая ам.доллараар эерэг гарсан байна.

Экспорт 2.5 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 386.6 (18.2%) сая ам.доллараар өссөн байна. Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.6% буюу нийт экспортын 83.2 хувийг эзлэж байна.

Чулуун нүүрс экпорт 2019 оны эхний 4 сард 961.0 сая ам.долларын 11.4 сая тн-ыг экспортолсоныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 171.0 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 1,226.8 мян.тн-оор тус тус их байна. 2018 оны мөн үед 1 тн нүүрсний хилийн дундаж үнэ 77.8 ам.доллар байсан бол 2019 онд 84.4 ам.доллар болж өссөн байна. Зэсийн баяжмалын экспорт 2019 оны эхний 4 сард 489.1 мян.тн-ыг экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 30.5 мян.тн-оор их байгаа ба хилийн дундаж үнэ 1,368.6 ам.доллараас 1,434.0  ам.доллар болж 65.4 ам.доллараар өссөн байна. 2018 оны эхний 4 сард зэсийн баяжмалын экспорт үнийн дүнгээр 672.6 сая ам.доллар байсан бол тайлант сард 701.4 сая ам.доллар болсон. Боловсруулаагүй нефтийн экспорт 2,105.9 мян.бар буюу 118.5 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 104.3 мян.бар-аар, үнийн дүнгээр 20.3 сая ам.доллараар тус тус бага байна. 1 баррель нефтийн хилийн дундаж үнэ 62.8 ам.доллар байсан бол тайланд хугацаанд 56.3 ам.доллар болж буурсан.

 Төмрийн хүдрийн экспорт 2,842.1 мян.тн буюу 159.0 сая ам.долларт хүрсэн байна. 2018 оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад уг бүтээгдэхүүний экспорт 806.4 мян.тн-оор, үнийн дүн нь 66.5 сая ам.доллараар тус тус өссөн. 1 тн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 56.0 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.5 ам.доллараар өссөн байна. Цайрын баяжмалын экспорт  2019 оны эхний 4 сард 54.1 мян.тн цайрын баяжмалын 1 тн-ыг дунджаар 1,455.6 ам.доллараар экспортлосон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дундаж үнэ 349.5 ам.доллараар буурсан. Цайрын баяжмалын экспорт үнийн дүнгээр 78.7 сая ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 3.5 сая ам.доллараар нэмэгджээ. Хайлуур жоншны экспорт 2019 оны эхний 4 сард 55.0 сая ам.долларын 151.8 мян.тн экспортлосон нь 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 37.9 мян.тн-оор, үнийн дүнгээр 18.5 сая ам.доллараар тус тус өссөн. Хайлуур жоншны экспортын дундаж үнэ 362.2 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 41.7 ам.доллараар өссөн байна. Жоншийг БНХАУ, ОХУ, БНСУ руу экспортлосон ба 34.9% нь ОХУ-д, 64.4% нь БНХАУ-д тус тус ногдож байна. Молибдены баяжмалын экспорт үнийн дүнгээр 16.1 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.8 сая ам.доллараар өссөн байна. Тус бүтээгдэхүүний 1 тн-ны экспортын хилийн дундаж үнэ 7,623.0 ам.доллараас 8,663.9 ам.долларт хүрч, 1,041.0 ам.доллараар өсчээ. 2019 оны эхний 4 сард 1,864.1 тн-ыг экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеэс 11.5 тн-оор бага байна. Молибдений баяжмалын 81.4 хувийг БНХАУ-руу гаргасан байна.

 Импортын талаарх мэдээллийг үргэлжлүүлэн хүргэе. Энэ хугацаанд импорт 1.8 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 184.3 (11.7%) сая ам.доллараар өссөн байна. Эрдэс бүтээгдэхүүний импорт 409.6 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 48.1 сая ам.доллараар буюу 13.3 хувиар өслөө. Эрдэс бүтээгдэхүүний импортын 84.8%-ийг нефтийн бүтээгдэхүүн эзлэж байна. 2019 оны эхний 4 сард 347.3 сая ам.долларын 562.8 мян.тн нефтийн бүтээгдэхүүн импортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 115.7 мян.тн-оор, үнийн дүнгээр 50.3 сая ам.доллараар тус тус өссөн. Нефтийн бүтээгдэхүүний импортын 92.4 хувийг автобензин, дизель түлшний импорт, үүний 35.7 хувийг автобензин, 64.3 хувийг дизель түлшний импорт эзлэж байна.

Энэ хугацаанд 185.8 мян.тн автобензин импортлосон нь 2018 оны мөн үеийн дүнгээс 74.9 мян.тн-оор их байна. 2018 оны мөн үед 1 тн автобензины импортын дундаж үнэ 673.2 ам.доллар байсан бол 2019 онд 559.5  ам.доллар болж 16.9%-иар буурсан байна. Дизель түлшний импорт 334.1 мян.тн болж, 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 77.7 мян.тн-оор өссөн байна. 2018 оны эхний 4 сард 1 тн дизель түлшний импортын дундаж үнэ 642.6 ам.доллар байсан бол энэ онд  620.6 ам.долларт хүрч, 22.1 ам.доллар буюу 3.4%-иар буурсан байна. Дизелийн түлшний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 42.6 сая ам.доллараар нэмэгджээ.

Б.Аз

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

59.153.115.82Зочин   • 5 сарын 15. 13 цаг 15 минут

Рат

59.153.115.82Зочин   • 5 сарын 15. 13 цаг 15 минут

ХАРЬЦУУЛАЛТ:. ОДООГООР ИЛРЭЭД БАЙГАА ОФФШОРЧИН С.БАЯРЦОГТЫН ДАНСАНД ДАХЬ 22 САЯ АМЕРИК ДОЛЛАР ХЭР ИХ МӨНГӨ ГЭДГИЙГ МОНГОЛЧУУД НЭЭХ САЙН ТӨСӨӨЛЖ ОЙЛГОХГҮЙ БАЙНА.ЖИШЭЭ НЬ САРД 600.000₮ ЦАЛИН АВДАГ ИРГЭН ӨВДӨХГҮЙ, АМРАХГҮЙГЭЭР 7638 ЖИЛ ТАСРАЛТГҮЙ ХӨДӨЛМӨРЛӨЖ БАЙЖ 22 САЯ АМЕРИК ДОЛЛАР ЦУГЛУУЛАХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ЮМ. ТӨСӨӨЛӨХӨД БЭРХ ИЙМ ИХ МӨНГИЙГ ТЭР ОЮУТОЛГОЙН АШИГГҮЙ ГЭРЭЭ ХИЙХЭД АВЛИГАЛААР АВСАН БОЛОЛТОЙ. БИДЭНД МЭДЭГДЭЖ БАЙГАА НЬ ЭНЭ, ИЛРЭЭГҮЙ БАЙГАА ДОЛЛАР НЬ ХЭД ВЭ ГЭДГИЙГ ЗӨВХӨН ТЭР БОЛОН РИОТИНТО КОМПАНИ МЭДНЭ.

Шинэ мэдээ

Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь9 цагийн өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ9 цаг 10 минутын өмнөШуурхай: Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих эсэх асуудлыг түр хойшлууллаа9 цаг 19 минутын өмнөШ.Абэ БНАСАУ-ын удирдагчтай уулзах бодолтой байгааг дэмжиж байна9 цаг 20 минутын өмнөНефтийн олборлолтын асуудлыг зургадугаар сарын эцсээр шийдвэрлэнэ9 цаг 25 минутын өмнө16,000 тн ган төмрийг 16 секундэд нураав9 цаг 30 минутын өмнөШуурхай: Д.Эрдэнэбилэгийг 14 хоног цагдан хорих хүсэлт хүргүүлжээ9 цаг 30 минутын өмнөФото: Хэрэв тэд сахалтай байсан бол ...9 цаг 35 минутын өмнөГайхалтай ур чадвар9 цаг 40 минутын өмнө20-30 насандаа чинээлэг, хөрөнгөтэй болох алхам9 цаг 45 минутын өмнөГутал үйлдвэрлэгч компаниуд Трампт захидал илгээжээ9 цаг 50 минутын өмнөХааяа дусал ч гэсэн нулимс дуслуулж бай9 цаг 55 минутын өмнөЭмэгтэй хүн бүр үүнийг хүсдэг10 цагийн өмнөАмазоны омог түүхэн ялалт байгуулж, ойгоо авч үлджээ5 сар 21. 17:15Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №116 The Rolling Stones, ‘Honky Tonk Women’5 сар 21. 17:10Тавдугаар сарын 31 хүртэл дараах газруудад халуун ус хязгаарлана5 сар 21. 17:05Японы эзэн хаан цагаан будаа тарих анхны ёслолдоо оролцжээ5 сар 21. 17:00ЦУВРАЛ 8: Монгол орны үзэсгэлэнт 100 байршил5 сар 21. 16:55Агаарын цахилгаан такси анхны нислэгээ хийв5 сар 21. 16:50Зөрчил гаргасан малчин мал бүхий иргэдийг 30000 төгрөгөөр торгоно5 сар 21. 16:45Азийн Обама улиран сонгогдож, аюулгүй байдлыг хамгаалах 32,000 цэргийг тараан байршуулав5 сар 21. 16:40NBA-ын шилдэг 5 (19-05-20)5 сар 21. 16:35ЗУУН НАСТ хормын төдийд арьс ЦАЙРУУЛДАГ5 сар 21. 16:30Өөрсдийгөө Монголын №1 гэх хоёрыг Gee хүлээн зөвшөөрөв үү...5 сар 21. 16:25Пеп Гвардиолла: Би Манчестер Ситиг орхих бодолгүй5 сар 21. 16:20АНУ-ын хориг “Huawei”-гийн эрэлт ихтэй бүтээгдэхүүнүүдэд нөлөөлөхгүй5 сар 21. 16:15Д. Дагвадорж Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд түрүүлжээ5 сар 21. 16:14Швед улсад дэлхийд анх удаа автомат жолоодлоготой ачааны автомашин тээвэрт явж эхэллээ5 сар 21. 16:10Ийм бяцхан фэнүүдтэй Gee үг, үйлдэлдээ анхаараарай...5 сар 21. 16:05Иран улс өөрийгөө хамгаалах бэлтгэлээ бүрэн хийгээд байна гэв5 сар 21. 16:02
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.