2019 оны 5-р сарын 14
13 цаг 25 минут

Чингэлтэй дүүргийн 15 сургууль нэгдүгээр ангийн сурагчдын элсэлтээ цахимаар авч байна

Нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас өнөөдөр Улаанбаатар хот дахь төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангийн элсэлтийн талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг, нийслэлийн Мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг, Боловсролын салбарын мэдээллийн системийн хөгжүүлэлтийн багийн зөвлөх шинжээч Д.Үнэнбат нар хийв.

Мэдээллийн эхэнд нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг “Элсэлтийг 2019-2020 оны хичээлийн жилийн хувьсах зардал, төсвийг бодитой төлөвлөх, бүлэг дүүргэлтийн нормыг баримтлах, хичээлийн ээлжийн тоог нэмэгдүүлэхгүй байх зорилгоор “Хамран сургах тойрог тогтоох тухай” нийслэлийн Боловсролын газрын даргын А/44 дугаар тушаалыг үндэслэн зохион байгуулна. Дүүргийн Боловсролын хэлтэс, ерөнхий боловсролын сургуулийн захирал, бага боловсролын сургалтын менежер, багш, эцэг эх, олон нийтийн байгууллагын төлөөллийн бүрэлдэхүүнтэй элсэлтийн ажлыг зохион байгуулах ажлын хэсгүүд байгуулсан” хэмээн ярилаа.

Нийслэлийн Мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг “2019 оныг иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил болгон зарласантай холбогдуулж, нийслэлийн Засаг даргын зүгээс аливаа төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, түргэн шуурхай, цахим хэлбэрээр үзүүлэх зорилтын хүрээнд Чингэлтэй дүүрэг дэх төрийн өмчийн ерөнхий боловсролын 15 сургуульд энэ жилийн нэгдүгээр ангийн сурагчдын элсэлтийг цахимаар авах ажлыг зохион байгуулж байна. БСШУСЯ-тай хамтран Боловсролын салбарын мэдээллийн систем болох ESIS цахим систем дээр элсэлтийг авч байгаа. Цахим системээр одоохондоо зөвхөн Чингэлтэй дүүргийн Хамран сургах тойрогт сурах хүүхдүүдийг бүртгэх юм” хэмээн хэлэв.

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд 2019-2020 оны хичээлийн жилд элсэн суралцах сурагчдыг 2019 оны тавдугаар сарын 13-наас 27-ны хооронд бүртгэж, элсэгчдийн бүртгэлийг удирдлагын мэдээллийн системд оруулна.

Нэгдүгээр ангид 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлнэ. Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй.

Элсэлтийн явцын мэдээг 2019 оны  тавдугаар сарын 17, 24-нд гаргаж мэдээлнэ. Элсэгчдийг бүртгэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
  2. Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар
  3. 3x4 хэмжзэтэй 1 хувь цээж зураг, шаардлагатай тохиолдолд сургууль нэмэлт материал шаардаж болно.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.141.101Зочин   • 5 сарын 16. 11 цаг 45 минут

ГОЛОМТОНД АРИУТГАЛ ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЖ ХҮҮХДҮҮДЭЭ АВААРАЙ . ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ ЯАГААД ДУУГАРАХГҮЙ БАЙНАА . ЯАМ ДҮҮРЭН АЖИЛГҮЙ ХҮҮХНҮҮД БАЙДАГ ЮМ БАЙНА ЛЭЭ . ТЭДНИЙГ ЭНЭ АЖИЛД ДАЙЧЛААЧ . ЗАЙСАНД БАЙСАН СҮРЬ EЭГИЙН ЭМНЭЛЭГ ЯАСАН БЭ ? НЭГ ХУЛГАЙЧ НЬ ХУВЬЧЛААД АВЧИРСАН УУ ?

202.9.44.196Зочин   • 5 сарын 18. 20 цаг 37 минут

Монголоос өөр газар бол сайд нь аль хэдийн огцорчихсон.

122.201.23.84Зочин   • 5 сарын 15. 16 цаг 53 минут

naad duurgee zob sugaa

122.201.23.84Зочин   • 5 сарын 15. 16 цаг 57 минут

han uul duureg bish ymuu yun chingeltei duuregt 15 r surguuli garaad irwee

202.179.27.56ИРГЭН   • 5 сарын 15. 12 цаг 43 минут

ЯГ ХААНА БАЙДАГ СУРГУУЛЬ ВЭ? ХҮҮХДҮҮДЭЭ ОЙРХОН ӨНГӨРҮҮЛЖ ТЭР СУРГУУЛИЙН ХҮҮХДҮҮДЭЭС ХОЛУУР БАЙЛГААРАЙ.МӨН НЭГ ГЭРИЙН ХҮҮХДҮҮДЭЭС ӨӨР СУРГУУЛЬД ЯВДАГ БАЙВАЛ МАШ САЙН ШАЛГААРАЙ.

64.119.16.107иргэн   • 5 сарын 14. 17 цаг 39 минут

сүрьетэй сургууль шүү

Шинэ мэдээ

Хонины  ястай махны үнэ 36 төгрөгөөр буурчээ1 цаг 2 минутын өмнөАвстралийн сурагчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийг уриалжээ1 цаг 5 минутын өмнөОХУ-ын хамгийн том худалдааны төв шатжээ1 цаг 10 минутын өмнөХ.Цагаанбаатар шигшээ багт багтсангүй1 цаг 15 минутын өмнө“Lay's” чипсийн савлагааг шинэчилжээ1 цаг 20 минутын өмнөӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Долларын худалдан авалт багассан учир ханш харьцангуй тогтвортой байна1 цаг 25 минутын өмнөТомуу өвчний үед гэрийн орчинд хэрэглэж болох энгийн аргууд1 цаг 30 минутын өмнөГ.Мандахнаран: Бусдын амжилтанд баярлаж сур1 цаг 35 минутын өмнө“Facebook”-ийн ажилтан амиа егүүтгэсэн байж магадгүй1 цаг 40 минутын өмнөЗидан: “Реал Мадрид” Аваргуудын лигийн түвшинд тоглоогүй1 цаг 45 минутын өмнөБүлэг этгээдүүдийг баривчиллаа1 цаг 50 минутын өмнө“Madness” хамтлагийн гитарчин, ая зохиогч Г.Ганг таалал төгсчээ1 цаг 55 минутын өмнөАНУ Саудын Аpаб руу цэpгүүдээ илгээнэ2 цагийн өмнөМалчны хотонд баавгай орж гэрийг нь сүйтгэжээ2 цаг 5 минутын өмнөАНУ-ын нээлттэй тэмцээнд үзүүрлэсэн орос залуу Медведев: Түүхэн дэх Оросын шилдэг гурван теннисчин Кафельников, Сафин, Давыденко.2 цаг 10 минутын өмнөБ.Болортуяа: Тив дэлхий, олимпийн наадамд амжилттай өрсөлдөж шилдэг тамирчин болохын тулд хичээх болно оо2 цаг 15 минутын өмнөДональд Трамп өөр улсын төрийн тэргүүнд амлалт өгсөн гэх мэдээлэл дуулиан тарьж байна2 цаг 20 минутын өмнөМ.Аманбекийн цолны мялаалга наадамд улсын начин Б.Серик түрүүллээ2 цаг 25 минутын өмнөЗэвүүн Барсааг мөн ч олон хүн үзэн ядна...2 цаг 30 минутын өмнөЯпонд 200 гаруй нислэгийг цуцалжээ2 цаг 35 минутын өмнөДеми Мур экс нөхөртэйгээ групп секс хийдэг байжээ2 цаг 40 минутын өмнөНийслэл өнгөрсөн долоо хоногт2 цаг 45 минутын өмнөИнтернэтэд тавигдсан бичлэгийг дуурайх гэж байгаад амиа алджээ2 цаг 50 минутын өмнөЖүдогийн шигшээ багийг хэн хэн  дасгалжуулах вэ2 цаг 55 минутын өмнөБаллистик пуужин тээх чадвартай шумбагч хөлөг онгоцоо усанд тавихаар бэлтгэж байна3 цагийн өмнөТохижилт үйлчилгээний байгууллагуудын “Хот өвөлд бэлэн” тэмцээн боллоо3 цаг 5 минутын өмнөКлэй Томпсон Зазад Rolls-Royce бэлэглэв3 цаг 10 минутын өмнөСайжруулсан шахмал түлшний бөөний болон жижиглэнгийн цэгүүдийн үйл ажиллагааг шалгав3 цаг 15 минутын өмнөЗүрхний шигдээсээс хамгаалах энгийн аргыг хэлжээ3 цаг 20 минутын өмнөТАНИЛЦ: УИХ-ын ирэх долоо хоногт хэлэлцэх асуудал3 цаг 25 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.