5-р сарын 14
14 цаг 09 минут

Д.Цоодол: Эхийн захиас

Ардын Уран Зохиолч Д. Цоодол

Эхийн захиас.

Өдөржин ниссэн шувуу хоногтоо заавал бууна
Өглөө ниссэн үүрэндээ эргэж ирдэг нь жам
Тоотой жилийн хойно нутагтаа чи ирнэ
Тоглож өссөн газраа сайн харж ав
Миний хүү

Хадтай газар мориныхоо туурайг хямгад
Хайргүй эдэлбэл ул чинь сүүлд өвдөнө
Халтай хүнд хэлэх үгээ хямгад
Хамаагүй явбал зүрх чинь хожим өвдөнө
Миний хүү

Тансаг Алтайн нуруунд үүл үдлэн нүүдэг
Тайгын цохионы оройд бүргэд үүрээ засдаг
Талын цагаан дэрсэн дээр эрвээхэй амран нисдэг
Таарах л нэгэн тусаа өрөөлд бас хүргэ
Миний хүү

Хүнээс юм авахдаа хоёр алгаа тосч бай
Солгой гар адилхан горьддог гэлээ
Хүүхдэд юм өгөхдөө адилхан өгч бай
Сайхан сэтгэлээр цөм л гарыг чинь хардаг гэлээ Миний хүү

Уулын даваанд гарах яахав
Уруудан бууна гэж байдаг шүү
Ургах өсч торних яахав
Унах хагдрахын цаг бас байдаг шүү
Миний хүү

Өвс, цэцэгтэй энэ их орчлон дээр
Өргөс, халгай бас бий, үр минь тогтоо
Хатгасан өргөсийг нь тастаж хаяхдаа
Хажуугийн нь өвсийг л бүү зулгаа
Миний хүү

Алдар нэрийн хойноос хүү чамайгаа үдсэнгүй
Агаарын солонгоор ээж нь юугаа хийх юм бэ
Амьтны төлөө элэгдэж сайн үг дуул
Аз заяа гэж өөр юу байх юм бэ
Миний хүү

Уулын буга эврээ тоосонд үл хүргэнэ
Урсгал мөрөн мандалдаа буртаг үл тогтооно
Нэр чинь чамдаа бугын эвэр, мөрний мандал
Нэг насаараа чи ариухан хадгал
Миний хүү

Өчүүхэн цонхны гэрлийг чамлах нь юун
Өөрийн жаалхан ертөнцдөө нар нь ч байдаг юм билүү Өлгий талынхаа горхийг басах юун
Өргөн далай түүгээр дутдаг ч юм билүү
Миний хүү

Аав, ээж нь даваагүй даваа олон даваарай
Амжиж уулзан золгоогүй хүн олон, уулзаарай
Ээлт гэрэл нь хаа хүрнэ, нар тэнд байдаг гэдэг юм Ээж, аав хоёр нь хүүтэйгээ хамт яваа
Миний хүү

Өөд нь шидсэн чулуу эргэж заавал унана
Өөрийг чинь, эсвэл дайсныг чинь ононо
Хэрвээ чи гох дарсан бол сум гарна
Хэний нь ч гэж буу үл ялгана
Миний хүү

Наадмын түрүүч ажнайг цолыг нь дуудаж ахуйд Настай эх нь бэлчээрт цангаж явах вий харж яваарай Улаахан жимсний амтыг матгах мөртлөө нэг нь Ургасан модны нь мөчрийг хугачиж байх вий мэдэж яваарай
Миний хүү

Усан махбодь зөөлхөн, ээж нь мэднэ
Уулын чулуу хатуу, бас мэднэ
Хатуу гээд чулуу усаа элээдэггүй нь сонин
Харин усны өмнө чулуу тэсдэггүй нь үнэн
Миний хүү

Зуун горхи далайг зорин урсаа
Зууртаа зарим нь эцээд үүлэнд очиж нийлээ Үлэмжийн далайд хүрсэн нь илүү биш ээ
Үүл харин далай, горхи хоёуланг нь тэтгээ
Миний хүү

Хол замд уул таарна, бүү сүрд
Хонь хучсан толгод таарна, бүү бард
Тэгш талын уул ч гэж байх
Тэнгэрт тогтсон толгод ч гэж байх
Миний хүү

Урих салхи л байгаасай яваад байна даа гэж үүл хэлжээ
Уруу газар л байгаасай яваад байна даа гэж ус хэлжээ
Хоёр далавч минь л байгаасай яваад байна даа гэж шонхор хэлжээ
Хотол нөхөд минь л байгаасай яваад байна даа гэж хүн хэлжээ
Миний хүү

Халуун сэтгэлээс чамд цэцэг баривал
Хариуд нь чи бас цэцэг барь
Цэцгийн хариуд цэцэг эс барьвал
Цэнэгтэй буунаас сум чам руу ирнэ
Миний хүү

Өдтэй юм шиг хурд ижил дундаа торойно
Өндгөн цагаан сар одод дундаа тормойно
Өнгө ялдам цэцэгс өвсөн дундаа найгана
Өнөр түмний дундаас хүчээ чи олно
Миний хүү

Хөвсийх үүл хувирамхай нүүгээд одох нь хялбархан Хөндийн цэцэгс хувьсамхай, гандаад унах нь амархан Үүл нүүж, цэцэг хагдравч тэнгэр, газар үлдэнэ
Үнэн гэдэг угтаа ийм л юм шүү дээ
Миний хүү

Гариг дэлхийг ивээдэг нараан байг
Гал залгуулаад унтардаг ширхэгхэн шүдэнз яв
Ган халууныг тайлдаг хураан байг
Гачигдахад аминд ордог дусалхан ус яв
Миний хүү

Аадар хур арилахад цэцэг дэлгэрч үлдэнэ
Аянга шуурга өнгөрөхөд үндэс булгарч үлдэнэ Алагхан дэлхийд бас чиний мөр үлдэнэ
Алийг нь чухам үлдээхээ ухаан чинь мэднэ
Миний хүү

Тоонооор гарсан утаа биш чи
Толгой буурал ээждээ эргэн эргэн ир
Тотгоор шагайсан гэгээнд айлын гэр бүрэнхий Тоодгорхон чамайгаа үгүйд аавын нь хоймор ханхай 
Миний хүү

Тавьсан байгаа онохлоор сум гайхамшигтай Тасартлаа хөвчирсөн нум илүү гайхамшигтай Тасархай ирсэн аргамагийн уяачин гайхамшигтай Тамираараа талыг туулсан хүлэг бүүр гайхамшигтай
Миний хүү

Арын бууцны чулуу хүүдээ өгье
Аян холдоо хаяузай, богцондоо авч яв
Аавынхаа нутгийн толгодыг санаж явахыг захья
Алтайг давахаараа мартуузай, зүрхэндээ авч яв
Миний хүү

Чамд ярьсан үлгэр минь одноос олон болсон
Чагнасан үлгэр бүхэн чинь амар сайхан төгссөн
Үлгэрээс олон шүлэг хүү минь чи зохио
Үй олон ухаажвал бас юм бүр сайхан төгсөнө
Миний хүү.

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Мартагдсан “Мода”-ыг “wasabies”-ынхан сэргээв 82019/08/23МЭДЭЭЛЭЛ2 минут 44 секундын өмнөМайли Сайрус сүүлрээгүй гэдгээ мэдэгдэв7 минут 44 секундын өмнөИргэн Б.Болороогийн гомдлыг шуурхай шалгаагүй цагдаа нарт хариуцлага тооцжээ12 минут 44 секундын өмнөАрьсан түрийвч, жийнсэн материал “Apple Card”-ыг гэмтээж болзошгүй17 минут 44 секундын өмнөХар тамхи тээвэрлэж явсан 17-28 насны 7 этгээдийг баривчилжээ22 минут 44 секундын өмнөБүх Африкийн шатрын тэмцээн Касабланкад эхэлжээ27 минут 44 секундын өмнөНийслэл өнгөрсөн долоо хоногт32 минут 44 секундын өмнөБайгалийн үзэсгэлэнт газар "Хяргас нуурын хэцүү хад"37 минут 44 секундын өмнө"Русские Витязи" багийн нисэгчид сөнөөгч онгоцоор үзүүлбэр үзүүлнэ42 минут 44 секундын өмнөЖүдо бөхийн ДАШТ-д өрсөлдөх Гүржийн шигшээ баг47 минут 44 секундын өмнө“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн загвар зураг төсөлд шалгарсан бүтээл52 минут 44 секундын өмнөУрт удаан наслах энгийн аргыг хэлжээ57 минут 44 секундын өмнөМалчид хүссэн үедээ цаг агаарын мэдээлэл авах системийг баталгаажуулав1 цаг 3 минутын өмнөИх Британийн эргийн хамгаалалт 50 дүрвэгчийг аварчээ1 цаг 8 минутын өмнөУИХ-ын чуулган даваа гаригт хуралдаж Үндсэн хуулийг хэлэлцэнэ1 цаг 13 минутын өмнөМария Шарапова “US Open” тэмцээний эхний тойрогт Серена Уильямстай учраа таарчээ1 цаг 18 минутын өмнөХичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын 1-ний Ням гарагт болно1 цаг 23 минутын өмнөЭ.Макрон: Бидний орон гэр шатаж байна1 цаг 28 минутын өмнөГадаадын иргэн, харьяатын газрын даргын урилгаар БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны төлөөлөгчид Монгол Улсад айлчиллаа1 цаг 33 минутын өмнө“Fox News” дэх бэлгийн хүчирхийллийн тухай шинэ киноны трейлер гарчээ1 цаг 38 минутын өмнөЕгипетэд байгаль орчин, соёлын наадмыг зохион байгуулж байна1 цаг 43 минутын өмнөНийслэлийн соёл, урлагийн байгууллагуудын удирдах ажилтны шуурхай хурал боллоо1 цаг 48 минутын өмнөӨнөөдөр 0, 2, 4, 6, 8-аар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно1 цаг 53 минутын өмнөХариуцлагагүй уул уурхайг цэгцэлж, намын бүлгүүд хуралдсан долоо хоног 1 цаг 58 минутын өмнөЭнэ өдрийн зурхай2 цаг 3 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ2 цаг 8 минутын өмнөАрхангай аймагт дахин нэг уурхайг хаалаа8 сар 24. 1:15АНУ-тай нууц хэлэлцээ хийсэн гэж Н.Мадуро мэдэгджээ8 сар 23. 18:00Агаарын бохирдол сэтгэл санааны гүн хямралд орох магадлалыг нэмэгдүүлдэг8 сар 23. 17:55Та сэтгэлзүйн ямар хэв шинжтэй вэ8 сар 23. 17:50
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.