5-р сарын 14
14 цаг 17 минут

“Эрдэнэс-Тавантолгой” ХК "Шилдэг менежмент"-тэй компаниар шалгарлаа

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамт олон "Bloomberg Awards 2018”-ийн "Шилдэг менежмент" номинацийн эзэн болсонтой холбогдуулан Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг компанийн нийт уурхайчин, ажилтнууддаа баяр хүргэлээ.

"Bloomberg Awards 2018”-ийн "Шилдэг менежмент" номинацид "Анд глобал” ХХК, "Эрдэнэс Тавантолгой” ХК, "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нэр дэвшсэнээс "Эрдэнэс Тавантолгой” ХК "Шилдэг менежмент" шагналыг гардсан юм. "Шилдэг менежмент” номинацид нэр дэвшиж өрсөлдсөн "Анд глобал” компани нь дотоодын болон Азийн хөрөнгө оруулагчдаас таван сая ам.долларын хөрөнгө оруулалт татаж, компанийн зах зээлийн үнэлгээ 30.4 сая ам.доллар хүргэсэн байна. Мөн өрсөлдөгч "ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ын хувьд зэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог бөгөөд хүдрийн олборлолт сүүлийн хоёр жилд өсөж, 2018 оны байдлаар 36 сая 600 мянган тонн хүрчээ. Мөн 31.4 сая тонн хүдэр боловсруулдаг болоод байгаа аж.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг энэ үеэр "Дэлхийн 180 гаруй улс оронд эдийн засгийн онцлох үйл явдлыг түргэн шуурхай, үнэн бодитоор хүргэдэг энэ том байгууллагын хамгийн бодитай шалгаруулалтын эзэн болж, амжилтыг амжилтаар бататгаж, дэлхийд танигдсан нь бидний хамтын зүтгэл юм. Манай компани 2016, 2017, 2018 онуудад эдийн засгийн үзүүлэлтээр амжилт гаргасан бөгөөд төр муу менежер биш юм гэдгийг харуулж чадлаа” гэж онцлон хэллээ. Мөн "Татварын Ерөнхий газраас Монгол Улсын Үндсэн хуульд заасан татвар төлөх үүргээ хэрэгжүүлж 2018 онд төрийн алтан санд нийт 391 тэрбум 979 сая төгрөг төвлөрүүлж, татвар төлөлтөөрөө улсад хоёрдугаарт, ААНОТ-ын төлөлт болон хамгийн өндөр ашигтай ажилласан байдлаараа нэгдүгээрт эрэмбэлэгдсэн талархлын батламжийг гардан авлаа. Бидний амжилтад Засгийн газар, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам, Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс өгсөн оновчтой бодлого, дэмжлэг ихээхэн нөлөөлснийг онцолж байна” гээд бүгдэд ажлын амжилт хүслээ.

"Эрдэнэс-Тавантолгой” ХК 2018 онд 1.9 их наяд төгрөгийн борлуулалт хийж, 807 тэрбумын ашигтай ажилласан бөгөөд амжилттай ажиллахад нэгдүгээрт, олборлолт, борлуулалтын төлөвлөгөөг давуулан биелүүлсэн, хоёрдугаарт, үндсэн бүтээгдэхүүн борлуулах бодлогоо өсгөх, тогтвортой байлгах боломж бүрдүүлсэн, гуравдугаарт, менежментийн зөв бодлого баримталсан нь голлон нөлөөлснийг шалгаруулагчид үзсэн байна.

Компани ирэх дөрвөн жилд гарцаа хоёр дахин өсгөж, 70 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөж байна. IPO хийх бэлтгэл ажилтай холбоотойгоор компанийн менежментийг сайжруулах чиглэлээр шат дараалсан ажлууд хийж байгаа юм. Одоогоор нүүрсний нийт нөөцийг 7.4 тэрбум тонн гэж тогтоосон бөгөөд үүний 5.4 тэрбум тонн нь коксжих нүүрс юм.

"Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 2019 онд өнгөрсөн оны амжилтыг бататган үйлдвэрлэлийн төлөвлөгөөг давуулж, бусад дагалдах томоохон төслүүдийг хөдөлгөн ашигтай ажилласнаар цаашдаа 1072 хувьцаа эзэмшигч нэг иргэнд жилд 26800 төгрөг өгөх тухай биш үүнийг 5-10 дахин нэмэгдүүлсэн хэмжээний ногдол ашиг өгдөг компани болох боломжтой юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Д.Баярсайхан: Соробан хүүхдийн оюуныг хөгжүүлдэг дасгал юм38 секундын өмнөВенесуэл Visa, Mastercard картнаас татгалзахаар шийджээ2 минут 31 секундын өмнөКакүрюү М.Ананд аваргын тэвчээр заан барилдсан 10 дахь өдрийн тойм3 минут 51 секундын өмнөБолсон явдал: Бүгдээрээ тэр Монголыг ямар их доромжилж байснаа ойлгов4 минут 16 секундын өмнөЭнэ өдөр дэлхийн түүхэнд7 минут 31 секундын өмнө"Ард түмний зарц" В.Зеленскийгийн зоримог шийдвэрүүд12 минут 31 секундын өмнөЗөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал17 минут 31 секундын өмнөАНУ-ын шахалтад бууж өгөхгүй гэж мэдэгджээ22 минут 31 секундын өмнөНутгийн зарим хэсгээр хур тунадас орно27 минут 31 секундын өмнөТрамп: Ким Жөн Ун цөмийн таван талбайнхаа нэг эсвэл хоёрыг татан буулгахыг хүссэн32 минут 31 секундын өмнө2-4 цаг алхахад л зүрхний шигдээс тусах эрсдэл 54 хувь багасдаг37 минут 31 секундын өмнөМорган Фриман эдлэн газраа зөгийн аж ахуй болгохоор шийджээ42 минут 31 секундын өмнөГэртээ жин хаях шилдэг 10 дасгал47 минут 31 секундын өмнөАжлын хэсгүүдийн хуралдаан болно52 минут 31 секундын өмнөУИХ-ын байнгын хороод өнөөдөр хуралдана57 минут 31 секундын өмнөLIVE: Өдөр тутмын сонины тойм 5 сарын 221 цаг 3 минутын өмнө“Huawei”-гийн бүтээгдэхүүнд “Android”-ыг ашиглахгүй байх хоригийг хойшлуулжээ1 цаг 8 минутын өмнөӨнөөдөр: Сүхбаатар талбайд жолооны эрх сэргээж, автомашин оношилно1 цаг 13 минутын өмнөҮндэсний компаниа хааш нь чирч эхлэв ээ?1 цаг 18 минутын өмнөХууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө1 цаг 23 минутын өмнөМУГТ Э.Содномпилжээ ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ1 цаг 28 минутын өмнө“Mongoloo Kids” брэндийн хүүхдийн загварын шоуны үеэр нүүр царай болох бяцхан модель шалгаруулна1 цаг 33 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 43 минутын өмнөЯпоны томоохон корпораци "KDDI"-н охин компани монголын жижиг компанийг дээрэлхсэн үү1 цаг 48 минутын өмнөАн агнуурын хориотой үед агнасан 2 цагаан зээр, 626 ширхэг загасыг хураан авчээ1 цаг 58 минутын өмнөЗГ: Засгийн газарт чиглэл өгөх тухай Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хэлэлцэж байна1 цаг 58 минутын өмнө"Мобиком" корпорацийг түрээсийн төлбөрөө төлөхийг шаардлаа2 цаг 18 минутын өмнөТодруулга: Шатахууны үнэ 80 төгрөгөөр нэмэгдэж, 1940 төгрөг хүрлээ2 цаг 38 минутын өмнөМонголын сонгодог урлагийн ганц гал голомтыг тойрон "ШУНАЛЫН ШҮЛС" асгарч байна2 цаг 38 минутын өмнөӨнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь2 цаг 58 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.