5-р сарын 15
10 цаг 10 минут

Ерөнхийлөгч Захиргааны Ерөнхий хуульд хориг тавьж магадгүй гэх мэдээллийг ЗГХЭГ-ын дарга баталлаа

Өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Захиргааны Ерөнхий хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэн баталсан. Ингэснээр УИХ-аас чиглэл өгсний дагуу улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй. 2015 онд баталж, 2016 оны 7 дугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн 3.1.7-д зааснаар захиргааны байгууллагын улс төрийн ямарваа нэгэн буруу шийдвэрийн эсрэг иргэд, иргэний нийгмийн төлөөллүүд гомдол гаргаж, Захиргааны хэргийн шүүхээр хянуулдаг байсан зохицуулалтыг ийнхүү өнгөрсөн долоо хоногт өөрчилсөн юм.

Энэ нь Ерөнхийлөгчийн хориг тавьж магадгүй гэсэн мэдээлэл ор үндэслэлгүй мэдээлэл биш, Төрийн ордонд хориг тавигдах асуудал хүчтэй яригдаж байгааг баталсан мэдээлэл болов.

Тэгвэл уг хуульд Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьж магадгүй гэх мэдээллийг өчигдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ баталлаа. Тэрбээр "Захиргааны Ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн баталсан нь нийгэмд эмзэглэл бий болгож байгааг ойлгож байна. Нэг хэсэг хувийн хэвшил хэт туйлширч, Захиргааны хэргийн шүүхээ даваад төрөө хэт сул болгосон асуудал байсан. Үүнийг цэгцлэхийн тулд энэ хуулийг гаргахаас өөр арга байгаагүй. Гэхдээ миний харж байгаагаар энэ хуулинд хориг тавигдаж магадгүй нөхцөл байдал байгаа юм билээ" гэсэн юм. 

Энэ нь Ерөнхийлөгчийн хориг тавьж магадгүй гэсэн мэдээлэл ор үндэслэлгүй биш, Төрийн ордонд хориг тавигдах асуудал хүчтэй яригдаж байгааг баталсан мэдээлэл болов.

Ерөнхийлөгч чуулганы хуралдаантай өдрүүдэд хориг тавьбал 14 хоногийн дотор холбогдох байнгын хороо, чуулганаар хэлэлцэх учиртай. Гишүүдийн 66.6 хувь нь буюу гуравны хоёр нь хүлээж авсан тохиолдолд хоригийг хүлээж авсанд тооцдог. Хэлэлцүүлгийн эдгээр өдрүүдэд УИХ-аас баталсан хууль, шийдвэрийн хэрэгжилт түр түдгэлздэг билээ.

Б.Аз

 

23
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

23 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

112.72.11.111иргэн   • 5 сарын 18. 13 цаг 15 минут

УДШ-ийн шийдвэрийг эцсийн шийдвэр гэдэг Энэ бол буруу ойлголт .Зөвхөн Шүүхийн хүрээнд л эцсийн шийдвэр болохоос бус УИХ, ҮХЦ-ийн дэргэд эцсийн шийдвэр бишээ. Эрдэнэтийн 49 %-ийн асуудлаар УИХ шийдвэр гаргасан Энэ бол эцсийн шийдвэр мөн . УДШ-ийн шийдвэр цуцлагдахыг УДШ өөрөө гаргах ёстой Ер нь Захиргааны ерөнхий хууль гарган гэдгийг огт таашаахгүй байна. Хүний эрхийг маш ихээр зөрчдөг газар бол ЗГ болон Төрийн яамдууд байдаг . Ийм хууль хэрэг байна уу ?????

150.129.141.101Зочин   • 5 сарын 17. 12 цаг 02 минут

ОГЦОРОНО ГЭЭД Л БАЙСАН ОГЦОРОО Ч ТЭГЭЭД .

202.179.26.88АН-ын гишүүн   • 5 сарын 16. 18 цаг 43 минут

Эрдэнэтийн 49 хувийг хулгайгаас хувь хүртсэн этгээд л хориг тавина шумуул Энхболд хувь хүртсэн үү?

202.9.43.83Зочин   • 5 сарын 15. 18 цаг 08 минут

Хүндэт Ерөнхийлөгчөө та офшорыг шийдэхгүй бол огцорно гэж гарч ирсэн,яагаад дуугаа хураачихваа,огцорох гэж байгаа юм уу

202.9.43.3Зочин   • 5 сарын 15. 13 цаг 56 минут

ene owchtei baihaa

202.21.99.226Зочин   • 5 сарын 15. 11 цаг 51 минут

Засгийн газрын шийдвэр хэзээ ч ядарсан хөрөнгөгүй ард олны эсрэг гардаггүй юм. Баячуудад халгаатай шийдвэр их гардаг. Тиймээс асар их баяжсан цөөн хүмүүс л үхтлээ айж байгаа. Магадгүй Ерөнхийлөгч өөрөө ч айж байгаа.

202.131.243.190Зочин   • 5 сарын 15. 13 цаг 49 минут

Harin tehh ene yerunhiilogchiig ih yum hiih huleelt baisan daanch ene heden zaluuchuudad dem bolohoor yu ch hiij haragdahgui baigaa yum daa.

150.129.141.101Зочин   • 5 сарын 15. 11 цаг 46 минут

Энэ хүний үeд Монгол улс сөнөхнээ . Энэ харах царайны юу ч мэдэхгүй байна . Яана даа .

174.50.62.78ЖОНХУУ   • 5 сарын 15. 11 цаг 25 минут

ЖОНХУУ агаа нь Элбэгдоржийг дарамталж байгаад Эрдэнэтийн 20 хувийг авахаар болчихлоо. Би бас амьдралаа бодмоор байна. Энэ хуулийг хүчингүй болгоод өг гэсэн нөхцлийг Элбэгээ маань тавиад байна.

203.91.112.198Зочин   • 5 сарын 15. 11 цаг 13 минут

манай улс ер нь яачихсан улс орон бнаа ерөнхийлөгч нар нь тарвагны анчинч юм шиг сайд нар нь хар захын луйварчин ч юм шиг уих ын гишүүд нь морины хулгайч нар ч юм шиг засаг дарга нар нь шоронгийн хулигаанууд ч юм шиг төрийн албан хаагчид нь алиа салбадай нар ч юм шиг ард олон нь худгийн мэлхийнүүд ч юм шиг

202.9.42.210Бат   • 5 сарын 15. 11 цаг 10 минут

Даанч ухаарахгүй юм даа одоо үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавьж монгол улс төртөй болмоор байна үндэсний хөрөнгөтөн төрүүлэх завсарын үеэсээ гармаараа бүх хүн баяжиддаггүй бурхнаас заяасан төөргөөрөө л амьдардаг юм л даа

202.21.127.170dada   • 5 сарын 15. 10 цаг 22 минут

Эрдэнэтийн 49 хувь чинь аль эрт шийдэгдэж төрд очсон одоо энэ талаар маргаан байхгүй. Харин энэ 49 хувиар айлгаж пиардаж нийт иргэдийнхээ шүүхэд хандах эрхийг хурааж төрийн том өмчийн хувьчлал, уул уурхайн лиценз, байгалийн баялгийн хуваарилалтад ямар ч хяналтгүй дураар дургих гэсэн хууль баталсныг мэдээгүй хэрэг үү. Мэдээгүй бол удахгүй танд өөрт чинь мэдрэгдээд ирэхээр ямар дарангуйлал Нямдорж Хүрэлсүх хоёр тогтоосныг ясан биеэрээ мэдрэх байлгүй дээ.

203.217.139.225Зочин   • 5 сарын 15. 10 цаг 22 минут

xoriglono tsaazalna shorond hiine huraana nuraana...ene xvnees uur vg garaw uu yag yu hiiw????

64.119.20.80хүн   • 5 сарын 15. 9 цаг 51 минут

Яаж ч дур зоргоороо аашилж болох төртэй болохыг хүзсээд байгаа хүмүүс энэ дор бичиж байгаа юм уу нэг өдөр л өөр дээр чинь төрийн хүнд гар няц дарах үед уйлж майлаад ч нэмэргүй болно шүү дээ Ерөнхийлөгч Ухаалаг Шийдвэр гаргах юм бол түүнд Хөшөө барьсан ч болно. Үүнийг ойлгохгүй бол өөрөө бусдын амаар амидрагч БООТ гэсэн үг

202.9.42.83Зочин   • 5 сарын 15. 9 цаг 45 минут

Арай Хориг тавьж тэнэгтэхгүй юм биз дээ. Хориг тавьбал нөгөө шударга ёс, Эрдэнэтийн луйвар энэ тэр гээд бсан нь бүгд худлаа болно ш дээ.

66.181.161.92иргэн   • 5 сарын 15. 9 цаг 38 минут

хориг тавиж магадгүй гэнэ .ернхлгч гэдэг чини ернхийдээ ернхий л бдлаар яваад бдг нэг үгээр бол бөөрөнхийлдөг л хүн юм даа

202.21.99.226Зочин   • 5 сарын 15. 9 цаг 18 минут

Засгийн газар ард олны дийлэнхийн эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргахлаар нөгөө лиценз эзэмшигч заргалдаж шүүх дээр очоод нөгөө баячуудын талд шийдвэр гараад байгаа учир өөр яах юм бэ.

66.181.191.71Зочин   • 5 сарын 15. 9 цаг 26 минут

Хахууль авдаг,мөнгөтэй газар үйлчилдэг шүүгч нараасаа Шүүх,Ерөнхийлөгч салахгүй энэ хэвээрээ байж байг гэсэнтэй адилхан уу? Хахууль авсан нэр зүүсэн шүүгчээс салчихвал энэ хууль өөрөө хэрэггүй болно биз.

202.21.99.226Зочин   • 5 сарын 15. 9 цаг 14 минут

Ерөнхийлөгч хориг тавьбал газрын баялагийг тэгш хуваарилахын эсрэг байна гэсэн үг. УИХ арга ядаад ЗГ-аа дэмжихын тулд энэ хуулийг гаргасан гэж ойлгож байна.

202.21.99.226Зочин   • 5 сарын 15. 9 цаг 11 минут

Зөвхөн Эрдэнэтийн 49 биш өөр олон газрын баялаг хувьд очсон байгаа. Үүнийг Засгийн газар буцааж авах ганц арга Засгийн газрын гаргасан шийдвэрийг шүүх хүчингүй болгодогыг болиулах нь энэ цаг үед хамгийн зөв. Цаашдаа бол энэ ажил дууссаны дараа өөрчлөлт оруулах хэрэгтэй.

202.21.127.170irgen   • 5 сарын 15. 8 цаг 46 минут

Эрдэнэтийн 49 өөр далайлгаж иргэдийнхээ шүүхэд хандах эрхийг хурааж Засгийн газрын өмч хувьчлал, уул уурхайн лиценз олголт гол усыг бохирдуулах асуудал түүнчлэн батлан хамгаалах аюулгүйн байдал зэрэг салбарт Засгийн газрын бүрэн дарангуйлал тогтоох хууль баталсан байна. Ийм хуульд Еө хориг тавихгүй бол ард түмний итгэлийг алдах л байх даа. Учир нь хор уршиг нь удахгүй илрээд явчих тул.

202.131.236.138Зочин   • 5 сарын 15. 8 цаг 34 минут

battulga TDB-tei hamaaraltai sahal erdenebilegtei holbootoi ni il bolj bna dag

103.26.194.197zochin   • 5 сарын 15. 8 цаг 25 минут

Iimerhuu huuli batlah ni mongoliin ardchilald mash ih hortoi ene ni shudarga esiig zurchij bn horig tavih ni zuv ih hurliin gishuud harj uzeh heregtei ta nar bugdeeree munhiin ih hurliin gishuud baihgui yavaandaa hor holbogdliig ni medreed ehleh bolno

Шинэ мэдээ

Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь8 цаг 45 минутын өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ8 цаг 55 минутын өмнөШуурхай: Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих эсэх асуудлыг түр хойшлууллаа9 цаг 4 минутын өмнөШ.Абэ БНАСАУ-ын удирдагчтай уулзах бодолтой байгааг дэмжиж байна9 цаг 5 минутын өмнөНефтийн олборлолтын асуудлыг зургадугаар сарын эцсээр шийдвэрлэнэ9 цаг 10 минутын өмнө16,000 тн ган төмрийг 16 секундэд нураав9 цаг 15 минутын өмнөШуурхай: Д.Эрдэнэбилэгийг 14 хоног цагдан хорих хүсэлт хүргүүлжээ9 цаг 15 минутын өмнөФото: Хэрэв тэд сахалтай байсан бол ...9 цаг 20 минутын өмнөГайхалтай ур чадвар9 цаг 25 минутын өмнө20-30 насандаа чинээлэг, хөрөнгөтэй болох алхам9 цаг 30 минутын өмнөГутал үйлдвэрлэгч компаниуд Трампт захидал илгээжээ9 цаг 35 минутын өмнөХааяа дусал ч гэсэн нулимс дуслуулж бай9 цаг 40 минутын өмнөЭмэгтэй хүн бүр үүнийг хүсдэг9 цаг 45 минутын өмнөАмазоны омог түүхэн ялалт байгуулж, ойгоо авч үлджээ9 цаг 50 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №116 The Rolling Stones, ‘Honky Tonk Women’9 цаг 55 минутын өмнөТавдугаар сарын 31 хүртэл дараах газруудад халуун ус хязгаарлана10 цагийн өмнөЯпоны эзэн хаан цагаан будаа тарих анхны ёслолдоо оролцжээ5 сар 21. 17:00ЦУВРАЛ 8: Монгол орны үзэсгэлэнт 100 байршил5 сар 21. 16:55Агаарын цахилгаан такси анхны нислэгээ хийв5 сар 21. 16:50Зөрчил гаргасан малчин мал бүхий иргэдийг 30000 төгрөгөөр торгоно5 сар 21. 16:45Азийн Обама улиран сонгогдож, аюулгүй байдлыг хамгаалах 32,000 цэргийг тараан байршуулав5 сар 21. 16:40NBA-ын шилдэг 5 (19-05-20)5 сар 21. 16:35ЗУУН НАСТ хормын төдийд арьс ЦАЙРУУЛДАГ5 сар 21. 16:30Өөрсдийгөө Монголын №1 гэх хоёрыг Gee хүлээн зөвшөөрөв үү...5 сар 21. 16:25Пеп Гвардиолла: Би Манчестер Ситиг орхих бодолгүй5 сар 21. 16:20АНУ-ын хориг “Huawei”-гийн эрэлт ихтэй бүтээгдэхүүнүүдэд нөлөөлөхгүй5 сар 21. 16:15Д. Дагвадорж Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд түрүүлжээ5 сар 21. 16:14Швед улсад дэлхийд анх удаа автомат жолоодлоготой ачааны автомашин тээвэрт явж эхэллээ5 сар 21. 16:10Ийм бяцхан фэнүүдтэй Gee үг, үйлдэлдээ анхаараарай...5 сар 21. 16:05Иран улс өөрийгөө хамгаалах бэлтгэлээ бүрэн хийгээд байна гэв5 сар 21. 16:02
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.