5-р сарын 15
13 цаг 10 минут

“АЛСЫГ ХАРЪЯ, ОРГАНИКИЙГ СОНГОЁ” сарын ажил зохион байгуулна

Байгаль цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан зөвхөн Монголд ч биш дэлхий нийтэд га-аас авах ургацын хэмжээ багасч, гадаргын болон гүний ус хомсдон, хөрсний үржил шим муудаж, цөлжилт явагдаж байна. Хотжилт нэмэгдэн, хүн амын тоо өсч, аливаа улсын хүнсний баталгаат байдлыг хангах нь хүнсний нөөцийн хязгаарлагдмал нөхцөлд улам хүнд болж байна. Иймд дэлхийн улс орны Засгийн газруудын 2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөлтөд органик үйлдвэрлэл  маш чухал байр суурь эзэлж байна. Европын улс орнууд Хөдөө аж ахуйн бодлогоо органик үйлдвэрлэлийн зарчимтай нийцүүлэн үндсээр нь шинэчлэхээр ажиллаж байгаа юм. Тухайлбал ХБНГУ-ын ХАА-н Сайд Клокнер 2030 он гэхэд хөдөө аж ахуйн эдэлбэр газрынхаа 20%-ийг органик технологид нэвтрүүлэхээр зорилт тавьсан байна.

2017 оны эхний байдлаар дэлхийн 87 улсад органик хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг зохицуулсан хууль эрх зүйн орчин бүрдсэн бөгөөд дэлхийн 179 улсын 2.4 сая фермер, үйлдвэрлэгчид нийт 50,9 сая га талбайд органик үйлдвэрлэл эрхэлж, 81.6 их наяд америк долларын бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд нийлүүлж байна. Нэг хүнд ногдох органик бүтээгдэхүүний хэрэглээ жилд 11.1  доллар байгаа нь 1999 онтой харьцуулахад 4.4 дахин өссөн байна

Дээрх дотоод болон гадаад нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн Монгол Улсын Их хурал, Засгийн газраас “Органик хүнсний тухай” хуулийг 2016 оны 4 сард, мөн 2018 онд Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн Сайдын А-09, А-180 тушаалаар нийт  4 журам, 1 аргачлал, 1 жагсаалтыг тус тус баталсан. Мөн Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “...Органик хүнсний үйлдвэрлэлийн эрх зүйн орчинг бүрдүүлж, энэ салбарыг хөгжүүлэх санхүү, хөрөнгө оруулалт, татварын бодлогыг хэрэгжүүлнэ...” гэсэн томоохон зорилтыг тавьсан нь органик хөгжлийн концепцыг Монгол улсад хэрэгжүүлж эхлэхэд  чухал түлхэц болж байна.  

Хэдийгээр органик хүнс үйлдвэрлэх эрх зүйн орчин бүрдсэн боловч бидний өмнө дараах хүндрэлүүд байна. Тухайлбал малчид, тариаланчид маань органик арга, зарчмын талаар, мэдлэг мэдээлэл хомс, тэдэнд зөвлөн туслах үйлчилгээ хүрэхгүй байна, хэрэглэгчдийн органик хүнсний талаарх мэдлэг дутмаг, “Органик” гэсэн үгийн маркетингийн үнэ цэнийг ашиглан, баталгаажилт хийгээгүй бүтээгдэхүүний шошгод “органик”, “байгалийн гаралтай цэвэр”, “байгалийн гаралтай” гэсэн мэдэгдлийг хийж, хэрэглэгчдийг төөрөгдүүлэн, хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал газар авсан байна. Мөн баталгаажуулалтын байгууллага төлөвшиж, бий болоогүй учраас өнөөдрийн байдлаар нэг ч дотоодын бүтээгдэхүүнийг баталгаажуулж, ХХААХҮЯ бүртгэн, зах зээлд нийлүүлээгүй байна. Эдгээр хүндрэл бэрхшээлийг давж туулахад “Алсыг харъя Органикийг сонгоё” сарын ажил ихээхэн түлхэц болно гэж үзэж, энэхүү ажлын нээлтийг ХХААХҮЯ- нд өнөөдөр хийсэн  юм.  Нээлтэд ХХААХҮЯ-ны ХҮБХЗГ-ын дарга Т.Гантогтох, МХЕГ-ын Үйлдвэрлэл, үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга Т.Түмэнжаргал, НХААГ-ын Хүнсний үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Р.Ундармаа, ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам, ХАА-н Ирээдүй Виртуал Тинк Танк байгууллагын Судлаач Кевин Галлагхер, ХААИС –ийн Агроэкологийн сургуулийн профессор багш Д.Ундармаа нар оролцов.

“Алсыг харъя Органикийг сонгоё” сарын ажлыг 2 үндсэн чиглэлээр зохион байгуулна.

Нэгдүгээрт  сургалт сурталчилгааны ажлууд хийгдэнэ:

-органик хүнсний талаар ерөнхий ойлголт, ашиг тус, мөн буруу шошголсон хуурамч органик, байгалийн цэвэр, байгалийн гаралтай цэвэр гэсэн мэдэгдлийг ашигласан бараа бүтээгдэхүүнийг нийтийн хэрэгцээнд нийлүүлсэн тохиолдолд Зөрчлийн болон холбогдох хуулийн дагуу авах арга хэмжээний талаар үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд мэдээлэл өгч, сурталчлах,

-“Органик хүнс, тэдгээрийн үйлдвэрлэлд тавигдах шаардлагууд, органик хүнсний салбарын эрх зүй, хамтын болон хөндлөнгийн баталгаажуулалт” сэдвээр 8-10  удаагийн сургалт зохион байгуулах, гадаадын экспертийг урьж ажиллуулах

 
 
 

Хоёрдугаарт Органик хүнсний тухай хуулийн дагуу  баталгаажуулалт хийлгээгүй, бүртгэлгүй хүнсний шошгод монгол болон гадаад хэлээр “органик”, “байгалийн цэвэр”, “байгалийн гаралтай цэвэр” гэсэн үг, органик болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээ хэрэглэсэн хуурамч бүтээгдэхүүнийг нийтийн хэрэгцээнд нийлүүлэхээс урьдчилан сэргийлэх, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, тандалт судалгаа хийнэ.

Энэхүү тандалт  судалгааг орон даяар удирдамжид тусгагдсан 20 орчим сүлжээ дэлгүүр, томоохон хүнс импортлогчид, хөдөө орон нутгийн худалдаа  үйлчилгээний газруудыг хамруулан ХХААХҮЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын холбогдох байцаагч, мэргэжилтнүүд 5 өдрийн хугацаанд хийж гүйцэтгэн, дүнг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах юм. Тандалт судалгааг   2019 оны 05 дугаар сарын 20-24-ны өдрүүдэд хийж гүйцэтгэнэ.

Тандалт судалгааны маягт, тандалт судалгааны асуумжийг дээрх 4 байгууллагын удирдлага хамтран баталсан.

Тандалт судалгааны явцад илэрсэн зөрчил, дутагдлыг фото зургаар баримтжуулан, органик хүнсний баталгаажуулалт, бүртгэл, тэмдэг, тэмдэглэгээ, шошго, нийтийн хэрэгцээнд худалдаалах тухай зөвлөгөө, зөвлөмж өгч, дүнг шалгасан аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагад урьдчилсан байдлаар танилцуулан, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар  хугацаатай  үүрэг даалгавар өгнө. Тандалт судалгааг гүйцэтгэсэн төрийн байгууллагууд  нь өөрсдийн байгууллага нэгжийн үйл ажиллагааны цаашдын чиглэлд тандалт судалгааны үр дүнг  иргэд, хэрэглэгчдэд мэдээлэх, органик хүнсний талаар  соён гэгээрүүлэх, мэдлэг олгох, зөвлөмж зөвлөгөө өгөх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг тусгаж, хэрэгжүүлж ажиллах юм.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

НӨАТ: 50 сая төгрөгийн нэг, 10 сая төгрөгийн хоёр азтан тодорлоо3 цаг 42 минутын өмнөШуурхай: Лүн сумын чиглэлийн замын хязгаарлалтыг маргааш хүртэл сунгалаа6 цаг 46 минутын өмнөОБЕГ: Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна6 цаг 56 минутын өмнөҮерт дөрвөн настай хүүхэд урсаж амиа алдлаа6 цаг 57 минутын өмнөСөүл, Хонгконг, Пусан, Токио, Москва, Берлин чиглэлийн нислэгүүд хойшлогдлоо6 цаг 58 минутын өмнөШинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлэхийн тулд энэ амралтын өдрүүдэд юу хийх вэ?8 цаг 35 минутын өмнөЯпон Улсын Гадаад хэргийн сайд Коно Таро манай улсад айлчилж байна8 цаг 49 минутын өмнөҮер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна8 цаг 50 минутын өмнөВладимир Путин Ши Жинпиний төрсөн өдрөөр орос зайрмаг бэлэглэжээ9 цаг 5 минутын өмнөМодны ур, модны тайрдасаар эко тавилга хийх санаанууд9 цаг 35 минутын өмнө60 гарсан хүмүүсийн танд өгөх зөвлөгөө9 цаг 50 минутын өмнөТэнгэнцэртэй иргэд ажлын байр бий болгожээ6 сар 16. 13:30Үхсэн бугын ходоодноос 4 кг гялгар уут гарчээ6 сар 16. 13:00Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай анхааруулга гаргажээ6 сар 16. 12:45Хөтлөгч П.Анужин дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авчээ6 сар 16. 12:30Дэлхийн хамгийн баян улс6 сар 16. 12:00Женнифер Лоуренс найз охиддоо гомджээ6 сар 16. 11:45Тамхины тахал гэж юу вэ6 сар 16. 11:30ЭЕШ маргааш эхэлнэ6 сар 16. 11:00Өнөөдрийн зурхай6 сар 16. 10:30Цаг агаарын мэдээ6 сар 16. 10:00Шуурхай: Сөүл, Бээжин чиглэлийн нислэгүүд саатлаа6 сар 16. 0:18Шуурхай: Нийслэлээс гарсан тээврийн хэрэгслүүдийг буцааж байна6 сар 15. 23:04Өршөөл байх ёсгүй6 сар 15. 14:4062-той өвөө онгоцны үйлчлэгч болов6 сар 15. 14:30MedicalXpress: Түргэн хоол тархийг эрт хөгшрүүлдэг6 сар 15. 14:00Моносын ЭКО цайн дээр “Байгалийн цэвэр” гэсэн тэмдэглэгээг хууль зөрчиж байршуулжээ6 сар 15. 13:30"ХААНЫ ЭРЭЛД" дэлхийн 37 орны шилдгүүд оролцож байна6 сар 15. 13:30СЭЛЭНГЭ: Монголын анхны ШИЛЭН ГҮҮРИЙГ барьж эхэллээ6 сар 15. 13:00ШХАБ-ын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан өндөрлөлөө6 сар 15. 12:39
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.