5-р сарын 15
13 цаг 15 минут

М.Ариунтулга: Л.Наранбаатар надаас зээлээр авсан компаниа 1.4 сая ам.доллараар зарчихаад надад мөнгө өгөлгүй 7 жил боллоо

 Эдийн засагч гэх Л.Наранбаатар худалдаж авсан компанийнхаа мөнгийг өгөлгүй 7 жил болсон талаар иргэн Т.Ариунтулга манай сайтад хандлаа. Түүнээс болсон явдлыг тодрууллаа.

-Та ямар учраас манай сайтад хандах болов. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-2012 оны зургадугаар сард “Гложекс” ХХК-ийн захирал, эдийн засаг Л.Наранбаатар надаас тусгай зөвшөөрөлтэй хоёр компанийг маань худалдаж өгнө гээд зээлийн гэрээ хийгээд авсан. Тухайн үедээ надад цөөхөн хэдэн төгрөг өгөөд үлдсэн мөнгөө өгөлгүй 7 жил болж байна. Гэтэл зарж өгнө гэсэн компаниа Америкийн хөрөнгө оруулалттай “AHG metals group” ХХК-д 1.4 сая доллараар зарчихсан байгаа юм. Тэгсэн хэрнээ надад өгөх ёстой мөнгөө өгөөгүй.

-Энэ асуудлаар хуулийн байгууллагад хандаагүй юм уу?

-Хандсан. Гэтэл энэ сарын 13-ний өдөр БГД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаачихсан. Мөрдөн байцаалтад буцаасан үндэслэл нь тусгай зөвшөөрлийн талаар тодруулах шаардлагатай байна гэсэн. Би үүнийг хардахдаа хууль хяналтын байгууллага хөөн хэлэлцэх хугацаагаа дуусгахын тулд зориудаар мөрдөн байцаалтад буцааж байна гэж үзэж байгаа. Цагдаа нь нотлоод, прокурор нь шүүхэд шилжүүлээд байхад аль хэдийнэ гадны компанид зарчихсан тусгай зөвшөөрөл нь энэ хэрэгт хамаагүй.

Үүнийг би их гайхсан. Тэгээд шүүхээр оруулахгүй гэж ингэж байна гэж бодож байна.

-Та зээлийн гэрээгээр компаниа өгсөн юм байна. Тиймүү?

-Тийм. Зээлийн гэрээгээр өгсөн. Тэр үед надад хоёр автомашин өгсөн. Хоёр автомашин шүүх цагдаа дээр очихоороо л өгсөн гээд байгаа боловч одоо хүртэл нэг машин нь надад байдаггүй. Миний нэр дээр шилжүүлж өгөөгүй. 

Саяхан Сүхбаатар дүүргийн шүүхэд тэр машинаа авна гэж хүсэлт гаргасан байсан. Энэ хэрэг Иргэний хэргийн шүүхээр ороод гэрээ хийж энэ хүнд өгчихөөд эргэж машинаа авна гэж юу яриад байгаа юм бэ гэж Давж заалдах шатны шүүхэд очоод эргэж миний талд шийдэгдсэн. Ингээд залилан хийгээд явж байгаа тодорхой үйлдэл байхад л байхгүй зүйлийнх нь тусгай зөвшөөрлийг эргэж судлахаар мөрдөн байцаалтад буцаадаг нь ямар ч утга авцалдаагүй.

-Жаахан юм өгөөд л компани зарсан хэрнээ мөнгийг минь өгөөгүй гэж байна. Тэр жаахан юм нь хоёр машин юм уу. Энэ хугацаанд нэг ч төгрөг өгөөгүй юм уу?

-Өгсөн. 2012-2013 онд нийтдээ 400-аад сая төгрөг өгсөн. Тэрнээс хойш 6 жил хөөцөлдөж хууль цагдаагийн байгууллагаар гүйж байна. Мөнгөтэй хүмүүс дийлддэггүй юм байна.

-Одоо хэдэн төгрөг нэхэмжлээд байгаа вэ?

-Нийтдээ 1.3 тэрбум төгрөг нэхэмжлээд байгаа.

-Л.Наранбаатар гэдэг хүнтэй биечлэн уулзаж үзсэн үү. Яагаад мөнгийг тань өгөхгүй байгаа шалтгаанаа хэлсэн үү?

-Үгүй. Уулзаагүй. Би чамд мөнгийг чинь өгөхгүй гэдэг. Өгөхгүй гэх энэ үйлдлийг нь шалгуулах гээд жил гаруй гүйгээд дийлэхгүй байна. Би 2017 оны 12 сараас эхлээд жил гаруй хугацаанд шалгаж явсаар шүүх дээр ирэхэд шүүх нь тусгай зөвшөөрлийн талаар тодруулна гээд мөрдөн байцаалтын шатанд буцаачихлаа. Үүнийг л би маш их гайхаж байна. Энэ талаарх бүх баримт нотолгоо хавтаст хэрэгт байгаа.  Үйлдэл нь намайг залилсан болохоос гадны компанид  зарсан компанийн тусгай зөвшөөрлийг судлана гэхээр авцалдахгүй байна.

Шүүх цагдаа бүх зүйлийг хүлээсэн боловч ийм байдалтай байна. Үүнийг би 7 жил дугаралгүй хүлээсэн. Эцэст нь би шүүхийн шийдвэрийг гайхсандаа өнөөдөр танайд хандаж байна.

Х.Соёл

 

 

 

21
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

21 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.229.123.19Зочин   • 5 сарын 17. 19 цаг 17 минут

Tegeed 7n jil huleej huleej gent odoo shuuhdeed bgaa muu

202.126.89.47Mandakhbayar   • 5 сарын 16. 6 цаг 53 минут

Ariuntulga huurhiiduu taliigaach ahiihaa neriig bodoh heregtei. Yaaj litsenz avsan talaar shalgah heregtei.

178.85.140.24Зочин   • 5 сарын 16. 2 цаг 34 минут

Muu.lalruudiig.hardaa.tsainii.mongo.shig.helj.baigaag.n.Teghed.tal.talh.zeeleer.avaad.yavj.baigaa. ard.tumnee.boddoo.al.alniig.n.burhan.harj.baigaa.

202.126.89.101Зочин   • 5 сарын 15. 22 цаг 36 минут

Ганц сайн зүйл хийж байгаа хүнээ ингэж харлуулах гэждээ

64.119.23.219Зочин   • 5 сарын 15. 21 цаг 34 минут

Nogdol ashig gej hudlaa showdaad ih hurald suuh sanaatai. Hunii company g zaraad mungiig ni uguugui luivardsan yum bna l daa. Iimerhuu shudarga dur esgesen baliar amitdyg demjij bolohgui shuu!!!!

66.181.178.182Зочин   • 5 сарын 15. 20 цаг 40 минут

Сайхан луйварчин гар байсан юм бий

64.119.17.114Зочин   • 5 сарын 15. 21 цаг 35 минут

та нар нээрэн юманд мөн ч амархан итгэх юмаа

66.181.180.20Зочин   • 5 сарын 15. 19 цаг 28 минут

ene harvas baliar luivarchin .

202.126.89.109irgen   • 5 сарын 15. 18 цаг 41 минут

oimschin oimsooroo l baih uym daa. uyn gishuun be. Hun lauvardchaad, yaj ard tumen gej yarij chadaj bn aa

66.181.161.11Уншигч   • 5 сарын 15. 18 цаг 26 минут

Энэ Наранбаатар сонгуульд гарах санаатай болоод л ойрд баахан сошиалаар олон юм ярьж гүйгээд байсан байх нь !!! Хаха чам шиг луйварчинг төрд гаргалаа юү ?!

202.9.42.89ard tumnii elch   • 5 сарын 15. 17 цаг 07 минут

uu iim amitan bsan yumuu,shudrag zaluu demjnee gej bodoj baisiin za za tegvel unguruu,z enhboldiin unen yum bn.yaaj ovoo ert helevee chi,tegegui bol bid medehgui barag gishuun bolgoh bailaa shde ,odoo oilgloo bid fb eer unen turhiine zarlaad ugnuu,tiim bha oird zuragtaar garaal neeh shudrag tsarailaad bsan yum kkk muu gulug odoo unguruu iim l baliar amitad honinii aris numruud yabaad bga yum shde,bid sn oilgloo chamd bayrlalaaaaaaaaa

103.212.117.200Монгол   • 5 сарын 15. 16 цаг 54 минут

Сдакууд монголын газар нутаг, ард түмний өмчийг зарж баяжацгаана. Тэгээд минийх бага чинийх их байна гээд булаалдана Бүгд үхэж далд орвол таарна. Биенээ алцгаагаад

202.179.24.115Зочин   • 5 сарын 15. 16 цаг 48 минут

өө наад нөхөр чинь хэдэн ах дүү нараа тэр хөдөө тосгоноос татаж авчраад бүгдийг нь хотоор том том хороололд үнэтэй байр хаусуудад оруулчихаад гадаад тавилгаар гоёод ажил ч хийдэггүй тансаг амьдардаг гарууд байдгийн,ард түмний зовлонгоор зоолж явдаг тийрэн шив дээ

202.126.89.188zochin   • 5 сарын 15. 16 цаг 45 минут

ih hurald sanaarhagch zalilangiin hun

202.126.89.188zochin   • 5 сарын 15. 16 цаг 44 минут

ene hun chin uuriinhuu asuudliig shiidej chadahgui baij uaj bidnii asuudliig shiidne gej tsagaan tsamts umsuud nudnii shil zuugeed yavdag bn ve luivarchin yum bish uu

202.179.31.58Зочин   • 5 сарын 15. 16 цаг 30 минут

энэ зарга нэхээд байгаа нөхөр тодорхой баримт ярихгүй байна даа. Бас амандаа орсон дүнгээ нэхээд л яваад байгаа юм уу даа. Тэгж л харагдаж байна

112.72.8.90санаа   • 5 сарын 15. 15 цаг 30 минут

Энэ Наранбаатар гэдэг нөхөр хувьцаа авна Төмөр зам бариулахгүй гэсэн шоу хийгээд л явж байгаа луйвар луйврараараа газрын доорхи баялагын байдал яг л ийм. бүгд шүүхдэлцээстэй ганц төгрөг төлөөгүй хэрнээ тэднийх минийх болчих дог гайхалтай бараг 2900000 иргэнд ямар хүотээлгүй байгалын баялагтай. Цэгцэлнэ л гэж байгаа хэзээ юм бүү мэд гэхдээ ард түмэн өөрөө цэгцлэх байхдаа

202.131.243.190өөаө   • 5 сарын 15. 15 цаг 28 минут

ямар учиртай болохоороо тийм их мөнгө зээлдэг байнаа, ямар компани болохоороо 1,4 сая долларын үнэ хүрдэг байнаа, энд ноотой ноцтой юмнууд байгаа юм биш үү

203.91.112.133Зочин   • 5 сарын 15. 13 цаг 52 минут

өөрөө тэгж үнэ хүргэж зарж чадах байсан юм болов уу даа

202.126.89.66Зочин   • 5 сарын 15. 13 цаг 39 минут

энэ балай нар монголыг маань зараад дууслаа.

207.244.89.106мангарт   • 5 сарын 15. 13 цаг 30 минут

шуналтаж их мөнгө олж авах гэж зарчихаа биз хоёр хүний хоорондын асуудалаа шүүх цагдаагаараа яваад дуусгаач ээ стресс бухимдалтай үед сонин сайтад хандаж хүмүүсийг бухимдуулаад байх юм. ямар ч гоё эерэг сайхан мэдээлэл байхгүй дандаа үхсэн алсан хулихдсан хулхидуулсан мэдээ унших юм.

Шинэ мэдээ

Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь8 цаг 20 минутын өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ8 цаг 30 минутын өмнөШуурхай: Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих эсэх асуудлыг түр хойшлууллаа8 цаг 39 минутын өмнөШ.Абэ БНАСАУ-ын удирдагчтай уулзах бодолтой байгааг дэмжиж байна8 цаг 40 минутын өмнөНефтийн олборлолтын асуудлыг зургадугаар сарын эцсээр шийдвэрлэнэ8 цаг 45 минутын өмнө16,000 тн ган төмрийг 16 секундэд нураав8 цаг 50 минутын өмнөШуурхай: Д.Эрдэнэбилэгийг 14 хоног цагдан хорих хүсэлт хүргүүлжээ8 цаг 50 минутын өмнөФото: Хэрэв тэд сахалтай байсан бол ...8 цаг 55 минутын өмнөГайхалтай ур чадвар9 цагийн өмнө20-30 насандаа чинээлэг, хөрөнгөтэй болох алхам9 цаг 5 минутын өмнөГутал үйлдвэрлэгч компаниуд Трампт захидал илгээжээ9 цаг 10 минутын өмнөХааяа дусал ч гэсэн нулимс дуслуулж бай9 цаг 15 минутын өмнөЭмэгтэй хүн бүр үүнийг хүсдэг9 цаг 20 минутын өмнөАмазоны омог түүхэн ялалт байгуулж, ойгоо авч үлджээ9 цаг 25 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №116 The Rolling Stones, ‘Honky Tonk Women’9 цаг 30 минутын өмнөТавдугаар сарын 31 хүртэл дараах газруудад халуун ус хязгаарлана9 цаг 35 минутын өмнөЯпоны эзэн хаан цагаан будаа тарих анхны ёслолдоо оролцжээ9 цаг 40 минутын өмнөЦУВРАЛ 8: Монгол орны үзэсгэлэнт 100 байршил9 цаг 45 минутын өмнөАгаарын цахилгаан такси анхны нислэгээ хийв9 цаг 50 минутын өмнөЗөрчил гаргасан малчин мал бүхий иргэдийг 30000 төгрөгөөр торгоно9 цаг 55 минутын өмнөАзийн Обама улиран сонгогдож, аюулгүй байдлыг хамгаалах 32,000 цэргийг тараан байршуулав10 цагийн өмнөNBA-ын шилдэг 5 (19-05-20)5 сар 21. 16:35ЗУУН НАСТ хормын төдийд арьс ЦАЙРУУЛДАГ5 сар 21. 16:30Өөрсдийгөө Монголын №1 гэх хоёрыг Gee хүлээн зөвшөөрөв үү...5 сар 21. 16:25Пеп Гвардиолла: Би Манчестер Ситиг орхих бодолгүй5 сар 21. 16:20АНУ-ын хориг “Huawei”-гийн эрэлт ихтэй бүтээгдэхүүнүүдэд нөлөөлөхгүй5 сар 21. 16:15Д. Дагвадорж Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд түрүүлжээ5 сар 21. 16:14Швед улсад дэлхийд анх удаа автомат жолоодлоготой ачааны автомашин тээвэрт явж эхэллээ5 сар 21. 16:10Ийм бяцхан фэнүүдтэй Gee үг, үйлдэлдээ анхаараарай...5 сар 21. 16:05Иран улс өөрийгөө хамгаалах бэлтгэлээ бүрэн хийгээд байна гэв5 сар 21. 16:02
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.