5-р сарын 15
13 цаг 50 минут

Шинэ төгсөгч та ажилд орох "Тоглоомын дүрмийг" өөрөө зохионо

- Ажлын туршлага VS Шинэхэн төгсөгч –

Бизнесийн ертөнц хурдтай хувьсаж, өсөлттэй зах зээл мэргэжлийн тоглогчоо үгүйлж байна. Шинэ ажлын байран дахь милениалуудын өрсөлдөөн суларч, “Y generation”  (20-35 насныхан) хөдөлмөрийн зах зээлийн гол ажиллах хүч болсон энэ үед өөрт тохирсон ажлаа хэрхэн сонгох вэ? 2018 оны хувьд компьютер, анагаах ухаан, физик, хими, биологи, газар зүй, математик статистик, нийгэм, эдийн засаг, тээвэр, багш боловсрол судлал зэрэг мэргэжлийн чиглэлээр төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт 70.9-76.5 хувьтай байна[1]. Үүнтэй уялдуулан ажлын туршлагагүй бол сэтгэлдээ нийцсэн ажилдаа орж чадахгүй гэх хандлага залуу үеийнхэнд бий. Магадгүй та ч гэсэн тэдний нэг юм биш биз? Тэгвэл наашаа түр суу. Хамтдаа ярилцаж, гаргалгааг нь олъё. Бидний хувьд “Эхлээд багаас нь хийж сур” гэдэг ээж, аавын үг хэдийнэ ард хоцорсон болохыг сануулж байна. Хөдөлмөрийн зах зээлийг бидний зүг 180 градус эргүүлж, ажилд оронгуутаа өөрийнхөө хэн болохыг харуулж, том төслүүд дээр ажиллах боломж буйг илтгэх хэд хэдэн боломж байгааг дор дурдъя.

  1. Нийгмийн хариуцлага – Зах зээлд хэдийнэ байр сууриа олсон томоохон компаниуд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, шинэ төгсөгчдийг ажлын байраар хангах олон төрлийн хөтөлбөр, арга хэмжээ зохион байгуулдаг. Үүний нэг жишээ бол Монгол Улсад хувийн хэвшлийн ААН-үүдээс ажилтуудынхаа тоогоор эхний гуравт жагсах, томоохон ажил олгогчдын нэг ХААН Банк 2018 онд 1000 ажилтан шинээр ажилд авч, ажлын байраар хангасны 50 хувь нь шинэ төгсөгчид байна.
  2. Олимпиад, тэмцээн, уралдаан – Өөрийнхөө чадварыг үнэлүүлнэ, дээрээс нь ажилд орох санал авна гэвэл ямар сонсогдож байна? Тийм ээ, энэ бүгд бодитой. Өнгөрсөн хугацаанд ХААН Банкны зүгээс Питер Морроугийн нэрэмжит олимпиадыг Банк, санхүүгийн чиглэлийн их, дээд сургуулийн оюутнуудын дунд 8 жил дараалан зохион байгуулж буй. Харин ЕБС төгсөгчдөд зориулан ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлгийг 12 жилийн турш зохион байгуулжээ.

Үүний хажуугаар СЭЗИС-иас зохион байгуулсан Санхүү, менежментийн улсын 7-р олимпиадыг хамтран зохион байгуулж, хувь хүний хөгжил, ажлын байранд гараад амжилттай ажиллахад шаардагдах ур чадвар, банкны салбарын ирээдүйн чиг хандлага зэрэг сэдвээр оюутнуудад мэдээлэл өгсөн байна.

Мэдээж эдгээр олимпиад, тэтгэлэгт хөтөлбөрүүдэд амжилт үзүүлсэн оюутнуудад ажлын байр санал болгодог нь бидний анхааралд өртсөн юм. Энэ мэтээр аливаа уралдаан, тэмцээнүүдэд амжилт үзүүлбэл “акул”-уудын хараанд өртөх амархан.

  1. Менторшип хөтөлбөр – Аливаа тэтгэлэг, гадны их сургуулиуд элсэлтийн шалгууртаа нийгмийн идэвхийг хэрхэн чухалчилж буйг анзаарсан л биз дээ? Энэ чухал шалгуур ажилд ороход ч мөн шаардагдана. Магадгүй зарим хөтөлбөрийг томоохон ажил олгогчид хамтран зохион байгуулах нь ч бий. Иймд энэ төрлийн хөтөлбөрүүдэд идэвхтэй хамрагдах хэрэгтэй. Ойрын жишээ болгож нэрлэвэл, жил бүр Залуу мэргэжилтнүүдийн холбооны Монгол дахь салбар –аас зарладаг Менторшип хөтөлбөр, АмЧам Монголоос мөн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “AmCham Mentor Day 2019” өдөрлөг, Залуу эмэгтэйчүүдэд зориулсан Менторшип хөтөлбөр зэрэг олон сонирхолтой арга хэмжээ бий. Өөрийгөө хөгжүүлээд зогсохгүй ажил олгогчдын анхааралд өртөх боломж шүү. Бүү алдаарай.
  2. Дадлага + Цалин – Төгсөх ангийн оюутнуудын хувьд сэтгэл зовоосон нэг асуулт нь “Дадлагаа хаана хийх вэ?” Хэрэв чи өөрөө л хичээж, сэтгэлээсээ бүхнээ зориулж чадвал боломж үргэлж нээлттэй байдаг. Дадлага хийнэ гэдэг нь залууст суралцаж байх явцдаа онолын мэдлэгээ бодит орчин, бизнесийн нөхцөл байдалтай уялдуулах том боломж. Мэдээж үүн дээр нэмээд чи хичээлээ сайн хийж байсан, өөртөө мэргэжлийн ур чадвараа сайтар суулгаж чадсан бол цалин авна гээд бод доо. Шинэхэн сонин дуулгахад, мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулан ХААН Банкнаас “Цалинтай дадлагын хөтөлбөр” зарлажээ. Өнгөрсөн 2018 онд ХААН Банкинд тус чиглэлээр 12 оюутан цалинтай дадлагажиж, зургаа нь одоо эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж байна. ХААН Банкны хувьд дадлагын хөтөлбөрт нээлттэй ханддаг бөгөөд 2018-2019 онд 300 орчим оюутан тус банкинд дадлага хийж, мэдлэгээ бататгасан байна.

- Ажил амьдралын тэнцвэр -

Шинэ үеийн удирдлагын арга барилд байгууллагаа үр ашигтай, бүтээмжтэй удирдахын тулд ажилтнууд хоорондын харилцаа, дотоод уур амьсгал, байгууллагын соёлыг чухалчлах хэрэгтэй хэмээдэг. Энэ тухай ХААН Банкны Хүний нөөц хариуцсан дэд захирал Ш.Ганбямба хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Шинээр ажилд авах залуусын харилцаа, хандлага, зан төлөвийг илүүд үзэж, ач холбогдол өгдөг болсон[2]” хэмээжээ. Үнэхээр ч ХААН Банкны ажилтнууд хоорондоо инээмсэглэлгүй зөрж байхыг би олж харсангүй. Ажлын ширээ нь цэмцгэр тэдний хийх ажлын жагсаалт харин дүүрэн байх юм билээ. Хүн бүр өөр өөрсдийн сурсан мэдсэнээ бусдадаа харамгүй хуваалцах, ажлаа чин сэтгэлээсээ хийж чадвал бүх боломжийг нээлттэй хуваалцах соёл мөн л энэ байгууллагаас эхтэй. Шинэхэн төгсөгчийн хувьд шинэ ажилд орчихвол ажилдаа бүхнээ зориулж хэсэгтээ л хувийн орон зайгүй амьдрах юм шиг айдастай байдаг. Тэгвэл бидний жишээ авч буй ХААН Банкны зүгээс ажилтан бүрээ брэнд элч гэж үзэж, тэдний хувийн орон зайг хүндэтгэн “Ажил амьдралын тэнцвэрийг хангах хөтөлбөр” хэрэгжүүлдэг аж. Үүний хүрээнд тус банкны дэргэд сайн дурын 15 орчим клуб ажиллаж байна. Мөн өөрийгөө дайчилж, ажилдаа хичээнгүй хандвал дэвшин ажиллах, суралцах боломж нээлттэй. Үүний баталгаа нь банкны дотоодод хийгдсэн судалгааны дүнгээс харагдана. Тус судалгаанд нийт ажилтнуудын 70 орчим хувийг залуус эзэлдэг ба нэг ажилтан дунджаар 3 жил тутам албан тушаал дэвшиж ажилладаг тухай дурджээ. Энэ бол шинэхэн төгсөгч бидний хувьд тун сайхан мэдээ шүү! Мэдээж ажилтнуудаа сургалт семинарт тогтмол хамруулдаг ба гадаад хэл, магистрт сурвал тэтгэлэг олгодог тухай ажилтнууд нь хамгийн эхэнд онцолж байлаа. Харин удирдлагуудынх нь зүгээс тодруулахад ажилтнууддаа зориулсан “Нийгмийн хөгжлийн сан”, “Ажилтны хуримтлалын сан” байгуулах зэргээр анхаарч ажилладгаас гадна цалин, урамшууллын хөшүүргийг түлхүү анхаардаг хэмээж байсан юм.

- Хариуцлагаа чи хүлээх бол сонголтоо ч мөн чи өөрөө хийх хэрэгтэй -

Хүн төрөлхтний мөн чанарт хэзээд хэн нэгний өмнөөс хариуцлага хүлээх чадвар дутмаг байсаар ирсэн. Эрх чөлөөт иргэний амин сүнс нь сонголтоо өөрөө хийдэгт оршдог.  Иймд нэгэнт л өөрийнхөө зохиосон дүрмээр тоглох гэж байгаа бол бүх сонголтыг өөрийн гартаа аваарай. Бусдын зөвлөгөөг сайтар сонсож, өөрийнхөө дотоод дуу хоолойтой харьцуулж эргэцүүлэн олон талаас нь тунгаасны дараа “Энэ яг мөн байна” гэсэн эцсийн зогсоол дээр зангуугаа хаяарай. Амьдралын их аянд тань амжилт хүсье!

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь8 цаг 43 минутын өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ8 цаг 53 минутын өмнөШуурхай: Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих эсэх асуудлыг түр хойшлууллаа9 цаг 2 минутын өмнөШ.Абэ БНАСАУ-ын удирдагчтай уулзах бодолтой байгааг дэмжиж байна9 цаг 3 минутын өмнөНефтийн олборлолтын асуудлыг зургадугаар сарын эцсээр шийдвэрлэнэ9 цаг 8 минутын өмнө16,000 тн ган төмрийг 16 секундэд нураав9 цаг 13 минутын өмнөШуурхай: Д.Эрдэнэбилэгийг 14 хоног цагдан хорих хүсэлт хүргүүлжээ9 цаг 14 минутын өмнөФото: Хэрэв тэд сахалтай байсан бол ...9 цаг 18 минутын өмнөГайхалтай ур чадвар9 цаг 23 минутын өмнө20-30 насандаа чинээлэг, хөрөнгөтэй болох алхам9 цаг 28 минутын өмнөГутал үйлдвэрлэгч компаниуд Трампт захидал илгээжээ9 цаг 33 минутын өмнөХааяа дусал ч гэсэн нулимс дуслуулж бай9 цаг 38 минутын өмнөЭмэгтэй хүн бүр үүнийг хүсдэг9 цаг 43 минутын өмнөАмазоны омог түүхэн ялалт байгуулж, ойгоо авч үлджээ9 цаг 48 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №116 The Rolling Stones, ‘Honky Tonk Women’9 цаг 53 минутын өмнөТавдугаар сарын 31 хүртэл дараах газруудад халуун ус хязгаарлана9 цаг 58 минутын өмнөЯпоны эзэн хаан цагаан будаа тарих анхны ёслолдоо оролцжээ5 сар 21. 17:00ЦУВРАЛ 8: Монгол орны үзэсгэлэнт 100 байршил5 сар 21. 16:55Агаарын цахилгаан такси анхны нислэгээ хийв5 сар 21. 16:50Зөрчил гаргасан малчин мал бүхий иргэдийг 30000 төгрөгөөр торгоно5 сар 21. 16:45Азийн Обама улиран сонгогдож, аюулгүй байдлыг хамгаалах 32,000 цэргийг тараан байршуулав5 сар 21. 16:40NBA-ын шилдэг 5 (19-05-20)5 сар 21. 16:35ЗУУН НАСТ хормын төдийд арьс ЦАЙРУУЛДАГ5 сар 21. 16:30Өөрсдийгөө Монголын №1 гэх хоёрыг Gee хүлээн зөвшөөрөв үү...5 сар 21. 16:25Пеп Гвардиолла: Би Манчестер Ситиг орхих бодолгүй5 сар 21. 16:20АНУ-ын хориг “Huawei”-гийн эрэлт ихтэй бүтээгдэхүүнүүдэд нөлөөлөхгүй5 сар 21. 16:15Д. Дагвадорж Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд түрүүлжээ5 сар 21. 16:14Швед улсад дэлхийд анх удаа автомат жолоодлоготой ачааны автомашин тээвэрт явж эхэллээ5 сар 21. 16:10Ийм бяцхан фэнүүдтэй Gee үг, үйлдэлдээ анхаараарай...5 сар 21. 16:05Иран улс өөрийгөө хамгаалах бэлтгэлээ бүрэн хийгээд байна гэв5 сар 21. 16:02
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.