5-р сарын 15
15 цаг 34 минут

ХАБЭА-н тулгамдаж буй асуудлаар хэлэлцэнэ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тулгамдаж буй асуудлаар төрийн болон төрийн бус байгууллагууд нэгэн дээвэр дор чуулахаар болжээ. Тодруулбал, ХНХЯам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв хамтран “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний чуулган”-ыг 2019 оны 05 сарын 20-нд Төрийн ордны Их танхимд зохион байгуулах гэж байна.

Монгол Улсад сүүлийн 3 жилийн байдлаар МХЕГ-ын статистик мэдээгээр нийт 947 үйлдвэрлэлийн осол, хурц хордлого бүтгэгдсэнээс 88 хүн нас баржээ. Мөн 2018 оны жилийн эцсийн байдлаар Мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нийт 3143 хүн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн хяналтад орж, 51 хүн шинээр оношлогдсон байна. Тиймээс үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, ажилтан хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хяналтын механизмыг сайжруулах, ажил олгогч болон ажилтны үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, салбарын уялдаа холбоог сайжруулах зорилгын хүрээнд уг чуулганыг зохион байгуулж байгаа аж.

Чуулганд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны гишүүд, салбар зөвлөлийн гишүүд, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, 21 аймаг, 9 дүүрэг, хороодын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл бүхий 700 гаруй зочид, төлөөлөгчид оролцохоор төлөвлөжээ.

Чуулганы үеэр Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг, нар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлын талаар илтгэл тавихаас гадна ОХУ, БНСУ, Япон улсын хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ-ын төлөөллүүд өөрсдийн улс орны ХАБЭА-н сайн туршлага, ололт амжилтын талаар туршлага хуваалцана. Мөн чуулганд оролцогчдын дунд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал”-ын талаар хэлэлцүүлгийг өрнүүлж цаашид энэ чиглэлд хэрэгжүүлж болох санал, санаачлага, мэдээллийг солилцох аж.

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.29.237Зочин   • 5 сарын 16. 8 цаг 19 минут

oroltsoh hvseltei hvn haana handah ym boloo

202.9.43.4Зочин   • 5 сарын 15. 23 цаг 07 минут

Nobshnuud min hugjliin berhsheeltei irgeniig busdiin adil ajil hiij amidrahad tus dem bolson dvrem juram gargachaarai hudal baihad yum yarij busdiin adil muruuruu ajil hiij yabaa hvniig ad vzehee boliod ter hugjliin berhsheeltei hvnii esreg gargasan dvrem juramaa uurchluuruu....

Шинэ мэдээ

Олон улсын хүүхдийн “Найрамдал“ цогцолбор 41 нас хүрлээ1 цаг 11 минутын өмнөХээрийн түймэр гарах эрсдэлийг таслан зогсоов1 цаг 16 минутын өмнө“Хөрс -Амьдрал” гэрэл зургийн уралдаан зарлаж байна1 цаг 21 минутын өмнөМУГТ Н.Төгсцогт менежер Эл Хэймонтой Д.Отгондалай гэрээ байгуулахаар болов1 цаг 31 минутын өмнөУсанд сэлэлтийн 2025 оны ДАШТ Казаньд болно1 цаг 31 минутын өмнө“БАВАРИ” олон улсын аваргуудын цомын тэмцээнд Реалыг хожлоо1 цаг 36 минутын өмнөОХУ: Хилээр тээш нэвтрүүлэх журмыг чангатгана1 цаг 43 минутын өмнөБрюс Ли энэ өдөр 32 настайдаа зуурдаар нас баржээ1 цаг 51 минутын өмнөЭвдрэлтэй гудамжнуудын замыг тэгшиллээ1 цаг 56 минутын өмнө380 жилийн ойг угтсан бүтээлч ажлын төлөвлөгөөг хэлэлцэв2 цаг 3 минутын өмнөОрон нутгийн автобусаар тарваганы нойтон тулам нэвтрүүлэхийг завджээ2 цаг 4 минутын өмнөМонгол-Оросын найрамдлыг илтгэх “Эв модны наадам” боллоо2 цаг 11 минутын өмнөНарнаас хамгаалах нүүр будалтыг хэрхэн хийх вэ2 цаг 11 минутын өмнө“Өлөн” цагаан оготнын өчил2 цаг 12 минутын өмнөХүний арьс, гоо сайхны засал авахдаа оройн 18-20 цагт хамгийн сайн байдаг2 цаг 16 минутын өмнөӨвөрмонголд "Монголын нууц товчоо"-ны хайлтын системийг судлан бүтээжээ2 цаг 21 минутын өмнөУвс нуур, дэлгэр мөрөнд иргэд усанд осолджээ2 цаг 26 минутын өмнөДуу цахилгаантай усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна2 цаг 36 минутын өмнөБанкууд өөрийн хөрөнгийг хэрхэн нэмэгдүүлсэн тухай мэдээлэлд Монголбанк мэдэгдэл хийлээ    2 цаг 41 минутын өмнөУнгахын 7 ашиг тус2 цаг 51 минутын өмнөҮйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын тоо 5.8 мянгаар нэмэгджээ2 цаг 56 минутын өмнө“Avengers: Endgame” кино “Avatar”-ын амжилтыг эвдэнэ3 цаг 1 минутын өмнөТаеквондоч Х.Энхтуяа Азийн аварга боллоо3 цаг 6 минутын өмнөУран сийлбэрч Ц.Мөнх-эрдэнэ олон улсын элсэн уран баримлын уралдаанд түрүүлжээ3 цаг 11 минутын өмнөМансуурсан этгээдүүдийг илрүүлжээ3 цаг 15 минутын өмнөКим Жон Ун сонгуульд саналаа өглөө3 цаг 16 минутын өмнөМонголын 10 тамирчин ДАШТ-ий өмнөх сүүлийн чансаанд багтав3 цаг 21 минутын өмнө130 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөөд байна3 цаг 31 минутын өмнөХотын дарга захирамж гаргалаа3 цаг 34 минутын өмнөМолдир Мекенбаева: Миний өрсөлдөгч ямар байх нь надад хамаагүй учир нь би үргэлж бэлтгэлтэй байдаг3 цаг 36 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.