5-р сарын 15
15 цаг 59 минут

Хорхе Луис Борхес: Хагацаагч эмэгчин

Эл түүхийг мянга найман зуун ерэн хэдэн оны үед Морон тойрогт өөрийн үхлээр нас барсан ах Кристианыхаа авсны дэргэд жаахан сэхээ орох үедээ Нильсенийхэний бага нь болох Эдуардо өөрөө ярьсан гэлцдэг (Үнэн худлыг магадлах аргагүй л дээ). Гэхдээ хэн нэг нь үүнийг эрт цагт нэгэн шөнө өөр хүнээс сонссон нь, тэр нь энэ тухай надад өгүүлсэн Сантьяго Дабовед дамжуулан ярьсан нь л гарцаагүй үнэн юм даг. Олон жилийн дараа би уг түүхийг мөнөөх үйл явдал болсон Турдерд ахин сонслоо. Тэгээд уран зохиолын маягт оруулан зарим хэрэггүй хэсгийг нь хасаад, сонссоноосоо аль болохуйц гажилгүй өгүүлэхээр шийдэв. Турдерт тэднийг Нильсенийхэн гэдэг байж. Нүүдэллэн ирсэн шашны номлогчдын анхны төлөөлөгч тэдний гэрт хар хавтастай, гот үсгээр бичсэн Библийн судар байхыг үзээд мэл гайхсан тухай нэгэн санваартан надад ярьсан юм даг. Энэ бол тэдний гэрт байсан цорын ганц ном аж. Бүхий л юм эмх замбараагаа алддаг шиг Нильсенийхэний угийн бичээс ч бас эх адгаа алдаж дээ. Он удсан шавар байшин нь хоёр хэсэгтэй: гол тасалгаанд нь улаан хавтанцар дэвссэн, нөгөө тасалгаа нь бол шалгүй, газраараа аж. Тэнд нь хүн суудаггүй. Нильсенийхэн буйд ганцаардмал байдалдаа дуртай. Давчуухан өрөөндөө модон ханзан дээр унтацгаана. Тэдний баяр баясал нь гэвэл морь, тоног хэрэгсэл, богинохон хутган жад, бямба гаригийн дуу шуутайхан зугаалга, сэтгэл сэргээх архи дарс байлаа. Тэд өндөр нуруутай, улбар хүрэн үстэй залуус байсныг мэдэх юм. Өөрсдийнх нь сонсоо ч үгүй, Дани билүү Ирландын цус энэ хоёрын цусанд холилдсон байж. Тойрог даяараа улбар үстүүдээс айдгийг бодоход, тэд хэн нэгнийг нухчихсан юм уу даа. Нэгэнтээ ах дүү хоёр бүр цагдаа нартай салам нүдэлдсэн ч удаатай. Тэд мал туудаг байсан бөгөөд заримдаа арьс нэхий элдэж, мал нядалж, сүрэг тамгалдаг ч байв. Архи тоглоом хоёроос бусад зүйлд бол мөнгөө тун ариглана. 
Тэдний хамаатан садан гэх улс огтоос дуулддаггүй, ер нь ах дүү хоёр хаанаас гараад ирсэн хүмүүс юм бэ гэдгийг хэн ч мэддэггүй байлаа. Тэднийх ямар ч гэсэн үхэр тэрэгтэй л байсан юм даг. Тэр хавиа Балмад Эрэг хэмээн сүртэй нэрлэсэн нутгийн уугуул оршин суугчдаас гадаад төрхөөрөө эрс ондоон. Энэ нь тэднийг өөр хооронд нь жигтэйхэн эвтэй болгодог байлаа. Нэгтэй нь л муудалцах юм бол хоёулангийнх нь дайсан болоход хүрнэ. 
Нильсенийхэн зугаа цэнгэл хөөх дуртай, гэхдээ дурлалын адал явдал нь айлын босго юм уу, цэнгээний газраар л хязгаарлагддаг байв. Тиймээс Кристиан гэртээ Хулиана Бургосыг авчрахад багагүй цуу яриа дэгджээ. Мэдээж, зарцлахаар л даа. Гэхдээ чамин гоёмсог зүйлс бэлэглэж, үдэш оройн найр наргианд дагуулж явдаг байсан нь үнэн. Хөршүүдийнхээ зохиодог даруухан үдэшлэгүүдэд гэдэг нь ойлгомжтой. Хулиана бүсгүй бүйлсийн хэлбэрт нүдтэй, бор арьстай, хэн нэгэн өөр рүү нь ширтэхэд л инээмсэглэдэг бүсгүй байв. Хүнд хүчир бүхэн нь эмэгтэй хүнийг хатаагаад хаячихдаг ядуусын дүүрэгт тэр үнэхээр хараа булаам харагддаг сан. 
Эдуардо анхандаа хаа сайгүй л тэдэнтэй хамт явдаг байсан юм. Дараа нь яагаад ч юм бэ, гэнэтхэн Арресифес руу явж, замаасаа нэг хүүхэн олж авснаа хэдхэн долоо хоногийн дараа гэрээсээ хөөчихсөн аж. Тэр улам дүнсийж, бусдаас дөлж зожигрон, байнга архины мухлагт сууж харагдах болов. 
Тэр Кристианыхаа хүүхэнд дурлачихаж. Дүүрэг даяараа үүнийг өөрөөс нь ч өмнө мэдчихээд, ах дүүсийн нууцхан өрсөлдөөн хэрхэн төгсөхийг сониучирхан хүлээж байлаа. 
Нэгэнтээ шөнө уушны газраас буцаж явахдаа Эдуардо саравчны шонгоос уясан Кристианы хээр морийг харжээ. Баяр ёслолын хувцас өмссөн ах нь түүнийг тасалгаандаа хүлээж суув. Бүсгүй гарснаа матэ бариад буцан орж ирлээ. Кристиан Эдуардод: 
Би Фариасынх руу найранд явлаа. Хулиана үлдэнэ. Хэрэв хүсвэл түүнийг аваарай! Гэжээ. Түүний дуу захирангуй, энхрийлсэн аястай байв. Эдуардо ах руугаа цоо ширтэн юу гэхээ мэдэхгүй хөшчихжээ. Кристиан босоод Хулиана руу харсан ч үгүй, Эдуардотой салах ёс гүйцэтгээд мордов. Бүсгүй бол ердөө л эд зүйл байлаа. 
Тэр шөнөөс хойш тэд бүсгүйг хувааж хэрэглэх болов. Хөдөөх тосгоны ёс зүйг зөрчсөн энэ шившигтэй хэлхээн дунд тэдний амьдрал хэрхэн урсч байсныг хэн ч төсөөлөхгүй. Эхний гурван долоо хоног бүх юм сайхан байсан ч, энэ нь удаан үргэлжилсэнгүй. Ах дүүс Хулианагийн нэрийг ч хэлдэггүй атал, сөргөлдөх шалтаг яаж ийгээд олно. Хэрэв тэд арьс зарах талаар маргалдаж байвал, угтаа маргаан ер арьснаас болоогүй байх жишээтэй. Кристиан ямагт дуугаа өндөрсгөж, Эдуардо дуугүй болно. Хүссэн ч, эс хүссэн ч хэн хэнийгээ хардаж байлаа. Хатуу ёс журамтай энэ дүүргийн эрчүүд эмэгтэй хүн дур хүслээс нь өөр мэдрэмж төрүүлбэл өөрөөсөө ч нуудаг байсан хэрэг. Харин мань хоёр хоёулаа дурлачихаад байв. Энэ нь тэднийг доромж байдалд оруулсан нь тодорхой. 
Нэгэн үдэш Ломасын талбай дээр Эдуардотой тааралдсан Хуан Иберру өрсөлдөгчөөсөө хөөрхөн бүсгүйг нь булаан авсанд баяр хүргэжээ. Тэгэхэд Эдуардо Иберруг ёстой нэг болгож тавьжээ. Хэн ч түүний дэргэд Кристианаг дооглож зүрхэлдэггүй нь уг явдалтай холбоотой биз. 
Бүсгүй эмэгчин амьтны хүлцэнгүй аашаар хоёулангийнх нь аяыг дагаж байлаа. Гэвч өөрийнхөө хувиас татгалздаггүй ч, ийм байдлыг анхлан санаачлаагүй дүүд нь илүү талтайгаа нууж чадсангүй. 
Нэгэн удаа Хулианад тасалгаанд хоёр сандал тавиад гарахыг тушааж, “Бидэнд хоёулхнаа ярилцах хэрэг байна” гэжээ. Бүсгүй ярьж дуусахыг нь удтал хүлээгээд цөхөрч, унтахаар хэвтсэн ч, төдөлгүй түүнийг дуудав. Ах дүүс бүсгүйд бүх эд хогшлоо, бүр эхээс нь үлдсэн загалмайгаа ч гэсэн уутанд хийж баглахыг тушаалаа. Ингээд юу ч тайлбарлалгүйгээр замд гарчээ. Бороо орж, үерийн ус зам эвдсэн тул өглөөний таван цагт л тэд Моронд хүрчээ. Тэндхийн янхны газрын эзэгтэйд бүсгүйг худалдав. Наймааг газар дээр нь хийж, Кристиан мөнгийг аваад хагасыг нь дүүдээ өгсөн байна. 
Ийнхүү өөрсдийг нь сүйрүүлэх дөхсөн дурлалын дарамтаас ангижирч аваад Нильсенийхэн эр улсынхаа урьдын амьдралд эргэн орохыг хүсч л дээ. Тэгээд л мөнөөх зодоон нүдээн, архи дарс, хэрүүл шуугиандаа буцан автжээ. Шинэ жилийн өмнөхөн дүү нь Буэнос-Айрес руу явах хэрэгтэй байна гэв. Кристиан харин Морон руу яваад мөнөөх сайн танил байшингийн жүчээнд Эдуардогийн шарга морь байхыг олж үзлээ. Ортол дүү нь дараалал хүлээгээд сууж байх нь тэр. Кристиан: 
Хэрэв ийм янзаар үргэлжлэх юм бол хоёулаа морьдоо зарчихья. Тэр бидний гарын дор байсан нь дээр биз гэж хэлсэн бололтой. 
Эзэгтэйтэй учраа ололцож, бүснээсээ мөнгө гаргаж өгөөд, бүсгүйг авч харьцгаажээ. Хулиана Кристиантай цуг явж, Эдуардо тэднийг харахгүйн тулд шарга морио давирав. Бүх зүйл урьд нэгэнт яригдсан байдалдаа буцаад орчихлоо. 
Асуудлаа шийдэх гэсэн бусармаг алхам нь хэн хэнийгээ хуурч мэхлэхэд хүргэжээ. Ах дүүс бие биедээ дэндүү хайртай тул, хардалт, цухлаа өрөөл бусдад гаргана. Бусад хүмүүст, гудамжны нохдод, ийм байдалд оруулсан Хулианад уураа гаргадаг байжээ. 
Гуравдугаар сар дуусч байсан ч сэрүү унасангүй”. Ням гаригт (Бүтэн сайн өдөр хүмүүс ер нь эрт харьдаг шүү дээ) Эдуардо архины мухлагаас буцан ирвэл, Кристиан бухаа хөллөж зогсов. Тэрээр дүүдээ: 
Нааш ир. Пардод хэдэн арьс аваачаад өгчихье. Би аччихлаа. Сэрүүн байгаа дээр хөдөлбөл амар гэлээ. 
Пардогийн худалдааны агуулах Өмнөдөд нэлээн хол байсан шиг санагдана. Тэд Лас-Тропасын замаар явж байснаа хажуу тийш гарлаа. 
Өлөн өвс ургасан намгийн хажуугаар өнгөрөх байв. Кристиан янжуураа шидээд: 
Одоо ажилдаа орьё, дүү минь. Дараа нь бидэнд дэлт бүргэдүүд туслах биз. Би өнөөдөр түүнийг алчихлаа. Бүх эд юмстайгаа энд үлдэг дээ. Одоо ахиж тэр гай тарихгүй ээ хэмээн тайвнаар өгүүлэв. 
Ах дүү хоёр хариугүй уйлчих шахан тэврэлдлээ. Одоо тэднийг холбох бас нэгэн зүйл бий болжээ: сэтгэл зүрхээ урж тасчин байж золигт гаргасан эмэгтэй хүн. Хэн хэн нь одоо түүнийг мартах үүрэгтэй боллоо. 

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.72.245.122зочин   • 5 сарын 16. 13 цаг 19 минут

Киноны орчуулга гэж үйл явлаасаа зөрчөн хачин юм байдгийг хийдэг хүмүүс бичсэн шиг

202.72.245.122ё   • 5 сарын 16. 13 цаг 13 минут

Өгүүлэл бичих наад захын дүрэм мэддэггүй хүмүүс орчуулга хамаагүй хийх гэж үздэг болсон шиг.Ядахдаа юм мэддэг хүнд үзүүлж байж хэвлүүлээч

202.72.245.122у   • 5 сарын 16. 13 цаг 11 минут

Замбараагүй хүний сэтгэлийг бужигнуулсан юм бичих юм.

Шинэ мэдээ

Том цолтонгууд бүгд өвдөг шороодож башёг улам ширүүн өрсөлдөөнтэй болголоо5 сар 22. 19:09"Аса 2" Хошорюү С.Бямбасүрэн 20 нас хүрлээ5 сар 22. 18:51Малчид, иргэдийн анхааралд5 сар 22. 18:10Америкийн байлдааны хөлөг онгоцуудын тоог 355-д хүргэнэ5 сар 22. 18:00ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээгээ чангатгахыг АНУ-д уриалжээ5 сар 22. 17:55"Ард түмний зарц" В.Зеленскийгийн зоримог шийдвэрүүд5 сар 22. 17:54Сургамжит түүх: Нөхрийн гомдол5 сар 22. 17:50Хөгжлийн бэрхшээлтэй найзыгаа нуруундаа үүрч дэлхийгээр аялж буй залуус5 сар 22. 17:45Архинаас татгалзах шалтгаан5 сар 22. 17:40Хорт хавдар үүсгэдэг бүтээгдэхүүнүүдийг нэрлэжээ5 сар 22. 17:35Академик хотын тухай тэмдэглэл5 сар 22. 17:30Төвдийн залуужуулах 5 дасгал5 сар 22. 17:27Бусдын харцыг булаасан төгс бүсгүй болох есөн алхам5 сар 22. 17:2517 настай хүү ахлах ангиа төгсөхдөө Харвардын диплом давхар өвөртөлжээ5 сар 22. 17:20Харааны өнгө ялгах чадварыг шалгах тест5 сар 22. 17:15Ц.Алтантөгс: Монгол Улс анх удаагаа Азийн АШТ хүлээж авна5 сар 22. 17:10“Tencent” компанийн серверийн тоо нэг сая давжээ5 сар 22. 17:05ОХУ-ын хоккейчид хасагдах шатанд АНУ багтай таарлаа5 сар 22. 17:00Хаврын тариалалт 10 гаруй хувьтай байна5 сар 22. 16:55Яагаад би ингэж боддоггүй байсан юм бол оо5 сар 22. 16:50Аргамаг хүлэг адил ардынхаа дунд алдаршсан гавьяат5 сар 22. 16:45Иран яасан ч Америкийн өмнө өвдөг сөгдөхгүй5 сар 22. 16:40Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №110 Van Morrison, ‘Brown Eyed Girl’5 сар 22. 16:35Зээргэнтийн гол (Өгүүллэг)5 сар 22. 16:30Бодибилдингийн “IFBB Arnold Classic Africa” тэмцээнээс Б.Энхбат алтан медаль хүртжээ5 сар 22. 16:27Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь5 сар 22. 16:25“Huawei” компани үйлдлийн системээ намар зах зээлд гаргаж магадгүй5 сар 22. 16:20Гомдолтой яваа Амай таксинд цаг гарздав5 сар 22. 16:15“Хаадын тоглоом”-ын эмэгтэй дүрүүд хэр их үг хэлдэг вэ5 сар 22. 16:10Ч.Хүрэлбаатар: “Эрдэнэт” үйлдвэрээс 2.2 их наяд төгрөгийн 39 зөрчил илэрсэн5 сар 22. 16:05
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.