5-р сарын 15
16 цаг 00 минут

“Нийтийн тээврийн автобус парк” 2020 онд ашиглалтад орно

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд баригдах “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын “Нийтийн тээврийн автобус парк” төслийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дарга Б.Цолмон, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Булгаа болон бусад холбогдох албаны хүмүүс, нийтийн тээврийн үйлчилгээний газрын ажилчид оролцов.

Шав тавих ёслолыг нээж нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх хэлсэн үгэндээ “Сүүлийн 20 гаруй жил нийслэлийн төсвийн хөрөнгөөр ийм бүтээн байгуулалт хийгдээгүй. Өнөөдөр энэ ажил эхэлж байгаад баяртай байна. Одоогоор нийслэлийн тээврийн салбарт 1000 гаруй автобус үйлчилгээнд явдаг. Бид бүхэн эхний ээлжинд 110 автобусны багтаамжтай паркийн шавыг өнөөдөр тавьж байна. Энэ бүтээн байгуулалт 2020 он гэхэд ашиглалтад бүрэн орохоор төлөвлөгдсөн. Мөн цаашдаа нийтийн тээврийн үйлчилгээний салбар бүх автобусаа хяналтын камертай болгож, дүрсийг нь удирдлагын төвөөсөө онлайнаар хянадаг байх, байгальд ээлтэй эко автобуснуудаар парк шинэчлэлтээ хийх зэрэг ажлыг үе шаттайгаар зохион байгуулж ажиллана” хэмээсэн юм.

“Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан “Нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийж, иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн шинэ чиглэл бий болгоно”, мөн “Нийтийн тээврийн хэрэгслийг байгальд ээлтэй технологид шилжүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж эко автобус, троллейбусыг нэмэгдүүлнэ” гэсэн зорилтуудыг хэрэгжүүлэхээр нийслэл хотын түүхт 380 жилийн ажлын төлөвлөгөөтэй уялдуулан тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэхээр тусган ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 4.7 га газарт 11 барилга, түүний дэд бүтцийн байгууламжийг шинээр барих ажил эхэллээ” хэмээн “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дарга Б.Цолмон хэлэв.

“Нийтийн тээврийн автобус парк” төслийн ажлын хүрээнд нийт 11 барилга, түүний дэд бүтцийн байгууламж, барилгыг барихаар төлөвлөснөөс 2018 онд таван тендер зарлан гүйцэтгэгч компаниуд гэрээгээ байгуулан ажил эхлэхэд бэлэн болжээ. Эхний ээлжинд уурын зуухны барилга, агуулах, шатахуун түгээх станц барих аж. Цаашид оношилгооны төв, иргэдэд үйлчлэх төв, харуулын байр, угаах цех, кузов засвар, засвар үйлчилгээний төв, автобусны дулаан гараашийн барилга, байгууламжуудыг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Сийлбэрийн урлалд "дурлаж", амьдарлаа холбож яваа "СИЙЛБЭРЧ БҮСГҮЙ"13 минут 38 секундын өмнөЧуулганы нэгдсэн хуралдаантай23 минут 38 секундын өмнөТөрийн банкны хуучин удирдлагуудын 4.7 тэрбумын хэргийг прокурорт шилжүүлэв43 минут 38 секундын өмнөТ.Ихтамир: Иргэд эрхийнхээ талаар мэдлэгтэй болж, зөрчигдсөн эрхээ шаарддаг байх ёстой53 минут 10 секундын өмнөХөгжлийн банкны хамгийн том зээлдэгчид юуны учир зээлээ төлөхгүй өдий хүрэв1 цаг 4 минутын өмнөМонгол ухааныг Энэтхэгийн боловсролоор усална1 цаг 4 минутын өмнөӨнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь1 цаг 24 минутын өмнөЭнэ өдрийн зурхай1 цаг 34 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ1 цаг 44 минутын өмнөТом цолтонгууд бүгд өвдөг шороодож башёг улам ширүүн өрсөлдөөнтэй болголоо5 сар 22. 19:09"Аса 2" Хошорюү С.Бямбасүрэн 20 нас хүрлээ5 сар 22. 18:51Малчид, иргэдийн анхааралд5 сар 22. 18:10Америкийн байлдааны хөлөг онгоцуудын тоог 355-д хүргэнэ5 сар 22. 18:00ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээгээ чангатгахыг АНУ-д уриалжээ5 сар 22. 17:55"Ард түмний зарц" В.Зеленскийгийн зоримог шийдвэрүүд5 сар 22. 17:54Сургамжит түүх: Нөхрийн гомдол5 сар 22. 17:50Хөгжлийн бэрхшээлтэй найзыгаа нуруундаа үүрч дэлхийгээр аялж буй залуус5 сар 22. 17:45Архинаас татгалзах шалтгаан5 сар 22. 17:40Хорт хавдар үүсгэдэг бүтээгдэхүүнүүдийг нэрлэжээ5 сар 22. 17:35Академик хотын тухай тэмдэглэл5 сар 22. 17:30Төвдийн залуужуулах 5 дасгал5 сар 22. 17:27Бусдын харцыг булаасан төгс бүсгүй болох есөн алхам5 сар 22. 17:2517 настай хүү ахлах ангиа төгсөхдөө Харвардын диплом давхар өвөртөлжээ5 сар 22. 17:20Харааны өнгө ялгах чадварыг шалгах тест5 сар 22. 17:15Ц.Алтантөгс: Монгол Улс анх удаагаа Азийн АШТ хүлээж авна5 сар 22. 17:10“Tencent” компанийн серверийн тоо нэг сая давжээ5 сар 22. 17:05ОХУ-ын хоккейчид хасагдах шатанд АНУ багтай таарлаа5 сар 22. 17:00Хаврын тариалалт 10 гаруй хувьтай байна5 сар 22. 16:55Яагаад би ингэж боддоггүй байсан юм бол оо5 сар 22. 16:50Аргамаг хүлэг адил ардынхаа дунд алдаршсан гавьяат5 сар 22. 16:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.