5-р сарын 16
9 цаг 00 минут

Цаг хугацааны хайчин дундах иргэн Д.Ганхуягийн "ГОМДОЛ"

Хэнтийн нөхөн сонгууль  гэж  улс төрийн оньсоготойгоо өвөлжиж хаваржаад зуны эхэн сартай золгов. Товлосон ёсоор ирэх зургадугаар сарын 30-нд 42 дугаар тойргийн нөхөн сонгууль болох ёстой. Гэхдээ сонгуулийн тов хоёр дахиа хойшлох магадлалтай, бүр сонгууль болохгүй ч байж мэдэхээр нөхцөл байдал үүсээд байна. Сонгууль болох эсэхийг хэн ч хэлж мэдэхгүй, харин асуудлын зангилааг атгаад сууж байгаа дээрээ "хөх тэнгэрээс өөр юмгүй" Үндсэн хуулийн цэц л шийдвэрлэх болчихоод байгаа юм.  

Цаг хугацааны хайчин дундах  иргэн Д.Ганхуягийн гомдол    

Судлаач Д.Ганхуяг энэ сарын 06-нд Үндсэн хуулийн цэцэд УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг бүрэн эрхээс нь чөлөөлсөн УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Түүний энэ гомдлыг  ҮХЦ шүүн хэлэлцэх учиртай. Харин хэзээ вэ гэдэг нь тодорхойгүй.

Д.Гантулга УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөөд бүтэн нэг жил өнгөрөх гэж байна. Энэ хугацаанд судлаач Д.Ганхуяг чимээгүй байснаа нөхөн сонгууль хаяанд ирсэн ийм үед яагаад гэнэт ҮХЦ-д хандах болов гэдэг нь эргэлзээ төрүүлэхээс аргагүй. Мөн нөгөө талаасаа энэ нь иргэний байр суурь уу, эсвэл хэн нэгний захиалга уу  гэж харагдахаар байгаа юм.

Хэрэв ҮХЦ түүний хүсэлтийг хэлэлцэхгүй хойшлуулсаар наадам өнгөрөөж намартай золговол  дахиад сонгууль зарлах эсэх нь хуулийн зохицуулалт, цаг хугацаагаар хязгаарлагдана. Учир нь сонгуулийн жил нөхөн сонгууль зарлах боломжгүй.

Хэнтийд нөхөн сонгууль болохгүй байх нь хэнд  ашигтай вэ

Нөхөн сонгуульд улс төрийн 11 нам өрсөлдөхөөр батламжаа авсан. Намууд энэ сарын 25-27-ны хооронд нэр дэвшигчээ тодруулах ёстой. Гол өрсөлдөөн МАН, АН, МАХН гэсэн улс төрийн гурван хүчний хооронд явагдана. Энэ утгаараа хэн ялахаас үл хамааран намуудад, нэг боломж, хоёр эрсдэл байна гэсэн үг.  2020 оны сонгуулийн өмнөх шалгуур учраас ялалт, ялагдлын үр дагавар, үнэлэмжийн үлдэх мөр нь нөлөөлөл ихтэй. Өөртөө итгэлгүй байгаа улс төрийн хүчнүүдийн хувьд ийм эрсдэл  нь дөлж гүйх шалтгаан болно. Энэ тойрогт ногт ганзгалж ирээд зодгондоо шороотой буцвал улстөрчийн хувьд сүйрэл болох бөгөөд 2020 оны сонгууль бас “баяртай” болно. Санамсаргүйгээр дүүрэн хорвоо, тэгээд ч сонгууль бол сонгууль. Тэр ялна гэх баталгаа барьц байхгүй учраас бүх нэр дэвшигчдийн хувьд гал гишгэж байгаагаас өөрцгүй.

Энэ тойрогт хамгийн их айдастай байгаа нь  Ардчилсан Нам уу

АН-ын дарга С.Эрдэнэ тэргүүтэй удирдлагууд иргэдтэй уулзаж, үзэл баримтлалаа тайлбарлах аянаа Хэнтий аймгаас эхлэв. Энэ сонголт учиртай байж таарна. Хэнтийн тойрог тус намын хувьд “үхлийн цохилт” өгөх  магадлалтай. Тус намаас 42-р тойрогт Засаг дарга асан Ж.Оюунбаатарын нэр яригдаж байгаа. Тэр хүн орон нутагтаа танигдсан байж болох ч нийт массын дунд АН үнэлэмжээ  “үнэмлэхүй” хэмжээгээр алдаад байгаа хамгийн хүнд үе тохиож байна.  Энэ утгаараа нэр дэвшигч нь Хэнтийд ялагдвал 2020 оны сонгуулийн санал АН-ыг тойрч шуурах нь тов тодорхой зүйл. Үүнээс гадна гишүүдийнхээ дунд нэр хүнд нь унаад буй С.Эрдэнэд хариуцлага ирж, намын даргаасаа огцрох болно гэсэн үг.  Айдастай байхаас өөр арга алга.

ҮХЦ-д гомдол гаргасан нь хэний "захиалга" вэ

УИХ-ын гишүүн Д.Гантулгыг чөлөөлсөн УИХ-ын 49 дүгээр тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэх гомдол гаргасан нь хэн нэгний захиалга гэж хардах шалтгаан бий. Учир нь яагаад заавал нөхөн сонгуулийн хугацааг тулгаж, ганцхан гарц үлдсэн хойно нь гомдол гаргах болов. Үүнийг санамсаргүй гэх үү. Урьд нь энэ асуудлаар хандаагүй шалтгаан юу вэ гэхчлэн асууна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү  үүнийг Ерөнхийлөгч Х.Баттулгын захиалга гэж хардаж байгаагаа илэрхийлсэн. Ингэх шалтгаан нь Ерөнхйлөгчийн зөвлөх Г.Уянгыг УИХ-ын гишүүн байх үед судлаач Д.Ганхуяг зөвлөхөөр нь ажиллаж байсантай холбон тайлбарласан байна билээ.

Үүнийг мөн МАН болон АН-ын аль алинтай холбон тайлбарлаж байна. Хэнтийд ялагдах АН-ын айдас энэ “захиалга”-ын ард  бий гэсэн гаргалгааг хэлж байгаа бол Н.Энхбаярыг улс төрд дахин орж ирэхээс болгоомжилсон МАН-ын тактик гэх өнцгөөс харах хүмүүс бас байна. Эцэст нь Хэнтийн нөхөн сонгууль парламентад суудалтай хоёр намын хувьд хэн хэнд нь огтхон ч “хэрэггүй” байж мэдэх юм.  Учир нь юуг ч өөрчлөхгүй.

М.Нэргүй

 

22
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

22 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.89.126Зочин   • 5 сарын 17. 5 цаг 52 минут

УИХ-ынхаан. Та нар хууль зувшуулдаг_хөгийн банди Раднаасэдийгээ хар даа. Нүүрэн дээр чинь та нарыг доромжилж байхад хууль нь ийм гээд сууж байдаг. Ичээч. еэ еэ бөө вөө

58.140.202.122Зочин   • 5 сарын 17. 5 цаг 51 минут

дэмий мөнгө үрж байхаар нэг сургууль барь

202.9.45.75Иргэн   • 5 сарын 16. 19 цаг 10 минут

Дамба Очир бол УИХ дахь Оюутолгой компаний төлөөлөгч гишүүн мөн

103.206.195.52одноо   • 5 сарын 16. 17 цаг 35 минут

Үндсэн хуулийн цэцэд толгой байна уу Хэн нэг захиалгат этгээд бичиг өгөөд л бүх зүйлийг өөрчилдөг балиар улс төрөө болиоч Хэний ч хараат бус хөх тэнгэр дээр нь байдаг энэ цэц яагаад өөрийн толгойгүй мэт байдаг юм бэ

64.119.19.40Иргэн   • 5 сарын 16. 16 цаг 25 минут

Төр гэж байна уу. Сонгууль гэж мөнгө үрж байснаас хийхээ больчих.

64.119.19.40Иргэн   • 5 сарын 16. 16 цаг 23 минут

Монголд ер нь болж байгаа юм байна уу? Улстөрчид нь хэрүүл, суудал булаалдаж хор хутган төсвийн мөнгө зувчуулж, өөрсдийнхөө хийсэн бузар хэргээ цайруулахын тулд хуулийн зүйл заалтыг өөрчлөн, эсвэл эх орноо хэдэн төгрөгөөс худалдан гадныхантай нийлж хуйвалддаг ийм л дзр зураг өнөөдөр харагдаж байна. Раднаасэд, Дамба-Очир мэтийн худлаа новшнуудыг хариуцлагад татах цаг нь болжээ...

192.82.65.120Зочин   • 5 сарын 16. 15 цаг 17 минут

МАНАНд ашигтай бол энэ сайт нийтэлж байх юм даа

202.179.24.20Зочин   • 5 сарын 16. 14 цаг 51 минут

MANAI AGAA IREED BIDNIIGAA JARGAANA GESEN

64.119.20.37Хүү   • 5 сарын 16. 14 цаг 25 минут

Энхбаярыг гаргаж болохгүй. Тэр Их хуралд гараад ирвэл жинхэнэ холион бантан хутгаж хаяна. ЕС гараад ирэх байлгүй дээ. Хэрэв тэгэхгүй бол МАН ирэх 2020 сонгуульд навсайтлаа ялагдаад хулгайч нартайгаа улстөрийн тавцангаас эгнэгт арчигдан зугтах нь зугтаж, шоронд орох нь орж тэндээ үхээд дагийн шог болно доо. Ийм л тавилан МАН-г хүлээж байгаа. Даанч дэндүү муухай авир гаргасан даа...

202.179.24.20Зочин   • 5 сарын 16. 14 цаг 07 минут

BI UG NI MAHAH-G SONGOOGIUL YUMSAN UNGURSUN SONGUULIAR

202.179.24.20Зочин   • 5 сарын 16. 13 цаг 39 минут

MAH ZAILAA HUJAA

66.181.161.52Зочин   • 5 сарын 16. 12 цаг 40 минут

Ноён солиот бүүр зөнөжээ.Энхбаяр зомби одоо хэрэггүй.зөнөгүүд хэрэггүй

192.230.35.68Иргэн   • 5 сарын 16. 12 цаг 32 минут

Улс төр судлаач Ганхуягийн ярилцлагыг сонслоо .Шударга бусийн хонгилын талаар хэлснийг нь ойлголоо. Манайд ингээд үнэн үг хэлчдэг хүн байхгүй юм байна даа. Төрсөн нь үнэн үхэх нь үнэн гэсэн үг байдаг. Бусад нь худал гэдэг үг манай улсад хэрэгжиж байгаа нь тун харамсалтай

103.212.118.119Зочин   • 5 сарын 16. 12 цаг 27 минут

ХУУЛИА Л ДАГА.

202.179.26.102Зочин   • 5 сарын 16. 11 цаг 37 минут

Ер нь тэгээд балчиг намагт амьсгал нь боогдтолоо шигдсэн Монгол орныг хэн аврах вэ? Амьсгалыг боогдуулсан этгээдүүдэд хэн хариуцлага тооцож эргэж ирэхгүй болтол нь зайлуулж чадах вэ? У.Хүрэлсүх нэг л тодорхой биш болчихлоо. Шудрагаар хэлэхэд хуйвалдаанд орчихлоо. Энэ хүн барахгүй нээ. Тэгвэл хэн бэ? Монгол орныг дэлхийн тавцанд нэрээ мөнхөлсөн хүмүүний өлгий Хэнтийчүүдээ Н.Энхбаяртаа өгөөд үзвэл энэ эх орноо зарж идсэн булай луйварчин хулгайч нарыг нэг тийш нь болгох юм биш үү

66.181.165.212zochin   • 5 сарын 16. 13 цаг 13 минут

yag zuw odoo bidniig ene uls turiin muhardal zavharlaas enkhbayar l gargaj chadna bid ene hund neg itgeed uzeh heregtei. neg aldsan hun 2 dahia hezee ch aldahgui husehgui

202.179.26.102Зочин   • 5 сарын 16. 11 цаг 09 минут

Үндсэн хуулийн урд нь гаргаж байсан шийдвэрийг хараад бодож тунгаахад ЦЭЦ улс төрийнхөний шахаанд байдаг эсвэл авилгад идэгдсэн гэмээр харагддаг. Тэхээр ард иргэд бас л нэг таавартай суугаа. Цэцийн дүгнэлт гараагүй байхад сонгууль болохгүй ч сурталчилгаа эхэлчихсэн л явж байна. Харж л байя Зөв шийд гаргах нь юу л бол

103.229.120.200Зочин   • 5 сарын 16. 10 цаг 39 минут

Энхбаяраас айж байна л гэхийн.Юунаас нь айдаг байна аа.Энэ хүнийг ингэж дөвийлгөж яах гэсийн Өнөөх нь бүр дүрдээ орцон байгаа байх даа.ккккккккк

43.242.243.228songogch   • 5 сарын 16. 10 цаг 34 минут

ene amitan henii zaraalaar yavj baigaa boloo hen ogtsroh sonsogdoh jiriin irgeded yamar hamaa bn

103.212.117.164Зочин   • 5 сарын 16. 10 цаг 30 минут

Ганхуяг гэж зөнөг өвгөн худалдагдсан. Үүнээс өөр үнэнгүй. Намууд яахав тэртээ тэггүйулс төрөө хйинэ. Бууны нохой Ганхуяг зөнөг төгцөг

64.119.16.148Зочин   • 5 сарын 16. 9 цаг 19 минут

Энэ харин маш зов бичсэн байна даа Энхбаяр гэдэг хунийг улс торт оруулахгуй байх арга шуу дээ

66.181.185.121Зочин   • 5 сарын 16. 9 цаг 16 минут

Үндсэн хуулийн цэц У.Хүрэлсүхийн захиалгаар ажиллаж байгаа. Одбаяр бол циркийн сургуультай нохой шиг л бөнжигнөдөг болоод удаж байна.

Шинэ мэдээ

УЗ өнөөдөр хуралдаж, Бага хурлын товоо тогтоохоор болжээ2 минут 49 секундын өмнөБалбын уулчин Эверестийн оргилд 24 удаа гарч дээд амжилт тогтоов6 минут 34 секундын өмнөШ.Пүрэвсүрэн: Байгаль хамгаалдаг ид шидтэй бургас модны тухай10 минут 57 секундын өмнөТөвдийн залуужуулах 5 дасгал11 минут 34 секундын өмнөХудалдааны маргааны ялагч нь Вьетнам16 минут 34 секундын өмнөУмард Солонгосын дүрвэгч эмэгтэйчүүдийг Хятад улсад бараа адил борлуулж байна16 минут 50 секундын өмнөМонголын цөөн хэдэн эмэгтэй уран дарханы нэг Л.Мянганцэцэгийнд саатлаа21 минут 34 секундын өмнөД.Баярсайхан: Соробан хүүхдийн оюуныг хөгжүүлдэг дасгал юм24 минут 41 секундын өмнөВенесуэл Visa, Mastercard картнаас татгалзахаар шийджээ26 минут 34 секундын өмнөКакүрюү М.Ананд аваргын тэвчээр заан барилдсан 10 дахь өдрийн тойм27 минут 54 секундын өмнөБолсон явдал: Бүгдээрээ тэр Монголыг ямар их доромжилж байснаа ойлгов28 минут 19 секундын өмнөЭнэ өдөр дэлхийн түүхэнд31 минут 34 секундын өмнө"Ард түмний зарц" В.Зеленскийгийн зоримог шийдвэрүүд36 минут 34 секундын өмнөЗөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал41 минут 34 секундын өмнөАНУ-ын шахалтад бууж өгөхгүй гэж мэдэгджээ46 минут 34 секундын өмнөНутгийн зарим хэсгээр хур тунадас орно51 минут 34 секундын өмнөТрамп: Ким Жөн Ун цөмийн таван талбайнхаа нэг эсвэл хоёрыг татан буулгахыг хүссэн56 минут 34 секундын өмнө2-4 цаг алхахад л зүрхний шигдээс тусах эрсдэл 54 хувь багасдаг1 цаг 2 минутын өмнөМорган Фриман эдлэн газраа зөгийн аж ахуй болгохоор шийджээ1 цаг 7 минутын өмнөГэртээ жин хаях шилдэг 10 дасгал1 цаг 12 минутын өмнөАжлын хэсгүүдийн хуралдаан болно1 цаг 17 минутын өмнөУИХ-ын байнгын хороод өнөөдөр хуралдана1 цаг 22 минутын өмнөLIVE: Өдөр тутмын сонины тойм 5 сарын 221 цаг 27 минутын өмнө“Huawei”-гийн бүтээгдэхүүнд “Android”-ыг ашиглахгүй байх хоригийг хойшлуулжээ1 цаг 32 минутын өмнөӨнөөдөр: Сүхбаатар талбайд жолооны эрх сэргээж, автомашин оношилно1 цаг 37 минутын өмнөҮндэсний компаниа хааш нь чирч эхлэв ээ?1 цаг 42 минутын өмнөХууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө1 цаг 47 минутын өмнөМУГТ Э.Содномпилжээ ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ1 цаг 52 минутын өмнө“Mongoloo Kids” брэндийн хүүхдийн загварын шоуны үеэр нүүр царай болох бяцхан модель шалгаруулна1 цаг 57 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд2 цаг 7 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.