5-р сарын 16
8 цаг 10 минут

Сурвалжилга: Худалдаачид түүхий нүүрсээ зарж, сайжруулсан түлшний олдоц ховор байна

Түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон Засгийн газрын шийдвэр өчигдрөөс хэрэгжиж эхэллээ. Тодруулбал, нийслэлийн төвийн бүсийн зургаан дүүргийн 220 мянган айл өрх түүхий нүүрснээс татгалзаж, оронд нь сайжруулсан шахмал түлш хэрэглэхээр болсон юм.

Ингэснээр, Улаанбаатарын агаарын бохирдлыг 50 хувь бууруулна гэсэн тооцоог албаныхан танилцуулсан. Улаанбаатарын гэр хорооллын айл өрх жилд 1.2 сая тонн түүхий нүүрс түлж байсан бол одоо 600 мянган тонн сайжруулсан түлш хэрэглэх юм. Ингэхдээ шахмал түлшийг нийслэлд 107 цэгт борлуулах бөгөөд иргэд нэг удаадаа 2-6 тонныг картаар авах юм байна. Сайжруулсан түлшийг 25, 600, 900 кг болон нэг тонн гэсэн хэмжээтэйгээр савлаж, нэг шуудайг нь 3750 төгрөг буюу нэг тонн нь 150 мянган төгрөгөөр борлуулж байгаа аж.

Тус шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, түүхий нүүрсийг нийслэл рүү оруулахгүй байх тал дээр хяналт тавихаар ЦЕГ-аас 58 хүний бүрэлдэхүүнтэй тусгай нэгж байгуулж, Морингийн даваа, Тахилт, Гачуурт, Налайхад нэмэлт явуулын пост гарган ажиллаж байгаа аж. Харин нийслэлийн гэр хорооллын 220 орчим мянган  айлыг түүхий нүүрс хэрэглэхгүй сайжруулсан түлш хэрэглэх талаарх мэдээлэл өгч, хяналт тавих ажлыг төвийн зургаан дүүргийн хорооны засаг дарга, хэсгийн ахлагч нар хийнэ. 

Хэрэв Засгийн газрын тогтоолыг зөрчиж түүхий нүүрс хэрэглэсэн, худалдан борлуулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 300 мянган төгрөгөөр, аж  ахуй нэгжийг 3 хүртэлх сая төгрөгөөр торгоно гэдгийг албаныхан онцолсон. 

Тиймээс бид тус шийдвэрийн хэрэгжилт хэр байгааг сурвалжлахаар нийслэлийн зүүн хэсгийнхнийг мод нүүрсээр хангадаг “Цайз” захыг зорилоо.

Биднийг түүхий нүүрс худалдаж борлуулахыг хориглосон өдрийн 16.00 цагийн үед “Цайз” зах дээр очиход, таван газар ажиллаж байсны гурав нь хориглосон гэх түүхий нүүрсийг худалдан борлуулж байсан бол ганцхан газар нь улаан ууттай сайжруулсан шахмал түлшийг зарж байв. 

Түүхий нүүрс зарж байгаа хүмүүсээс хориглочихсон байхад яагаад зарж байгаа талаар тодруулахад, "Үлдсэн хэдэн шуудай нүүрсээ зарж дуусгах гэж байна. Мөнгөөр авсан нүүрсийг зарж болохгүй гээд хаялтай биш дээ" гэх хариултыг өгч байлаа. 

Харин зарим нь "Түүхий нүүрсийг хориглоно гэж угаасаа байхгүй ээ. Тэр орлуулах гээд байгаа шахмал түлшийг нь авч хэрэглэж үзсэн илч муутай хэрэгцээ хангахааргүй юм байна лээ. Тэгэхээр хүйтний улирал эхлэхээр түүхий нүүрсний эрэлт улам нэмэгдэнэ. Одоо та нар харж байгаа биз дээ. Түүхий нүүрс, сайжруулсан түлш хоёрыг таван алхамын зайтай зогсоод зарж байхад түүхий нүүрс авч байгаа хүмүүс нь их байгаа биз дээ. Ийм байхад түүхий нүүрсийг хориглох боломжгүй" гэсэн юм.

Тус зах дээр Алагтолгойн нүүрс 4000 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол сайжруулсан шахмал түлш хэлбэр, хэмжээнээсээ шалтгаалаад 3750-12000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байв. 

Бид нүүрс, мод худалдан авч байсан иргэдтэй уулзаж сэтгэгдлийг нь сонссон юм.

М.В: Түүхий нүүрсийг хориглох гэж байгаа бол орлуулах түлшнийхээ чанарт онцгой анхаарах хэрэгтэй

Баянзүрх дүүргийн иргэн

-Гэрийнхээ ойр орчмоос сайжруулсан түлш хайгаад олдсонгүй. Энд байгаа болов уу гээд зориод ирлээ. Ганцхан газар зарж байна. Авах гэтэл хажуугаар өнгөрч байсан хүмүүс "Хог голдуу байдаг. Илч муутай юм байна лээ" гээд ярилцаж байхыг нь сонсоод авсангүй. Сурсан дассан алаг толгойн нүүрсээ л авчихлаа. Түүхий нүүрсийг хориглох гэж байгаа бол орлуулах түлшнийхээ чанарт онцгой анхаарах хэрэгтэй шүү дээ.

 Ж.Т: Нүүрс олдохгүй, 5-6 км зам туулж байж оллоо

Баянзүрх дүүргийн иргэн

-Хориглосон гэдгийг нь мэдсэнгүй. Гэнэт хүйтрэхээр нь гал түлэх гээд нүүрс хайгаад олдохгүй болохоор нь энд ирж авлаа. Гэтэл түүхий нүүрс зарахыг хориглосон гэж байна. Хориглосон юм бол орлуулах түлшээ хангалттай бэлдэх хэрэгтэй шүү дээ. Гэрээсээ гараад л үүднээсээ нүүрс авчихдаг байсан. Одоо нүүрс хайгаад 5-6 км зам туулж энд ирж авч байна. Иргэдийнхээ амьдралд дарамт нэмж, хүндрэл учруулсан ийм шийдвэр гаргахаа больмоор юм.

С.Н: Ирэх өвөл ийм байдалтай, олдоц муу байвал хөлдөж үхэх юм байна

Баянзүрх дүүргийн иргэн

-Түүхий нүүрс хориглосон гээд байсан. Алаг толгойн нүүрс зарж л байна шүү дээ. Би сая хоёр уут сайжруулсан түлш авлаа. Хүйтрэхээс өмнө хэрэглэж үзье гэж бодож байна. Дулаарчихсан болоод ч тэр юм уу.  Зарж байгаа газар нь их ховор байна. Одоо ч яахав. Ирэх өвөл ийм байдалтай, олдоц муу байвал хөлдөж үхэх юм байна. Хуучин түүхий нүүрс зардаг байсан цэгүүдээр бүгдээр нь зарах хэрэгтэй.

Сайжруулсан түлшний нөөц иргэдэд хэр хүртээмжтэй байгаа талаар сайжруулсан түлш үйлдвэрлэхээр гэрээ байгуулсан  Тавантолгой түлш” ХХК-иас тодруулахад, "Манайх үйлдвэрлэсэн шахмал түлшээ худалдаанд гаргаагүй байгаа. Манайхаас гадна 11 аж, ахуй нэгж сайжруулсан түлш үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг. Урин дулаан цаг ирж байгаа учраас тэдгээр аж , ахуй нэгжүүд иргэдийн хэрэгцээг бүрэн хангачих байх гэж бодож байна. Бид үйлдвэрлэсэн түлшээ нөөцөлж, хүйтрэхээр зах зээлд нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа"  гэсэн юм.

Сайжруулсан шахмал түлшийг эхний ээлжинд 10 байршилд түгээн борлуулахаар болжээ. Харин ирэх намраас эхлээд нийслэлийн гэр хорооллын 107 байршилд худалдаалахаар төлөвлөж байгаа юм байна. 

1. СХД-28-р хороо, Хөтлийн өргөн чөлөө

2. СХД-22-р хороо, Тахилтын сургуулийн 1-р гудамж /122-р сургуулийн ард/

3. БГД-22-р хороо, Зүүн нарангийн 15-04

4. Чингэлтэй дүүрэг, 13-р хороо “Гялгар зах”

5. Чингэлтэй дүүрэг, 12-р хороо Булгийн 1-24 тоот /Нарантуул 2 захын баруун талд/

6. Сүхбаатар дүүрэг, 9-р хороо Чингэлтэйн гудамж 17-139 тоот

7. БЗД-27-р хороо Дунд дарь эх 1-р гудамж-770 тоот

8. БЗД-22-р хороо Өлзийт 11-159 тоот

9. БЗД-23-р хороо Сургуулийн 1462А тоот

10. ХУД-7-р хороо Жаргалантын 1-1 тоот

Т.Гэрэл

 

 

 

22
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

22 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

59.153.115.36ХУДЛАА КОММЕНТОО БОЛИОЧЭЭ   • 5 сарын 16. 23 цаг 15 минут

ХЭРЭГЛЭЖ ҮЗЛЭЭ. МАШ САЙН ЮМ БАЙНА. УТАА БАГА ЮМ БАЙНА. ДУЛААН САЙХАН БАЙНА

122.201.24.169Зочин   • 5 сарын 16. 23 цаг 00 минут

САЙЖРУУЛСАН ТҮЛШ ЧИНЬ ЧАНАР МУУТАЙ ТҮЛШ БАЙНА ЛЭЭ БИТГИЙ АРД ТҮМНИЙГ ХУУРЧ БАЙГААЧ ДЭЭ ҮНЭ ТОГТООГҮЙ ГЭЭД ХАЙЛСТАД 4000 ТӨГРӨГӨӨР БОРЛУУЛЖ БАЙХ БӨГӨӨД ИРГЭД МОД Л АВЧ БАЙНА

66.181.179.168lkhagva   • 5 сарын 16. 22 цаг 26 минут

3,4 r tsagilgaan stantsiig tvvhii nvvrs tvlvvl zurchiliin tuhai huuliaar torgono

66.181.187.227Зочин   • 5 сарын 16. 22 цаг 20 минут

Зусланд намар хавар түлэх шаардлага гардаг замаасаа авчихдаг байсан одоо хаанаас хайх болж байнаа хувиараа нүүрс түлээ борлуулдаг хүмүүсээс доор зохион байгуулалттай юм

59.153.87.50Зочин   • 5 сарын 16. 21 цаг 34 минут

Балиар үнэтэй цус байна лээ үр дүн гэж байхгүй

59.153.87.50Зочин   • 5 сарын 16. 21 цаг 34 минут

бас л нэг ард түмнийг хуурсан ашиг олох гэсэн л зүйл ш дээ энэ түлш утааг багсгана гэвэл ёстой худлаа шүү малнууд

202.9.42.210Зочин   • 5 сарын 16. 20 цаг 59 минут

fizdakuudaa shou xiixee bolichix man namiin songuuliin shou naadax chin ix undur vneergarch bgaa doldoinuud

66.181.161.101Davaa   • 5 сарын 16. 20 цаг 36 минут

Erguu pizdanuudaa ehleed hereluuleed surgachihaach

88.130.155.145Зочин   • 5 сарын 16. 19 цаг 47 минут

saijiruulsan ter tulshindee tsanar standartai bainga barih mön togtmol unee bainga barihad ni hen hjnalt tavih vee huitereed irheer oldots ni muudaad une ni tengert hadah jm bish bizdee

202.126.89.115Bn   • 5 сарын 16. 19 цаг 23 минут

Utaagyi tulsh hereglej chadahgyi bol huduu ruugee yavtsgaa, hen ch duudaagyi bhd ircheed hot buzarlaj bgaa nyyrsend hairtai hymyyst zoriulav.

66.181.161.101Davaa   • 5 сарын 16. 20 цаг 38 минут

Chi minii amidrah gazriig zaahgui shuu pyaldaga .mine

202.9.42.25Зочин   • 5 сарын 16. 18 цаг 32 минут

Гэр хорооллын иргэд одоо нүүрсийг боломжийн үнэтэй байсан дээр нь худалдан авсан дээр. Цагийн тулгаж худалдан авбал үнэтэй болчино.

64.119.22.156zochin   • 5 сарын 16. 12 цаг 45 минут

Udahgui dasnaa taivan bai...Oorsdiigoo bod ur huuhdee bod bas deerees ni busad humuusee bod...

202.9.42.27Зочин   • 5 сарын 16. 12 цаг 39 минут

нүүрс авах гэж гялгар зах явах юм уу арай арай

202.21.126.58гонгиноо хүмүүст   • 5 сарын 16. 12 цаг 38 минут

утаа утаа гээд үхчих гээд байсан тэрнийх нь эсрэг арга хэмжээ аваад эхэлхээр гоншигнох юмаа л эхэлж ярих юм, эхлэл хэсэг дээрээ алдаа мадаг гарч л байдаг шд тэрийгээ сайжруулах нь зүй ёсны ажил. бүгд нь гомдоллосон хүмүүс байх юм

202.21.126.58гонгиноо хүмүүст   • 5 сарын 16. 12 цаг 40 минут

торгуулиад сүйд болцон хүн байхгүй л байгаа шд гонгинохоо байчих л даа

202.70.34.89рүрү   • 5 сарын 16. 10 цаг 45 минут

малнуудаа тэр сайжруулсан түлшээ гэрийн хажууд нүүрс зардаг газар аваачиж өгчөөд дараа нь торгууль моргуулиа ярь ганц шуудай нүүрс авах гэж хаа байсан 5 буудал газар явахуу ажилаа төлөвлөж чадахгүй амдрал дээр буухгүй тэнгэрээр л ярисан хүмүүс байхын хэлэх ч үг алга

202.179.26.12Зочин   • 5 сарын 16. 14 цаг 54 минут

geriin chin hajuud zarj baigaa gazar udahgui uursduu ochij awaad zardag bolno. ted nar chin ugaasaa holoos ochij awaad chamd mungu nemj zarj baiga shude

66.181.161.95Зочин   • 5 сарын 16. 10 цаг 17 минут

Хүрэлсүх.....мах.....нүүрс......2дээр... уналаа.даа

124.158.95.14ЗОЧИН   • 5 сарын 16. 9 цаг 41 минут

ТҮҮХИЙ НҮҮРСЭЭ ОРУУЛЖ ИРЭХГҮЙ ГЭСЭН ХЭРНЭЭ САЙЖРУУЛСАН ТҮЛШ ОЛДОХГҮЙ Л БАЙГАА , ЯМАРЧ УЯЛДАА БАЙХГҮЙ, ДАРАА ЖИЛ ХӨЛДӨЖ ҮХЭХ БАЙХОО, ДАРАА ЖИЛ СОНГУУЛИЙН ЖИЛ, ХҮРЭЛСҮХИЙН ХУДЛАА ПОПРОЛТ БУДАА БОЛЖ, ЭСВЭЛ СОНГУУЛЬДАА ЯЛАГДАНА, ЭСВЭЛ ТЭГЭЭД ТҮҮХИЙ НҮҮРСЭЭ ТҮЛЭХ БАЙХ ДАА ГЭЖ ХАРЖ БАЙНА.ӨӨРСДӨӨ ГЭР ХОРООЛОЛД АМЬДАРДАГГҮЙ БОЛОХООР АСУУДЛЫГ БОДИТООР МЭДЭХГҮЙ, ХЭРЭГЖИХ БОЛОМЖГҮЙ ТӨСӨӨЛӨЛ, МӨРӨӨДЛИЙН ЮМАА ЯРИАД БАЙХ ЮМ. ЦАХИЛГААНЫ ҮНЭЭ ЧӨЛӨӨЛЧИХВӨЛ, УТАА БАГАСАХ НЬ БОДИТОЙ ШҮҮ ДЭЭ, ЭСВЭЛ ДЭД БҮТЭЦ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ, ТЭР ОРОН СУУЦЖУУЛНА ГЭДЭГ ҮЛГЭР ШҮҮ

183.81.171.2Зочин   • 5 сарын 16. 9 цаг 22 минут

Түүхий нүүрс түлэх нь аюулд хүргэж байгааг хотын хэн боловч биеээр мэдэрсэн. Одоо түүхий нүүрсийг тас хорьж байгаа нь сайн хэрэг боловч шинэ бий болсон сайжруулсан нүүрсийг нийтийн хэрэгцээнд туршиж, иргэд хүлээн зөвшөөрсөн нөхцөлд сая хэрэгжүүлэх нь зөв байлаа. Шинэ түлшээ хангаагүй байж, том торгууль ярьж байгаа нь иргэдийн эгдүүг хүргэж, эсэргүүцлийг бий болгох нөхцөл болж байна.

202.131.243.190Zochin   • 5 сарын 16. 8 цаг 43 минут

Tuuhii nuurs horigloson bol huuli met dagaj mordoh estoi. Nuursnii chenjuud buruu surtalchilgaa yavuulj oorsdiin uldegdel nuursee l borluulah gesen yavuurgui sanaa. Odoo dulaanii uliral ehlej bgaa uchraas l saijruulsan shahmal tulshee ovol niileeleh geed l nootsloj bgaa yum bna. Chenjuudiin amand bagtaj naimaa hiih, bas deer ni toriin shiidveree irged dagah estoi. UB-iin utaag buuruulahad irgediin uureg oroltsoo chuhal shuu

Шинэ мэдээ

АНУ Оросын хоёр компанийн эсрэг хориг арга хэмжээ авчээ7 минут 32 секундын өмнөМонголын анхны Иргэний номын сан үүдээ нээлээ12 минут 32 секундын өмнө“Жем Хужирт” ХХК "Гар зургийн уралдаан" зарлалаа17 минут 32 секундын өмнөНийслэлийн шилдэг татвар төлөгчөөр зургаан иргэн, 20 аж ахуйн нэгж шалгарлаа22 минут 32 секундын өмнөТодруулга: Шатахууны үнэ 80 төгрөгөөр нэмэгдэж, 1940 төгрөг хүрлээ27 минут 32 секундын өмнөУЗ өнөөдөр хуралдаж, Бага хурлын товоо тогтоохоор болжээ32 минут 32 секундын өмнөБалбын уулчин Эверестийн оргилд 24 удаа гарч дээд амжилт тогтоов37 минут 32 секундын өмнөШ.Пүрэвсүрэн: Байгаль хамгаалдаг ид шидтэй бургас модны тухай41 минут 55 секундын өмнөТөвдийн залуужуулах 5 дасгал42 минут 32 секундын өмнөХудалдааны маргааны ялагч нь Вьетнам47 минут 32 секундын өмнөУмард Солонгосын дүрвэгч эмэгтэйчүүдийг Хятад улсад бараа адил борлуулж байна47 минут 48 секундын өмнөМонголын цөөн хэдэн эмэгтэй уран дарханы нэг Л.Мянганцэцэгийнд саатлаа52 минут 32 секундын өмнөД.Баярсайхан: Соробан хүүхдийн оюуныг хөгжүүлдэг дасгал юм55 минут 39 секундын өмнөВенесуэл Visa, Mastercard картнаас татгалзахаар шийджээ57 минут 32 секундын өмнөКакүрюү М.Ананд аваргын тэвчээр заан барилдсан 10 дахь өдрийн тойм58 минут 52 секундын өмнөБолсон явдал: Бүгдээрээ тэр Монголыг ямар их доромжилж байснаа ойлгов59 минут 17 секундын өмнөЭнэ өдөр дэлхийн түүхэнд1 цаг 3 минутын өмнө"Ард түмний зарц" В.Зеленскийгийн зоримог шийдвэрүүд1 цаг 8 минутын өмнөЗөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал1 цаг 13 минутын өмнөАНУ-ын шахалтад бууж өгөхгүй гэж мэдэгджээ1 цаг 18 минутын өмнөНутгийн зарим хэсгээр хур тунадас орно1 цаг 23 минутын өмнөТрамп: Ким Жөн Ун цөмийн таван талбайнхаа нэг эсвэл хоёрыг татан буулгахыг хүссэн1 цаг 28 минутын өмнө2-4 цаг алхахад л зүрхний шигдээс тусах эрсдэл 54 хувь багасдаг1 цаг 33 минутын өмнөМорган Фриман эдлэн газраа зөгийн аж ахуй болгохоор шийджээ1 цаг 38 минутын өмнөГэртээ жин хаях шилдэг 10 дасгал1 цаг 43 минутын өмнөАжлын хэсгүүдийн хуралдаан болно1 цаг 48 минутын өмнөУИХ-ын байнгын хороод өнөөдөр хуралдана1 цаг 53 минутын өмнөLIVE: Өдөр тутмын сонины тойм 5 сарын 221 цаг 58 минутын өмнө“Huawei”-гийн бүтээгдэхүүнд “Android”-ыг ашиглахгүй байх хоригийг хойшлуулжээ2 цаг 3 минутын өмнөӨнөөдөр: Сүхбаатар талбайд жолооны эрх сэргээж, автомашин оношилно2 цаг 8 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.