5-р сарын 16
13 цаг 50 минут

Яруу найраг: Ганц бие ээж

Ганц бие ээж
Ганган даашинзгүй
Ганц бие ээж
Гартаа хатан сүйхгүй ээ
Баярын өдрөөр цэцгэнд бялхахгүй ч
Бялуу зөөж үрсдээ л яардаг ганц бие ээж
Цаг оройн болзоонд зогсох завгүй бүсгүй
Цэл залуухан насаа алдлаа гэж санаашраагүй
Үрсийнхээ төлөө ганцхан тангарагтай сүүн далай
Үүрийн гэгээнээс үдшийн бүрэнхий болтол зүтгэх аугаа хүч
Үүргэлэх ч эрхгүй шөнийн манаатай ганц бие ээж
Үүрсэн ачаандаа түүртэж бүдрээгүй ганц бие ээж
Тас харанхуй шөнөөр ажлаа таран үрдээ яарч явахдаа
Сүүдрээсээ хүртэл цочсон ч
Сугадаад алхах ижилгүйдээ амьдралд гомдоогүй
Сэтгэлийн хат билээ
Буурал хорвоогоос жаргал гуйгаагүй
Будант тавилангаас ерөөл хүсээгүй
Буцаж хараагүй хайраа дуудаж сөхрөөгүй
Бүгдэд гомдоогүй ганц бие ээж ухаан далай билээ
Адлах хүн мундахгүй ээ ганц бие ээжийг
Айлын эхнэр мэндийн зөрөөтэй нөхрөө харамладаг
Саахалтын хүүхдүүд сайхан үрсээс нь аавыг нь асууж уйлуулдаг
Сартай шөнүүдэд дэр нойтон үдэш олон гэвч ганц бие ээж
Үйлийн жаварт даараагүй даарахгүй
Үрсийнхээ илчинд дулаахан байдаг юм гэнэ
Үүлгэр амьдралд гундаагүй ээ гандахгүй
Хүүхдийнхээ заяанд итгэлийн гэрэлтэй гэнэ
Ботгон нүдэндээ нуурын чинээ гунигтай ч
Бусдын сэтгэлд наран чинээ гэгээтэй
Бүтэн тавиланд дутуухан ч бүлтгэр үрдээ бүхнийг бүтээгч
Ганц бие ээж бурхан юмаа . . . .

Н.Ундрааш

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.65.72Уншигч   • 5 сарын 17. 10 цаг 50 минут

үнэн үгтэй гоё бичжээ

192.82.65.72Зочин   • 5 сарын 17. 10 цаг 48 минут

гоё бичсэн байна үнэн үгтэй

103.9.90.98Уншигч   • 5 сарын 16. 14 цаг 32 минут

Хөөрхөн бичсэн байнаа, гэхдээ ганц бие ээж, ханьгүй бүсгүй, аавгүй хүүхдүүд битгий олон байгаасай, охид залуусаа амьдралдаа буртаг битгий суулгаарай, амьдралын замаа зөв эхлүүлж, үрс, хүүхдээ өнчин хувь тавилангаар бүү явуулаарай.

202.9.43.244Zochin   • 5 сарын 16. 12 цаг 15 минут

gants bie eej bolohgui tuld ohiduud mini hunee zov tanij baij haira gej duudaarai daa. tsarai, mongotei hun harsan, alsaa bodoogui neg shoniin yavdal amidrald chini tolbo bolj uldene shuu

Шинэ мэдээ

Гэр хорооллын айл өрхийг орон сууцжуулах "Түмний байр" төсөл хэрэгжиж эхэллээ1 цаг 42 минутын өмнө“Музейтэй Монгол” аян үргэлжилж байна1 цаг 46 минутын өмнөФото: Орон орны хуримын даашинзны загвар1 цаг 56 минутын өмнөХятадын ерөнхий сайд асан Ли Пэн таалал төгсжээ2 цагийн өмнөЦөмийн асуудлаарх хэлэлцээр хохиролд учирсан нь Ираны ганц талын хариуцлага биш2 цаг 1 минутын өмнөСэтгэл гутралтай хүмүүст ямар шинж тэмдэг илрэх вэ?2 цаг 6 минутын өмнөМал төхөөрөх, дулааны аргаар махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд шалгалт хийж байна2 цаг 11 минутын өмнөЗуны дэлгэр цагт Гэмтлийн эмнэлгийн ачаалал ихэсдэгт аав, ээжүүд буруутай юу2 цаг 16 минутын өмнөТуркменистаны Ерөнхийлөгч комд ороод сэргэсэн гэв2 цаг 21 минутын өмнөД.Түвшинжаргалын хүү Т.Энхбат Пермийн Дуурийн театрыг сонгожээ2 цаг 21 минутын өмнөМ.Дэлгэрхүү Монгол Улсын рекордыг шинэчиллээ2 цаг 26 минутын өмнөДөрвөн зураачийн “Дөрвөн хөх” үзэсгэлэн ХААН галерейд гарч байна2 цаг 31 минутын өмнө12 өдөрт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд 7795 иргэнээс 200 мянга 439 санал иржээ2 цаг 34 минутын өмнөСураггүй болсон ажилтны цогцос 10 жилийн турш хөргүүрт байжээ2 цаг 36 минутын өмнө"Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг наймдугаар сарын 15-наас эхлүүлнэ"2 цаг 36 минутын өмнөИргэдийн ая тухтай амьдрах нөхцөл байдлыг зөрчсөн 5423 асуудал байна2 цаг 46 минутын өмнө7 настай охины хурууг тасалсан этгээдийг ирэх сарын 1-нд шүүнэ2 цаг 49 минутын өмнөГоо сайхны мэс заслын хохирогч Keрол Брайон2 цаг 51 минутын өмнөӨвөрмонголоос бөхчүүдэд урилга ирүүлжээ2 цаг 56 минутын өмнө"Говь" ХК-ийн бохирын лаганд 18 настай залуу унаж, амиа алджээ3 цагийн өмнөХ.Лхагвасүрэн: "IT park"-ын ажилчид хугацаагүй ажил хаях боллоо3 цаг 1 минутын өмнөХамгийн амар хялбар аргаар илрүүлсэн хар тамхины хэрэг3 цаг 1 минутын өмнөТаймазов дахин нэг алтан медалиа хураалгахаар болов3 цаг 6 минутын өмнөДөрвөн зураачийн “Дөрвөн хөх” үзэсгэлэн ХААН галерейд гарч байна3 цаг 6 минутын өмнөМалчдаа бодоогүй “махчид”-даа бодсон харалган шийдвэр3 цаг 14 минутын өмнөАфганистаны асуудлыг цэрэг зэвсгээр биш зөвхөн улс төрийн аргаар л зохицуулна гэв  3 цаг 16 минутын өмнөЗ.Наранцацралт: Миний хүү чимээгүй яваарай3 цаг 21 минутын өмнөDisney баатруудын гол дүрүүд “Титаник” кинонд тоглосон бол иймэрхүү харагдах байжээ3 цаг 26 минутын өмнө“Metallica” хамтлаг Виктор Цойгийн дууг дууллаа3 цаг 31 минутын өмнөЗГ: “Ирээдүйн өв сан корпораци” ХХК байгуулав3 цаг 46 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.