2019 оны 5-р сарын 16
9 цаг 55 минут

Бизнесийнхний “гуйлт” биелэлээ олох уу

Хэдхэн хоногийн өмнө бизнесийнхний хамгийн том цугларалт болов. Бизнесийн чиглэлээр ажилладаг байгууллагууд хамтарч “Шинэ эдийн засгийн форум” арга хэмжээг зохион байгуулав. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлж, Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд, бизнес эрхлэгчдийн төлөөлөл хамтдаа Монголын эдийн засгийн тулгамдсан асуудлыг ярилцлаа. Хувийн хэвшлийнхэн, баялаг бүтээгчид маань индэрт суугаа төрийн томчуудаас энэ чуулганы үеэр ганцхан энгийн хүсэлтийг тавьж байлаа. Бонд босгож, бага хүүтэй зээл өгөөч гэж хүссэнгүй. Төр засаг бизнесийн үйл ажиллагаанд оролцож, хөрсөндөө буугаагүй шийдвэр гаргаж, чөдөр тушааг багасгаж өгөхийг “гуйлаа”.

Өөрөөр хэлбэл, бизнесийнхэн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, явуулах гэж төрийн байгууллагын үүд сахихгүйгээр аливаа зөвшөөрөл, бичиг баримт, бодлого шийдвэрийг цахимжуулж өгөх нь зүйтэй гэдэг саналыг хэлж байв.  Арга ч үгүй биз. Өнөөдөр Монгол Улсад 1200 гаруй тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу болон хуулиас гадуур олгож, сунгалт хийх нэрийдлээр аж ахуйн нэгж, хувь хүнд хүнд суртал үзүүлэх байдал гарсаар байгаа билээ. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Энх-Амгалан, Я.Содбаатар нарын нэр бүхий 22 гишүүн Зөвшөөрлийн тухай хуулийг шинэчилсэн найруулгыг боловсруулж өргөн барьжээ.

Ингэснээр  хуулиас гадуур “хурган дарга” нар зөвшөөрөл олгож, дураараа дургидаг байдлыг цэгцлэх юм. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ганцхан тогтоолоор караоке, бүжгийн клуб ажиллуулах, соёл урлагийн мэргэжлийн сургалт явуулахад тусгай зөвшөөрөл авахаар зааж, ингэхдээ хуульд зааснаас бусад бичиг баримт төлбөр хураамжийг аж ахуйн нэгж, иргэдээс авч байсан тохиолдол ч бий. Энэ чиглэлийн хууль эрх зүйн орчин эмх цэгцгүй, давхардал, хийдэл ихтэй байгаагаас болж 100 гаруй хуулиар тусгай зөвшөөрөл олгож байгааг Зөвшөөрлийн тухай  хуульд нэгтгэж зангидах юм.

Үүний үр дүнд өнөөдөр олгож байгаа 1200 гаруй тусгай зөвшөөрөл 400 болж 3 дахин багасна. Энэ хэрээр аж ахуйн нэгж байгууллагад очих хүнд суртал, дарамт шахалт буурна гэсэн үг юм. Тусгай зөшөөрлийн хугацаа 3-аас 5 жил болж зөрчил гаргаагүй бол мөн хугацаагаар дахин сунгагддаг болохоор хуульд заажээ.  Зөвшөөрлийн нэгдсэн мэдээллийн сантай болж зарим зөвшөөрлийг цахимаар авах нөхцөл бүрдэх юм байна. Аж ахуйн нэгж иргэдийн үйл ажиллагаанд аль болох саад тотгор болохгүй нээлттэй, ил тод, шударга байх зарчимд тулгуурлж, Зөвшөөрлийн тухай хуулийг шинэчилж байгаа аж. Товчхондоо бол, тусгай зөвшөөрөл олгох, сунгах нэрийдлээр иргэн, аж ахуйн нэгжийн халаасыг сэгсэрдэг, нэг байгууллагаас нөгөөх рүү явуулж иргэдийг залхаадаг  байдал тун удахгүй өөрчлөгдөх бололтой. Төрийн оролцоог багасгах бизнес эрхлэгчдийн гуйлт биелэлээ олоход Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга ихээхэн ач холбогдолтой юм.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хонины  ястай махны үнэ 36 төгрөгөөр буурчээ7 цаг 37 минутын өмнөАвстралийн сурагчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийг уриалжээ7 цаг 41 минутын өмнөОХУ-ын хамгийн том худалдааны төв шатжээ7 цаг 46 минутын өмнөХ.Цагаанбаатар шигшээ багт багтсангүй7 цаг 51 минутын өмнө“Lay's” чипсийн савлагааг шинэчилжээ7 цаг 56 минутын өмнөӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Долларын худалдан авалт багассан учир ханш харьцангуй тогтвортой байна8 цаг 1 минутын өмнөТомуу өвчний үед гэрийн орчинд хэрэглэж болох энгийн аргууд8 цаг 6 минутын өмнөГ.Мандахнаран: Бусдын амжилтанд баярлаж сур8 цаг 11 минутын өмнө“Facebook”-ийн ажилтан амиа егүүтгэсэн байж магадгүй8 цаг 16 минутын өмнөЗидан: “Реал Мадрид” Аваргуудын лигийн түвшинд тоглоогүй8 цаг 21 минутын өмнөБүлэг этгээдүүдийг баривчиллаа8 цаг 26 минутын өмнө“Madness” хамтлагийн гитарчин, ая зохиогч Г.Ганг таалал төгсчээ8 цаг 31 минутын өмнөАНУ Саудын Аpаб руу цэpгүүдээ илгээнэ8 цаг 36 минутын өмнөМалчны хотонд баавгай орж гэрийг нь сүйтгэжээ8 цаг 41 минутын өмнөАНУ-ын нээлттэй тэмцээнд үзүүрлэсэн орос залуу Медведев: Түүхэн дэх Оросын шилдэг гурван теннисчин Кафельников, Сафин, Давыденко.8 цаг 46 минутын өмнөБ.Болортуяа: Тив дэлхий, олимпийн наадамд амжилттай өрсөлдөж шилдэг тамирчин болохын тулд хичээх болно оо8 цаг 51 минутын өмнөДональд Трамп өөр улсын төрийн тэргүүнд амлалт өгсөн гэх мэдээлэл дуулиан тарьж байна8 цаг 56 минутын өмнөМ.Аманбекийн цолны мялаалга наадамд улсын начин Б.Серик түрүүллээ9 цаг 1 минутын өмнөЗэвүүн Барсааг мөн ч олон хүн үзэн ядна...9 цаг 6 минутын өмнөЯпонд 200 гаруй нислэгийг цуцалжээ9 цаг 11 минутын өмнөДеми Мур экс нөхөртэйгээ групп секс хийдэг байжээ9 цаг 16 минутын өмнөНийслэл өнгөрсөн долоо хоногт9 цаг 21 минутын өмнөИнтернэтэд тавигдсан бичлэгийг дуурайх гэж байгаад амиа алджээ9 цаг 26 минутын өмнөЖүдогийн шигшээ багийг хэн хэн  дасгалжуулах вэ9 цаг 31 минутын өмнөБаллистик пуужин тээх чадвартай шумбагч хөлөг онгоцоо усанд тавихаар бэлтгэж байна9 цаг 36 минутын өмнөТохижилт үйлчилгээний байгууллагуудын “Хот өвөлд бэлэн” тэмцээн боллоо9 цаг 41 минутын өмнөКлэй Томпсон Зазад Rolls-Royce бэлэглэв9 цаг 46 минутын өмнөСайжруулсан шахмал түлшний бөөний болон жижиглэнгийн цэгүүдийн үйл ажиллагааг шалгав9 цаг 51 минутын өмнөЗүрхний шигдээсээс хамгаалах энгийн аргыг хэлжээ9 цаг 56 минутын өмнөТАНИЛЦ: УИХ-ын ирэх долоо хоногт хэлэлцэх асуудал9 сар 21. 11:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.