5-р сарын 16
11 цаг 25 минут

Х.Баделхан: Анх удаагаа ипотекийн зээлийн эх үүсвэрийг 2 дахин нэмэгдүүлсэн

Барилга, хот байгуулалтын яамнаас иргэдийг орон сууцаар хангах, орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд онцгойлон анхаарч ажиллаж байна. 2013 оноос эхлэн иргэдэд найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг олгож эхэлсэн бөгөөд жилд дунджаар 750.0 гаруй тэрбум төгрөгийн зээлийг 10 мянга гаруй иргэнд олгож байсан ч ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсанаар тус зээлийг хязгаарлах шаардлагатай болсон юм. 

Ипотекийн зээлийн хүртээмж 2017 оноос эрс багассан нь иргэдийн орон сууцны эрэлтийг бүрэн хангаж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн тул БХБЯ-наас ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд арилжааны банкуудын хөрөнгө оруулалтыг зээлийн санхүүжилтийн эх үүсвэрт татан оруулах хувилбарыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны тогтоол, уг зээлд хамрагдах иргэдийн нөхцөл, шаардлагыг тодорхойлсон  “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-ыг Засгийн газрын 2018 оны 369 дүгээр тогтоолоор батлуулж, анх удаагаа ипотекийн зээлийн хүртээмжийг 2 дахин нэмэгдүүллээ.

Барилга, хот байгуулалтын  сайд Х.Баделхан “Ипотекийн зээлийг гурван эх үүсвэрээр санхүүжүүлнэ. Улсын төсийн хөрөнгө оруулалтаар 115 тэрбум төгрөг, Монголбанкны эргэн төлөлтөөр 100 тэрбум төгрөг, арилжааны банкуудын зээлийн эх үүсвэрээр 300 тэрбум төгрөгийг гаргаснаар ипотекийн зээлийн эх үүсвэрийг анх удаагаа 2 дахин нэмэгдүүллээ. Журмын дагуу нийт зээлийн 25 хувийг орон нутагт олгоно” хэмээн мэдээллээ. 

Өмнө нь жилд 300 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийн хүрээнд 5000-6000 иргэн ипотекийн зээлд хамрагддаг байсан бол ийнхүү эх үүсвэрийг хоёр дахин нэмэгдүүлж 500 тэрбум төгрөгт хүргэснээр 12 мянган өрхийг зээлд хамруулан, орон сууцтай болгох боломж бүрдэж байгаа юм.  Мөн иргэд инженерийн дэд бүтэцтэй, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барихад 60 хүртэлх сая төгрөгийн ипотекийн зээл авах боломжтой. 

Үүний үр дүнд 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар 1639 зээлдэгчид 114 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг жилийн 8 хувийн хүүтэйгээр олгосон нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 2.3 дахин нэмэгдсэн байна. Цаашид сар бүр 36-40 тэрбум төгрөгийг сар бүр олгохоор төлөвлөөд байна.

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.89.110Зочин   • 5 сарын 16. 13 цаг 08 минут

Орон нутагт олгох зээлийг яагаад 50% биш гэж?! Хүн амын тал нь ердөө нийслэлд бгаа биз дээ? Ингээд бвал хүн бүр нийслэл рүү зүтгэх нь тодорхой.

66.181.177.211irgen   • 5 сарын 16. 13 цаг 06 минут

Neekh ikh popordoggui bas ch gej sudalgaatai yaridag said baina lee. nemegdsen ni unen l baina. harin hangaltui l baigaa baih daa. ipotekiin zeeld hamragdah huseltei irgediin too ni hed bilee, toroos tosovloj ogch baigaa mongo ni hed bilee. haanaa ch hurehgui shuu de. tor mongoo diilehgui baigaa bol tureesiin oron suutsnii hotolboruudee sain uragshluulah heregtei. neg oroo bar mash oloniig barisan tsagt l bid utaanaas, aya tuhgui amidralaas angijirna. odoo yavagdaj baigaa tureesiin oron suutsni bodlogo bol mash buruu. 2 oroo 3 oroo bair hereggu

124.158.107.98Зочин   • 5 сарын 16. 12 цаг 44 минут

Хэд дахин нэмэгдүүллээ гээд баахан худлаа ярих юмаа. Яг газар дээрээ хөрсөн дээр буусан ажил хаана нь байгаад байнаа ?!!! Манай дүүгийнх орон сууцны зээл аваад, ипотекийн зээлд оруулахыг хүлээгээд 2, 3 жил боллоо. Арилжааны банкууд, ялангуяа ХХБанкийг 8 хувийн зээлд шилжүүлэхийг хэдий хүртэл хүлээх вэ? Албан ёсны хариулт өгөөч.

85.218.48.83Зочин   • 5 сарын 16. 11 цаг 57 минут

Shaaal hudalaa

203.91.118.180Зочин   • 5 сарын 16. 11 цаг 52 минут

Худалчуудаа.... хаана байнаа тэр 2 дахин нэмэгдээд байгаа санхүүжилт чинь. Та нар үүрэг даалгавар өгдөг юм бол тэрнийхээ биелэлтийг газар дээр нь очиж шалгаачээ. Манайх сарын 1,5 хувийн хүүтэй орон сууцны зээл аваад тэрнийгээ ипотекийн зээл болхыг хүлээгээд 2 жил боллоо. Банк санхүүжилт ирхээр 8 хувьд шилжүүлнээ л гэдгийн, та нар худлаа яриад байна уу банк нь худлаа яриад байна уу

103.9.90.98Зочин   • 5 сарын 16. 11 цаг 51 минут

300 тэрбумыг 515 тэрбум болгохоор 2 дахин нэмэгдсэн гэдгийм бна.

Шинэ мэдээ

Архангай аймагт дахин нэг уурхайг хаалаа5 цаг 51 минутын өмнөАНУ-тай нууц хэлэлцээ хийсэн гэж Н.Мадуро мэдэгджээ8 сар 23. 18:00Агаарын бохирдол сэтгэл санааны гүн хямралд орох магадлалыг нэмэгдүүлдэг8 сар 23. 17:55Та сэтгэлзүйн ямар хэв шинжтэй вэ8 сар 23. 17:50Цөснөөс нь 1898 чулуу гарчээ8 сар 23. 17:45Итали: Гар утасны хамааралтай өсвөр насныхныг албадан эмчилнэ8 сар 23. 17:40Монголын хөлбөмбөгчид Европт анх удаа тоглов8 сар 23. 17:35Америкийн анхны уугуул нутгийн иргэд Монголорхуу байсан гэжээ8 сар 23. 17:30Венесуэл БНАСАУ-д Элчин сайдын яамаа нээжээ8 сар 23. 17:25Кантас Эйрвэйс 19 цагийн шууд нислэг туршина8 сар 23. 17:20Та цэнхэр гадил байдаг талаар сонсож байсан уу8 сар 23. 17:15Мохамед Салах VAR-д дургүй8 сар 23. 17:10Загвар өмсөгч О.Билгүүний халуун шивнээ8 сар 23. 17:05Улаан бурханы вакцинжуулалтад хамрагдахыг уриална8 сар 23. 17:00Английн телевиз Владимир Путины тагнуулч байсан үеийн тухай кино бүтээж эхэлжээ8 сар 23. 16:55Ж.Болсонару: Амазоны түймрийг унтраах нөөц бололцоо хомс байна8 сар 23. 16:50Төгс арьстай болох ГАНЦ арга…8 сар 23. 16:45Л.Пүрэвдорж: “Төрийн мөнгөний бодлогын Үндсэн чиглэлийг УИХ-аас батална” гэсэн заалтыг Үндсэн хуулиас хасах ёстой8 сар 23. 16:41Хүүхдэдээ цагаан хоол идүүлж хатингаршуулсан эцэг эхийг яллав8 сар 23. 16:40Илон Маскийн сансарт илгээсэн автомашин нарыг бүтэн тойрчээ8 сар 23. 16:35Дөрвөн настай Х.Ивээл Оросын телевизээр оюун ухаанаа сорино8 сар 23. 16:30“Morrisons” компани дэлгүүрүүдээ хааж, ажилтнаа цомхотгоно8 сар 23. 16:25Малчид, ард иргэд, тариаланчидын анхааралд8 сар 23. 16:20Тейлор Свифт хуучний дуунуудаа шинэчилнэ8 сар 23. 16:15АНУ болон "Талибан" хөдөлгөөний төлөөлөгчдийн ээлжит хэлэлцээ эхэлжээ8 сар 23. 16:10ФОТО: Солонгосын хамгийн алдартай 25 кпоп эмэгтэй хамтлаг8 сар 23. 16:05Эрик Сегал ба гологдсон кино зохиолоос Бестселлер роман болж хувирсан түүний "Хайрын түүх"8 сар 23. 16:00Хонконгийн жагсаалын талаарх ташаа мэдээлэл бүхий “YouTube” сувгуудыг хаажээ8 сар 23. 15:55Форбес зөвлөж байна: Элон Маскын амьдралын 10 ДҮРЭМ8 сар 23. 15:50Б.Бямбадорж: Улсын эмнэлэг хувьдаа авах гэж гүйх ёс суртахууны доройтол, хэтийдсэн шунал надад байхгүй ээ8 сар 23. 15:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.