5-р сарын 16
11 цаг 45 минут

Сурагчдад эх хэл, соёлоо дээдлэхийн чухлыг сурталчиллаа

 

“Хэл мөхвөл, үндэстэн мөхнө” хэмээн хатуу боловч үнэн үгийг өнөөгийн даяаршиж буй цаг үед монголчууд бид зайлшгүй санаж бас мөрдөх учиртай. Тиймээс үндэсний эх хэлээ хүүхэд багачууддаа цэвэр ариунаар нь өвлүүлэн үлдээх нь юу юунаас чухал болсон энэ цаг үед УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын санаачлагатайгаар “Эх хэл, соёлоо дээдэлье” сарын аяныг 6 дахь жилдээ зохион байгууллаа.

Энэхүү аяныг Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын 6-12 дугаар ангийн сурагчид, монгол хэлний багш нарын дунд  тус дүүргийн ЗДТГ-аас зохион байгуулж, 05 дугаар сарын 15-ны өдөр хаалтаа хийсэн юм.

“Эх хэл, соёлоо дээдэлье” сарын аяны хүрээнд 11-р ангийн сурагчдын дунд “Миний эх хэл” эссэ, 8-р ангийн сурагчдын дунд “Би эх хэлээрээ зөв түргэн уншдаг” сэдэвт уншлага, 7-р ангийн сурагчдын дунд эх хэлний шалгалт, 6-р ангийн сурагчдын дунд “Бид ангиараа цэвэр бичигтэн”, багш нарын дунд эх хэлний шалгалт, богино хэмжээний кино бүтээлийн зэрэг уралдаанууд тус тус зохион байгуулж, шилдэгүүдээ шалгаруулсан юм.

Сонгинохайрхан дүүргийн төрийн болон төрийн бус Ерөнхий боловсролын сургуулиудын дунд болсон энэхүү аян өрсөлдөөн ихтэй болж, 4 бүс тус бүрээс шилдгүүдээ шалгаруулав.

Эссэ уралдаанд 9-р сургуулийн 11а ангийн сурагч Г.Мандухай,  42-р сургуулийн 11б ангийн сурагч А.Ундрал, Ирээдүй цогцолборын 2-р ахлах сургуулийн 11ё ангийн сурагч Ц.Мягмарсүрэн, Тольт сургуулийн 11а ангийн сурагч Ч.Тамир нар шалгарсан юм.

Харин уншлагын уралдаанд 12-р сургуулийн 8а ангийн сурагч Батцэцэг, 106-р сургуулийн 8а ангийн сурагч Р.Номинжин, 76-р сургуулийн 8а ангийн сурагч А.Энхжин, Чандмань сургуулийн 8а ангийн сурагч Т.Баасан нар тэргүүлэв.

Эх хэлний шалгалтанд 65-р сургуулийн Л.Энхцэцэг багштай 7б анги, 106-р сургуулийн Н.Туяа багштай 7б анги, 76-р сургуулийн Б.Алтантуяа багштай 7д анги, Тольт сургуулийн Л.Дэлгэрмаа багштай 7а анги нар тэргүүн байр эзэллээ.

Тэгвэл ангиараа цэвэр бичигтэн уралдаанд Ирээдүй цогцолборын 1-р ахлах сургуулийн Т.Баярмаа багштай 6в анги, 107-р сургуулийн С.Пүрэвсүрэн багштай 6д анги, 105-р сургуулийн Д.Мөнгөнтуяа багштай 6г анги, Тольт сургуулийн Б.Болормаа багштай 6а анги шалгарлаа.

Багш нарын дунд зохион байгуулсан шалгалтын уралдаанд 65-р сургуулийн багш Н.Бат-Өлзий, 106-р сургуулийн багш Энхтуяа, 104-р сургуулийн багш Х.Болорцэцэг, Гэрэлт ирээдүй сургуулийн багш Ж.Алтанчимэг нар тэргүүлэв.

Кино бүтээлийн уралдааныг 62-р сургууль, 106-р сургууль, 76-р сургууль, Гэрэлт Ирээдүй сургууль бүсээсээ шалгарсан юм.

Ингээд сарын аяны шилдэг сургуулиар 65-р сургууль, 106-р сургууль, 76-р сургууль, Гэрэлт Ирээдүй сургууль тэргүүллээ.

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Хурц нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа3 цаг 44 минутын өмнө"Стандарт хүнс" ХХК цагаан будааны хадгалах хугацааг хуурамчаар үйлдэн борлуулж байжээ4 цаг 38 минутын өмнөКим Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ4 цаг 45 минутын өмнөБ.Жонсон “Brexit”-ийн гэрээг дахин хэлэлцэхийг хүснэ4 цаг 50 минутын өмнөЗаавал хийж байх 16 дасгал4 цаг 55 минутын өмнөДэлхийн хамгийн урт чихтэй нохой5 цагийн өмнөСоциалист дэглэмтэй дэлхийн таван улс5 цаг 5 минутын өмнө17 метр гүн худагт унаж нас баржээ5 цаг 7 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №35The Doors, ‘Light My Fire’5 цаг 10 минутын өмнөЭрдэнэс трак ХХК олборлосон хайлуур жоншоо иргэдээр ялгуулж байжээ5 цаг 13 минутын өмнө76 нас хүрсэн Роберт Де Нирогийн шилдэг 7 кино5 цаг 15 минутын өмнөХоёр савтай эмэгтэй хоёр сарын зайтай төрсөн байна5 цаг 20 минутын өмнөЭмери Унай: Ялалт бол юунаас ч чухал5 цаг 25 минутын өмнөДэлхийн хүмүүс юу иддэг вэ5 цаг 30 минутын өмнөБ.Содномдаржаагийн нэг өмгөөлөгч гадагшаа эмчилгээнд явахаар болж шүүх хурлыг орхижээ5 цаг 31 минутын өмнөЗасгийн эрхэнд 20 жил (Путины тухай шинжээчдийн санаа бодол)5 цаг 35 минутын өмнөБагш нарт сургалтын хөтөлбөрийн үр дүнг танилцуулав5 цаг 40 минутын өмнөБаавгайд бариулсан Япон зурагчины үнэн түүх5 цаг 45 минутын өмнөНисгэгчид сахалтай байж болохгүй5 цаг 50 минутын өмнө"Alibaba" сардаа 1 тэрбум долларын ашигтай ажиллаж байна5 цаг 55 минутын өмнөХорт хавдрын талаарх 5 худал хуурмаг6 цагийн өмнө“Барселона”-гийн Неймарыг авах гэрээнд Дембеле багтаж магадгүй6 цаг 2 минутын өмнөОрос, Хятадыг дүүжин замаар холбоно6 цаг 5 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь6 цаг 10 минутын өмнөДэлхий харь гарагийнхны нүдээр ямар харагдах загварыг гаргажээ6 цаг 15 минутын өмнөАфрик тивийг Оросуудаас холдуулахын тул Их Британи тусгай хүчнээ илгээнэ6 цаг 20 минутын өмнөСтрессыг давж гарах: Өсвөр насныханд өгөх зөвлөгөө6 цаг 25 минутын өмнө“Цаатны наадам” боллоо6 цаг 30 минутын өмнөЭнэтхэг, Пакистаны хил дээр буудалцаан болжээ6 цаг 35 минутын өмнөГурван мянга орчим жилийн настай муммиг олж илрүүлжээ6 цаг 40 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.