5-р сарын 16
11 цаг 40 минут

Монгол Ардын Намын “Эв нэгдлийн цом-2019” спортын наадам эхэллээ

Монгол Ардын Нам жил бүр намын анхан шатны гишүүд дэмжигчдийнхээ дунд спортын дөрвөн төрөлт тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил тэмцээний цар хүрээ тэлж “Эв нэгдлийн цом-2019” нэртэйгээр 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн намын хороод, МАН-ын Удирдах Зөвлөл, Удирдах Зөвлөлийн ажлын алба, УИХ-дахь МАН-ын бүлгийн ажлын алба, нийслэлийн намын хороо, сургалт судалгааны Стратеги Академи, Монголын Үнэн сонин, МАН-ын дэргэдэх төрийн бус байгууллагуудын дунд зохион байгуулагдахаар болж Буян-Ухаа спорт цогцолборт нээлтээ хийн эхэллээ.

“Эв нэгдлийн цом-2019” спортын наадмын нээлтийн арга хэмжээнд Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга Ц.Бат-Энх, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны дарга Д.Батбаатар, МАН-ын ХЕХ-ны дэд дарга, Ёс зүйн хорооны дарга Т.Баасанцогт тэргүүтэй нийслэл, есөн дүүргийн намын хороодын дарга нар болон Монгол Ардын Намын 21 аймгийн намын хороодын дарга буюу аймгуудын Засаг дарга нар оролцож баг тамирчиддаа амжилт хүссэн юм.

Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга Ц.Бат-Энх “Эв нэгдлийн цом-2019” спортын наадмыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Ардын нам Монголдоо төдийгүй азидаа хамгийн том улстөрийн хүчин. 200 гаруй мянган гишүүд дэмжигчидтэй том улстөрийн хүчний эд эс болсон намын анхан шатны байгууллагуудын төлөөллүүд нэгдэн эв нэгдэл хамтын хүчийг бэхжүүлэх, туршлага судлах, хоорондоо ойртон нөхөрлөх, хурд хүчээ сорин өрсөлдөх гэж байна. Энэ жил “Эв нэгдлийн цом-2019” спортын наадам хүрээгээ тэлж 700 гаруй тамирчид спортын дөрвөн төрлөөр өрсөлдөхөөр илүү олуулаа болж ирсэн явдалд талархал илэрхийлж амжилт хүсье” хэмээлээ. Үүний дараа нээлтийн арга хэмжээний гол хэсэг болох Монгол Ардын Намын “эв нэгдлийн далбаа”-г хүндэтгэлээр залах ёслолын арга хэмжээ болов. “Эв нэгдлийн далбаа”-г Монгол Ардын Намын нийт гишүүдийн гурван үеийн төлөөлөл буюу Завхан аймгийн ахмадын холбооны дэд дарга С.Төмөрбаатар 65 настай, Дорноговь аймгийн Сайншанд сумын төмөр замын намын хорооны 1-р үүрийн дарга н.Дуламсүрэн 72 настай, дунд үе Архангай аймгийн намын хорооны дэд дарга н.Хүрэлсүх, Сэлэнгэ аймгийн намын хорооны дэд дарга н.Рэгзэдмаа, залуу үе нийслэлийн намын хорооны Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбооны нарийн бичгийн дарга н.Бат-Эрдэнэ 21 настай, Хэнтий аймгийн Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбооны нарийн бичгийн дарга н.Долгорсүрэн 18 настай нар хүндэтгэлтэйгээр залав.

“Эв нэгдлийн цом-2019” спортын наадам гар бөмбөг,сагсан бөмбөг, шатар, теннисний төрлөөр 3 өдөр Буян-Ухаа спорт цогцолборт болох бөгөөд нийт 37 баг,700 гаруй тамирчид өрсөлдөнө. Өнөөдөр шатар, гар бөмбөгийн тэмцээнүүдийн эхний тойргийн тоглолтууд болсон бол маргааш хагас шигшээ тоглолтуудаар үргэлжилнэ.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

203.91.119.94Иргэн   • 5 сарын 16. 12 цаг 14 минут

Энэ бол харинч сайхан гэгээлэг арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа юм байнаа?! Амжилт хүсье?!

Шинэ мэдээ

Л.Пүрэвдорж: “Төрийн мөнгөний бодлогын Үндсэн чиглэлийг УИХ-аас батална” гэсэн заалтыг Үндсэн хуулиас хасах ёстой4 цаг 37 минутын өмнөХүүхдэдээ цагаан хоол идүүлж хатингаршуулсан эцэг эхийг яллав4 цаг 39 минутын өмнөИлон Маскийн сансарт илгээсэн автомашин нарыг бүтэн тойрчээ4 цаг 44 минутын өмнөДөрвөн настай Х.Ивээл Оросын телевизээр оюун ухаанаа сорино4 цаг 49 минутын өмнө“Morrisons” компани дэлгүүрүүдээ хааж, ажилтнаа цомхотгоно4 цаг 54 минутын өмнөМалчид, ард иргэд, тариаланчидын анхааралд4 цаг 59 минутын өмнөТейлор Свифт хуучний дуунуудаа шинэчилнэ5 цаг 4 минутын өмнөАНУ болон "Талибан" хөдөлгөөний төлөөлөгчдийн ээлжит хэлэлцээ эхэлжээ5 цаг 9 минутын өмнөФОТО: Солонгосын хамгийн алдартай 25 кпоп эмэгтэй хамтлаг5 цаг 14 минутын өмнөЭрик Сегал ба гологдсон кино зохиолоос Бестселлер роман болж хувирсан түүний "Хайрын түүх"5 цаг 19 минутын өмнөХонконгийн жагсаалын талаарх ташаа мэдээлэл бүхий “YouTube” сувгуудыг хаажээ5 цаг 24 минутын өмнөФорбес зөвлөж байна: Элон Маскын амьдралын 10 ДҮРЭМ5 цаг 29 минутын өмнөБ.Бямбадорж: Улсын эмнэлэг хувьдаа авах гэж гүйх ёс суртахууны доройтол, хэтийдсэн шунал надад байхгүй ээ5 цаг 34 минутын өмнөТэжээж байсан арсландаа бариулжээ5 цаг 39 минутын өмнөИспанийн хөлбөмбөгийн Ла лиг5 цаг 44 минутын өмнөХоолноос нь хар хорхой гарсан Кимбаб Чонгүг рестораны үйл ажиллагааг зогсоолоо 5 цаг 49 минутын өмнө“ABU Robocon–2019 Mongolia” олон улсын роботын тэмцээн Монгол Улсад анх удаа болно5 цаг 54 минутын өмнөБНСУ-ыг зорин аялах жуулчдын тоо ихээхэн нэмэгджээ5 цаг 59 минутын өмнөСамар мухар олгойн үрэвсэл үүсгэдэггүй6 цаг 4 минутын өмнөЗөвхөн Монголд харж болох зурагнууд6 цаг 9 минутын өмнөБНСУ-ын экспорт есөн сар дараалан буурах төлөвтэй байна6 цаг 14 минутын өмнө“Хөх” Энхмаагийн шоуны будалт6 цаг 19 минутын өмнөМорин шоргоолжнууд мөнгийг нь зоогложээ6 цаг 24 минутын өмнөДэлхий дээрх хачирхалтай мөөгнүүд6 цаг 29 минутын өмнөПольш: Аянга цахилгаанд дөрвөн хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн бэртжээ6 цаг 34 минутын өмнө“Лалын улс”-ын гурван толгойлогчийн талаарх мэдээлэлд шан амлажээ6 цаг 39 минутын өмнөГвардиолла, Агуэро нар юунаас болж маргав6 цаг 44 минутын өмнөБаавгай буусан намар6 цаг 49 минутын өмнөВьетнам Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа6 цаг 54 минутын өмнөВенесуэлд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсжээ6 цаг 59 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.