5-р сарын 16
13 цаг 00 минут

Хүчтэй шуурганы улмаас Сүхбаатар аймагт өдрийн цагаар харанхуй болжээ

Өчигдөр үд дундын үед буюу 12.00 цагийн орчимд Сүхбаатар аймагт шороон шуурганы улмаас аюулт үзэгдэл болж, харанхуй болсон талаар бид мэдээлсэн.

Тодруулбал, Сүхбаатар аймагт өчигдөр өдрийн 12.00-14.30 цагын хооронд салхины өрөвхийлөлт 26 м/с хүрч, аймгийн төв тас харанхуй болж цаг агаарын гамшигт үзэгдэл болсон юм. 

Тус үзэгдлийн талаар Сүхбаатар аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн мэргэжилтнээс тодруулахад "Өчигдөр манай аймгийн төв болох Баруун-Урт болон Дарьганга суманд салхины хүч ихэссэний улмаас хүчтэй шороон шуурга шуурч, онц аюулт үзэгдэл болсон. Энэ хүчтэй шороон шуурганаас үүдэж, Баруун-Урт болон Дарьганга суманд харанхуй болсон" гэв. 

Нийтдээ 13 цаг үргэлжилсэн шуурганы үеэр аймгийн хэмжээнд урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй явуулж, хөл хөдөлгөөнийг хорьсоны үр дүнд хүний амь нас эрсдээгүй байна. Харин Баяндэлгэр, Халзан, Наран, Түвшинширээ, Онгон, Дарьганга сумаас аймгийн онцгой байдлын газарт 15 дуудлага ирсэн бөгөөд 17 хүн шуурганаар төөрсөн байна. Өнөөдөр өглөө тэдгээр хүмүүс эсэн мэнд олдсон гэсэн мэдээлэл иржээ. Байшин барилга нурсан зэрэг иргэдэд учирсан эд материалын хохирлыг одоогоор тооцоолж гаргаагүй байна. 

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр ихэнх нутгаар ойрын өдрүүдэд цаг агаар муудаж, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж,  малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Т.Гэрэл

 

 

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.65.120Зочин   • 5 сарын 17. 7 цаг 55 минут

Байгал дэлхий хүн гэдэг шуналтнаас хариугаа аваад эхэлсээн.Хийсэн үйлийн үрээ эдлэнэ өөр гарц байхгүй

213.61.242.164Зочин   • 5 сарын 17. 0 цаг 29 минут

Газраа ухаад л бай модоо огтлоод л бай удахгүй өдөр бүр ийм болох байлгүй

66.181.161.114Зочин   • 5 сарын 16. 15 цаг 25 минут

Урьдчилан сэргийлэсэн ажилд иргэд маань идэвхтэй оролцсон байна энэ аймаар шуургыг даваад гарсан байна шүү

202.72.245.122ч   • 5 сарын 16. 13 цаг 16 минут

СҮХБААТАР луу Овоо нэнэ тэрээ гэж Хэсэхээ болимоор Байгаль таагүй бна даа Зөрүүд үхрүүд учраас заавал явах байх

Шинэ мэдээ

Хятадын хурданы галт тэрэгний анхны эмэгтэй жолооч18 минут 59 секундын өмнөСаран дээр буух Энэтхэгийн “ЧАНДРАЯН-2” хөлгийг амжилттай хөөргөжээ    22 минут 40 секундын өмнөЯпоны хоригт орсон Солонгосын эдийн засаг хүнд нөхцөлд байна32 минут 40 секундын өмнө“Smart” сургалтын төв хүүхдийн ангидаа элсэлт авч байна35 минут 54 секундын өмнөСоёлын өв, дурсгалыг сэргээн засварлах чиглэлээр БНСУ-тай хамтран ажиллана37 минут 40 секундын өмнөЗун борлосон ч хурдан цайх арга42 минут 40 секундын өмнөВенесуэлийг дахин харанхуй нөмөрчээ52 минут 40 секундын өмнөОрост хүүхдийн зусланд түймэр гарч 11 настай охин амь үрэгджээ57 минут 40 секундын өмнөХулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна1 цаг 3 минутын өмнөПуэрто-Рикод 200 мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал болж байна1 цаг 13 минутын өмнөТайванийн иргэнд мэдээлэл дамжуулсан тагнуулынханд ял шийтгэлээ1 цаг 18 минутын өмнөГ.Эрдэнэбат: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар хэргийг үйлдсэн нь олон баримтаар нотлогдсон1 цаг 25 минутын өмнөЭкспорт 10 хувиар өсчээ1 цаг 33 минутын өмнөҮерийн даланд хог асгасан иргэдэд хариуцлага тооцож, өөрсдөөр нь цэвэрлүүлэх шаардлагатай гэв1 цаг 38 минутын өмнөЗамын хөдөлгөөний бүсчлэлийн А, В хэсэгт торгуульгүй, татвараа төлсөн тээврийн хэрэгсэл нэвтэрнэ1 цаг 42 минутын өмнөАнгараг гаригт ногооны талбай байгуулна1 цаг 43 минутын өмнөМонголын гурван сулрал1 цаг 48 минутын өмнөУлаанбаатар-Дархан, Хархорин-Цэцэрлэг чиглэлд зорчих иргэдийн анхааралд!1 цаг 53 минутын өмнөБүртгэлтэй ажилгүй иргэд 23 мянга байна1 цаг 58 минутын өмнөХэрлэн голоос цогцос олджээ2 цаг 3 минутын өмнөӨнөөдрөөс автомашины “УАА” шинэ сери задарна2 цаг 8 минутын өмнөЕрөнхийлөгч: Ардчилсан хувьсгалын дараа нэрлэгдэх томоохон шинэчлэлд хөтөлнө2 цаг 13 минутын өмнөМансууруулах төрлийн ургамал тээвэрлэж явсныг илрүүлжээ2 цаг 13 минутын өмнөС.Төмөрдулам: Улаанбаатар хотын хэмжээнд 5423 асуудал байна2 цаг 17 минутын өмнөШинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Монголоороо аялъя”2 цаг 18 минутын өмнө“Харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” IV форум болж байна2 цаг 23 минутын өмнөХотын Захирагч С.Амарсайхан сургууль, цэцэрлэг барих газрын асуудлаар захирамж гаргалаа2 цаг 25 минутын өмнөАвтомат ус буцалгагч ба олон дахин буцалсан ус хортой юу ?2 цаг 28 минутын өмнөҮНДСЭН ХУУЛЬ: Хэлэлцүүлэг түр завсарлалаа2 цаг 32 минутын өмнө“ООGII” брендийг үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг Монголдоо дэлгүүрээ нээжээ2 цаг 33 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.