5-р сарын 16
14 цаг 59 минут

Бямбын Ринчен гуайн гадаад хэл сурч байгаа хүмүүст өгсөн алтан сургаалиуд

ЗҮГЭЭР Умшихад хүртэл сайхан юм.

Ринчен гуайн шавь Чой. Лувсанжав “Герман хэл өөрөө сурах бичиг”-ээс
Гадаад хэл сурч байгаа хүмүүст хэрэг болох алтан сургаалууд

 

1. Гадаад хэлийг нэг л суръя хэмээн бариваас өдөр алгасалгүй тогтмол үзвэл таарна.Учир иймд гадаад хэлийг зорилготой, зоригдахуунтай бас зоригтой үзвээс зохилтой. Наран ээвэр, гэдэс цатгалан цагт, хүн үзэхээр бас л тэгдэг юм байх хэмээн сайн саваагүйн хүчээр нэг өдөр бариад, муу залхуугийн эрхээр нэг өдөр хаядаг сорьж сонгож байгаа юм шиг аястай чиг баггүй хүн гадаад хэлийг түм наславч сурахгүй. Нэгэн өдөр нэг хичээлийг нэг амиар эс барав гэхэд хооронд нь хоног алгасалгүй үзсээр байгаад номынхоо цаад талд нь гарвал зохино. Гадаад хэл нэг барьсан хүн амралт, чөлөө томилолтын хугацаанд ч тавьж орхилгүй үзвэл л сурч чадна. Олон өдөр нэгэнт үзсэн гадаад хэлээ үзэлгүй алгасарвал юутай гэмшилтэй болохыг өгүүлэхээн больё гэхэд ганц хоёрхон өдөр үзэлгүй өнжихөд түрүүчийн үзэж байсан нь бараг хуу алга болчихдог номтой юм шүү.
Тиймээс хэл, юу ч сурсан мөрний урсгал шиг үргэлжийн нөр хичээнгүй нэн хэрэгтэй.

2. Хичээл дасгал унших зүйлийг үзэхдээн үг өгүүлбэр бүрийг нэгд нэгэнгүй ухааран мэдээд цааш явах нь тун эрхэм. Бүдүүн тоймоор болж л байх шиг байна хэмээн гүжирдэн үзэж хий яаран “норм” хөөж үл болно. Урьд үзсэнээ ахин дахин үзэх бас сайн. Урьдахиан мэдэхгүй бол гэнэт хойтохи шинэ хичээлтэйгээн тулгарах нь нүүдлээрээ нутаг үзэж яваа айл дов сондуулаан тойрч чадахгүй лүгээ адил болно.

3. Гадаад хэл сурахын гол арга нь тэр хэлээрээ ном их үзэх шиг байдаг. Чингэвч ярихыг их ярьж байж, бичихийг их бичиж байж, орчуулахыг их орчуулж байж сая сайн эзэмшилтэй сурдаг шиг бололтой. Сурахыг өгүүлэхэд, сурахын дотор олон зүйл бий. Ярьдаг боловч бичдэггүй, бичдэг боловч ярьдаггүй байж болно. Эх хэлрүүгээн орчуулдаг ч гэсэн харь хэл рүү хөрвүүлдэггүй байж бас болно. Ямархан хэмжээстэй сурахыг сурах хүний хэрэгцээ мэднэ. 
Гадаад хэл бол эрдэм соёлын харилцааны хэрэгцээнд эрхшээх багаж болохоос бус, гоёлын нэмэрт одох гархи огтхон ч бус.

4. Сурах сурахын дунд бас үнэнхүү эзэмших гэж нэг юм байдаг. Эзэмшигдэхүүний дундаас ямар ч мэргэжлийн хүнд дав дээр хэрэг болдог үг хэллэг, хам бүтэц, наад захын дүрмийг л өөрийн тааваар бус дуртай дүргүй ч харын албаар эхлэхээсээ цээжилчихвээс хожим өгүүлэх, бичих, орчуулахын цагт хэрэг болоход барин тавин гарын дор байдаг. Асар хэрэгтэй ганц хоёр хэллэгийг ч тогтоолгүй аргийн цоорхойгоор унагаасан байвал цагтаан ухаанд орохгүй ёстой л “хэрэг болоход хэрэмний сүүл дутваа” гэдгийг үлгэр болно. 

5. Гадаад хэлийг сурахдаан орон цагийг хугацалгүй хаа ч явсан хэдийд ч, бодох газар бодож, үзэх газар үзэж, амьсгааны тоогоор цагаа хэмнэн оролдогтун.

6. Гадаад хэлийг яаж сурваас амар буй, ямар хэл сурахад ямар вэ гэдэг. Чингэж асуусан улсын ихэнх нь зовлонгүй амар сурах арга юу байна хэмээн эрэлхийлэн асуудаг шиг янзтай. Хариу нь: Ихээхэн зовоод түргэн сурсан нь дээр шиг байлтай. Амрын нь хувьд хэмээвээс сурахад тийм амархан амарчлуулчихан элэг барихад амттай хэл гэж байхгүй байх. Гагцхүү сурагч эзний арга нь зөв байгаад сурдаг цагтаан хичээнгүй нь бат аваас амар хэмээн тэр буйзаа.

7. Нөгөөтэйгүүр мэдэхгүй тулгуурлахгүй хэцүү юмтай учрахад тэгж ч болохгүй юм, ингэж ч түвэгтэй юм хэмээн өнгийн зовлон тоочин няцарч мятралгүй, зориглон чангалаад л яваад байвал аяндаан мэдэх чадахын төлөв тэмдэгрээд бий үгүй байсан нь биежээд ирэхийн цагт, улам сурахын урмас төрдөг. Нэгэнтэйгүүр үргэлжид би барахгүй нь, чи чадахгүй нь хэмээн чухамлаваас, даруу зан бус дорой зан гаргаж өөрөөн өөрийнхөө хийморийг сүхээр үхүүлэх, уутныхаа амыг уруу нь харуулан гөвөх бас хортой. 

Өөрөөсөөн илүү өлгүү хүнийг бодохын цагт би ч мөн шүүрхий байна даа хэмээн мэдэж сэтгэлээн нэг дарж, далавчаан нэг хумьж явах, өөрөөсөөн дуг дутуу хүнийг санахын үес би ч бас нэг үеэн бодвол овоо доо яахав хэмээн нуруугаан нэг тэнийлгэж сэтгэлээн нэг сэргээж явах хоёрыг хослон барилдуулбаас арга ухаан зөвдөнө. 

Нас хөгширлөө больё хэмээн хойш тавилгүй, биеэрээн сураагүй залхуу хүнийг битгий үз, шал дэмий гэдэг ятгалаганд авталгүй чиглэсэн гадаад хэлээ сурсан шиг сурагтун! Хэдүй чинээ л гадаад хэл сурвал төдүй чинээ ачтайн сайхныг хэлэн ухуулан амтлуулахаан байя гэхэд, багц гадаад хэл сурсны тус ч үлэмж мэдэхүйеэ түвэггүй болой. Ганц үнээ тугаллуулсан айл сүүтэй цай уугаад л байдаг шүү дээ. 

Ялангуяа эрдэм шинжилгээний ажил хийе гэсэн оюутан хүн, дэлхий дахины соёлын шимээс хүртье хэмээсэн хэн хүн, харь хэл мэдэхгүй аваас хүсэвч гүүгүй айрагчин, зүүгүй оёдолчин болно. 

8. Ямар ч харь хэл үзэх хүн эрхбиш эх хэлнийхээ зүй тогтол, зөв найруулгаан сайн мэдэх их чухаг. Эх хэлээн сайн мэдэхэд, ардын аман зохиолыг их үзэх, сонсох, ардын амьд хэлээс сурах, монгол бичгийн сайхнаас сурах энэ бүгд цөм анхааралтай болой.

9. Нэгэнт цаг заран оролдсоны хэрэг сурч буй харь хэлээн сонин буураагүй онгог байхад нь өөрийн сахилгын ташуураар ташуурдан байж, мэргэжлийн ном тольтой үздэг болоод авбал цаашид ахин дэвшин сурахад тань их учир буй. ​Өөрийнхөөн болж байгаа болохгүй байгааг нэгбүрчлэн өөрөөн хянаж өөрийгөөн сургаж сурагтун! Тэрүүхэн доороон зовлон орохгүй жигүүр ургаад бүтэж орхих юм гэж орчлонд үгүй. Оролдоод л явсан хүн их газар хорооно. 
Уйгагүй хүн уул нүхэлмой хэмээсэн сайхан үг буй.




10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.87Алтангэрэл   • 5 сарын 20. 20 цаг 10 минут

Энэ Ринченийх бус, харин Чой. Лувсанжав багш "Герман хэл өөрөө сурах бичиг"-тээ бичсэн "сургааль" шүү дээ. Андуу эндүүгээ засмаар юм аа.

24.254.11.206Зочин   • 5 сарын 21. 3 цаг 14 минут

Ренчин багшийн сургаалийг Чой хуулбарласан бус уу. Ганц Ренчин багш ч биш өөр хүний юыг ч хулгайлсан гэж сонсч байсан. Тэр хүн өөд болохынхоо өмнө авгайдаа Чой миний олон жилийн хөдөлмөрийг өөрийн болгосон хүндээ гэж гомдлоо хэлж байсан юм гэнэ лээ.

217.149.160.209Зочин   • 5 сарын 18. 1 цаг 13 минут

uhaantai hun uhaarch oilgohoor mundag heljee.bidnii uwug deedes hel,bichgiig jinhene utgaar n surch bsn turshlagatai humuusee.bichgiin soyliig bid suraad yawj bg ch tedniig guitsehgui bg

66.181.166.134мэдэхгүй   • 5 сарын 17. 22 цаг 55 минут

Энд сургааль гэхээр зүйл огт алга. Орчин цагийн аж байдлын нөхцөлд энэ бүхнийг арай өөрөөр ухуулан ойлгуулах нь чухал. Ринчен хэлснийг бүх залуус ойлгодог боловч одоогийн орчин үеийн байдалд яаж тохируулж хэрэглэх вэ гэдгээ мэддэггүй.

202.72.245.122ч   • 5 сарын 17. 14 цаг 52 минут

хуучин түүх аман зохиолд их ухаан би шүү дээ

203.217.138.1h   • 5 сарын 17. 14 цаг 43 минут

Gaihaltai saihan zuwulguu baina shuu

118.160.53.130Зочин   • 5 сарын 17. 14 цаг 03 минут

saikhan surgamj baina

202.72.245.122б   • 5 сарын 16. 15 цаг 17 минут

Киноны орчуулга гэж үйл явлаасаа зөрсөн , хүний сэтгэхүйн хэвийн өрнөлийг доромжилсон Зүйлүүд их гардаг болж.Эх хэлээрээ эрүүл зөв сэтгэж байж монгол хэлний дүрмийн дагуу гаднаас орчуулга хийх

202.9.43.125Н. Ц   • 5 сарын 19. 15 цаг 10 минут

Үнэхээр тийм болсон шүү. Ринчин гуай "Марк Твений минь махыг нь идэж дээ" гэж халагладаг шиг бид мэт нь хүртэл энэ цагийн кино, ном зэргийн орчуулгыг харахад үнэхээр л монгол хэл яриагаа хамгаалж, цаад орчуулагдсан кино, зохиолыг нь өрөвдөж өмгөөлмөөр юмс өгүүлбэр, мөр болгонд шахуу л тааралдаж, их л харамсах юм даа.

77.64.144.154Зочин   • 5 сарын 20. 14 цаг 44 минут

TV kinonii orchuulgiig orchuulga gehed berh! Tanii heldegeer eh heleeree eryyl zuv setgej baij zuv orchuulga bolno! mongol hyn hezee ch tegj yaridaggyi!!!

Шинэ мэдээ

Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь8 цаг 40 минутын өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ8 цаг 50 минутын өмнөШуурхай: Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих эсэх асуудлыг түр хойшлууллаа8 цаг 59 минутын өмнөШ.Абэ БНАСАУ-ын удирдагчтай уулзах бодолтой байгааг дэмжиж байна9 цагийн өмнөНефтийн олборлолтын асуудлыг зургадугаар сарын эцсээр шийдвэрлэнэ9 цаг 5 минутын өмнө16,000 тн ган төмрийг 16 секундэд нураав9 цаг 10 минутын өмнөШуурхай: Д.Эрдэнэбилэгийг 14 хоног цагдан хорих хүсэлт хүргүүлжээ9 цаг 11 минутын өмнөФото: Хэрэв тэд сахалтай байсан бол ...9 цаг 15 минутын өмнөГайхалтай ур чадвар9 цаг 20 минутын өмнө20-30 насандаа чинээлэг, хөрөнгөтэй болох алхам9 цаг 25 минутын өмнөГутал үйлдвэрлэгч компаниуд Трампт захидал илгээжээ9 цаг 30 минутын өмнөХааяа дусал ч гэсэн нулимс дуслуулж бай9 цаг 35 минутын өмнөЭмэгтэй хүн бүр үүнийг хүсдэг9 цаг 40 минутын өмнөАмазоны омог түүхэн ялалт байгуулж, ойгоо авч үлджээ9 цаг 45 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №116 The Rolling Stones, ‘Honky Tonk Women’9 цаг 50 минутын өмнөТавдугаар сарын 31 хүртэл дараах газруудад халуун ус хязгаарлана9 цаг 55 минутын өмнөЯпоны эзэн хаан цагаан будаа тарих анхны ёслолдоо оролцжээ10 цагийн өмнөЦУВРАЛ 8: Монгол орны үзэсгэлэнт 100 байршил5 сар 21. 16:55Агаарын цахилгаан такси анхны нислэгээ хийв5 сар 21. 16:50Зөрчил гаргасан малчин мал бүхий иргэдийг 30000 төгрөгөөр торгоно5 сар 21. 16:45Азийн Обама улиран сонгогдож, аюулгүй байдлыг хамгаалах 32,000 цэргийг тараан байршуулав5 сар 21. 16:40NBA-ын шилдэг 5 (19-05-20)5 сар 21. 16:35ЗУУН НАСТ хормын төдийд арьс ЦАЙРУУЛДАГ5 сар 21. 16:30Өөрсдийгөө Монголын №1 гэх хоёрыг Gee хүлээн зөвшөөрөв үү...5 сар 21. 16:25Пеп Гвардиолла: Би Манчестер Ситиг орхих бодолгүй5 сар 21. 16:20АНУ-ын хориг “Huawei”-гийн эрэлт ихтэй бүтээгдэхүүнүүдэд нөлөөлөхгүй5 сар 21. 16:15Д. Дагвадорж Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд түрүүлжээ5 сар 21. 16:14Швед улсад дэлхийд анх удаа автомат жолоодлоготой ачааны автомашин тээвэрт явж эхэллээ5 сар 21. 16:10Ийм бяцхан фэнүүдтэй Gee үг, үйлдэлдээ анхаараарай...5 сар 21. 16:05Иран улс өөрийгөө хамгаалах бэлтгэлээ бүрэн хийгээд байна гэв5 сар 21. 16:02
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.