2019 оны 5-р сарын 17
9 цаг 00 минут

Ерөнхий сайд орон нутагт ямар ажил амжуулж явна вэ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон нутагт амьдрал дунд бужигнаж явна. Хэнтийгээс ирээд баруун хязгаарыг зорив. Засгийн газрын шийдвэр газар дээрээ хэрхэн хэрэгжиж байгаатай танилцах, мөн мөрийн хөтөлбөртөө туссан зарим томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэх, стратегийн ач холбогдол бүхий цементийн үйлдвэр, усан цахилгаан станцын ажлыг эрчимжүүлэх гэхчлэн олон ажлын явцыг нүдээр харж,  гараар тэмтэрч явна.

Энэ үеэрээ иргэдтэйгээ уулзаж Засгийн газрын гурван том зорилтоо танилцуулахын хамт эдийн засгийн өсөлтийг айл өрх бүрт хүргэх бодлого хэрэгжүүлж байгаа гэдгээ онцолжээ.

Ерөнхий сайд хөдөө орон нутагт ажиллахдаа ямар ажил амжуулж, асуудлыг хэрхэн  шийдвэрлэж байгаа талаар товчлон хүргье.

Хэнтий аймаг: Эзэн Чингисийн нутагт “Түүхэн аялал жуулчлал”-ын  түүчээ ирэв

Хэнтийд тэрбээр хэд хэдэн асуудлыг газар дээр нь шийдэж, зарим нэгнийг нь шууд эхлүүлсэн.  Тухайлбал, Чингис хот-Бэрх чиглэлийн автозамын барилгын ажлыг энэ үеэр эхлүүлэв.  

-Чингис хот-Бэрх-Дадал чиглэлийн 265 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг төсвийн хөрөнгө оруулалтаар хийнэ. Эхний ээлжинд Чингис хот-Бэрх чиглэлийн 70 км автозамын барилгын ажлыг эхлүүлж, санхүүжилтэд ямар нэгэн бэрхшээл учрахгүй гэдгийг гүйцэтгэгч нарт сануулж, хариуд нь “ЧАНАР” шаардсан юм. Энэ чиглэлийн эхний 20 км хатуу хучилттай автозамыг 2019 оны арваннэгдүгээр сарын нэгэнд ашиглалтад хүлээлгэж өгөх юм.

-Хэнтий аймаг нь эзэн Чингэсийн төрсөн нутаг гэдэг утгаараа “Түүхэн аялал жуулчлал”-ын бүс болж хөгжих юм. Энэ  хүрээнд ирэх жил Хэнтий аймагт “Өндөрхаан”, “Дадал” нисэх буудлууд, хэд хэдэн сумыг хамарсан томоохон цогцолбор байгууламжийг тус тус ашиглалтад оруулахаар болж байна.  

-Чингис хотод шинээр барьж буй Хөгжимт драмын театрын барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  2012 оноос  эхлүүлсэн ч 2013-2015 онд хөрөнгө оруулалт тасалдаж, барилгын ажил бүрэн зогсоод байсныг шийдлээ. Ниийт 8,3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тус барилгад  өнгөрсөн хугацаанд 7,5 тэрбум орчим төгрөг зарцуулж, 70 хувийн гүйцэтгэл хийжээ. Иймээс үүсээд буй асуудлуудыг судлан, шийдвэрлэх арга хэмжээ авч, хариуцлага алдсан хүмүүст нэхэж хариуцлага тооцох үүргийг  Ерөнхий сайд орон нутгийн удирдлагуудад өглөө. Мөн театрын барилгыг энэ онд багтаан ашиглалтад оруулахыг үүрэгдсэн юм.

Ховд аймаг: Баруун бүс удахгүй импортын эрчим хүчний хараат байдлаас гарна

Ерөнхий сайд орон Хэнтийд томилолтоор ажиллаж байсан учир өмнөх долоо хоногийн Засгийн газрын хуралдаан хойшилж,  ням гарагт хуралдсан. Ерөнхий сайд энэ долоо хоногийн эхний өдөр буюу Даваа гарагт  Говь-Алтай, Ховд аймгийг зорьсон.

Энэ үеэрээ  эхэлж танилцсан ажил гэвэл Ховд гол дээр баригдах УЦС-ын газрыг очиж үзсэн явдал. Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд баригдах усан цахилгаан станцын гүйцэтгэлийг эрчимжүүлэхээ илэрхийллээ. Одоо энэ Усан цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаа бөгөөд станц ашиглалтад орсноор баруун бүсийн аймгуудын эрчим хүчний хэрэглээг дотоодоосоо бүрэн хангаж, импортын цахилгаан эрчим хүчний хараат байдлаас гарах юм. Мөн төсвөөс баруун бүсийн эрчим хүчний системд олгодог татаас тэглэгдэж, 100 орчим хүн тогтмол ажлын байраар хангагдана.

Одоогоор Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих нийт хөрөнгө оруулалтыг 288 сая ам.доллар,  хүчин  чадлыг 100МВт, жилд 300 сая кВт.ц эрчим хүч үйлдвэрлэхээр тооцоолжээ.

-Ерөнхий сайдыг тус аймагт ажиллаж байх үеэр Буянт суманд “Ховд эко цемент“-ийн үйлдвэрийн барилгын ажил эхлэв. Баруун таван аймгийн цементийн хэрэглээг бүрэн хангах хүчин  чадалтай тус үйлдвэр нь Засгийн газрын 2016-2020 оны  мөрийн хөтөлбөрт туссан ажлуудын нэг билээ.

Энэхүү үйлдвэр нь жилд 300 мянган тн цемент үйлдвэрлэж, баруун бүсийн цементийн хэрэглээг 100 хувь хангана. Өнөөдрийн байдлаар баруун таван аймгийн нэг жилийн цементийн хэрэглээ 220 мянган тн бөгөөд Улаанбаатарт худалдаалж буй цементийн үнээс хоёр дахин өндөр буюу нэг тн цементийн үнэ 300 орчим мянган төгрөг байдаг аж.

Тэгвэл ажил нь эхэлж буй  “Ховд эко цемент”-ийн үйлдвэр ирэх онд ашиглалтад орсноор  нэг тн цементийн өртгийг 150 мянган орчим төгрөг буюу Улаанбаатар хотын үнэ ханштай дүйцүүлнэ. Үүний үр дүнд баруун аймгуудад орон сууцны нэг ам.метр талбайн үнэ 30-40 хувь хямдарч, 800 орчим мянган төгрөг болж, үнэ нь тогтворжино гэсэн тооцоог барилгачид гаргажээ.

“Ховд эко цемент”-ийн үйлдвэр 2020 онд үйлдвэр ашиглалтад ашиглалтад орсноор 250 хүн тогтмол ажлын байртай болно. Зөвхөн тээвэрлэлтээс гэхэд баруун аймгууд жилдээ 43 тэрбум төгрөг хэмнэх тооцоо, судалгаа байна.  

Говь-Алтай аймаг: Алтайчууд цэвэр усны найдвартай эх үүсвэртэй болно

Ерөнхий сайдын хувиар У.Хүрэлсүх  Говь-Алтайд хоёр дахь  удаагаа ирж байгаа нь энэ. 2018 онд баруун таван аймаг,  тэр дундаа Говь-Алтай аймагт ажиллах явцад иргэдээс ундны цэвэр усны хангамжийн хомсдол тулгамдсан  асуудал болсныг дуулгаж байсан билээ. Үнэхээр ч цэвэр усны хүрэлцээ, хангамжийн хувьд  хамгийн асуудалтай аймаг.  Мөн ч олон сонгууль дамжин яригдсан даа.

Ерөнхий сайд Говь-Алтайг дахиад зорих болсон нь алтайчуудын  ундны устай  холбоотой  байв. Учир нь уг асуудлаар Засгийн газар холбогдох арга хэмжээг авч энэ сарын нэгнээс Алтай хотын иргэдийг цэвэр усаар хангах 54 км урттай цэвэр усны дамжуулах хоолой барих ажлыг эхлүүлээд байгаа билээ.  Энэ ажлынхаа явцтай газар дээр нь танилцах нь Ерөнхий сайдын нэг зорилго байв. Одоо Алтайд  Засгийн газрын захиалгаар Австри Улсын санхүүжилтээр “Тайшир-Алтай ус хангамж” төслийг хэрэгжүүлж  байна.  Алтайчуудыг ундны баталгаатай цэвэр устай  болгох төсөл хоёр жилд хэрэгжиж дуусна.

Мөн өнгөрсөн онд шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж байсан Говь-Алтай аймгийнхны 15 тулгамдсан асуудлаас таван барилгын санхүүжилтийг Улсын төсөвт суулгуулснаар угсралтын ажил үргэлжилж түрүүчээсээ ашиглалтад орж эхэлжээ. Үүнд Ерөнхий боловсролын дөрөвдүгээр дунд сургуулийн барилга ашиглалтад орж, Онцгой байдлын албаны барилга, Хүүхэд, залуучуудын ордоны барилгын гүйцэтгэл 100 хувь хийгдэж улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болсон. 50 ортой хүн эмнэлэг, ЭМШУИС-ийн барилгын угсралт 90 хувийн гүйцэтгэлтэй байна.

Бүтээн байгуулалт гэхээр зөвхөн Улаанбаатарын эргэн тойрноор харах гээд байдаг. Тэгвэл энэ Засгийн газрын үед орон нутагт томоохон бүтээн байгуулалтууд эхлээд байна.  Тухайлбал, Алтанширээтийн Нефть боловсруулах үйлдвэр, Улаанбаатар-Дарханы авто зам,  Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам, Ховдын цементийн үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС гэхчлэн.

Г.Хантулга

23
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

23 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

180.54.57.52Zocnon   • 5 сарын 17. 20 цаг 07 минут

Tumnen fuuren max idej otxogni snol yyj yabaadaa xoorxii

43.242.243.182unen   • 5 сарын 17. 17 цаг 45 минут

hudlaa namaa surchilhaa boli 20 ond ugui bolloo uzlee harlaa

31.13.145.56Зочин   • 5 сарын 17. 16 цаг 39 минут

Ажил хиигээд явж бгаа хунииг муулаад яахав бгуи хоигуур чинь нэг хороон дарга эх орноосоо урваж ногоо хороон дарга чинь хууль оорчилж тэрбумын авилгатаи наиз нохдоон суллаа монгол улс авилгад идэгдэж сонолоо авилачид урвачидаан ингээд явуулаад бхуу юу бодож бна е,саидаа 20онд танаи нам авсанд орно шуу

202.179.24.21Арслан   • 5 сарын 17. 16 цаг 30 минут

Попор топор Шодогос уу битгтй солиор новшооо

202.126.89.219зочин   • 5 сарын 17. 15 цаг 51 минут

Saidiinhaa ajiliig hiigeech yun UIH be ene odoo uls niigemd tulgamdsan olon asuudal bn gishuun l bish bol hiij bolohgui bgaa wm shig zagnahiimaa

202.126.89.84Зочин   • 5 сарын 17. 15 цаг 31 минут

Дулааны улирал дундаа орж байхад Дарханы зам дээр нэг ч хүрз барьсан хүн алга бөлгөө . Сүр Данзан сүржигнэсээр .

202.9.42.156Зочин   • 5 сарын 17. 14 цаг 52 минут

hodoo javsan hoiguur n l svre jarigdaa bizdee jumand bodoltoi des dugaartai barimjaatai handaj baigaach alivaa jumand tsag hugatsaa heregteidee

112.72.12.8хотын иргэн   • 5 сарын 17. 14 цаг 06 минут

Ажил хийж байгаа хүнтэй атаархаад боож үхчих гээд байгаа Ардчилсан намынхан Хүрэлсүхрүү дайраад байгаа наад гүтгэлгээ боль, та нар тэнэгээ битгий гайхуулаад бай,ард түмэн хэн хэн нь хэн бэ гэдгийг таниж, ялгахтайгаа болсон шүү... Сонгуульд энэ хийж байгаа ажил ямар хамаатай юм бэ, эргүүтээд байгаараа... Хөдөө орон нутгийг анхаарч байгаа нь сайшаалтай юм.

82.132.235.24Зочин   • 5 сарын 17. 13 цаг 47 минут

Одоо энэ шоучин попчин хошгируулагчийг харахаар дургуй хүрдэг болчихлоо. худлаа шудрага ес ярьж сүржигнээд араар нь мөнгө хөнжил 2оороо нийлчихсэн сарангэрэл авгайг хамгаалаад, нямдоржийн шахаачин хүүхдийг элчин сайдад томилоод л... Элбэгдорж миэнхболд нараас дор гэхээс дээр амьтан огт биш болж таарлаа

139.5.218.96Зочин   • 5 сарын 17. 11 цаг 23 минут

mahnii vne usuud bhad ed nar yu hiij yavnaa

203.91.115.44Зочин   • 5 сарын 17. 10 цаг 52 минут

Ажил хийж сураагүй Улс байтугай хүн ч олигтой удирдах чадваргүй ийм хөлдүү новшийг тэнэг л биш бол хэн дэмжих юм ард түмэн цалингаа аваад өрөнд өгдөг байсан бол одоо цалингаа авч ч амжихгүй нэмж өр төвьж байна халдварт өвчин аллага хулгай дээрэм бол замаа алдлаа

202.179.26.157Зочин   • 5 сарын 17. 10 цаг 39 минут

Очигдор тор хувийн омч руу дайран орж ичгуургуй муухай дээрэм балмад ажиллагаа явууллаа энэ талаар яагаад нэг ч мэдээллийн сайт бичихгуй байна оноодор тэд нарын ээлж маргааш бид нарын ээлж ирнэ шуу дээ

202.70.37.34Зочин   • 5 сарын 17. 10 цаг 36 минут

Хэнтийн сонгуульд зарах мөнгөөрөө бүтээн байгуулалт хийе. Сонгууль явуулахгүй байх шалтгаан эерэг байна.

202.179.27.58Зочин   • 5 сарын 17. 10 цаг 32 минут

Хүрэлсүх та одоо сонгуулийн сурталчилгаагаа боль. Бүх юм үнэд орлоо. Дархлаа муудаж хүүхдүүд өвчилж эхэллээ. Эрсдэл ихэслээ. Хэрүүл тэмцэл дээд цэгтээ хүрлээ. Суудлаа өг. Та зайл. Тэр Сарангэрэл гэдэг хүүхэн ажлаа өг. Ард түмнээр бүү тогло. М. Энхболд үнэхээр их ажил хийдэг, цагаан мөртэй хүн байжээ. Улс орон доройтлоо. Ичих зүйлгүй халуурч гүйхээ боль. Манай улсад хүүхдийн цэцэрлэг, хүүхдийн эмнэлэг, өдөр өнжүүлэх бүлэг, өдрийн сайн чанарын хоол, хүүхдүүдэд тодорхой хэмжээний халамж дэмжлэг хэрэгтэй боллоо. Юмны үнээ зогсоож чадахгүй байж .

203.91.115.42Зочин   • 5 сарын 17. 13 цаг 38 минут

Erlizvvdiin pyaldag

202.21.105.186Zochin   • 5 сарын 17. 10 цаг 08 минут

Iim Erunkhii saidtai bolsondoo bayarlakhiin orond muuldag khumuusiig gaikhaad bkh yum, gaikhakh ch yuu bkhavdee, zuvkhun khuvia boddog luivarchid l ingej bgaa l daa.

122.201.19.99Зочин   • 5 сарын 17. 9 цаг 37 минут

ПОПЧИН ерөнхий сайд ОГЦРОХ хэрэгтэй мах нецтын шнээ зохицуулж чадахгүй эргүй гар

202.70.37.34Зочин   • 5 сарын 17. 10 цаг 36 минут

бөгс долоогч болиоч

202.9.42.27Зочин   • 5 сарын 17. 9 цаг 32 минут

хүмүүс ажлаа хийж л байглдээ өөрийхөө ажлыг хийгээч малаа

119.40.99.101balaa   • 5 сарын 17. 9 цаг 29 минут

сайн байна ш дээ газар дээр нь очих нь чухал шүү дээ

43.242.243.210нараа   • 5 сарын 17. 9 цаг 20 минут

овоо л доо гүйцэтгэгч нар нь завсраас нь бага шиг шомбодоосой билээ

202.4.237.61Иргэн   • 5 сарын 17. 9 цаг 16 минут

Албан тасалгаанд амьдралыг цонхоор харах бус газар дээр нь явж танилцаж байгаа нь сайн байна. Харин орон нутгийнхан байгаа байдлаа битгий гоёчилж, бүлт үсрээд байгаарай даа.

202.4.248.66Зочин   • 5 сарын 17. 9 цаг 13 минут

Болж бүтэж байгаа газраар яваад хэрэггүй ээ Ерөнхий Сайдаа болж бүтэхгүй байгаа газраараа явж асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Одоо энэ Сүрьеэ энэ тэр гээд. Ард түмний итгэл хүлээлтийг дааж ажиллах хэрэгтэй шүү.

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн хоригийг 14 хоногийн дотор хэлэлцэх хуультай8 минут 40 секундын өмнөФото: “Сүүний бактерийн хөрөг” буюу “FUTURISTIC TYPE”-ын шинэ цуглуулга13 минут 40 секундын өмнө"Сумын татварын улсын байцаагчдын сургалт- зөвлөгөөн"-ийг амжилттай зохион байгууллаа18 минут 40 секундын өмнөӨнөөдөр хөлбөмбөгийн дэлхийн шилдгүүд тодорно23 минут 40 секундын өмнөАмралтын өдрүүдэд ослын улмаас гурван хүн амиа алдав28 минут 40 секундын өмнөФОТО: Эммигийн 71 дэх удаагийн шагнал гардуулах арга хэмжээний улаан хивсний ёслолоос33 минут 40 секундын өмнөБаянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт 70 гаруй хувьтай хэрэгжиж байна38 минут 40 секундын өмнөХилтон зочид буудлын сүлжээг эзэмшигч Баррон Хилтон таалал төгсжээ43 минут 40 секундын өмнөСэлбэ дэд төвийн 1000м3 хүчин чадал бүхий усан сан ашиглалтад орлоо48 минут 40 секундын өмнөС.Лавров, М.Помпео нар уулзана53 минут 40 секундын өмнөАНУ-ын Конгрессийн гишүүн Тэд Ёохо Монголын ноолуурын салбарынхантай уулзжээ58 минут 40 секундын өмнөНӨАТ: 5 сая төгрөгийн азтан 21 тодорлоо1 цаг 4 минутын өмнөЯпонд “Тапа” хар салхины улмаас олон хүн гэмтжээ1 цаг 9 минутын өмнөLIVE: Замын хөдөлгөөний 09:25 минутын мэдээллийг дамжуулж байна1 цаг 14 минутын өмнөИх Британийн хөлөг онгоцыг суллажээ1 цаг 19 минутын өмнө“МАХ, ХҮНСНИЙ НОГОО, ЦАГААН ИДЭЭ-2019” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана1 цаг 24 минутын өмнөThe Telegraph 2020 оны олимпоос Оросын тамирчдыг хасах аюулыг зарлалаа1 цаг 29 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 34 минутын өмнө“Walmart” электpон тамхи худалдаалахгүй1 цаг 39 минутын өмнөӨнөөдөр МАН-ын бүлэг хуралдана2 цаг 9 минутын өмнөЕрөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-д байдаг Монгол хийдэд зочиллоо2 цаг 19 минутын өмнөУИХ-ын тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсэг хуралдана2 цаг 29 минутын өмнөҮ.Амарбат: 2020 оны сонгуульд ялагдахаасаа урьтаж асуудлыг ашигтайгаар эргүүлж байж мэднэ2 цаг 39 минутын өмнөЭнэ өдрийн зурхай2 цаг 59 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ3 цаг 9 минутын өмнөМалчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ9 сар 22. 15:05Ууp амьсгалын өөpчлөлтийн эсpэг жагсаалд олон сая хүн оpолцжээ9 сар 22. 15:00Шинэхэн цэцэг өрөөнд байх нь өвдөлтийг бууруулдаг гэж судлаачид хэлж байна9 сар 22. 14:55Гуталтай холбоотой этгээд сүсэг бишрэл9 сар 22. 14:50Майли Сайрус дахиад ”тэнэглэж” эхлэв9 сар 22. 14:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.