2019 оны 5-р сарын 16
19 цаг 02 минут

“Нийслэл Инновацийн төвөөрөө дамжуулан энэ онд 5000 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин, хамтарч ажиллана”

МҮХАҮТ-аас ХХААХҮЯ, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацийн газартай хамтран зохион байгуулж буй “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2019” олон улсын үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр “Мишээл Экспо” төвд боллоо. Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн болон ОХУ, БНСУ, Непал, Хонконг зэрэг улсын зочид төлөөлөгчид, үзэсгэлэн худалдаанд оролцож буй жижиг, дунд, бичил бизнес эрхлэгчид оролцов.

Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй 140 мянган аж ахуйн нэгж байдгаас идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь 72.100, үүнээс 78 хувь буюу 56.200 нь жижиг, дунд, бичил бизнес эрхлэгчид байдаг аж.

Нээлтийн үеэр хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Аливаа улс орны нийгэм, эдийн засгийн хөдлөх хүч нь баялаг бүтээгч, бизнес эрхлэгчид байдаг. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үйл ажиллагааг нь дэмжих, хамтын ажиллагааг нь өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд өнөөдрийн энэ үзэсгэлэн нийслэл хотод 22 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаад баяртай байна. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид бол манай улсын хувьд хамгийн чухал ажлын байрыг бий болгоход үнэтэй хувь нэмрээ оруулдаг баялаг бүтээгчид юм” гэдгийг онцолж хэлсэн юм. Мөн “Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацийн газарт бизнес эрхэлж байгаа болон   бизнесээ дөнгөж эхлүүлж буй өрхийн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр “Бүтээлч үйлдвэрлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байна. Бид инновацийн төвөөрөө дамжуулж энэ онд 5000 гаруй бизнес эрхлэгчдийг дэмжин, бизнесийг нь өргөжүүлэн хөгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Цаашлаад зөвхөн Монголдоо төдийгүй дэлхийн зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх талаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн” гэв.

Үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгч 60 гаруй аж ахуйн нэгж, нийслэлийн таван дүүргийн ЖДҮГ-аас гадна ОХУ-ын Краснодар муж, Ростовын бүс, Эрхүү муж, Чита, Алтайн хязгаар, Буриад, Тува Улсаас хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 30 гаруй аж ахуйн нэгж, БНСУ-ын хүнс, өргөн хэрэглэний барааны 11 компани, Непалын эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүн, Хонконгийн сувдан эдлэлийн компани гээд нийт 150 гаруй байгууллага оролцож байна.

Энэ үеэр Хотын захирагч С.Амарсайхан үзэсгэлэн худалдаанд оролцож буй жижиг, дунд, бичил бизнес эрхлэгчидтэй уулзан, тэдэнд тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож, цаашид нийслэлийн зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээнд идэвхтэй оролцож, хамтарч ажиллахыг хүслээ. Мөн тун удахгүй нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацийн газарт уулзалт зохион байгуулж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих, хүн бүр ажлын байртай, орлоготой байх боломжийг бүрдүүлэх талаар харилцан ярилцаж, олон үр дүнтэй ажлыг хамтдаа хийж хэрэгжүүлнэ гэдгээ тэдэнд хэлэв.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Дэлхийн "хамгийн шилдэг" паспортыг нэрлэжээ8 цаг 53 минутын өмнөХарвардын их сургууль 34 жилийн судалгаагаар эрүүл амьдрах дүрэм гаргажээ8 цаг 58 минутын өмнөРоналду нууцаар хуримлажээ9 цаг 3 минутын өмнөФОТО: Эргэн ирэлтийг нь хийхийг хүлээдэг эмэгтэй кпоп хамтлагууд9 цаг 8 минутын өмнөФОТО: Будапешт хотын үзэсгэлэнт өвөл9 цаг 13 минутын өмнөОЛОН ӨНГӨ: Амьдралыг бүтээгч агшнууд9 цаг 18 минутын өмнөГерманд хүүхдээ вакцинд хамруулаагүй эцэг, эх 2750 ам.доллар хүртэлх мөнгөөр торгуулна9 цаг 23 минутын өмнөАнгараг гариг дээр шавж амьдардаг нь тогтоогджээ9 цаг 28 минутын өмнөЦээл суманд 4,3 магнитутын хүчтэй газар хөдлөлт боллоо9 цаг 33 минутын өмнөАбэ Шинзо Японы бүх цаг үеийн түүхэн дэх дээд амжилт тогтоолоо9 цаг 38 минутын өмнөСанаандгүй авч, түм, буман хүнийг гайхшируулсан зургууд9 цаг 43 минутын өмнөGoogle улс төрийн сурталчилгааг хориглоно9 цаг 48 минутын өмнөИнстаграмд хамгийн их орлоготой орос одод9 цаг 53 минутын өмнөӨмнөд Солонгос цэргийн алба хаагчдын тоог 1.300-аар цөөлнө9 цаг 58 минутын өмнөБ.Сарантуяа: “Гоёл Медикал” үйлчлүүлэгчиддээ 100 хувийн сэтгэл ханамжийг амладаг9 цаг 58 минутын өмнөШүдний чулуу гэж юу вэ11 сар 21. 16:50К.Макгрегор яаралтай тусламжийн албанд сая ам.доллар хандивлав11 сар 21. 16:45Хөдөө аж ахуйн биржийн брокерын "эрх олгох сургалт"11 сар 21. 16:43Боливид сонгууль явуулах хуулийг батлахыг хүсжээ11 сар 21. 16:40Дэлхийд шинэ улс мэндлэх гэж байна11 сар 21. 16:35Онгоц, галт тэрэг өндөр хурдны интернеттэй болно11 сар 21. 16:30Путин ЗСБНХУ тарж бутарсан шалтгааны тухай ярив11 сар 21. 16:25Цахилгаан эрчим хүч хэмнэх энгийн аргууд11 сар 21. 16:20Одон орны физикчид хамгийн хүчтэй гамма цацрагийг бүртгэжээ11 сар 21. 16:15Эх хэл бичгийн багш нар ур чадвар, бүтээлээрээ өрсөлдлөө11 сар 21. 16:10Өдрийн тойм: Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлж, Оюутолгойн гэрээг өөрчлөх эхлэлийг тавилаа11 сар 21. 16:07БНХАУ есөн мужийнхаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлнэ11 сар 21. 16:05Шорон дотроос залилан хийж сая ам.доллар луйварджээ11 сар 21. 16:00Салхинцэцэг өвчнөөс урьдчилан сэргийлье11 сар 21. 15:55Дэлхийн телевизийн өдрийн талаарх сонирхолтой 12 баримт11 сар 21. 15:50
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.