2019 оны 5-р сарын 17
8 цаг 50 минут

ЖДҮ-гийн эх орон-3: Зээл жинхэнэ ЖДҮ-чдээ бус банкуудыг дэмжих вий

Жирийн иргэдэд олдоггүй байсан ЖДҮ-гийн зээл одоо “хаана” байгаа вэ? Нэр бүхий УИХ-ын гишүүдийн “хүртсэн” зээл үнэхээр жижиг дунд, үйлдвэрлэгчдэдээ хүрсэн бол хэчнээн олон ажлын байрыг дэмжиж, хэчнээн жижиг, бичил үйлдвэрийг хөл дээр нь босгож чадах байсан тухай хангалттай яригдсан. Тухайн үед жижиг, үйлдвэрлэгчид цугларан цаашид зээлийг яаж үр дүнтэй, жинхэнэ эздэд нь хүргэж болохыг ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлж байсныг санаж байна уу? Одоо харин байдал ямар байна? Хамгийн гол нь ЖДҮ-гийн гэх энэ хэргийн хамгийн гол сургамж, хамгийн гол үр дүн нь дараа, дараагийн зээлийг яаж жинхэнэ ЖДҮ-чиддээ хүргэж байх вэ гэсэн шийдэл, гарцыг олох ёстой гэсэн санал ч хангалттай яригдсан шүү дээ.

Тэгвэл одоо байгаа мэдээллээр бол энэ жил ЖДҮХС-нд энэ жил 47 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Зээлийг ирэх тавдугаар сараас олгож эхэлнэ гэгдэж байна. Гэхдээ энэхүү үүнээс аймаг бүрт нэг тэрбум буюу 21 тэрбум төгрөг, үлдсэн 26 тэрбум төгрөгийг нийслэлийн хэмжээнд ЖДҮХС болон банкаар дамжуулж олгоно гэсэн чиглэлтэй байна.

Энэ хангалттай, зөв шийдэл мөн үү? Жишээлбэл, Говьсүмбэр аймаг гэхэд 10 гаруй мянган хүн амтай. Гэтэл Сонгинохайрхан дүүрэг гэхэд ... гаруй мянган хүн амтай. Уг нь зөвхөн хүн амаас гадна үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн боломж нөхцөл, зах зээлийн эрэлтийг тооцоолон зээлийг хуваарилж болмоор. Энэ удаад бол аймаг орон нутагт тал хувийг, нийслэлд талыг нь гэсэн шууд л тэгшитгэсэн хуваарилалт хийсэн мэт.

Түүнээс гадна хамгийн анхаарал татахуйц асуудал нь 500 саяас дээш төгрөгний зээлийг банкуудаар дамжуулан жилийн 9 хувийн хүүтэйгээр олгогдоно гэж буй. Улстөрчдөд олгосон жилийн 3 хувийн хүүтэй зээлийн дэргэд “гомдмоор” сонсогдож байгаа биз. Мэдээж энд банкуудын шимтгэл, үйл ажиллагааны зардал шингэсэн байгаа байх. Гэхдээ л жижиг дунд үйлдвэрлэгчдээ бус, банкуудаа дэмжих зээл болчихож байгаа юм биш биз гэмээр. 500 саяас дээш төгрөгийн хувьд банкууд эрсдлийн нөхцлөө тооцсон, нэлээд өндөр шалгууртай зээл олгох нь тодорхой.. Ингэхээр барьцаа хөрөнгө, эргэлтийн чадал муутай нөгөө жинхэнэ жижиг, бичил үйлдвэрлэгчид “тойрог”-ийн гадуур үлдчих вий гэсэн бас нэг болгоомжлол байна.

Яагаад банкуудаар дамжуулах болсон бэ гэвэл зээлийн төсөл болгонд эрсдлийн шалгуур хангах эсэхийг тогтоох, зээлийн бичиг баримтыг хүлээн авах олгоход ЖДҮХС-гийн одоогийн нөхцөл байдал дангаараа хүрэлцэхгүй байгаа гэсэн. Гэхдээ уг нь ажлыг хийе гэсэн сэтгэл байвал арга нь олддог л гэдэг сэн. Үүнийг ч цаашдаа анхаарна биз.  

Мэдээж бүх зүйл шууд төгс сайхан болох боломжгүй. ЖДҮ-ийн зээлийг жинхэнэ эздэд нь хүргэдэг болохын тулд тооцоо судалгаа, бодлого зохицуулалт гээд цаг хугацаа ч шаардагдах олон алхмууд шийдлээ хүлээж байгаа. Магадгүй энэ жилийн хувьд зээл одоо яригдаж байгаа хувилбараар хуваарилагдлаа гэхэд дараа, дараагийн жилүүдэд илүү оновчтой хувилбарыг хэрхэн боловсруулахаа одооноос ярьж шийдэх ёстой буй за.

Тухайлбал, үйлдвэрлэлийн онцлог, цаг агаарын нөхцөл байдал, борлуулалтын сезон зэргийг харгалзан төсөл сонгон шалгаруулалтаа өөр өөр саруудад, жишээ нь ХАА, газар тариалангийн салбарын төслийг 2-3-р сард, жуулчлалын улиралд илүү борлуулалттай байдаг үйлдвэрлэгчдийн төслийг 3-4-р сард хүлээн авч олгох мэт зохицуулалт хийж болох олон алхмууд шийдлээ хүлээж байгаа. Дээр нь тооцоо, судалгаа хамгийн эн тэргүүнд шаардлагатай гэдгийг хэлүүлэх юун?

Яаж хийх вэ гэж үү. Хүчээ нэгтгэж, ажлаа төлөвлөж чадвал бидэнд боломж байна. Тухайлбал, нийслэлийн дүүрэг бүр Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих газартай. Хороо, дүүргийн ажилтнууд хаана, хэн, ямар хэмжээний үйлдвэрлэл явуулж байгаа, ямар хэмжээний зээл тусламж шаардлагатай байгаа гэсэн тодорхой мэдээлэлтэй байдаг, яг анхан шатны нэгжид ажиллаж байгаагийнхаа хувьд. Тийм болохоор эхний удаад хүчээ нэгтгээд жижиг, дунд, бичил үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ нөхцөл байдал, цаашид үйл ажиллагааг нь өргөжүүлэх боломж бололцоо бүхнийг нэгтгэсэн тооцоо судалгаа гаргавал ямар вэ? Ямар ч ажилд тооцоо судалгаан дээр үндэслэж гэмээнэ алдаа, эндэгдэл бага гардаг гэдэг. Та юу гэж бодож байна, та ч бас саналаа хэлээрэй.

/Үргэлжлэл бий/

Сонгинохайрхан дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих газрын захирал О.Гэрэлт-Од

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

192.82.66.22СБА   • 5 сарын 17. 9 цаг 29 минут

ХАА эрчимжсэн мал аж ахуй хүнсний ногоо тариалагчид өрхийн үйлдвэрлэл руу түлхүү өгөх хэрэгтэй,УУЛ уурхайд бол өгөх хэрэггүй ,Бас газар тариалан , тариаланчид бол *ТӨР*өөс дандаа л татаас урамшуулал авдаг, Газар тариалан эрхлэгчид л сүүлийн үеийн бандгар машин унаж үнэтэй хаусанд амьдарч бгаа биз дээ ,Тэгээд ч энэ Итгэлийн зээлийн мөнгийг хаанаас яаж ямархуу аргаар босгох нь тодорхой бус,Бас л гаднаас *ӨР* тавьж олно,Улс орны эдийн засаг нь дөнгөж *АМЬ* орж байхад нь ингэж болохгүй биз дээ,Улаан сайд Оюунхорол нар *Хүрз барьсан ***** шиг *л

202.131.243.190Zochin   • 5 сарын 17. 8 цаг 55 минут

JDU-iin zeeliig Toriin bankaar damjuulan olgoh ni zov. Ariljaanii busad bankuudaar olgoh bol dur meden huu ogsoj irged, AAN-d davhar darmt uusgeh ersdeltei tul hereggui

Шинэ мэдээ

Л.Чинбат явсан ч, Аса аварга ирлээ3 минут 13 секундын өмнөС.Амарсайхан: Оюутан залуучууд хандлагаа өөрчилж, манлайлах цаг болсон3 минут 13 секундын өмнөД.Гантулгын хүчингийн хэрэгт хуурамч дүгнэлт үйлдсэн ШИНЖЭЭЧДИЙГ өнөөдөр шүүнэ5 минут 11 секундын өмнөГишүүн асан Д.Гантулгын хэрэгт хуурамч дүгнэлт үйлдсэн шинжээчдийг шүүнэ8 минут 13 секундын өмнөИргэдийн нэр барьж шантаажлагсад хэн вэ13 минут 13 секундын өмнө“Нарны хүү, сарны охин” компанийн захирал Д.Гүрсоронзыг яллагдагчаар татжээ18 минут 13 секундын өмнөЗалуучуудад зориулсан “Идэвхжилтийн төв”-ийн нээлт боллоо23 минут 13 секундын өмнөЖҮДО: Саид Моллаиг Израилд урьжээ28 минут 13 секундын өмнөВ.Путин, В.Зеленский нар богино хугацаанд ганцаарчилсан уулзалт хийжээ33 минут 13 секундын өмнөЕрөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ38 минут 13 секундын өмнө“Жендэр ба хөгжил” нийслэлийн анхдугаар чуулган боллоо43 минут 13 секундын өмнөЭрдоган Туркийн зочид буудлын байрны татварын тухай хуульд гарын үсэг зуржээ48 минут 13 секундын өмнөЯпоны ДНБ III улиралд 1.8 хувиар өсжээ53 минут 13 секундын өмнөХүүхдийн ЯДУУРЛЫГ тусгайлан тооцно58 минут 13 секундын өмнөЭртний Египетийн фараонуудын хүч чадлын билэг тэмдэг болох сахиус Оманаас олджээ1 цаг 4 минутын өмнөГ.Бадрах: Би амжилтад яардаггүй1 цаг 9 минутын өмнөСонины онцлох мэдээний тойм1 цаг 19 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 24 минутын өмнөЭнэтхэгийн үйлдвэрт гарсан галын улмаас 40 гаруй хүн амиа алджээ1 цаг 29 минутын өмнөД.Өнөрбат: Утаа ихэссэн харагдаж байгаа нь инверсийн давхаргатай холбоотой1 цаг 48 минутын өмнөГадаад өр 10 хүрэхгүй жилийн дотор 9.5 дахин нэмэгдсэн ч мега төслүүд гарт баригдаж, нүдэнд харагдсангүй1 цаг 59 минутын өмнөП.Амаржаргал: Гишүүд 50:26 системээр сонгогдвол хоорондоо зөрчилдөж эхэлнэ2 цаг 18 минутын өмнөД.Гансүх:  Жуулчид Монголд очвол хоол, ундыг нь болгоомжтой хэрэглээрэй гэсэн сөрөг сэтгэгдэл маш их тараадаг2 цаг 18 минутын өмнөЧ.Улаан сайдын толгой махнаас биш гурилаас болж “өнхрөх үү”  2 цаг 29 минутын өмнөЭнэ өдрийн зурхай2 цаг 49 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ2 цаг 59 минутын өмнөОросын хөлбөмбөгийн шигшээ баг 2022 оны ДАШТ-д оролцох боломжгүй болжээ12 сар 9. 20:27Флоридад болсон хэргийг террорист халдлага гэж үзэж байна12 сар 9. 18:00Динг Жунхуй: Би эргэн ирлээ12 сар 9. 17:55Улиран одож буй оны хамгийн муу кинонууд12 сар 9. 17:50
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.