5-р сарын 17
13 цаг 55 минут

Н.Дагдан: Төгсгөлийн үг

ЧАМАЙГ САНАХАД
 
Шувууд гунганаж буцахад
Шуугиж хүүхдүүд цуглахад
Сургуулийн будсан сандалыг хархад
Сурагчын алаг порм жигдэрхэд
Завсралгаан хонх холоос жингэнэхэд
Зааланд охид инээлдхэд
Замаар гэр лүү явахад
Захын өнцөгт хэн нэгнийг хүлээхэд
Салаа гэзэгтэй охин эргэж харалгүй алхахад
Салхитай орой хаалганы чинь хонх жингэнэхэд
Хашааны завсраар үүдийг чинь ширтэхэд
Хажиглахаа байсан хөгшин банхар эвшээхэд
Сэтгэлд дотно энэ бүгдийг санахад
Сэмээрхэн чи хаанаас ч юм бэ харах шиг
Чамайг санахад....
 
Н.ДАГДАН
 
ЯАГААД ЧИ МИНЬ
 
Яагаад чи ийм гэнэн юм хайргүй гэхээр уйлчихдаг
Яагаад чи ийм цагаан юм нулимастай нүдээрээ инээдэг
Яагаад чи ийм өхөөрдөм юм шогломоор
Яагаад чи ийм хөөрхөн юм худлаа хэлж чадахгүй
Яагаад ийм сайхан юм олон хаврын цэцэг мэт
Яагаад ийм зөөлөн юм цэцгийн анхилам дэлбээ мэт
Яагаад чи ийм үнэнч юм нойроо харамлан үүрэглэн хүлээх юм
Яагаад ийм дурлам юм үгээ зөөллөж хэлэхийм
Яагаад чи ийм сохор юм мангархан царайг минь тоогоод
Яагаад чи ийм тэнэгхэн юм ядмагхан амьдралд минь бүгээд
Яагаад чи минь шүлэг бичихэд хүргэдэг юм
 
Н.ДАГДАН
 
ТѲГСГѲЛИЙН ҮГ
 
Цагтаа би шуугисан олон найзтай дуулсан олон баяртай явлаа
Цамаархан бүхнээ цацсан цараагүй баян явлаа
Ажил мѳнгѳ хоёрыг ар ѳвѳртѳѳ зохицуулсан
Анд нѳхдийн шүтээн ах дүүсын бурхан нь явлаа
Сая саяар олдогоо саваа дүүргэх шиг санан
Сагасан сэтгэлдээ хѳлчүүжсэн санаандаа том баньд явлаа
Сайхан хүүхний хормой шартай эрийн шанаанд
Санаандаа хүртэл хүртдэг байлаа
Омогорхож хийсэн олон олон баяр минь
Орон гэрээ ч тоогоогүй охидын эрлэг шѳнѳ минь
Хүссэнээр минь хѳдѳлдѳг хѳѳрхѳн жулдрай банди нар
Хүзүүгээр татталаа наргиж хүний ѳѳрийнгүй дайлна
Амраг ханиа гомдоож агсамнаж хонох шѳнүүд
Алдрай үрсээ умартаж айсан харцыг шоолсон тэнэглэл
Цаг цагаар байдгүй цаглашгүй хѳрѳнгѳ дундарлаа
Цайны үлдэгдэлд шавах батганы тоо цѳѳрсѳн байна
Цусаа ширгэтэл хамтдааг амласан нѳхѳд
Цуйхуйх ч сүүдэргүй тонилсон байна
Хэмжээлшгүй нүглийг минь тэвчилгүй амраг минь чи одож
Хэрсүүжсэн үрсийн амнаас аавын алдар хусагджээ
Аав ээжийн хайлан ах дүүсийн бурхан одоо
Ааштай бэр даацгүй хүргэдийн ад болсон байна
Ѳнѳѳдѳр л уухгүй гэж ѳдѳр болгон амлаж
Үдшийн бүрийд ѳѳрийгѳѳ зүхэн уйлж байна
Эрчүүд минь эр хүн болох гэж бусдаа бүү хорло
Эхнэр үрсд нь чихэр авч ѳг эмгэн ижийд нь сүү авч ѳг
Энх тунх амьдралд нь толбо бүү үлдээ
Эвэлсэн амьдралд нь тээг бүү бол
Жавар хургасан гудамны жаахан мухарт
Жавартай тэнгэрт биш ѳѳртѳѳ гомдон халих гэж байна
Шимтэй амьдрал атгасан ч шилтэй архиндаа уулгасан
Сийлэх нэргүй гудамжны архичин одож байна
 
Н.ДАГДАН
0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Даргынхаа буугаар дайсны цэргийг устгав2 цаг 32 минутын өмнөХүүхдийг зодож шийтгэх нь хүмүүжлийн арга биш2 цаг 37 минутын өмнөТуркийн эсрэг хориг арга хэмжээ авах боломжийг судалж байна2 цаг 42 минутын өмнөОюутан цэргүүд хээрийн бэлтгэлдээ гарлаа2 цаг 47 минутын өмнөДЭЛХИЙН ШИЛДЭГ ТОГЛОЛТУУД: Роллинг Стонес A Bigger Bang2 цаг 52 минутын өмнөУран гулгагч Евгения Медведева яаж орлого олдог вэ2 цаг 57 минутын өмнөБэлчээрийн доройтолтой тэмцэхийн тулд малаа төрөлжүүлж маллах хэрэгтэй3 цаг 2 минутын өмнө2019 оны үнэт эдлэлийн чиг хандлага3 цаг 7 минутын өмнөХятадын хойд нутгаас 1500 жилийн өмнөх үеийн чулуун байгууламж илрүүлжээ3 цаг 12 минутын өмнөБ.Балжинням: Хүмүүс “Аавыгаа хуулаад төрчихөж” гэдэг3 цаг 17 минутын өмнөХамгийн “цэвэрч” нисэх компанийг тодруулав3 цаг 22 минутын өмнөФото: Энэ сард эргэн ирэлтээ хийх кпоп уран бүтээлчид3 цаг 27 минутын өмнөОдон орончид дэлхийтэй төстэй хоёр шинэ гараг илрүүлжээ3 цаг 32 минутын өмнөАрхи биш, амттан иддэг хүүхэд нас3 цаг 37 минутын өмнөТархины цус харвалт болохын өмнөх анхааруулах дохио3 цаг 42 минутын өмнөШинэ Зеланд иргэдээсээ зэвсэг худалдан авна3 цаг 47 минутын өмнөБургасан ойн хортон шавжийг устгах ажил хийж байна3 цаг 52 минутын өмнөЭмэгтэйчүүд зураг авахуулахдаа ямар алдаа гаргадаг вэ3 цаг 57 минутын өмнөУкраины Дээд Радын гишүүн Дмитрий Тымчук амь үрэгджээ4 цаг 2 минутын өмнөМалын хулгайлах төрлийн гэмт хэрэг өсчээ4 цаг 7 минутын өмнө“BMW” 500 мянга гаруй автомашинаа эргүүлэн татна4 цаг 12 минутын өмнөМАН: Шударга бус тэмцлээ зогсоохыг АН-аас шаардаж байна4 цаг 17 минутын өмнөБанкууд “Huawei” компанийн үйл ажиллагааны талаар бүрэн мэддэг байсан гэв4 цаг 17 минутын өмнөХудлаа ярьж буй хүнийг хөдөлгөөнөөр нь тань4 цаг 22 минутын өмнөТхэ Ён Хо: БНАСАУ-д цэргийн эргэлт гарах боломжгүй4 цаг 27 минутын өмнөЗаавал үзэх 7 газар4 цаг 32 минутын өмнөТеннисийн бөмбөг хадгалж байсан сав 5 сая ам.долларын үнэтэй түүхийн олдвор байжээ4 цаг 37 минутын өмнөАнхаар: Бага насны хүүхдээ машинд хараа хяналтгүй орхиж болохгүй4 цаг 42 минутын өмнөЧ.Хөхчирэнгэр: Одоогоор надад чимэг нэмж олгох тухай мэдээлэл ирээгүй байна4 цаг 47 минутын өмнөӨнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй зураачдын үзэсгэлэнгийн нээлт болно4 цаг 52 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.