5-р сарын 17
10 цаг 25 минут

Цаг үеэ олсон “вакцин” хууль батлагдах гэж байна

УИХ-ын гишүүн С.Бямбацогт ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байхдаа Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийг дахин сэргээж байгуулсан байдаг. Одоо энэ зөвлөл болон хууль сахиулагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгөх үүднээс Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг өргөн бариад байна. Өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж буй Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль 1997 онд батлагдсан байдаг ч хэт ерөнхий, тунхгийн шинжтэй, зөвхөн ил үйлдэгддэг гэмт хэргээс л урьдчилан сэргийлэх агуулгатай, цаг үеэсээ хоцрогдсон гэх шүүмжлэл дагуулах болсон.

Хуулийн агуулгыг харахад гэмт хэрэг гарсны дараа биш гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх цогц бодлогыг шингээж чадсан болов уу гэж харагдаж байна. Сонирхолтой, шинэлэг нь гэвэл “Зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлыг нэмж агуулгыг өргөжүүлсэн байна. Ингэснээр зөрчил даамжирч гэмт хэрэг үүсгэдэг нөхцөл байдалтай холбогдуулан, судалгаанд тулгуурлаж уг хуулийн төсөлд бодлогоор тусгаж оруулсан нь зөв, үндэслэлтэй алхам бол төдийгүй практик шаардлагад нийцжээ гэж салбарынхан хэлж байна. Өнгөрсөн хугацаанд Эрүүгийн хууль, тогтоомж бүрэн шинэчлэгдэж Зөрчлийн тухай хууль, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль тус тус батлагдан хэрэгжиж байна. Тэгэхээр Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөл эдгээрээс хол үлдэж болохгүй.  Бодит байдал дээр Үндсэн хуулиас эхлээд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зэрэг нийт 20 гаруй хууль Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөлтэй уялдаж байгаа юм.

Иргэдийнхээ эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг аливаа хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлж хамгаалах нь Төрийн үндсэн чиг үүрэг билээ. Мөн “Хөндөгдсөн эрхийг нь сэргээн эдлүүлэх, хариуцлага хүлээлгэх замаар нийгэмд шударга ёс, дэг журам тогтдог”. “Үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг” гэхчлэн Үндсэн хуульдаа хангалттай заасан байдаг. Гэвч бодит байдал дээр гэмт хэргийг гарахаас нь өмнө биш гарсных нь дараа харамсах, амсахгүй байж болох байсан үлэмж хохирол амсах, тайван цаг үед, давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр бус тохиолдолд нийгмээрээ эмгэнэн гашуудаад баршгүй гэмт хэргүүдээс болж айдас хүйдэст автах, эмх замбараагүй байдал үүсэх нь цөөнгүй. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг харахад дээрх бүх хууль тогтоомжид заасан гэмт хэрэг болон зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлыг уялдуулан зохицуулсан ерөнхий “вакцин” хууль нь гэж хэлж болохоор байна. Хамгийн гол нь гэмт хэргийн шалтгаан, нөхцлийг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах эрх зүйн орчинг шинэчлэн бүрдүүлж чадах нь харагдаж байна. Ингэснээр гэмт хэргийн илрүүлэлт сайн байгааг байнга мэдээлэх нь хүртэл урьдчилан сэргийлэх арга хэмжээ болно. Илрүүлэлт муу байх нь дахин гэмт хэрэг үйлдэхэд өдөөх талтай бөгөөд урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нэгдсэн бодлого төлөвлөгөөтэйгээр, төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоотойгоор хийнэ гэдгийг тодорхой тусгасан. Гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэрийлэх, түүнд өртөхөөс урьдчилан сэргийлэх, үйлдэгдэх орчин нөхцөл үүсэхээс урьдчилан сэргийлэх гэссэн гурамсан холбоог энэ хуулийн төсөлд зохицуулан тусгаж Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуультайгаа нарийн уялдуулан тусгажээ.

Бас нэг сонирхолтой шинэчлэл нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын санхүүжилттэй холбоотой юм. Одоогийн байдлаар зөвхөн хэв журмын болон замын хөдөлгөөний зөрчлийн торгуулийн 40 хувиар санхүүжүүлж ирсэн. Архидан согтуурахтай тэмцэх ажилд архины онцгой албан татварын орлогын тодорхой хувиас зарцуулах гэхчлэн зарцуулдаг. Энэ бүгд нийлээд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд улсын хэмжээнд нэг тэрбум төгрөг л болдог байна. Харин энэ удаад Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хуулийн хэрэгжилтийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд санхүүжилтийг нэмэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын санхүүжилтийг нийт зөрчлийн торгуулийн 40 хувьтай тэнцэхээр байна гэж тусгажээ.

Түүнчлэн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үндсэн таван чиглэлийн нэг “соён гэгээрүүлэх чиглэл”-д заасанчлан Ерөнхий боловсролын сургуульд заадаг Иргэний боловсрол хичээлд эрх зүйн боловсрол олгох чиглэлээр мэдлэг олгох, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, хэвлэл мэдээлэлтэй нийгмийн хариуцлагын хүрээнд хэрхэн хамтран ажиллах боломж байгаа зэрэг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгад “Шинэ мессеж” ихтэй байх бололтой. Эцсийн дүндээ гэмт хэрэг гарсны дараа биш гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх нэгдсэн цогц бодлоготой болж тэр нь практик нөхцөл байдал болон цаг үедээ нийцэж хэрэгжилт нь нэмэгдэхээр хуулийн төсөл болжээ.

Уг хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийн үеэр төсөл санаачлагч танилцуулгадаа хууль сахиулагчдад зөвхөн гэмт хэрэг, зөрчилтэй тэмц гэж үүрэг өгөх бус, хууль сахиулагчдыг бэлтгэх, сургах, техник тоног төхөөрөмж, ажиллах баталгаагаар хангах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэдэг байх зохицуулалт хийснээ онцолж байсан. Мөн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Л.Нямгэрэл “Технологийн хөгжлийн энэ үед гэмт хэргийн төрөл цахим орчинд шилжиж байгаа учир энэ талаар хуульд нарийвчилсан зохицуулалт шаардлагатай. Одоогийн хуульд урьдчилан сэргийлэх ажлыг хэт ерөнхий байдлаар тусгасан, урьдчилан сэргийлэх ажлын зардал төсөвлөдөг хэдий ч хүрэлцдэггүй. Урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэн бүрт хүрч ажиллахад хүндрэлтэй тул энэ ажилд хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх чиглэлийг хуулиар зохицуулах шаардлагатай” гэдэг дээр хэлэлцүүлэгт оролцогчид санал нийлж байгаа”-гаа илэрхийлсэн юм.

Эх сурвалж:
0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Даргынхаа буугаар дайсны цэргийг устгав3 цаг 12 минутын өмнөХүүхдийг зодож шийтгэх нь хүмүүжлийн арга биш3 цаг 17 минутын өмнөТуркийн эсрэг хориг арга хэмжээ авах боломжийг судалж байна3 цаг 22 минутын өмнөОюутан цэргүүд хээрийн бэлтгэлдээ гарлаа3 цаг 27 минутын өмнөДЭЛХИЙН ШИЛДЭГ ТОГЛОЛТУУД: Роллинг Стонес A Bigger Bang3 цаг 32 минутын өмнөУран гулгагч Евгения Медведева яаж орлого олдог вэ3 цаг 37 минутын өмнөБэлчээрийн доройтолтой тэмцэхийн тулд малаа төрөлжүүлж маллах хэрэгтэй3 цаг 42 минутын өмнө2019 оны үнэт эдлэлийн чиг хандлага3 цаг 47 минутын өмнөХятадын хойд нутгаас 1500 жилийн өмнөх үеийн чулуун байгууламж илрүүлжээ3 цаг 52 минутын өмнөБ.Балжинням: Хүмүүс “Аавыгаа хуулаад төрчихөж” гэдэг3 цаг 57 минутын өмнөХамгийн “цэвэрч” нисэх компанийг тодруулав4 цаг 2 минутын өмнөФото: Энэ сард эргэн ирэлтээ хийх кпоп уран бүтээлчид4 цаг 7 минутын өмнөОдон орончид дэлхийтэй төстэй хоёр шинэ гараг илрүүлжээ4 цаг 12 минутын өмнөАрхи биш, амттан иддэг хүүхэд нас4 цаг 17 минутын өмнөТархины цус харвалт болохын өмнөх анхааруулах дохио4 цаг 22 минутын өмнөШинэ Зеланд иргэдээсээ зэвсэг худалдан авна4 цаг 27 минутын өмнөБургасан ойн хортон шавжийг устгах ажил хийж байна4 цаг 32 минутын өмнөЭмэгтэйчүүд зураг авахуулахдаа ямар алдаа гаргадаг вэ4 цаг 37 минутын өмнөУкраины Дээд Радын гишүүн Дмитрий Тымчук амь үрэгджээ4 цаг 42 минутын өмнөМалын хулгайлах төрлийн гэмт хэрэг өсчээ4 цаг 47 минутын өмнө“BMW” 500 мянга гаруй автомашинаа эргүүлэн татна4 цаг 52 минутын өмнөМАН: Шударга бус тэмцлээ зогсоохыг АН-аас шаардаж байна4 цаг 57 минутын өмнөБанкууд “Huawei” компанийн үйл ажиллагааны талаар бүрэн мэддэг байсан гэв4 цаг 57 минутын өмнөХудлаа ярьж буй хүнийг хөдөлгөөнөөр нь тань5 цаг 2 минутын өмнөТхэ Ён Хо: БНАСАУ-д цэргийн эргэлт гарах боломжгүй5 цаг 7 минутын өмнөЗаавал үзэх 7 газар5 цаг 12 минутын өмнөТеннисийн бөмбөг хадгалж байсан сав 5 сая ам.долларын үнэтэй түүхийн олдвор байжээ5 цаг 17 минутын өмнөАнхаар: Бага насны хүүхдээ машинд хараа хяналтгүй орхиж болохгүй5 цаг 22 минутын өмнөЧ.Хөхчирэнгэр: Одоогоор надад чимэг нэмж олгох тухай мэдээлэл ирээгүй байна5 цаг 27 минутын өмнөӨнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй зураачдын үзэсгэлэнгийн нээлт болно5 цаг 32 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.