5-р сарын 17
10 цаг 27 минут

Д.Энхмэнд: Үхэл!!!

Хариулт
 
Ѳрсѳлдѳгч буюу, ѳѳрийгѳѳ хэзээ ялах вэ?
Цаг хугацааны чѳдѳрнѳѳс хэрхэн суллагдах вэ?
Машин авъя гэхээс илүү хэл яаж сурах вэ?
Сайхан бүсгүйд дурлахаас ѳмнѳ! ѳѳрѳѳ яаж сайхан болох вэ?
 
Яаж хоол идэх ч завгүй байх вэ?
Хэрхэн мѳнхийн мунхаг юм шиг царайлах вэ?
Гуниг ганцаардлыг ямар аргаар давуу тал болгох вэ?
Оюун ухааны түгжээгээ юугаар онголгойх вэ?
 
Хоёр хоёрын яг хэд юм бэ?
Яагаад үүлийг уул, уулыг үүл гэж нэрлээгүй юм бэ?
Ѳдѳр хэзээ дуусаж шѳнѳ хэзээ зогсдог юм бэ?
Ѳнѳѳдѳр хэдэн оны, хэдэн сарын, хэдэн юм бэ?
 
Амьдрал гэж!!! Амьдрана гэж!!! юуг хэлдэг юм бэ?
Аз жаргал хаана байдаг юм бэ?
Нэг л асуултанд би итгэл дүүрэн хариулая
Нойлын цаас ганцхан зүйлд зориулагдаагүй юм
 
Д.Энхмэнд
 
Үхэл!!!
 
Үхэл!!! Чи Миний сонирхлыг,
Үнэхээр их татаж байна
Энэ дэлхийн худал бүхний дундах,
Эрхэм ганцхан ҮНЭН бол Чи байна
Дарга нарын ѳмнѳ, цэрэг болдоггүй
Цэрэг нарын ѳмнѳ, дарга болдоггүй
Баянд бараалхаж, Ядууг басдаггүй
Бахдам тийм занг чинь, биширч байна
Тэнэглэлдээ мансуурсан, хүмүүсийн тэгд
Тэргүүн тэнэг байх нь, надад таалагдахгүй байна
Жүжиглэх гэж ядаж, яваа олонхын олмонд
Зохиомол дүрүүдээс нь, залхаж байна
Хийж бүтээх 25-хан насандаа Би
Хорвоо ертѳнцѳѳс уйдаж байна
Үнэнг үзхийг хүсвэл, Үхэх!!! ганцхан зам байна
Нудрага зангидаад ч, шудрага ёс байдгүй юм байна
Үнэгэн заль, хурган мэхээрээ, аж тѳрѳх ѳт хорхой нарт
Үнэндээ би ѳѳрѳѳ бас, уусан шингэсэн байна
Амьдрал намайг хүн биш болгож байна
Мѳн чанар, Хүн чанараа бид мѳнгѳнд үрж, ѳнгѳнд ѳгч байна
 
Дахиад хэлье чин үнэн ч Үхэл!!! минь
Дэндүү их Чи намайг ховсдож байна
Шидтэн, Илбэчин, Бэрдийг үл тоож
Шилж шигшин чамаас л, ганцхан гуймаар байна
Ѳѳрийн чинь гэгээлэг, ариун цагаан ордонд
Ѳчүүхэн би нэг зочилмоор байна
Тэнд би Ли Бай-тай уулзан, шавь орж
Тэгээд ч зогсохгүй Күнз-тэй мэтгэлцэж
Армстронгын аялгуунд, шалны модтой вальс бүжиглэж
Адольф Гитлерээс хайрын тухай асуумаар байна
Алимны чинь модноос, гадил түүж идээд
Рашаанд чинь согтож агсам тавиад
Дэс дараалал, хариуцлага байхгүй, замбараагүй байдалд чинь
Дэндүү ихээр, соронз мэт татагдаж байна
Хэзээ нэгэн цагт Чи бид хоёр уулзхаас хойш
Эрт оройн ялгаа юу байна
Ѳдѳр шѳнѳгүй, намайг даган сүүдэрлэх чамтай
Ѳнѳѳдѳр учирсан ч болж байна
Гал халуун, хайр дурлалд, мансуурсандаа баяртай байна
Гайхалтай гэр бүлд, хүмүүжсэндээ баярлаж байна
Үзэсгэлэнт нутаг усанд, ѳсѳж тѳрсѳндѳѳ бахархаж байна
Үххэд би үргэлж бэлэн байна
 
Зочин хүлээх дургүй учир Үхэл!!! чамруу
Зориод очиж магадгүй байх шүү
Шѳнийн 03 цаг 04 минутын
Шууд нислэгэнд, тасалбар захиалая
 
------------------------------------------------
 
Хорин нэг #21
 
Нэг #1
Хайр бол хар тамхи
Хамгийн том тэнэглэл
Хэлгүй, Сохор, Дүлий
Хѳгжлийн бэрхшээлтэй, Аз жаргал
 
Хоёр #2
Бурхан бол худалч
Итгэх сэтгэлийн хулгайч
Хорвоогын хоосон чанарт,
Хаан суусан гуйлгачин
 
Гурав #3
Цаг хугацаа бол үнэ цэнэ
Давтагдашгүй тэмүүлэл
Яг одоо гэж!!! хэзээч байхгүй
Ѳнгѳрсѳн эсхүл ирээдүй
 
Дѳрѳв #4
Урлаг бол уйтгар гуниг
Үнэнг хайсан цѳхрѳл
Буланд шахагдсан мухардлаас
Будагтай инээж байгаа нулимс
 
Тав #5
Нѳхѳрлѳл бол жүжиг
Хамгийн сайн найруулга
Дүрдээ гацсан алиалагчдын
Түрдээ нуугдах тайз
 
Зургаа #6
Шагнал бол долигонол
Хэнд ч хэрэггүй магтаал
Үнэлэмжийг үнэгүйдүүлж байгаа
Цаасан дээр цохсон цэг
 
Долоо #7
Буян бол далд орших нүгэл
Бузар бүхний уг үндэс
Муу ёр урин дуудах мунхаглал
Үйлийн үрийг ѳдѳѳсѳн үйлдэл
 
Найм #8
Хууль бол хазаар
Үнэнд дѳхсѳн ѳчүүхэн үнэн
Хүчиндэж, дарангуйлж байгаа
Энхтайвангын амар амгалан
 
Ес #9
Эрх чѳлѳѳ бол алдаа
Залхууралд уруу татагч
Гэмт хэргийн эх үүсвэр
Зугаа цэнгэлийн үүр уурхай
 
Арав #10
Байгаль бол мѳнгѳ
Ѳнгѳ бүхэн нь мѳнгѳ
Шунал хѳдѳлгѳж, аазгай гижигдсэн
Шавхагдашгүй их хѳрѳнгѳ
 
Арван нэг #11
Зовлон бол жаргал
Сайхныг хүсдэг ганц зүйл
Зовинол бүхний дуслаар
Жаргал зѳгнѳдѳг шаналал
 
Арван хоёр #12
Зүүд бол амьд
Тѳсѳѳлѳлд үүссэн гэрэл
Магадгүй бас мѳрѳѳдѳл
Харанхуйг бүрхэх цагаан
 
Арван гурав #13
Айдас бол инээд
Сүнс байдаг гэдгийн баталгаа
Мэдрэхүйн дээд түвшнээс
Зүрхэнд цохилсон аянга
 
Арван дѳрѳв #14
Хүмүүс бол араатан
Сэтгэл үгүй амьтад
Бие биенээ шимэн мѳлжих
Гэмгүй цагаан алуурчид
 
Арван тав #15
Хурьцал бол архи
Огтолцохгүй таашаал
Мѳнхѳд үйлдэж баймаар
Мѳрѳѳдлийн дээд цэг
 
Арван зургаа #16
Ѳвчин бол шалтаг
Ѳѳрийгѳѳ үзэн ядах нэг хэлбэр
Ѳрѳѳлд хүртэл аюул тарих
Ѳнгѳрснѳѳ тоогоогүй ѳнѳѳдѳр
 
Арван долоо #17
Хот бол сүйрэл
Хѳгжилд хѳглѳрсѳн гацаа
Үхэл бүхэнд ѳргѳжѳн тэлэх
Үлэмж том оршуулгын газар
 
Арван найм #18
Арван найман нас бол гал
Хязгааргүй цог заль
Зогсоно гэж мэдэхгүй
Зоригон дээр тулгууралсан эрсдэл
 
Арван ес #19
Ус бол ертѳнц
Ѳнгѳ байхгүй солонго
Үнэр байхгүй амт
Хамгийн хямдхан алт
 
Хорь #20
Чи бол Би
Би бол Чи
Бүгд л дүр бүтээдэг
Бас кинонд тоголдог
 
Хорин нэг #21
Амьдрал бол Ажил
Ажил бол Аз жаргал
Аз жаргал бол Хайр
Хайр бол Амьдрал
 
Д.Энхмэнд
2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.212.118.218малааалалалалалла   • 5 сарын 19. 10 цаг 02 минут

зүгээр л чимээгүй үхээд өгөөч, үхэлд бусдыг уриалан дуудах ямар шаардлага байна

139.5.218.166Зочин   • 5 сарын 17. 23 цаг 50 минут

амжилт

Шинэ мэдээ

Даргынхаа буугаар дайсны цэргийг устгав3 цаг 23 минутын өмнөХүүхдийг зодож шийтгэх нь хүмүүжлийн арга биш3 цаг 28 минутын өмнөТуркийн эсрэг хориг арга хэмжээ авах боломжийг судалж байна3 цаг 33 минутын өмнөОюутан цэргүүд хээрийн бэлтгэлдээ гарлаа3 цаг 38 минутын өмнөДЭЛХИЙН ШИЛДЭГ ТОГЛОЛТУУД: Роллинг Стонес A Bigger Bang3 цаг 43 минутын өмнөУран гулгагч Евгения Медведева яаж орлого олдог вэ3 цаг 48 минутын өмнөБэлчээрийн доройтолтой тэмцэхийн тулд малаа төрөлжүүлж маллах хэрэгтэй3 цаг 53 минутын өмнө2019 оны үнэт эдлэлийн чиг хандлага3 цаг 58 минутын өмнөХятадын хойд нутгаас 1500 жилийн өмнөх үеийн чулуун байгууламж илрүүлжээ4 цаг 3 минутын өмнөБ.Балжинням: Хүмүүс “Аавыгаа хуулаад төрчихөж” гэдэг4 цаг 8 минутын өмнөХамгийн “цэвэрч” нисэх компанийг тодруулав4 цаг 13 минутын өмнөФото: Энэ сард эргэн ирэлтээ хийх кпоп уран бүтээлчид4 цаг 18 минутын өмнөОдон орончид дэлхийтэй төстэй хоёр шинэ гараг илрүүлжээ4 цаг 23 минутын өмнөАрхи биш, амттан иддэг хүүхэд нас4 цаг 28 минутын өмнөТархины цус харвалт болохын өмнөх анхааруулах дохио4 цаг 33 минутын өмнөШинэ Зеланд иргэдээсээ зэвсэг худалдан авна4 цаг 38 минутын өмнөБургасан ойн хортон шавжийг устгах ажил хийж байна4 цаг 43 минутын өмнөЭмэгтэйчүүд зураг авахуулахдаа ямар алдаа гаргадаг вэ4 цаг 48 минутын өмнөУкраины Дээд Радын гишүүн Дмитрий Тымчук амь үрэгджээ4 цаг 53 минутын өмнөМалын хулгайлах төрлийн гэмт хэрэг өсчээ4 цаг 58 минутын өмнө“BMW” 500 мянга гаруй автомашинаа эргүүлэн татна5 цаг 3 минутын өмнөМАН: Шударга бус тэмцлээ зогсоохыг АН-аас шаардаж байна5 цаг 8 минутын өмнөБанкууд “Huawei” компанийн үйл ажиллагааны талаар бүрэн мэддэг байсан гэв5 цаг 8 минутын өмнөХудлаа ярьж буй хүнийг хөдөлгөөнөөр нь тань5 цаг 13 минутын өмнөТхэ Ён Хо: БНАСАУ-д цэргийн эргэлт гарах боломжгүй5 цаг 18 минутын өмнөЗаавал үзэх 7 газар5 цаг 23 минутын өмнөТеннисийн бөмбөг хадгалж байсан сав 5 сая ам.долларын үнэтэй түүхийн олдвор байжээ5 цаг 28 минутын өмнөАнхаар: Бага насны хүүхдээ машинд хараа хяналтгүй орхиж болохгүй5 цаг 33 минутын өмнөЧ.Хөхчирэнгэр: Одоогоор надад чимэг нэмж олгох тухай мэдээлэл ирээгүй байна5 цаг 38 минутын өмнөӨнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй зураачдын үзэсгэлэнгийн нээлт болно5 цаг 43 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.