5-р сарын 17
12 цаг 30 минут

Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж С.Бямбацогт нарын 22 гишүүний санаачилсан Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Монгол Улсын хэмжээнд 54 байгууллага 914 төрлийн зөвшөөрөл олгож байгаа. Үүнээс гадна Засаг дарга, ИТХ-ын дарга гэх мэт албан тушаалтны гаргасан гэх 400 гаруй зөвшөөрөл буй аж. Ийнхүү дур мэдэн зөвшөөрөл бий болгож, олгох болон хугацааг сунгахадаа нарийн тодорхой зохицуулалтгүйгээс “хав дардаг” хүнд суртал, авлига шан харамж авах үндэс суурийг бүрдүүлж байгаа гэдэг. Энэхүү хууль батлагдсанаар өнөөдөр олгогдож буй 1300 гаруй тусгай зөвшөөрөл 400 болж 3 дахин цөөрнө, хугацааны тухайд 3-5 жил болж, хугацаанд ямар нэг зөрчил гаргаагүй бол мөн хугацаагаар дахин сунгагддаг өөрөөр хэлбэл “шилэн” болох юм байна. Түүнчлэн богино хугацаатай зөвшөөрөл олгож, ойр ойрхон сунгаж шан харамж авдаг, зөвшөөрлийг нь өгөхгүй гацааж луу унждаг, дураараа зөвшөөрөл бий болгож дураараа авирладаг үйлдлийг таслан зогсоох боломжтой болж байгаа аж.

УИХ-ын гишүүн О.Батнасан: Хуулиар хориглоогүй бүхнийг зөвшөөрнө гэж байгаа. Хуулиар зөвшөөрсөн зүйлд ороогүй байна гэх асуудал гарах уу. Хуулиас давсан журмын асуудлыг хэрхэн шийдэх вэ. Олон улсын практикуудыг хэрхэн судалж үзсэн бэ. Жишээ нь Авсралиас машин авахад алгын чинээ цаас л авдаг гэтэл манай хил гааль дээр ирээд бүрдүүлдэг бичиг баримт гэж маш их хүндрэл учруулж байна. Төрийн бус байгууллага төрийн байгууллагын олгодог зөвшөөрлийг ч олгож байгааг хэрхэх вэ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:  Хуульд зөвшөөрнө гэсэн зүйл байхгүй байна гээд төрийн албан хаагчид хүнд суртал гаргадаг, улмаар авлига шан харамж авдаг нөхцөл суурийг бүрдүүлж өгч байна. Хуулиар хориглох, зөвшөөрөх зөвшөөрлүүдийг тодорхой зааж өгөх юм. Хуулиас давсан журам батлах, энэ хуулиас гадуур өөр хуульд зөвшөөрөл олгохыг хориглох юм. Өөрөөр хэлбэл бүхий л зөвшөөрлийг ганц энэ хуулиар зохицуулах юм.  

Д.Лүндээжанцан: Зөвшөөрлийг багасгах, хүнд сурталыг бууруулах асуудал олон жил яригдаж байна. Зөвшөөрлөөс гадна хяналт маш чухал шүү.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Энгийн зөвшөөрлийг өргөдөл авснаас хойш 5 хоногт, тусгай зөвшөөрлийг 10 хоногт багтаан шийдвэрлэнэ, бүрдүүлэх бичиг баримтыг нарийн зааж өгсөн байгаа. Зөвшөөрөл олгохоос татгалзсан бол ямар шалтгаанаар гэдгээ тухайн албан хаагч хууль зүйн үндэслэлтэй эсэхийг олонд нээлттэй мэдээлэх ёстой. Хэрэв үндэслэл тодорхойгүй бол тухайн албан тушаалтан хариуцлага хүлээнэ. 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Монгол Улсын хэмжээнд 2016 оны байдлаар 54 байгууллага 914 төрлийн зөвшөөрөл олгож байна гэсэн судалгаа хийгдсэн байна. Үүнээс гадна ИТХ, Засаг дарга нарын гаргасан гэх 400 гаруй зөвшөөрөл байна. Албан тушаалтнууд өөрсдөө зөвшөөрөл бий болгодог, зөвшөөрлийг олгох, сунгах өргөдлийг шийдэхгүйгээр маш их хугацаа алддаг. Хууль батлагдсанаар тухайн зөвшөөрлийг 5-10 хоногт заавал шийдвэрлэх ёстой.

УИХ-ын гишүүн Н.Учрал: Зөвшөөрлийн хуулийг дэмжиж байна. 100 гаруй хуулиар зохицуулж байсан асуудлыг цэгцэлж нэг хуулиар зохицуулах гэж байгаа нь зөв юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Энгийн зөвшөөрлийг 3-5 жил, тусгай зөвшөөрлийг багадаа 5 жилийн хугацаатайгаар олгоно. Өнөөдөр зөвшөөрлийг 6 сар, нэг жилийн хугацаатай олгож зөвшөөрөл хүсэгчид хүндрэл учруулдаг, үүнийг дагасан хүнд суртал авлига хээл хахуулийн нөхцөл суурь бүрдэж байгаа юм. Үүнийг таслан зогсооно.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Иргэд аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулахад учирдаг хүндрэл саад бэрхшээлийг бууруулах, авлига хээл хахуулийг таслан зогсоох энэхүү хуулийг дэмжиж байна.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь: Аймаг, сум, дүүргийн Засаг, ИТХ дарга дур мэдэн зөвшөөрөл олгосоор 100 гаруй зөвшөөрлийг 1300-д хүргэсэн. Аж ахуй нэгжийг төрөөс дэмжинэ гэж байгаа ч зөвшөөрөл нэрийдлээр чөдөр тушаа болдог байсан. Энэ хууль батлагдсанаар зөвшөөрөлтэй холбоотой аж ахуй нэгжид учирч буй хүндрэл бэрхшээл үгүй болно гэж найдаж байна.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Архангай аймагт дахин нэг уурхайг хаалаа5 цаг 29 минутын өмнөАНУ-тай нууц хэлэлцээ хийсэн гэж Н.Мадуро мэдэгджээ8 сар 23. 18:00Агаарын бохирдол сэтгэл санааны гүн хямралд орох магадлалыг нэмэгдүүлдэг8 сар 23. 17:55Та сэтгэлзүйн ямар хэв шинжтэй вэ8 сар 23. 17:50Цөснөөс нь 1898 чулуу гарчээ8 сар 23. 17:45Итали: Гар утасны хамааралтай өсвөр насныхныг албадан эмчилнэ8 сар 23. 17:40Монголын хөлбөмбөгчид Европт анх удаа тоглов8 сар 23. 17:35Америкийн анхны уугуул нутгийн иргэд Монголорхуу байсан гэжээ8 сар 23. 17:30Венесуэл БНАСАУ-д Элчин сайдын яамаа нээжээ8 сар 23. 17:25Кантас Эйрвэйс 19 цагийн шууд нислэг туршина8 сар 23. 17:20Та цэнхэр гадил байдаг талаар сонсож байсан уу8 сар 23. 17:15Мохамед Салах VAR-д дургүй8 сар 23. 17:10Загвар өмсөгч О.Билгүүний халуун шивнээ8 сар 23. 17:05Улаан бурханы вакцинжуулалтад хамрагдахыг уриална8 сар 23. 17:00Английн телевиз Владимир Путины тагнуулч байсан үеийн тухай кино бүтээж эхэлжээ8 сар 23. 16:55Ж.Болсонару: Амазоны түймрийг унтраах нөөц бололцоо хомс байна8 сар 23. 16:50Төгс арьстай болох ГАНЦ арга…8 сар 23. 16:45Л.Пүрэвдорж: “Төрийн мөнгөний бодлогын Үндсэн чиглэлийг УИХ-аас батална” гэсэн заалтыг Үндсэн хуулиас хасах ёстой8 сар 23. 16:41Хүүхдэдээ цагаан хоол идүүлж хатингаршуулсан эцэг эхийг яллав8 сар 23. 16:40Илон Маскийн сансарт илгээсэн автомашин нарыг бүтэн тойрчээ8 сар 23. 16:35Дөрвөн настай Х.Ивээл Оросын телевизээр оюун ухаанаа сорино8 сар 23. 16:30“Morrisons” компани дэлгүүрүүдээ хааж, ажилтнаа цомхотгоно8 сар 23. 16:25Малчид, ард иргэд, тариаланчидын анхааралд8 сар 23. 16:20Тейлор Свифт хуучний дуунуудаа шинэчилнэ8 сар 23. 16:15АНУ болон "Талибан" хөдөлгөөний төлөөлөгчдийн ээлжит хэлэлцээ эхэлжээ8 сар 23. 16:10ФОТО: Солонгосын хамгийн алдартай 25 кпоп эмэгтэй хамтлаг8 сар 23. 16:05Эрик Сегал ба гологдсон кино зохиолоос Бестселлер роман болж хувирсан түүний "Хайрын түүх"8 сар 23. 16:00Хонконгийн жагсаалын талаарх ташаа мэдээлэл бүхий “YouTube” сувгуудыг хаажээ8 сар 23. 15:55Форбес зөвлөж байна: Элон Маскын амьдралын 10 ДҮРЭМ8 сар 23. 15:50Б.Бямбадорж: Улсын эмнэлэг хувьдаа авах гэж гүйх ёс суртахууны доройтол, хэтийдсэн шунал надад байхгүй ээ8 сар 23. 15:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.