5-р сарын 17
12 цаг 35 минут

Мах бол нийлүүлэлтийг нь ТЕГ шалгах ёстой стратегийн бүтээгдэхүүн

Сүүлийн үед махны үнэ, түүний эсрэг Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ олны анхаарлыг татаж байна. Махны үнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хонины мах 17, ямааны мах 28, үхрийн мах 14, адууны мах 11 хувиар өссөн гэдгийг Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлсэн. Махны үнэ ийнхүү бүх төрөлдөө 10-аас дээш хувиар өсөхөд нийлүүлэлтийн хомсдол нөлөөлсөн болохыг тус салбарын сайд Ч.Улаан сайд хэлсэн юм. Түүний дараа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Хоёроос гурван компани нийлээд зохион байгуулалттайгаар хомсдол үүсгэж байж магадгүй гэсэн дөрвөөс таван мэдээлэл иргэдээс ирсэн. Үүнийг Тагнуулын ерөнхий газарт шилжүүлсэн. Тагнуулын ерөнхий газар зохиомлоор хомсдол үүсэв үү, эсвэл зах зээлийнхээ зарчмаар үүсэв үү гэдгийг шалгаж Засгийн газарт танилцуулна” гэсэн юм. Үүний дараа олон нийтийн сүлжээнд “Хөөрхий Монголын цагдаа нар түүхий нүүрсэнд, тагнуулынхан манхны нийлүүлэлтэд хяналт тавьдаг болчих гэж” гэсэн сэтгэгдэл хөвөрсөн. Уг нь олон нийт үүнийг шоолсон янзтай хүлээж авахаас илүү цаад үр дагаврыг нь сайн бодох хэрэгтэй. Мах, сүү, улаанбуудай бол стратегийн хүнсний бүтээгдэхүүн. Тиймээс эдгээр бүтээгдэхүүний нийлүүлэлтэд төр анхаарлаа хандуулж бодлогоо хэрэгжүүлдэг. Тухайлбал, төрийн бодлого, дэмжлэгтэйгээр жил бүр нөөцийн мах бэлтгэж Улаанбаатар болон бусад томоохон төв суурийн газруудад худалдаалдаг. Энэ жилийн хувьд “Баатарууд Тэнгэр” ХХК, “Дархан меат фүүдс” ХХК, “Сүхбаатар мах маркет” ХХК нийт 4000 тонн мах бэлтгэж, нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-наас нийлүүлж эхэлсэн. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 137 хүнсний дэлгүүрээр дамжуулан үхрийн ястай махыг 7200, хонины ястай махыг 6000, ямааны ястай махыг 5500 төгрөгөөр худалдаалж байна. Өөрөөр хэлбэл, зах зээл дэх жижиглэнгийн үнээс 16-45 хувиар хямд байгаа юм. Энэ сарын 15-ны байдлаар нийт нөөцийн махны 1400 тонн мах буюу 35 хувийг худалдаалжээ. Нөөцийн махыг иргэдэд хүртээмжтэй нийлүүлэх зорилгоор ирэх амралтын өдрүүдэд өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар болсон байна.

Төр стратегийн бүтээгдэхүүнээ хяналтдаа байлгахгүй бол манайх шиг жижиг зах зээлд зохиомлоор хомсдол үүсгэж үнэ өсгөх амархан. Үүнийг эсрэг бодлогоо хэрэгжүүлэх нь иргэн төвтэй төрийн хууль ёсны үүрэг. Тагнуулын байгууллага Засгийн газраас өгсөн үүргийн дагуу зохиомол хомсдол бий болгон иргэдийн халаас руу хүссэн хэмжээгээрээ гар дүрж нийгэмд бухимдал үүсгэх, цаашлаад үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нөхцөл байдал үүсгэж байгаа эсэхийг өчигдөр шалгажээ. Манай улсад нийтдээ 69 аж ахуйн нэгж мах экспортод гаргах зөвшөөрөлтэй. Тэдний нэг болох БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Саян-Уул” компанийн агуулахад хийсэн гэнэтийн шалгалтаар их хэмжээний мах нөөцөлсөн байсан нь тогтоогджээ. Ганцхан аж ахуйн нэгж ингэж их хэмжээний мах нөөцөлснөөс харвал махны нийлүүлэлтийг удирдах боломж эдгээр аж ахуйн нэгжүүдэд 100 хувь байна. Тиймээс махны нийлүүлэлтэд төрийн оролцоо зайлшгүй шаардлагатай.

Энэ тухай мэдээллийг сонссон хүмүүс “Махны нийлүүлэлтийг Тагнуулын ерөнхий газар шалгах л дутаж гэнэ” гэсэн бодлоо өөрчилсөн гэдэгт найдъя.

3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.245.154Гэрэл   • 5 сарын 17. 14 цаг 52 минут

Энийгээ нэг ТЕГ таа үүрэг өгөөд чимээгүй хийлгэчихэж болдоггүй юм уу.Үнэхээр стратегийн хүнс нь хэний гарт орсон байна.яагаад үнэ нь ийм болов гээд чимээгүй шалгуулчих хэрэгтэй ш дээ. Зарлаж байгаа болохоор худлаа шоу юм шиг санагдаж байна.

103.206.195.230Монгол хүү   • 5 сарын 17. 14 цаг 19 минут

Энэ үнийн хөөрөгдлийг ингэж л болов нэг хазаарлах л хэрэгтэй байна. Тэр тагнуул нь уу, цагдаа нь уу хамаагүй бүгдээрээ ч бай Иймэрхүү улс эх орон, ард иргэдийн эсрэг аливаа бүхний хоншоор нь дөнгөж цухуйхад л бут цохин таслан зогсоох ёстой .

122.201.26.17250 гаран үйлдвэр   • 5 сарын 17. 12 цаг 49 минут

Мал нядлах махны анхан шатны боловсруулалт хийх 50 гаран үйлдвэрүүдийн дийлэнх нь өмнөд хөршийн иргэдийн мэдлийнх гэсэн нилээд баттай мэдээлэл байгаа бөгөөд тэдгээрт нэгдсэн журмаар зөвшөөрөл олгодог тогтолцоо байхгүй гэснийг, нягталж буй гэж найдъя даа

Шинэ мэдээ

Австралид байгаа монголчуудын "Үнэн төрх"9 цаг 18 минутын өмнөТүрүүлэх магадлалтай бөхчүүд: Улсын аварга Намсрайжавын Батсуурь9 цаг 18 минутын өмнөБ.Эрдэнэхүүд Улсын начин цол олгох саналыг Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов9 цаг 22 минутын өмнөАНУ-ын компаниуд татварын нэмэгдлийн талаарх үзэл бодлоо илэрхийлжээ6 сар 19. 18:00Умард Солонгосын 2 загасчныг БНСУ-д үлдээхээр болжээ6 сар 19. 17:55Төрийн наадмын үзүүр түрүүнд босч барилдсан хүчит заануудыг дурсаж байна6 сар 19. 17:50“Интермед” эмнэлгийн рентген аппаратны үйл ажиллагааг зогсоов6 сар 19. 17:48Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №78 James Brown, ‘I Got You (I Feel Good)’6 сар 19. 17:45ЕХ цөмийн аюулгүй байдлын төслийг Монголд амжилттай хэрэгжүүллээ6 сар 19. 17:40Стрессээ тайлах арга: Элгээ хөштөл, нулимсаа гартал инээ6 сар 19. 17:35Элтон Жон Хүндэт легионы одонгоор шагнуулна6 сар 19. 17:30Шүтлэгтэй найзынхаа тусламжаар сугалаанд хожжээ6 сар 19. 17:25Орчин үед танд зайлшгүй хэрэг болох 5 дижитал ур чадвар6 сар 19. 17:20Ханнам Их сургуулийн захирал машин уналгүй, оюутны тэтгэлэгт 450 сая вон хэмнэжээ6 сар 19. 17:20Японы ганц бие иргэдийн тэн хагас нь болзоонд явах боломжгүй байна6 сар 19. 17:15Л.Од-Эрдэнэ: Дутагдалд орсон бөөр эргэж хэвийн байдалдаа ордоггүй6 сар 19. 17:10БНХАУ, АНУ-ын удирдагчид утсаар ярьжээ6 сар 19. 17:05Ш.Батхүүгийн 52 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилжээ6 сар 19. 17:04Дэлхийн түүхэн дэх усан цэргийн хамгийн том Флот японыг дайлсан түүх6 сар 19. 17:00“Korean Air” B787 загварын 30 нисэх онгоц худалдан авна6 сар 19. 16:55АНУ-ын тэрбумтан Оксфордын их сургуульд 150 сая фунт стерлинг хандивлав6 сар 19. 16:50Хараал хэрүүлийн үгсийн зэв эзэндээ эргэж тусдаг6 сар 19. 16:45Криптовалют гаргахаа хойшлуулахыг "Facebook"-ээс хүсжээ6 сар 19. 16:40Ирээдүйг гартаа атгасан ТЭРБУМТНЫ түүх6 сар 19. 16:35Бөхийн галууд хаана, хаана гарч байна вэ6 сар 19. 16:30Дарс уух нь тархины үйл ажиллагааг дэмждэг6 сар 19. 16:25Р.Барсболд: Цэвэр цустан гэж байдаггүй, хамгийн гол нь хэл, бичиг6 сар 19. 16:20КП: “Чернобыль” цувралд гарсан алдаанууд6 сар 19. 16:15Хаадын тоглоом кинонд тоглосон жүжигчид6 сар 19. 16:10Загварын завгүй хос6 сар 19. 16:05
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.