5-р сарын 17
13 цаг 10 минут

Энэ сарын 20-оос дараах гурван чиглэлд экспресс автобус үйлчилнэ

 

Нийтийн тээврийн үйлчилгээний  гуован ч  чиглэлд экспремм үйлчилгээ нээж байгаагаа  Нийслэлийн Нийтийн тээврийн газраас өнөөдөр мэдээллээ.  Улаанбаатар хотын Ерөнхий Менежерийн 2019 оны “Нийтийн тээврийн үйлчилгээний чанар,  соёл, хариуцлагыг сайжруулах тухай” албан даалгаврын хүрээнд нийтийн тээвэрт энэхүү өөрчлөлтийг оруулсан байгаа бөгөөд  үүний үр дүнд үйлчилгээний ашхиээмж, шуурхай байдал нэмэгдэнэ гэдгийг  онцлов.

Энэ  шинээр  нээж байгаа гурван экспресс чиглэлийг  үйлчилгээг 2019 оны тавдугаар сарын 20-ны өдрөөс эхлүүлэх юм байна. Эдгээр экспресс чиглэлүүд нь шуурхай үйлчилгээ үзүүлэхийн тулд зөвхөн тогтоосон тодорхой зогсоолуудад зогсож зорчигчдод үйлчлэх юм байна.

Экпсресс 1 чиглэл: “5 шар-Зүүн зам”: тус чиглэл нь Энхтайваны өргөн чөлөөгөөр 5 шараас Зүүн 4 зам хүртэл үйлчлэх аж. Таван шар, Хархорин, Саппоро, 10-р хороолол, 25-р эмийн сан, Баруун 4 зам, Улсын ихдэлгүүр, Сүхбаатарын талбай, Өргөө амаржих газар, Зүүн 4 зам гэсэн 10 зогсоолд зогсох юм байна. Ингэснээр хамгийн их ачаалал авдаг зогсоолуудын ачааллыг 20 орчим хувиар бууруулж, ашиглалтын хурдыг нэмэгдүүлж, иргэдийн зорчилтод зарцуулах хугацааг 15 минутаар багасгах юм байна. 

 Экспресс 2 чиглэл: “5 шар-Бөмбөгөр-Хөгжим бүжиг”: Тус чиглэл нь 5 шараас хойгуураа буюу Самбуугийн гудамжаар шуурхай үйлчлэх чиглэл бөгөөд 5 шар, 32-р байр, Саппоро, 10-р хороолол, 25-р эмийн сан, Элба дэлгүүр, Бөмбөгөр худалдааны төв, Чингэлтэй дүүрэг, МУИС, Хөгжим бүжгийн коллеж гэсэн 10 зогсоолд зогсч үйлчилнэ. Ингэснээр Энхтайваны өргөн чөлөө болон Самбуугийн гудамжны ачаалал ихтэй цэгүүдийн ачаалал 25 орчим хувиар буурч, хамгийн их зорчилт эрэлт үүсдэг их сургуулиудын бүсэд шуурхай хүрэх боломжтой болох юм байна. Мөн тухайн гудамж замаар дайран өнгөрөхөд зарцуулах хугацаа бусад чиглэлүүдтэй харьцуулахад 10 минутаар багасах аж. 

 Экспресс 3 чиглэл: “Зунжин-7 буудал-Ард кино театр-ТЭЦ3”: Босоо чиглэлд буюу Зунжин худалдааны төвөөс ТЭЦ-3 хүртэл шуурхай үйлчлэх чиглэл нь7 буудал, 17-р сургууль, 32-ын тойрог, Хүнсний 4 дүгээр дэлгүүр, Хүнсний 1 дүгээр дэлгүүр, Ард кино театр, Баянгол зочид буудал, 120 мянгат, Ажилчдын соёлын ордон, Таван богд компани, ТЭЦ-3 гэсэн 12 зогоолд зогсч үйлчилнэ. Ингэснээр босоо тэнхлэгтээ буюу Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний ачаалал ихтэй цэгүүдийн ачаалал 20 орчим хувиар буурах боломжтой. Мөн тухайн гудамж замаар дайран өнгөрөхөд зарцуулагддаг хугацаа бусад чиглэлүүдтэй харьцуулахад 10 минутаар багасна. 

Мөн нийтийн тээврийн үйлчилгээ хүрээгүй суурьшлын цэг болох Энканто хотхон, Хүннү 2222, Академи хотхоны иргэдийн зорчих эрэлтийг хангах шинэ чиглэл нээн энэ сарын 20-ны өдрөөс эхлүүлэх аж.

 Богино эргэлтийн Ч:71 “Дүнжингарав-Баянмонгол хороолол-Хүннү 2222-Төв цэнгэлдэх хүрээлэн”: Уг чиглэл нь Энхтайваны өргөн чөлөөний ачааллыг нэмэгдүүлэхгүйгээр богино эргэлтээр зохион байгуулах юм байна. Ингэхдээ зорчигчдыг дамжин суултын гол зангилаа болох 120 мянгат хүргэснээр хотын аль ч цэгт хүрэх боломж бүрдэх аж.

 

Ч:30 “Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард кино театр” чиглэл: Иргэдийн санал хүсэлт зорчих эрэлтэд нийцүүлж, одоогийн Ч:30а “Жанжин клуб-Зүүн 4 зам-МУБИС-Ард кино театр”, Ч:30б “Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард кино театр” чиглэлүүдийг нэгтгэн нэг чиглэл болгосноор тухайн чиглэлийн үндсэн зорилгод өөрчлөлт оруулахгүйгээр хүлээгдлийн хугацааг 10 минут болгон бууруулах аж.

 

Ч:70 “ТЭЦ3 – Нарны гүүр – Бөмбөгөр – Ард кино театр” чиглэл: Уг чиглэлийн хотын төв хэсэг дэх Нарны гүүрээр даваад Баруун 4 замаар эргэж, Энхтайвны өргөн чөлөөгөөр Ард кино театр дайран, Бөмбөгөр худалдааны төвөөр буцдаг байсан эргэлтийг өөрчилжээ. Ингэхдээ баруун дөрвөн замаар шууд Бөмбөгөр худалдааны төв, Ард кино театр болгосноор зорчилтод зарцуулах хугацааг 10 минутаар багасгаж байгаа юм байна.

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.89.166Зочин   • 5 сарын 17. 14 цаг 39 минут

zuun 4 zamaas baruun 4 zam hurtel tov zamaar yavah avtobusnuudiin toog tsoolj ene express avtobusaa tsoon zogsool deer zogsooj yavuulah yum bol tsugjrel nileed hemjeegeer buurna daa.

78.188.222.48lol   • 5 сарын 17. 13 цаг 38 минут

hyrdnii zamgvi bj yun express....

103.9.90.50Зочин   • 5 сарын 17. 13 цаг 32 минут

Овоо зөв шийдвэр үү, зөв хардаг хүн байдаг л юм байна

43.242.242.165УБ-ын иргэн   • 5 сарын 17. 13 цаг 31 минут

Нөгөө берта мерта /BRT/ юу болсон бэ. Өмнө ХААЯ, "Улаанбаатар зочид буудал"-ын өмнөх зогсоолд зарим чиглэлийн автобус зогсдоггүй энэ тэр юм байсан шүү. 1 дэх Экспрессын чиглэлийн хувьд нэг ауудал байна. Зүүнээсээ 4 замын уулзвар луугаа чиглэсэн авто зам түгжрэл "Американ дэнжээс орж ирж байгаа урсгалаас шалтгаалан нам гацаадаг. Тэгэхээр тэр автобусны экспресс, шуурхай байдал чинь алдагдах юм биш биз. Автобус буцах эргэлтийн зүүнээс ирж байгаа тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг гэрлэн дохиогоор хязгаарлаж, сааруулах арга хэмжээ авахгүй бол ...

64.119.26.184Zochin   • 5 сарын 17. 13 цаг 31 минут

Zaisan-River Garden-Marshall town-Tsetserlegt hureelen-...... chiglel yavuulna uu?!!!!

103.111.68.3дд   • 5 сарын 17. 13 цаг 29 минут

Нисэх Яармаг чиглэлд явуудаач ээ. Тэнэг юм шиг хотын төвийн түгжээнд яаж экспрэссээр явах гээд байгаа юм бэ? нэгдүгээр эгнээгээр явж байгаа шугамын автобусуудыг даваад гарах уу? эсвэл өөр замаар явах юм уу?

66.181.161.107Зочин   • 5 сарын 17. 13 цаг 23 минут

Ч:70-д өөрчлөлт оруулсаныг үнэхээр их дэмжиж байна. Баярлалаа

Шинэ мэдээ

Роботууд 2030 он гэхэд 20 сая ажлын байрыг орлоно34 минут 19 секундын өмнөГрек улс ОУОХ-ны гишүүнтэй болох нь39 минут 19 секундын өмнөАНУ-д дэлхийн сэргээгдэх эрчим хүчний хамгийн том агуулах барина44 минут 19 секундын өмнөМайкл Жексоны амьдралын сүүлчийн 24 цагийн зарим баримт49 минут 19 секундын өмнөТелехяналтын нэгдсэн систем ашиглах журамд өөрчлөлт оруулна54 минут 19 секундын өмнөАНУ Палестинд эдийн засгийн тусламж үзүүлэхээр зэхэж байна59 минут 19 секундын өмнөНҮБ: 2017 онд кокаины үйлдвэрлэл дээд хэмжээнд хүрсэн1 цаг 5 минутын өмнөБүдүүн миссийн бодит түүх1 цаг 10 минутын өмнөНийт талбайн 96.4 хувьд тариалалт хийгээд байна1 цаг 15 минутын өмнөӨнгө нь сэтгэлд нөлөөлдөг гэдэгт та итгэдэг үү1 цаг 20 минутын өмнөМонголчууд шуналтайд тооцогджээ1 цаг 25 минутын өмнөҮндсэн хуулийн цэц маргааныг хэрэгсэхгүй болгов1 цаг 30 минутын өмнөХөлрөлтөөс сэргийлэх аргууд1 цаг 35 минутын өмнөУсанд автагдсан орон сууцны барилгуудад хийсэн судалгааны дүнг танилцуулж, хөрсний уснаас хамгаалах заавар зөвлөмж өглөө1 цаг 40 минутын өмнөЯпоны Урасоэ хотын иргэд яаралтай нүүн шилжих тухай заавар хүлээн авчээ1 цаг 45 минутын өмнөТакси үйлчилгээний өнөөгийн байдлын талаар онлайн хэлэлцүүлэг зохион байгуулав1 цаг 50 минутын өмнө“Nissan” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болжээ1 цаг 55 минутын өмнөАзийн улс төрийн намуудын олон улсын бага хурлыг Монгол улсад зохион байгуулахаар болов2 цагийн өмнөСинайн хойгт цуврал халдлага болжээ2 цаг 5 минутын өмнөБооёогоос салсан А.Энхжин гялалзаж явна2 цаг 10 минутын өмнөҮндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 212 газар, 28085 иргэнд танилцуулаад байна2 цаг 15 минутын өмнөНобелийн шагналд нэр дэвшиж байсан гэмт хэрэгтэн2 цаг 20 минутын өмнөШведийн гүнж Кейт Мидлтон, Парис Хилтон нарын өмсөж байсантай ижил хувцас өмсчээ2 цаг 25 минутын өмнөХар тамхи таниас хайртай бүхнийг чинь авна!2 цаг 30 минутын өмнөАжил дээрээ аз жаргалтай байж, ажлын бүтээмжээ нэмэгдүүлье2 цаг 35 минутын өмнөДэлхийн нийтийг шимшрүүлж буй дүрвэгч аав, охин хоёрын зураг2 цаг 40 минутын өмнө“Falcon Heavy” пуужингаар хиймэл дагуулууд хөөргөжээ2 цаг 45 минутын өмнөФранцын “Миразур” дэлхийн шилдэг зоогийн газраар шалгарлаа2 цаг 50 минутын өмнөФото: Тэд бол "HIME style" түгээгчид2 цаг 55 минутын өмнөКанадын гахайн махны импортод түр хугацаанд хориг тавьжээ3 цагийн өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.