2019 оны 5-р сарын 17
14 цаг 00 минут

100 га талбайд ойжуулалт хийх тендерт дөрвөн оролцогч саналаа ирүүлжээ 2019-05-17 12:55:17

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт өнөөдөр хоёр ажлын тендерийг нээлттэй зохион байгууллаа. Эхний тендерийн ажил нь “Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо 14 дүгээр байрны цахилгаан шугамыг шинэчлэн сайжруулах ажил”. Хоёр дахь нь “Сэлбэ, Улиастай, Түргэний гол дагуу 100 га талбайд ойжуулалт хийх ажил”-ын тендер байв.

Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн Б.Бямбасайхан “Дөрөвдүгээр хорооны 14 дүгээр байранд 36 өрхийн 128 иргэн амьдардаг. 1956 онд ашиглалтад орсон гурван давхар барилга, 36 жилийн насжилттай. Тус байрны цахилгаан шугамыг шинэчлэснээр галын аюул үүсэхээс урьдчилан сэргийлж, иргэдийн ая тухай амьдрах орчныг дээшлүүлэх юм” гэж танилцуулав.

Цахим системд нэвтрэн үзэхэд Чингэлтэй дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжих 25.9 сая төгрөгийн өртөгтэй уг тендерт нэг ч оролцогч материал ирүүлээгүй байсан тул дахин зарлахаар болсон юм.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Г.Гончигдорж “Улиастай голын эх хөндийд 100 га газарт шилмүүс, навчит мод, бут сөөг бүхий ойн зурвас үүсгэх аргаар нөхөн сэргээлт хийгдэнэ. Иймд уг тендерт мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх чиглэлээр эрх авсан мэргэжлийн байгууллага байх, ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлагатай байх, мод үржүүлгийн газартай, тарьц суулгацын нөөцтэй байх зэрэг үндсэн шалгуурыг тавьж байна. Мөн нөхөн сэргээлтийн ажлыг 100 хувь үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор ойн зурваст хамгаалалтын хашаа хайс хийж, байнгын манаач ажиллуулах, гурван жилийн хугацаанд стандартын дагуу иж бүрэн арчилгаа, нөхөн тарилт хийх шаардлагыг тендерийн баримт бичигт тусгасан” хэмээн хоёр дахь тендерийг танилцуулсан юм.

Уг төсөл, арга хэмжээ нь Улаанбаатар хотыг 2020 оны хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, Агаар орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тусгай төлөвлөгөө, “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа юм.

“Сэлбэ, Улиастай, Түргэний гол дагуу 100 га талбайд ойжуулалт хийх ажил”-ын 400 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий нээлттэй тендерт дөрвөн оролцогч саналаа ирүүлсэн аж. “Ойн таксаци”, “Алтан эрхэст од”, “Цэцэрлэгжилт”, “Ургамал орчин” гэсэн аж ахуйн нэгжийн материалтай танилцсаны дараа үнэлгээний хороо үнэлж, эцсийн шийдвэр гаргана гэдгийг зохион байгуулагчид хэллээ.  

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 1.8-12.5 тэрбум төгрөг хүртэлх төсөвт бүхий 10 төсөл, арга хэмжээний барилгын ажлын нээлттэй тендер зарлаж, оролцогчоос санал хүлээн авч байна. Эдгээр ажлын урилга болон тендерийн баримт бичгийг Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд www.tender.gov.mn-ээс үзэж танилцах, тендерт оролцох бүрэн боломжтой.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

112.72.11.123Зочин   • 5 сарын 17. 16 цаг 44 минут

100 га газыг ойжуулж 3 жилийн турш арчлахад хамгийн багадаа 450-650 сая тѳгрѳг зарцуулна.

Шинэ мэдээ

Улсын хэмжээнд 281 хүн ХДХВ-ын халдвартай11 сар 17. 13:30Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна11 сар 17. 13:15ХБНГУ: Тариалчиндын тракторын цуваа түгжрээ үүсгэжээ11 сар 17. 13:001936 онд устсан гэгддэг Тасманийн бар амьд үлдсэн байж магадгүй11 сар 17. 12:45Хойд туйлын нохой чарганы уралдаанд өрсөлдөж байгаа Ч.Даваадуламыг дэмжээрэй11 сар 17. 12:30Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 112 жилийн ой өнөөдөр тохиож байна11 сар 17. 12:00Холeр өвчний голомттой улс оронд зорчихгүй байхыг анхааруулж байна11 сар 17. 11:45Ц.Элбэгдорж: Би зугтаад хаачих вэ дээ, төрийн хамгаалалт нь дагаад явж байна11 сар 17. 11:34Албандаа 40 жил “зүтгэсэн” “Зил-130 АЦ 40” хөшөө болон сүндэрлэлээ11 сар 17. 11:30Өнөөдрийн зурхай11 сар 17. 11:15Цаг агаарын мэдээ11 сар 17. 11:00Эмэгтэй бөхчүүд маргааш хүрэл медалийн төлөө барилдана11 сар 16. 18:29Кымган уулан дахь барилгуудаа буулгахыг шаардсан бичиг хүргүүлжээ11 сар 16. 15:00Туршилтын журмаар “like”-н тоог нууцалж эхэллээ11 сар 16. 14:55Хамгийн өгөөмөр тэрбумтан Чарльз Фини 15 долларын цаг зүүдэг11 сар 16. 14:50"Ниссан" концерн 444 мянган машинаа эргүүлж татна11 сар 16. 14:45Бэлтгэлгүй бэлгийн харилцаа нэг насны харуусал11 сар 16. 14:40Болзоонд тохиромжтой залууг хэрхэн сонгох вэ11 сар 16. 14:35Манай гарагийн хамгийн ухаалаг амьтад11 сар 16. 14:30НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно11 сар 16. 14:30Т.Ариунаагийн фэн, дуулиантай ч даруухан бүсгүй11 сар 16. 14:25Залуу үетэйгээ учирсан 22 алдартан11 сар 16. 14:20NIKE “AMAZON”-р дамжуулж шууд борлуулалт хийхээ болино11 сар 16. 14:15Хятадын хамгийн том хогийн цэг тооцоолсноос 25 жил урьтаж дүүрэв11 сар 16. 14:10Хан-Уул дүүрэгт угаартах эрсдэлтэй өрхүүдийн пийшин янданг засварлах баг ажиллаж байна11 сар 16. 14:05Дугуй хэлбэртэй, хөвдөг аралтай нуур эрдэмтдийг алмайруулж байна11 сар 16. 14:00Эрдэнийн хүлэг мориныхоо эрдмийн гэрэлт шастирыг нээмүй11 сар 16. 13:55Улаангомын бүүдгэр, бүрсгэр өдрүүд эхэллээ11 сар 16. 13:50Хөргөгчинд хадгалж болохгүй 10 хоол хүнс11 сар 16. 13:45Хүүхдийн эмч нар ОХУ-д хүүхдийн яаралтай тусламжийн чиглэлээр суралцана11 сар 16. 13:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.